| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0108/э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
2025 07 03 2025/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б. даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2231002410030 дугаартай хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрчимжсэн мал аж аж ахуй нэртэй цахим групп хаягт “Одмаа.Ж” гэх нэртэй хаягаас “70 хургатай хонь 160-д өгнө ...........” гэх зарын дагуу холбогдсон ******* хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны ............ дугаарын дансаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг тус тус үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан,
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Мөнх баян” гэх фейсбүүк цахим хаяг ашиглан "Тугалтай үнээ зарна" гэсэн зарын дагуу холбогдсон ******* харилцаж үхэр зарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг Хаан банкны .............дугаартай ******* гэх данс руу шилжүүлэн авсан,
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Эрчимжсэн мал аж ахуй" гэх фейсбүүк групп-д "үхэр зарна" гэсэн зарын дагуу холбогдсон ******* өөртөө үхэр байгаа, үхэр зарна гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 7,000,000 төгрөгийг Хаан банкны .............. дугаартай ******* гэх данс руу шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын Одмаа Ж гэсэн фэйсбүүк хаяг нээгээд ашигласан бөгөөд “эрчимжүүлсэн мал аж ахуй” нэртэй цахим группэд “160-д хургатай хонь өгнө” зар оруулаад ........ утасны дугаар байршуулсан. Тэгээд над руу нэг хүн залгаад хургатай хонь авья гэхээр нь урьдчилгаа хийчихвэл зарна гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 31-ний өдөр миний хаан банкны .........тоот дансанд Өлзийбат, .......... гэсэн утгатай 3 удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Өлзийбат, .......... гэсэн утгатай 800,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийтдээ 4 удаагийн үйлдлээр 4,800,000 төгрөгийг залилаж авсан. Би тухайн мөнгөөрөө 1хвет тавиад хожигдсон. Би тэр үед донтсон юм шиг тоглодог байсан ...би “Мөнх баян” гэх хаягаар 2022 оны 6 дугаар сарын 10-ны baganuurzar гэдэг групп дээр 10 тугалтай үнээ зарна гэсэн зар оруулсан. Зарын дагуу нэг эмэгтэй холбогдооод үхэр авах урьдчилгаад гээд миний данс руу 6,000,000 төгрөг хийсэн. Бим мөнгөө аваад дугаараа шууд хаясан. 6 сая төгрөгөө тэр өдөртөө 1хвет дээр тоглоод алдсан ...Миний хаан банкны дансанд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 12 цагаас 13 цагийн үед “7,000,000 сая төгрөг үхэр .” гэсэн.......... утгатай гүйлгээ миний дансанд орж ирсэн. Тэгээд тэр өдөртөө 1хвет дээр тоглоод алдсан... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг (1хх-25-27, 182-183, 193, 195, 2хх-20, 38, 3хх-48-49, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр фейсбүүк ухаж байгаад Эрчимжсэн мал аж ахуй нэртэй групп дээр Одмаа Ж. нэртэй цахим хаягаас байршуулсан 70 hurgatai honi 160d ugnu ........... гэх зарыг харж утсаар нь холбогдсон. Утсаар ярихад эрэгтэй хүн авч байсан. Эхлээд ярихдаа зарагдсан гэж байгаа гэж байсан ч удаа ч үгүй буцааж залгаад нөгөө улсууд маань урьдчилгаа мөнгө хийхгүй удаад байна. Чи урьдчилгаа мөнгөө хийчихвэл би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дархан уул аймагт аваачаад өгье гэх зүйлс ярьсан. Ингээд надаас урьдчилгаа мөнгө гэж 5,000,000 төгрөг нэхсэн. Би тухайн хүнд итгээд Хаан банк дах өөрийн эзэмшиж, ашигладаг ............ тоот дугаарын данснаас .......... тоот дугаарын дансанд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 33 минутад ............ гэх утгаар 2,000,000 төгрөг, тухайн өдрийн 17 цаг 36 минутад ...........гэх утгаар 800,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдөр дүү аас 1,200,000 төгрөгийг зээлж авахаар болоод ........... тоот данс руу 1,200,000 төгрөг . гэх утгаар .......шилжүүлсэн. Тухайн мөнгийг дүү маань өөрийн төрийн банк дахь .............. тоот дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн өдөр би нийт 4,000,000 төгрөг урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн. Харин 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөгийг дахин дүү дахин өөрийн данснаас 1 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-15, 204),
