Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч А.Д*******, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдулам, Э.Цэнгүүн нарыг оролцуулан  

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д*******д холбогдох эрүүгийн 2515000090040 дугаартай, 305/2025/0089/Э индекстэй хэргийг 2025 оны оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт А*******ий Д*******, Булган аймгийн ******* суманд 1993 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар баг “******* *******” гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “******* ******* ” н гэрээт харуул ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч А.Д******* /РД:/ нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас хохирогч Д.Мын 25 тооны /олон тооны/ малыг хулгайлж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бусдад худалдан борлуулж 4,420,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан /олон тооны мал хулгайлах/ гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутагт бэлчих өөрийн  хонин сүрэгт нийлсэн иргэн Д.Мын өмч болох 37 тооны бог малаас 25 тооны ямааг хулгайлан авч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бусдад худалдан борлуулж 4,420,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдлоо.

1.2.Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэргийн н*******цөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан:

-Хохирогч Д.Мын: “...2024 оны 10 дугаар барын 21-ний өдөр эхнэр, хүү бид гурав ямаагаа тоолсон чинь 40 гаран тооны буюу 10 гаран тооны ишиг, 30 орчим тооны ямаа дутсан. Тэгээд хонь, ямаагаа бэлчдэг бэлчээрээр бас гэрийнхээ ойролцоо нутгуудаар хайж байгаад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг дутсан ямаанаасаа 12 тооны ишгээ олсон. Үлдсэн 25-30 орчим тооны нас бие гүйцсэн эр, эм ямаагаа олоогүй.

...А.Д******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2,600,000 төгрөг нийт 8,600,000 төгрөгийг миний ХААН банкны данс руу шилжүүлсэн. Одоо миний хувьд А.Д*******гаас хохирлоо бүрэн барагдуулсан гэж үзээд дахиж мөнгө төгрөг нэхэмжлэхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 08-10, 13-14 дэх тал/,

-Гэрч Ц.Уийн: “...2024 оны 10 дугаар сарын 21- ний өдөр манай н*******өр М, хүү Б бид гурав малаа тоолсон чинь 40 гаран тооны ямаа дутсан юм.Тэгэхээр нь хонь, ямаа бэлчдэг газраараа хайж байгаад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг 12 тооны ишгээ олсон юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

-Гэрч Э.Аийн: “...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөө намайг сумын төвийн гэртээ өвс татаад буулгаж байхад 10 цагийн үед А.Д******* над руу утсаар залгаад ачааны машин олоод өгөөч би хэдэн ямаа ачаад Булган аймгийн сум ороод ирэхдээ айраг, морь ачаад буцаад ирье гэхээр нь би найз Сыг машинтайгаа яваад өгөөч гэж гуйсан.Тэгсэн өдөр 12 цагийн үед С сумын төвд манай гэрт машинаа унаад ирсэн Сыг ирэхээр нь бид хоёр хөдөө А.Д*******гийн гэрт очсон чинь хонины хашаанд тусад нь ялгачихсан 20 гаран тооны ямаа байсан.Тэр ямаануудыг бид гурав 13 цагийн үед ачиж дуусаад хөдлөөд 15 цагийн үед сумын төвд очоод А.Д******* нэг хүнтэй утсаар ярьж байгаад блокон хашаатай айлд очиж ачиж явсан ямаануудаа буулгаж тэр хүнд зарсан.

