Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

                   

 

 

 

 

 

         2025       07           04                                       2025/ШЦТ/135

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав би, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2408040550415 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

       Нарийн бичгийн дарга                                                    Б.Наранжаргал

       Улсын яллагч                                                                  Б.Халиунгоо

       Хохирогчийн өмгөөлөгч                                                  Ч.Мөнхсайхан /цахимаар/

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                 Ю.Батболд Ж.Баяржавхлан

       Шүүгдэгч                                                                          ******* нар оролцов.

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт 2 жил 8 сарын хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар,

 Сүхбаатар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овгийн ******* ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар: ******* нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ яармаг цогцолбор хорооллын м.кв байрыг 40.000.000 төгрөгөөр зарна хэмээн хохирогч г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч гийн Хаан банкны дугаар данснаас 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 18.336.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд,

Мөн ******* нь Багануур дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах анд байрлах “*******” худалдааны төвд худалдаа эрхлэх хохирогч тай 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн танилцаж, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 5.006.000 төгрөгийн үнэ бүхий барааг олон удаагийн давтамжтай зээлэн авч, 3.300.750 төгрөгийг буцаан өгөх зэргээр харилцаа үүсгэн, түүний итгэлийг олж авч улмаар Сум хөгжүүлэх сангийн жилийн 3 хувийн хүүтэй зээл гаргуулан өгнө хэмээн хуурч 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч ын эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаас 2.000.000 төгрөгийг, мөн Голомт банк дахь тоот данснаас 768.000 төгрөгийг тус тус өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд,

Мөн Засгийн газрын дуудлага худалдаагаар худалдан авсан гэх Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулна хэмээн хуурч 2025 оны 2 дугаар сарын 13-ны хохирогч ын Хаан банк дахь тоот данснаас өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 13.600.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өөрийн эзэмшилд авч хохирогч т 18.073.250 төгрөгийн буюу бусдад нийт 36.409.250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

                              ТОДОРХОЙЛОХ нь:   

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манайх Төв аймгийн Мөнгөнморьт суманд байдаг. Хашаандаа авто засварын граж ажиллуулдаг. Манай авто засварын газрын ажилтан Отгонбаяр түүний эхнэр Солонго нар Халиунаа гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Тэгээд би эгчтэй яриад байранд оруулахаар болж байрны урьдчилгаа мөнгийг би өөрийнхөө Худалдаа хөгжлийн тоот дансаар авсан. Би Халиунаагаас авсан 15,000,000 төгрөгнөөс 5,000,000 орчим төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж, үлдсэн мөнгийг бүгдийг нь бэлнээр авч эгчид өгсөн. эгч анх надад байр зармаар байна гэж хэлэхдээ хүн олж өгвөл тухайн хүмүүстэй байрны мөнгөн дээр хэдэн төгрөг нэмж хэлээд авч болно гэж хэлсэн болохоор би 5.000.000 орчим төгрөгийг хувьдаа ашигласан. Би Халиунаагаас мөнгө авч хувийн хэрэглээндээ ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 14-р хуудас/   

            Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.... гэх хүний “*******” дэлгүүрээр өмнөх жилээс орж гардаг болсон. Мөнгөгүй үедээ зээл тавьж авна гээд байнга холбоотой байдаг байсан. Зээлээр авсан хувцасны өр төлбөрөө төлчихдөг байсан. Намайг зээлээр хэдэн юм аваад зар гэхээр нь авч зараад илүү барааг нь буцааж өгсөн. ...барааны мөнгөнөөс 1.500.000 төгрөг төлсөн. Бусад хохиролоо төлж барагдуулна.. ” гэсэн мэдүүлэг / 2 хх-ийн 51/,   

Хохирогч гийн өгсөн “...Би 2024 оны 2 дугаар сарын сүүл үеэс эхлэн нөхөр хамтаар байранд орохоор байр хайж эхэлсэн. Миний нагац ах нь Шинэ яармаг цогцолбор хороололд 64 мкв хэмжээтэй байрууд байна, та очиж үзэж судлаад манай нутгийн танил эгч *******тэй уулзаад сарын төлөлт, байрны урьдчилгаа мөнгө хэдийг өгөх талаараа ярилцаад тохиролцоорой гэж хэлсэн. 2024 оны 2 дугаар сард цагаан сараар ах тэй золгохоор очихдоо ахын эхнэрийг дагуулаад нөгөө яриад байсан ******* гэх эгчийн ажиллуулдаг гэх Төв аймгийн Мөнгөнморьт суманд байрлах гражид уулзсан. ******* Шинэ яармаг цогцолбор хорооллын мкв байрыг 40 сая төгрөгөөр зарна, байрны урьдчилгаа 15 сая төгрөг урьдчилж өгөөд гэрээ хийнэ гэсэн. Байрны үлдэгдэл 25 сая төгрөгийг 1 сарын 700.000 төгрөгөөр төлж дуусгана гэж байрны нөхцөлийг танилцуулахаар нь болж байна, байранд орно гэж хэлээд амаар тохиролцсон.