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2022 оны 06-р сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд үхэр зарна гэсэн зарын дагуу холбогдож яриад "Үхэр байгаа юу гэхэд байхгүй зарчихсан" гэж хэлсэн тэгээд удалгүй дахиж над руу залгаад "үхэр зарагдаагүй байгаа" гэхээр нь би авъя гэж хэлээд намайг Төв аймгийн Баянцагаан суманд хүрээд ир, би чамайг Баянцагаан сумаас тосоод авъя гэж хэлсэн тэгэхээр нь би Төв аймгийн Баянцагаан сум руу явсан тэгээд би хүнээс асуугаад зам заалгаад Баянцагаан сум руу явж байхдаа холбогдоход "надад мөнгө хэрэгтэй байна чи урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гээд надад данс өгсөн би тухайн данс руу 7,000,000 төгрөг хийгээд Баянцагаан суманд очоод тухайн хун руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би 4-5 удаа залгасан тэгээд сүүлдээ утсаа унтраачихсан тэгээд би өөрийгөө залилуулсан гэж мэдээд Цагдаагийн байгууллагад хандах болсон.. би Содбаяр гэх хүний ............. тоот данснаас ............ ******* гэсэн данс руу 7.000.000 төгрөг 2022 оны 06-р сарын 03-ны өдөр шилжүүлж хийсэн. Би тухайн хүнтэй ...............дугаарын утас руу залгаж холбогдсон...” гэсэн мэдүүлэг (2хх-82, 84, 3хх-83),
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн гар утсаараа фейсбүүк орж байтал “Мөнх баян” гэх хаягаас үхэр зарна гэсэн зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хаягтай хүнтэй зурвасаар харилцаад үхэр авахаар болсон тухайн хүн үхрийн урьдчилгаа мөнгө гэж 6,000,000 төгрөг шилжүүл гэсний дагуу ........... дугаарын ******* гэх данс эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш үхрээ очиж авахаар болоод фейсбүүк хаяг руу ортол намайг блок хийсэн. Надтай ярьж байсан ............ дугаарын утсаа авахгүй байж байгаад гар утсаа бас блок хийсэн тэгээд надтай тухайн урьдчилгаа авснаас хойш холбогдохгүй болохоор нь залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг (1хх-239-240, 2хх-42),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр манай аав Бүрэнбатын төрсөн ахынх нь хүүхэд буюу манай авга ах Өлзийбат нь Хүнээс хонь авахаар болчихлоо урьдчилгаа хийх хэрэгтэй байна. Чи 1,200,000 төгрөг явуулчих гэж хэлсэн тул би Төрийн банкны өөрийн эзэмшиж, ашигладаг ............ашигладаг тоот данснаас 1,200,000 төгрөгийг 5000818940 тоот дансанд .......... гэх утгаар шилжүүлсэн. Дараа нь буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөгийг .......... тоот дугаарын дансанд шилжүүлсэн. Миний хувьд тухайн хүнтэй холбогдож яриагүй” гэсэн мэдүүлэг (1хх-16),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******* гэдэг залуу 2022 оноос эхлэн бооцоот тааврын 1хбет нэртэй апплекейшнд бүртгүүлж ID хаягаа нээж байсан. тэр ID хаягаараа буюу тухайн ID дугаараараа цэнэглэлт хийлгүүлж байсан залуу байгаа юм. 2022 ондоо Д.Мөнх- Эрдэнэ нь ID хаягаараа дансаа цэнэглүүлж байсан ба 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17:42 цагт 3,800,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22:19 цагт 750,000 төгрөгийг ID хаягаараа цэнэглүүлнэ гээд миний .......... тоот дугаартай дансанд хийж бооцоот тааврын ID хаягаа цэнэглүүлж байсан” гэсэн мэдүүлэг (1хх-185-186),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... надад 2-3 жилийн өмнө тоглосон гэж хэлж байсан ба манай сумын Төрийн банканд ажиллаж байгаад гарсан. Тэгээд тэр тоглоомоос нь болоод одоо болтол би Мөнх-Эрдэний 14 билүү 15 сая төгрөгийн өрийг төлж байгаа” гэсэн мэдүүлэг (1хх-22),
Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний Хаан банк дахь ............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-46-47, 2хх-1-2, 102),
Хаан банк дахь .......... дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-72, 123, 2хх-115-116, 124),
Ц.Очирбатын Хаан банк дахь .........дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-131-132),
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-133, 2хх-103, 3хх-11),
Хохирогч гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-139-143),
Б.Итгэлтийн Хаан банк дахь............ тоот дансны хуулга (1хх-145-155),
Хохирогч Хаан банк дахь ........... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-12),
Төрийн банк дахь .............тоот дансны хуулга (1хх-19),
Хаан банк дахь...........тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1хх-248),
Хохирогч гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн интернэт банкны зарлагын дэлгэрэнгүй лавлагаа, фейсбүүкт байршуулсан зарын зураг болон төрийн банкны ............... дугаартай харилцах дансны хуулганы хуулбар (2хх-87-99),
Хохирогч гаргаж өгсөн фейсбүүкт байршуулсан зар, мессеж чатаар харилцсан зураг (1хх-241-245),
Хохирол төлсөн талаарх баримт (1хх-197-199, 3хх-132-134),
“Юнител” группын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05-01/9132 тоот албан бичиг, хавсралт “............, ..........дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа” (1хх-32-39, 247),
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-211) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эрчимжсэн мал аж аж ахуй нэртэй цахим групп хаягт “Одмаа.Ж” гэх нэртэй хаягаас “70 хургатай хонь 160-д өгнө ............” гэх зарын дагуу холбогдсон ******* хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хаан банкны . дуг...........аарын дансаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг тус тус үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан,
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Мөнх баян” гэх фейсбүүк цахим хаяг ашиглан "Тугалтай үнээ зарна" гэсэн зарын дагуу холбогдсон ******* харилцаж үхэр зарна гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг Хаан банкны ............. дугаартай ******* гэх данс руу шилжүүлэн авсан,
2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр "Эрчимжсэн мал аж ахуй" гэх фейсбүүк групп-д "үхэр зарна" гэсэн зарын дагуу холбогдсон ******* өөртөө үхэр байгаа, үхэр зарна гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нийт 7,000,000 төгрөгийг Хаан банкны .................дугаартай ******* гэх данс руу шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилсан болох:
-Шүүгдэгч ******* “...Би Одмаа Ж гэсэн фэйсбүүк хаяг нээгээд ашигласан бөгөөд “эрчимжүүлсэн мал аж ахуй” нэртэй цахим группэд “160-д хургатай хонь өгнө” зар оруулаад 86662575 утасны дугаар байршуулсан. Тэгээд над руу нэг хүн залгаад хургатай хонь авья гэхээр нь урьдчилгаа хийчихвэл зарна гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 31-ний өдөр миний хаан банкны ......... тоот дансанд Өлзийбат, ....... гэсэн утгатай 3 удаагийн гүйлгээгээр нийт 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Өлзийбат, ......... гэсэн утгатай 800,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийтдээ 4 удаагийн үйлдлээр 4,800,000 төгрөгийг залилаж авсан. Би тухайн мөнгөөрөө 1хвет тавиад хожигдсон. Би тэр үед донтсон юм шиг тоглодог байсан. ... “Мөнх баян” гэх хаягаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны baganuurzar гэдэг групп дээр 10 тугалтай үнээ зарна гэсэн зар оруулсан. Зарын дагуу нэг эмэгтэй холбогдооод үхэр авах урьдчилгаад гээд миний данс руу 6,000,000 төгрөг хийсэн. Би мөнгөө аваад дугаараа шууд хаясан. 6 сая төгрөгөө тэр өдөртөө 1хвет дээр тоглоод алдсан ...