 А.Д******* тэр хүнтэй урьд нь утсаар яриад тохирчихсон юм шиг байна лээ.Тэгээд тэр хүнтэйгээ ямааны наймаа хийчхээд миний утас унтарчихсан чиний утсанд мэдээлэл ирдэг бол дансаа өгөөд мөнгийг нь авчхаач гэсэн.Тэгээд тэр хүн нь миний ХААН тоот дансанд 2,200,000 төгрөг шилжүүлсэн. Би удалгүй Д*******гийн данс руу буцаагаад 2,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн. А.Д******* анх ******* сумаас сум руу явахдаа надаас 100,000 төгрөг зээлж Сын машинд түлш хийлгэсэн 100,000 төгрөгт миний картыг ашиглаж хадмындаа очно гээд дэлгүүрээс хүнсний бараа авсан юм. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр С бид хоёрыг гэрт нь очиж ямаанууд ачихад янз бүрийн зүйл яриагүй. *******ин сүүлд нь 2024 оны 12 дугаар сард А.Д******* над руу утсаар залгаад дээрийн манайхаас ачиж оруулж зарсан ямаанууд нь М ахын ямаанууд байсан юм. Тасарч ирээд манай хонинд нийлээд хэд хоносон юм. Тэгэхээр нь би хүнд хэлэлгүй та хоёрыг дуудаж ачаад зарчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

-Гэрч Т.Мын: “...2024 оны 10 дугаар сарын сүүлээр манай сумын Н гэдэг ах хүрч ирээд миний хонь тасарчихсан байна хонио харж явна гээд Антены ар дээр хэсэг ямаа байна.Танай ямаа юу гэж асуухаар нь манай ямаа биш байх аа гэсэн. Тэгээд би Н ахын хэлсэн хэсэг ямаа руу хартал Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг Антены урд Д.М ахын хаваржааны баруун талд барагцаагаар 30 гаран тооны ямаа байсан нээх олон ямаа бол байгаагүй би тэр ямаануудыг очиж хараагүй болохоор хэний ямаа гэдгийг нь мэдээгүй. Би 2024 оны 11 дүгээр сарын үед утас үзэж байтал Д.М ах сумын фейсбүүкт ямаа алга болчихсон гэж зар тавьсан байсан.Тэр үед л мэдсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

-Гэрч Л.Нгийн: “...2024 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна.М ахын ямаанууд алга болчихсон гэсэн яриа гараад байсан. Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр цас ордог өдрөөс өмнө газар хар байх үед миний хонь цө*******өн харагдаад байхаар нь тасарчихсан байж магадгүй гээд хонио хайгаад дурандаад явж байтал Булган аймгийн ******* ******* 2 дугаар багийн нутагт Антен гэх газарт жалганд хэсэг ямаа байсан бас орой дээр нэг хүн байхаар нь яваад очтол манай сумын М гэдэг залуу байсан. Би Мтай уулзаад тэнд хэсэг ямаа байна миний хонь юм болов уу? гээд дурандаад харсан чинь биш байна манай хонь тасарчихсан байж магадгүй хайгаад явж байна манай хонийг хараагүй биз гэж хэлээд салсан. Би тухайн хэсэг ямааг хэний ямаа байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

-Гэрч Б.Сын: “...2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад манай найз Э.А над руу утсаар залгаад завтай бол машинтайгаа манай найз Д*******гийн гэрт очоод хэдэн ямаа ачаад хадмынх нь гэр рүү руу хүргээд өгөөч түлшийг нь хийгээд өгье гэхээр нь тэгье гээд А бид хоёр Д*******гийн гэрт очсон. Э.А бид хоёр өдөр 13 цагийн үед Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт Антен гэх газарт А.Д*******гийн гэрт очтол хонины хашаанд нь 20 гаран тооны ямаа хашчихсан байсан тэгээд намайг машиныхаа аккумляторыг янзалж байх хооронд Д*******, А хоёр миний машинд ачсан.Тэгээд тэндээс хөдлөөд ******* сумын төв орж Тэс петролиум колонкоос 100,000 төгрөгөөр түлш хийгээд Булган аймгийн сум руу явсан. 16 цагийн орчимд Булган аймгийн сумын төвд очоод МТ колонкоос урагш яваад хамгийн урд талын захын блокон хашаатай айлд очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирсэн тэгээд тэр хоёр хүнтэй А.Д******* уулзаад байсан Э.А бид хоёр наана нь миний машинд ойр зуурын юм хийсэн. Тэгээд А.Д******* тэр хоёр хүнтэй уулзаж байгаад миний машинд ачиж явсан ямаануудыг буулгаж хашаанд нь оруулсан. Тухайн ямаануудыг тэр хоёр хүнд Д******* зарсан юм шиг байна лээ.