Би Хаан банкны дугаартай ******* *******гийн дугаартай дансанд байрны урьдчилгаа 15.000.000 төгрөг бэлэн байхгүй нэг дор бөөн өгөх боломжгүй байсан тул 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 15 сая төгрөгийг өгч дуусгасан. ******* нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байрны урьдчилгаа мөнгийг өгч дууссан учраас гэрээ байгуулна, гэрээ байгуулахад 316.000 төгрөг хэрэгтэй болно гэсэн тул би 316.000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр гэрээ байгуулахыг би бүтэн өдрийн турш хүлээсэн. *******гээс гэрээ байгуулах юу болсон бэ гэж асуухаар намайг хүлээж бай гэрээний материал хүлээлгээд байна, их ажил болдог юм байна гэж хэлээд тус өдөр гэрээ хийгээгүй хойшлуулаад байснаа. ******* залгаад байрны урьдчилгаа мөнгийг ахин нэмж өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед нөхөр бид хоёрт байсан 800.000 төгрөгийг бас шилжүүлсэн. Тус өдөр бас байрны гэрээ хийгээгүй. Үүнээс хойш ******* залгахаар утсаа авахгүй, чатаар холбогдож байснаа гэрээ хийхээр Хөгжлийн банкны гарын үсэг дутаад байна гэж олон удаа хойшлуулаад байсан. 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ******* өөрөө холбогдоод надад байрны урьдчилгаа 5 сая төгрөг нэмж өг гэж надаас нэхсэн. Би ямар учиртай мөнгө юм бэ гэж асуухад танай байр бэлэн болсон, би гэрээгээ түлхүүртэйгээ хамт авахаар болсон тул 2.250.000 төгрөгийг олж *******д өгсөн. Энэ өдрөөс хойш ******* нь гэрээ ч үгүй, байр ч үгүй болсон. Энэ хүнээс мөнгө эргүүлж авах талаар хэлэхэд ямар нэгэн шалтгаан хэлээд хойшлуулаад байгаа. Надад мөнгө байхгүй байна гэж хэлээд байгаа учраас би аргаа бараад цагдаад хандаж байна. ...шинэ яармаг цогцолбор хорооллын зарим байр нь Хөгжлийн банкинд хураагдхаас өмнө манай эгч Эрдэнэцэцэг энэ хэдэн байрыг худалдаж авсан юм. Энэ байрнуудаа хямд үнээр зарж мөнгө эргэлдүүлдэг гэж надад 64 мкв 2 өрөө байрыг 40 сая төгрөгөөр зарна гээд намайг урьдчилгааг нь өгөөд хувь лизингээр авах боломжтой гэж тохиролцсон. Би ******* гэх хүнд итгэх болсон шалтгаан нь Шинэ яармаг цогцолбор хорооллын 746 дугаар байрны 2 давхар 79, 80 дугаар байрыг надад түлхүүр гаргаж ирээд түлхүүрдэж дотор нь орж үзүүлээд гал тогоонд нь бага хэмжээний засвар хийгээд танайх орно гэж хэлсэн учраас би итгэсэн...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 13-14-р хуудас),