Миний хаан банкны дансанд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 12 цагаас 13 цагийн үед “7,000,000 сая төгрөг үхэр ..........” гэсэн утгатай гүйлгээ миний дансанд орж ирсэн. Тэгээд тэр өдөртөө 1хвет дээр тоглоод алдсан” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч “... 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр фейсбүүк ухаж байгаад Эрчимжсэн мал аж ахуй нэртэй групп дээр Одмаа Ж. нэртэй цахим хаягаас байршуулсан 70 hurgatai honi 160d ugnu ............ гэх зарыг харж утсаар нь холбогдсон. Утсаар ярихад эрэгтэй хүн авч байсан. Эхлээд ярихдаа зарагдсан гэж байгаа гэж байсан ч удаа ч үгүй буцааж залгаад нөгөө улсууд маань урьдчилгаа мөнгө хийхгүй удаад байна. Чи урьдчилгаа мөнгөө хийчихвэл би 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дархан уул аймагт аваачаад өгье гэх зүйлс ярьсан. Ингээд надаас урьдчилгаа мөнгө гэж 5,000,000 төгрөг нэхсэн. Би тухайн хүнд итгээд Хаан банк дах өөрийн эзэмшиж, ашигладаг ........тоот дугаарын данснаас ............тоот дугаарын дансанд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 33 минутад ........... гэх утгаар 2,000,000 төгрөг, тухайн өдрийн 17 цаг 36 минутад ..........гэх утгаар 800,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдөр дүү аас 1,200,000 төгрөгийг зээлж авахаар болоод ............. тоот данс руу 1,200,000 төгрөг. г.............эх утгаар шилжүүлсэн. Тухайн мөнгийг дүү маань өөрийн төрийн банк дахь........... тоот дугаарын данснаас шилжүүлсэн. Тухайн өдөр би нийт 4,000,000 төгрөг урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн. Харин 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөгийг дахин дүү дахин өөрийн данснаас 1 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг ,
-Хохирогч ******* “... Би 2022 оны 06-р сарын 03-ны өдөр фейсбүүк цахим орчинд үхэр зарна гэсэн зарын дагуу холбогдож яриад "Үхэр байгаа юу гэхэд байхгүй зарчихсан" гэж хэлсэн тэгээд удалгүй дахиж над руу залгаад "үхэр зарагдаагүй байгаа" гэхээр нь би авъя гэж хэлээд намайг Төв аймгийн Баянцагаан суманд хүрээд ир, би чамайг Баянцагаан сумаас тосоод авъя гэж хэлсэн тэгэхээр нь би Төв аймгийн Баянцагаан сум руу явсан тэгээд би хүнээс асуугаад зам заалгаад Баянцагаан сум руу явж байхдаа холбогдоход "надад мөнгө хэрэгтэй байна чи урьдчилгаа мөнгөө шилжүүлчих гээд надад данс өгсөн би тухайн данс руу 7,000,000 төгрөг хийгээд Баянцагаан суманд очоод тухайн хун руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би 4-5 удаа залгасан тэгээд сүүлдээ утсаа унтраачихсан. Тухайн хүнтэй .............. дугаарын утас руу залгаж холбогдсон” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч ******* “...Би өөрийн гар утсаараа фейсбүүк орж байтал “Мөнх баян” гэх хаягаас үхэр зарна гэсэн зар байршуулсан байсан. Тэгээд би тухайн хаягтай хүнтэй зурвасаар харилцаад үхэр авахаар болсон тухайн хүн үхрийн урьдчилгаа мөнгө гэж 6,000,000 төгрөг шилжүүл гэсний дагуу ..............дугаарын ******* гэх данс эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш үхрээ очиж авахаар болоод фейсбүүк хаяг руу ортол намайг блок хийсэн. Надтай ярьж байсан ................дугаарын утсаа авахгүй байж байгаад гар утсаа бас блок хийсэн тэгээд надтай тухайн урьдчилгаа авснаас хойш холбогдохгүй болохоор нь залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад хандсан” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “...2022 оны 05 дугаар сарын 31-ны өдөр манай аав Бүрэнбатын төрсөн ахынх нь хүүхэд буюу манай авга ах Өлзийбат нь Хүнээс хонь авахаар болчихлоо урьдчилгаа хийх хэрэгтэй байна. Чи 1,200,000 төгрөг явуулчих гэж хэлсэн тул би Төрийн банкны өөрийн эзэмшиж, ашигладаг .......... ашигладаг тоот данснаас 1,200,000 төгрөгийг ............. тоот дансанд ...............