2024 оны 12 дугаар сарын эхээр А над руу утсаар залгаад дээрийн Д*******гийн ачиж явсан ямаа нь хадмынх нь ямаа биш манай багийн М ахын тасарчихсан ямаа байсан юм байна Д******* сая над руу утсаар ярьж хэллээ гэхээр нь чи юу яриад байгаа юм Д*******гийн хадмынх нь ямаа гэж чи надад хэлээд авч явсан биз дээ гэсэн чинь харин тиймээ надад бас худал хэлсэн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

-Гэрч С.Лгийн: “... 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр намайг Булган аймгийн суманд байх үед миний гэсэн дугаарт нэг залуу утсаар яриад ямаа худалдан авч байгаа юу гэж асуухаар нь би авч байгаа гэж хэлээд би хаягаа зааж өгсөн. Тэгтэл над руу залгаж ямаа зарна гэсэн залуу орой 17 цагийн үед цэнхэр өнгийн бонго бил үү портер маркийн загвартай ачааны машинд ямаанууд аччихсан хоёр залуугийн хамт манай хашааны гадна ирэхээр нь би н*******рийнхөө хамт гарч ямааг нь үзэж хараад асуухад бүдүүн бор залуу нь миний ямаа байгаа юм яаралтай зарах гэсэн юм гэсэн.Тэгээд би тэр залуугаас 25 тооны эр голдуу ямаануудыг 80,000-100,000 төгрөгийн хооронд бодож нийлүүлээд 2,200,000 төгрөгөөр худалдан авсан. Надад ямаа зарсан бүдүүн бор залуу нь ******* сумаас ирсэн өөрийгөө Д******* гэж хэлсэн. Надад ямаа зарсан Д******* гэдэг залуу нь би картгүй явж байгаа та манай найзын данс руу хийчих гээд би А гэдэг хүний Хаан банкны гэсэн данс руу өөрийнхөө ХААН банкны гэсэн данснаас 2,200,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

-Гэрч Б.Эын: “...Манай сумын ******* 2 дугаар багийн А.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд өөрийнхөө бог малд бусад айлын олон тооны ямаа нийлсэн, алдуул мал ирсэн талаар цагдаагийн байгууллагад амаар, цахимаар, холбоо, мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн хэлбэрээр мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

-Гэрч С.Мын: “... Манай ******* сумын ******* 2 дугаар багийн малчин А.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд мөн тухайн цаг хугацаанаас хойш өөрийнх нь малд бусдын ямаа ирж нийлсэн, алдуул мал ирсэн талаар сумын Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн, мэдэгдсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

-Хохирогч Д.Мын эзэмшдэг ХААН банкин дахь дугаарын дансны хуулга, жагсаалтын 95-т “aas Gomdol baragduulaw” орлого 2,600,000 төгрөг...”, 3-т, “...Ymaanii Hohirol baragduulaw” орлого 6000.000 төгрөг...” гэх утга бүхий гүйлгээ хийсэн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 62, 63 дахь тал/,

-Яллагдагч А.Д*******гийн эзэмшдэг  ХААН банкин дахь дугаарын дансны хуулга, жагсаалтын 54-т “...2025/01/15, харьцсан данс “Ymaanii Hohirol baragduulaw/” зарлага 6000.000...”, 139-т “...aas Gomdol baragduulaw...” зарлага 2600.000...” гэх гэх утга бүхий гүйлгээ хийсэн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 52, 65-66 дахь тал/,