Хохирогч ын өгсөн “...2024 оны 7 дугаар сараас эхлэн ******* гэх хүн миний ажиллуулдаг бэлэн хувцасны дэлгүүрээс худалдан авалт хийдэг байсан. Тэгээд тэр хугацаандаа том хүмүүстэй томчуудтай найз гээд их ярьдаг байсан. Тэгээд 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр манай дэлгүүр дээр ирээд худалдан авалт хийсэн. Тэгэхдээ Мөнгөнморьт сумын Төрийн банкны эдийн засагч гэх хүнтэй цуг ирсэн. Энэ хоёр хоёулаа зээлээр бараа хувцас бичүүлж авсан. 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр миний утас руу дугаарын утсаар холбогдоод Төрийн банкнаас жилийн 3 хувийн хүүтэй зээл гарч байгаа чи авах уу, чамаас өөр зээл авах 2-3 хүн байвал мэдээллийг нь явуулчих аа нэг хүнийх нь ёндоо 2,000,000 төгрөг шүү гэж ярьсан. Тэгээд тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учир нөхрийнхөө ажлын хүнээс мөнгө зээлүүлээд 2 цаг гарны дараа Худалдаа хөгжлийн банкны ******* ******* гэх нэртэй тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгийг шилжүүлсний дараа маргааш нь сум хөгжүүлэх санд 1 хүний 256.000 төгрөг хий гэсэн. Тэгээд би өөртэйгөө нийлээд 3 хүний 768.000 төгрөг бас тухайн дансанд шилжүүлсэн. ...Би зээлээ асуухаар дандаа шалтаг тоочоод өнөө маргаашгүй болноо байж бай бүтнээ хүлээж байгаарай гээд намайг байлгаад байсан. 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр над руу өөрийнхөө утсаар залгаад би хотод явж байна аа, Засгын газрын авто баазын машинуудын дуудлага худалдаа явсан юм байна. Манай таньдаг гээд тэрбумтан эгч дуудлага худалдаагаар орсон машинуудыг шилээд авчихсан юм байна. Гэхээр нь зураг хөрөг нь байна уу, бичиг баримт нь байна уу гэхэд “надад юу гэж байх юм бэ би хүнтэй уулзаад явж байна. Тэгээд за за би машины дугааруудыг явуулъя” гээд хэдэн дугаар бичсэн цаасны зураг явуулсан.  Тэгээд номер өнгөө сонго “Ланд 200” маркийн машин гээд би хар өнгийг сонгоё 0005 гэсэн дугаар сонгоё гэхэд урьдчилгаа 13.600.000 төгрөг шилжүүл гэхээр нь ...хүмүүсээс цуглуулж, зээл аваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (2 хх-ийн 41-42-р хуудас),

 Хохирогч ын дахин өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 250.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй куртик 1 ширхэг, 1 дүгээр сарын 17-ны өдөр 135.000 төгрөгийн үнэтэй буйдангийн 3 хос бүтээлэг, жинсэн өмд 95.000 төгрөг, ягаан цамц 140.000 төгрөг, шар цамц 120.000 төгрөг, эрэгтэй саарал цамц 160.000 төгрөг, эмэгтэй нүдний шил 185.000 төгрөгөөр зээлж авсан. Тэгээд 1 дүгээр сарын 24-ний өдөр нэг хүнтэй цуг ирээд тэр хүндээ 350.000 төгрөгөөр хувцас аваад явсан. Тэр үедээ би багцлаад мөнгөн дүнг нь бичсэн учраас ямар бараа байсныг сайн санахгүй байна. Тэгээд 2 дугаар сарын 09-ний өдөр цагаан сар болох гэж байгаа учраас олон юм авна. Манайд их хүн ирдэг гээд 210.000 төгрөгний ор хөнжлийн даавуу 3 ширхэг 630.000 төгрөгөөр, 175.000 төгрөгийн ор хөнжлийн даавуу 3 ширхэг 525.000 төгрөгөөр, 185.000 төгрөгийн ор хөнжлийн даавуу 2 ширхэг 370.000 төгрөгөөр, 140.000 төгрөгийн ор хөнжлийн даавуу 2 ширхэг 280.000 төгрөгөөр, тэгээд 55.000 төгрөгийн хөнжил 10 ширхэг 550,000 төгрөгөөр, 55,000 төгрөгийн ширмэл /гудас/ 10 ширхэг 550.000 төгрөгөөр, 8,000 төгрөгийн гар нүүрийн алчуур 2 ширхэг 16.000 төгрөгөөр, 45.000 төгрөгийн хос алчуур 2 ширхэг 90.000 төгрөгөөр, 65.000 төгрөгийн хос алчуур 4 ширхэг 260,000 төгрөөр, тэгээд өөртөө биеийн тамрийн хослол 300.000 төгрөгөөр нийт 5,006,000 төгрөгийн бараа зээлж авсан. Үүнээс 1.210.000 төгрөний бараагаа би *******гээс буцааж авсан. Тэгээд 590.750 төгрөгийн оронд гулууз мах авсан. Тэгээд тэр өдөртөө миний хаан банкны тоот дансанд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэсэн үг 1.500.000 төгрөг буцааж өгсөн. Тэгээд одоо 1.705.250 төгрөгийн барааны төлбөрийн үлдэгдэл байна...” гэсэн мэдүүлэг (2 хх 44-р хуудас),