гэх утгаар шилжүүлсэн. Дараа нь буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөгийг .............тоот дугаарын дансанд шилжүүлсэн. Миний хувьд тухайн хүнтэй холбогдож яриагүй” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “...******* гэдэг залуу 2022 оноос эхлэн бооцоот тааврын 1хбет нэртэй апплекейшнд бүртгүүлж ID хаягаа нээж байсан. тэр ID хаягаараа буюу тухайн ID дугаараараа цэнэглэлт хийлгүүлж байсан залуу байгаа юм. 2022 ондоо Д.Мөнх- Эрдэнэ нь ID хаягаараа дансаа цэнэглүүлж байсан ба 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 17:42 цагт 3,800,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 22:19 цагт 750,000 төгрөгийг ID хаягаараа цэнэглүүлнэ гээд миний ............. тоот дугаартай дансанд хийж бооцоот тааврын ID хаягаа цэнэглүүлж байсан” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “... надад 2-3 жилийн өмнө тоглосон гэж хэлж байсан ба манай сумын Төрийн банканд ажиллаж байгаад гарсан. Тэгээд тэр тоглоомоос нь болоод одоо болтол би Мөнх-Эрдэний 14 билүү 15 сая төгрөгийн өрийг төлж байгаа” гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэний Хаан банк дахь .............дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
- Хаан банк дахь ............дансны дэлгэрэнгүй хуулга,
-Ц.Очирбатын Хаан банк дахь ............дансны дэлгэрэнгүй хуулга,
-Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
-Хохирогч гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
-Б.Итгэлтийн Хаан банк дахь.............тоот дансны хуулга,
-Хохирогч Хаан банк дахь................. тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
- Төрийн банк дахь................. .тоот дансны хуулга,
- Хаан банк дахь............ тоот дансны дэлгэрэнгүй хуулга,
-Хохирогч гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн интернэт банкны зарлагын дэлгэрэнгүй лавлагаа, фейсбүүкт байршуулсан зарын зураг болон төрийн банкны ............ дугаартай харилцах дансны хуулганы хуулбар,
-Хохирогч гаргаж өгсөн фейсбүүкт байршуулсан зар, мессеж чатаар харилцсан зураг,
-Хохирол төлсөн талаарх баримт,
-“Юнител” группын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05-01/9132 тоот албан бичиг, хавсралт “............ ...........дугаарын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа” зэрэг эрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өөртөө хэрхэн шилжүүлэн авч байгаа үйлдлийн аргаараа өөр хоорондоо ялгагддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн нэг шинж нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг ба хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож төөрөгдөлд оруулсаны үндсэн дээр түүний зөвшөөрлөөр эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч байгаа шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрч, бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байхын тулд эзэмшигч өмчлөгчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийснээр энэ гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэг нь эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр шилжүүлэн авч, гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ.
Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ.
Шүүгдэгч ******* нь цахим сүлжээнд хуурамч хаягаар “хургатай хонь, үхэр зарна” гэх зэргээр зар байршуулж, нэр бүхий 3 хохирогчийг хуурч, нийт 17,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч 4,800,000 төгрөгийн, хохирогч ******* 7,000,000 төгрөгийн, хохирогч 6,000,000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч ******* нь шүүхийн шатанд хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ******* хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* цалин хөлс, орлого олох боломж, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдсан ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт Даваадашийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