-“Арвижих-Эстимейт” ХХК-ийн шинжээч Д.Отгонцагааны 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №25/12/28 дугаартай: “...25 тооны ямааны зах зээлийн үнэлгээг бичиг баримтыг нарийвчлан судалж, дахин боловсруулалт хийж, зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулан үнэлгээний дүгнэлтийг 4,420,000 /дөрвөн сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-139 дэх тал/ зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөл*******үйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх н*******цөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч А.Д******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч Г.Пүрэвдулам, Э.Цэнгүүн нарын хамт шүүх хуралдаанд оролцсон болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Д******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрийн хонинд нийлсэн иргэн Д.Мөнгөнсорын 25 тооны ямааг хууль бусаар, хулгайлж хохирогчид 4,420,000 төгрөгийн хохирол учруулсан. А.Д******* нь иргэн хүний хувьд тухайн алдуул малыг төр захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, бусдын эд хөрөнгийг хууль бусаар зарж борлуулсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Мөн 25 тооны ямаа нь олон тооны малд хамаарагдаж байгаа учраас шүүгдэгч А.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна...”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдулам: “...Шүүгдэгч А.Д******* нь мөрдөн байцаалтын шатнаас анхнаасаа гэм буруугаа хүлээж ирсэн. Өөрийн малд нийлсэн 25 тооны ямааг зарж борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл дээр байцаагдаж байхдаа маргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл хүндэрч өөрчлөгд*******өд тухайн хүний ял шийтгэл, эрх зүйн байдлын хувьд өөрчлөлт орох асуудал үүссэн учраас прокурор энэ хэргийн 2 янзаар зүйлчлээд байна. Энэ 2 зүйлчлэлийн аль нь зөв юм бэ гэдэг байдлаар үнэн зөв тогтоолгох нь шүүгдэгчийн эрх ашигт ач холбогдолтой байсан учраас шүүгдэгч болон өмгөөлөгч миний зүгээс гомдол гаргасан. Одоо ямар нэгэн байдлаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр барагдуулсан н*******цөл байдал тогтоогдож байх тул гэм буруутайд тооцохоос татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: “...Шүүгдэгч А.Д*******гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч А.Д*******гийн хувьд энэ талаар маргахгүй. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байна. Хохирол төлбөрийн хувьд шинжээчийн дүгнэлтээр 25 тооны бог малыг 4,420,000 төгрөгийн үнэлсэн боловч, шүүгдэгч А.Д*******гийн хувьд нэг дахин их буюу 8,600,000 төгрөгөөр хохирлыг барагдуулсан. Иймд шүүгдэгч А.Д*******г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, бусдад төл******* төлбөргүй болохыг дурдуулах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч А.Д*******: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Айлын нийлсэн малыг авсан, шунахайн сэдэл гаргасан энэ үйлдэлдээ харамсаж байна. Та бүхнээс хүлцэл өчье. Ахин хулгай хийхгүй гэдгээ амлаж байна. Энэ хэрэг дээр гэм буруугаа өөрийн хүсэлтээр сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэв.

   Шүүгдэгч А.Д*******гийн өөрийн хонин сүрэгт нийлсэн 25 тооны бог малыг бусдын мал болохыг малын зүс, будгаар нь мэдсэн атлаа өөрийн өмчийн адил захиран зарцуулж, бусдад худалдан борлуулсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Өмчл******* эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийг тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

         Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар иргэн Д.Мөнгөнсорын өмч болох 37 тооны бог мал нь шүүгдэгч  А.Д*******гийн хонин сүрэгт нийлсэн  үйл баримт тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй уг малын талаар А.Д******* нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй”  болно.

         Дээрх хуульд заасан үүргээ биелүүлсний дараа А.Д******* өөрийнх нь сүрэгт нийлсэн малыг хууль бусаар ашигласан бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “алдуул малыг завшсан” гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй боловч тэрээр хуулиар хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, 25 тооны бог малыг өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр бусдад худалдан борлуулсан үйлдэл нь “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хууль тогтоогчоос хийсэн аутентик тайлбарт “...Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тодорхойлсон ба шүүгдэгч А.Д******* нь бусдын 25 тооны бог малыг хулгайлсан нь тогтоогдож байх тул түүнийг олон тооны мал хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн н*******цөл байдлыг нэгтгэн дүгнэхэд А.Д*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мд 4,420,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч А.Д******* нь 8,600,000 төгрөгийг сайн дураараа н*******өн төлсөн, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Д*******г бусдад төл******* төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

-Улсын яллагч: “...Шүүгдэгч А.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...”гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Цэнгүүн “...Шүүгдэгч А.Д*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй н*******цөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх н*******цөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хохирогчид учирсан хохирол төлбөрийг н*******өн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх н*******цөл байдал тогтоогдсон гэж үзэж байна.