 Гэрч Ж.ийн өгсөн “...Би хувиараа наймааны ажил хийдэг. Би 2021 оны 11 дүгээр сард танил эгч гаар дамжуулан *******тэй танилцсан. ******* өөрийнхөө эгч болох гэх хүнийг нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ажилладаг. Тус яаманд нь хэлмэгсэд ахмад дайчдад зориулсон хямдхан байр байдаг гэж байна, та авах уу гэж надтай анх танилцахдаа хэлж ярьж байсан. Тухайн үед эгч 1 өрөө, би 2 өрөө байр авъя гэж *******тэй тохироод би 15.000.000 сая, эгч 5.000.000 сая төгрөгийн урьдчилгаа мөнгө өгч байсан. Би тухайн үед танил хүмүүсээсээ хэлмэгсдийн байр гэж олгогдддог юм уу? Гэж асуухад тийм ээ, өмнө тийм хөтөлбөр хэрэгжиж байсан гэж хэлсэн. Тэгэхээр би итгээд мөнгөө өгч байсан. 2021 оны 12 дугаар сарын үеэр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Шинэ яармаг цогцолбор” хороололд байр нь бэлэн болсон гэж хэлэхээр нь би итгээд Дундговь аймгаас аав, ээжийгээ шинэ байрандаа орохоор авчирч ирсэн ч ******* байр бэлдсэн бэлэн байгаа гэж хэлсэн нь шал худлаа би байрны гадаа аав, ээжтэй гадаа хонож байсан. ...надаас байрны мөнгө гэж нилээн хэдэн удаа авсан ч би энэ 3 жилийн хугацаанд байранд орсон зүйл байхгүй. Би махны бизнес эрхэлдэг болохоор *******гээс 6-7 удаа малын мах авч байсан. Тэрнээс өөрөөр ямар нэгэн бизнесээр холбогдож байгаагүй. ...таны байр бэлэн болчихлоо, та байрандаа ороорой, эсвэл байрны 1 бичиг баримт дутуу байна, удахгүй бүтнэ, болно, та итгээд хүлээж бай гэх мэтчилэн олон шалтгаан хэлж намайг 3 жилийн хугацаанд хуурч байна. ...ойрд над руу цагдаагийн газруудаас холбогдоод би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг цогцолбор хороололд байр зардаг мэтээр худал гүтгэж миний нэрийг ашиглаж залилан хийж хүмүүсийн мөнгө аваад байх шиг байна. Би бол байр зардаг хүн биш, өмнө нь ч тийм ажил хийж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 16-17-р хуудас),

Гэрч Т.ийн өгсөн “...Би 2022-2023 оны хооронд эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт суманд амьдарч байхдаа *******тэй танилцсан. Манай сумын хүмүүс *******г Улаанбаатар хотод хүмүүсийг хямдхан боломжийн үнэтэй орон сууцанд оруулж өгдөг гэх дам яриаг сонссон. 2024 оны 2 дугаар сард сарын дараахан манай хамаатны дүү нь гэр бүлийн хамт манайд ирж золголт хийсэн. Тэр үед байр хайж байгаа талаар хэлэхээр нь эхнэр бид хоёр д “манай сумын ******* гэх эмэгтэй хямдхан боломжийн үнэтэй байранд оруулж өгдөг” гэсэн ийм хүн байдаг гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр хамт *******гийн гэрт очиж уулзсан. Үүнээс хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. ...манай дүү нар над руу байр нь бүтэхгүй байна, мөнгөө авч чадахаа болилоо гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 19 хуудас),

Гэрч өгсөн “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг цогцолбор хорооллын 746 дугаар байрны 79, 80 тоот “фирма мараско” ХХК-ийн эзэмшлийн орон сууц. 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар энэ 2 тоот нь ямар нэгэн хувь хүний эзэмшил болоогүй, худалдагдаагүй орон сууц. ...манай борлуулалтын албанд худалдан авагч нар ирж байраа үзээд худалдан авахаар болж гэрээ хийж төлбөрөө төлж баталгаажуулсны дараа улсын бүртгэлээс байрны гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлж өгдөг. Би Шинэ яармаг цогцолбор хорооллын төсөл хөтөлбөр эхэлсэн цагаас хойш компанидаа ажиллаж байна. Энэ хугацаанд ******* *******, Жаранживаагийн гэх нэртэй хүмүүс ажиллаж байгаагүй, харж байгаагүй хүмүүс байна. Манай шинэ яармаг цогцолбор хороолол нь ипотекийн зээлээр эсвэл бэлэн мөнгөөр худалдан борлуулагддаг. Тэрнээс Хөгжлийн банкны зээлээр эсвэл хэлмэгдэгсдийн ар гэрт хямд үнээр байр орон сууц худалдаалах хөтөлбөр гэж манайд байдаггүй. ...746 дугаар байранд Хөгжлийн банкны өр төлбөрт хураагдсан 1 ч орон сууц байхгүй. 736 дугаар байранд 80 тоот гэж байхгүй. ...манай борлуулалтын албанд 3 туршлагатай хүн ажилладаг. ******* гэх хүнд энэ хоёр орон сууцны түлхүүр байх боломжгүй. Манай байрны хэд хэдэн тоотын хаалганы голыг үл таних хүмүүс солиод худалдах гэж байгаа мэтээр үзүүлж байна гэдэг талаар сонсоод хяналтын камер шүүгээд хаалганы голоо сольж байсан...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 24-р хуудас),

 Гэрч өгсөн “...Хаан банкны тоот данс миний эзэмшлийн данс мөн тухайн мөнгөнүүд нь манай дэлгүүрээс зээлээр авсан барааны үнэ байгаа юм. Өөрөө болон хүүхдүүд нь нэрээ бичүүлээд дэлгүүрээс зээл авдаг тодорхой хугацааны дараа эргүүлж өгдөг одоо ч манай дэлгүүрт 1.000.000 төгрөгийн өр байна. Би хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 26-р хуудас),

 Гэрч өгсөн “... данс нь миний Хаан банкны данс мөн. ******* гэх хүн манай суманд ирээд 2-3 жил болж байгаа байхаа байр саванд оруулна гээд байхаар нь мөнгө өгсөн. Тэгсэн сүүлдээ худлаа санагдаад манай сумын хүмүүс залилан хийдэг хүн байна гэж яриа гарах болсон тэгээд би өгсөн мөнгөө авсан. Одоо 4.000.000 төгрөг дутуу байгаа. Нийт 56.000.000 сая төгрөгийг аваад 52.000.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 хх-ийн 28-р хуудас),

LLC-н 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/119 дугаартай мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг (1 хх-ийн 128-130-р хуудас),

 Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 131-136-р хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (1 хх-ийн 147-160-р хуудас),

 Худалдаа хөгжлийн банкны 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/12560 дугаартай албан бичиг, хавсралт (1 дүгээр хавтаст хэргийн 166-185 дугаар хуудас),

ын Хаан банк дахь тоот, Голомт банкны тоот данснуудын хуулга, хохирлын тооцоо (2 хх-ийн 37-р хуудас)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “....урьд Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт 2 жил 8 сарын хорих ялаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1327 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар,

 Сүхбаатар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан...”  гэсэн шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (2-р хх-ийн 52-72)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар Хорих ял эдлүүлэх алба “...******* нь Сүхбаатар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэн, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна...” гэсэн албан бичиг (2-р хх-ийн 74)

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 77/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 78/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хх-ийн 44/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 45/, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /1-р хх-ийн 46/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 49/,   зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцууулах саналыг гаргаж байна…” гэсэн дүгнэлт,

            Хохирогч гийн өмгөөлөгчөөс “... хувьд энэ хүнээс болоод жил гаруй хугацаанд эдийн засгаар болон сэтгэл санаагаар хохирсон. Жил гаруй хугацаа гэдэг бага бус хугацаа. Сэтгэл санааны хохирлоо гаргуулна гэж бодож байгаа, улсын яллагчийн саналтай маргах зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, баримтаа бүрдүүлсний дараа иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд “....Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд гэм буруу дээр маргаж байгаагүй, шүүхийн шатанд ч мөн маргаагүй байсан, одоо ч гэм буруу дээр маргахгүй. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгч *******гээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

          Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ яармаг цогцолбор хорооллын м.кв байрыг 40.000.000 төгрөгөөр зарна хэмээн хохирогч г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч гийн Хаан банкны дугаар данснаас 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 18.336.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд,