 А.Д*******гийн хувьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй н*******цөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн хувьд өөрийн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас маргасан зүйл байсан. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг нэг дахин илүү төлсөн н*******цөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээний 50 хувиас багагүй буюу 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Пүрэвдулам “...Шүүгдэгч А.Д*******гийн хувьд 2 өмгөөлөгчтэй оролцож байгаа учраас би Э.Цэнгүүн өмгөөлөгчтэй давхцуулахгүйгээр эрүүгийн хариуцлагын саналаа танилцуулъя.

Шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд тархины хямрал оноштой, 2022-2023 онд 12 сарын хугацаатайгаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь тогтоож байсан. Одоо ч гэсэн эрүүл мэндийн хувьд энэ байдал хэвээр байгаа боловч группийн хуралд орж сунгаж чадаагүй байна. Шүүгдэгч нь хийсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн. Олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн хувьд хэргийн зүйлчлэл дээр маргахгүй.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс багагүй ял буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч А.Д*******: “... Би болохгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ миний зүгээс хүсэх нэг зүйл байна. Хулгай хийсэндээ гэмшиж буруугаа хүлээсэн. Хохирогчийн гомдол саналыг барагдуулж, өмгөөлөгч авах гэж өөрт байсан цөөн хэдэн малаа зараад дууссан. Яг амьдралд хэрэг болж байгаа ажил маань намайг ял авах юм бол чөлөөлнө гэсэн. Ард эхнэр хүүхдүүд маань хэцүү үлдэх гээд байна. Намайг тэнсэн харгалзах ялтай гаргаж болох уу гэж гуйж байна. Тэнсэн харгалзах ялтай гарч ирвэл ажилтай үлдээнэ гэж надад хэлсэн. Ахин хэзээ ч хулгай хийхгүй гэдгээ амлаж байна.Өөр хүсэлт байхгүй...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Булган аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал/, малын “А”дансны бүртгэлийн дэвтрийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дэх тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 115 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал/, урьд нь зөрчилд холбогдож байсан эсэх талаарх Цагдаагийн газрын хайлтын системийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дэх тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргаж өгсөн А.Д*******гийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт /1 дүгээр хавтаст хэргийн 240-248 дахь тал/, А.Д*******гийн ажлын үнэмлэхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 249 дэх тал/, Д.Оийн төрсний гэрчилгээний хуулбар 1 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал/, Д.Д*******-Очирын төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал/, Д.Д*******жаргалын төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал/, А.Д*******гийн ..............................тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 3 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал/, Булган аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал/, Булган аймгийн ******* сумын С................... тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Д*******гийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Д*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй н*******цөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг н*******өн төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх н*******цөлд байдалд тооцсон бөгөөд, хүндрүүлэх н*******цөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Д******* болон  түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болохыг илэрхийлснийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо н*******өн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн н*******цөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн н*******цөлийг тодорхойлжээ.

Шүүгдэгч А.Д*******гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хорих ялын дээд хэмжээг 8 жилийн хугацаагаар тогтоосон байх тул шүүгдэгч А.Д*******гийн шүүхэд гаргасан хорих “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх н*******цөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа н*******өн төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Д*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  1 /нэг/  жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн н*******цөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

2.3.Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төл******* төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х******* овогт А*******ий Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.Д*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д*******д оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Д******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төл******* төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.  

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