Мөн ******* нь Багануур дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах анд байрлах “*******” худалдааны төвд худалдаа эрхлэх хохирогч тай 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн танилцаж, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 5.006.000 төгрөгийн үнэ бүхий барааг олон удаагийн давтамжтай зээлэн авч, 3.300.750 төгрөгийг буцаан өгөх зэргээр харилцаа үүсгэн, түүний итгэлийг олж авч улмаар Сум хөгжүүлэх сангийн жилийн 3 хувийн хүүтэй зээл гаргуулан өгнө хэмээн хуурч 2025 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хохирогч ын эзэмшлийн Хаан банк дахь тоот данснаас 2.000.000 төгрөгийг, мөн Голомт банк дахь тоот данснаас 768.000 төгрөгийг тус тус өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд,

Мөн Засгийн газрын дуудлага худалдаагаар худалдан авсан гэх Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулна хэмээн хуурч 2025 оны 2 дугаар сарын 13-ны хохирогч ын Хаан банк дахь тоот данснаас өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд 13.600.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хохирогч т 18.073.250 төгрөгийн буюу бусдад нийт 36.409.250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

              Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө”,    Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

              Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

              Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.. гэж хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ санаатай, шунахайн сэдэлтэй, хүсэж үйлдсэн болох нь “...хохирогч с 18.336.000 төгрөгийг залилж авсан, хохирогч аас 18.073.250 төгрөгийг залилж авсан...” үйлдлүүдээр тус тус тогтоогдож байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хохирогч нарын анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн хүний итгэлийг ашиглаж мөнгө олох гэсэн санаа сэдэл, түүний хувийн байдал” зэрэг нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчид учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

              Иймд шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хуурч хуурч, эсхүл цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч д 18.336.000 төгрөгийн хохирол,

              2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хохирогч т 18.073.250 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэнэ.

              Өөрөөр хэлбэл ******* нь анхнаасаа хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж байгаа шууд санаатай үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй. 

 Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

              Иймд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч д 18.336.000 төгрөгийн хохирол, хохирогч т 18.073.250 төгрөгийн хохирол тус тус учирсан нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хохирол, төлбөрт хохирогч хохирогч д 18.336.000 төгрөгийн хохирол, хохирогч т 18.073.250 төгрөгийг төлсөн болох нь /II-р хх-н 207-208/ шүүхийн шатанд гаргаж өгсөн банкны хуулга болон хохирогч нарын шүүхэд гаргаж өгсөн хүсэлт зэрэг бичгийн баримтуудаар  тогтоогдож байна.

Хохирогч гийн өмгөөлөгчөөс “... хувьд энэ хүнээс болоод жил гаруй хугацаанд эдийн засгаар болон сэтгэл санаагаар хохирсон. Жил гаруй хугацаа гэдэг бага бус хугацаа. Сэтгэл санааны хохирлоо гаргуулна гэж бодож байгаа, улсын яллагчийн саналтай маргах зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, баримтаа бүрдүүлсний дараа иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж заасан. Хохирогч нараас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоосон Шүүх шинжилгээний байгууллагаас гаргасан шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эрүүгийн хэрэгтээ хамтатган шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 

Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршгаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “...шүүгдэгч *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай....” гэсэн,

Хохирогч гийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзаад улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Торгох ял шийтгэл эдлэх тал дээр хэсэгчлэн төлүүлэх саналын хувьд өмгөөлөгч нар урт хугацаа санал болгож байна. Миний хувьд улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболдоос “...шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирол төлбөр төлж барагдуулсан. Хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэдтэй, хувиараа бизнес хийдэг зэрэг хувийн байдлыг харгалзаад оногдуулах торгох ялыг хөнгөрүүлж оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэхээр тогтоож өгөөч...” гэсэн,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “...Ю.Батболд өмгөөлөгчтэй ижил байр суурьтай. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзаад торгуулийн ялыг хувааж буюу 2.000 нэгжээр тогтоож 2 жил хүртэлх хугацаагаар хэсэгчилж төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчээс: “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн байдал баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

              Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч, оролцогч нарын шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналууд, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгож, түүнд гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг 6 сарын дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

              Шүүгдэгч ******* нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

              Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******д гурван мянга (3.000) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая (3.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар *******д оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дүгээр зүйлийн 510.1  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь д 18.336.000 төгрөгийн хохирол, хохирогч т 18.073.250 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь сэтгэцийн хохирол, хор уршигаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.
  8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