| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1275/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1537 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1537
2025 6 05 2025/ШЦТ/1537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Г,
улсын яллагч О.Даваахүү,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
С дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Нгийн Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2308 01228 1092 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ...................... унадаг дугуй түрээсийн газар засварчин, Багануур дүүргийн ........... дугаар хороо .............. тоотод оршин суух хаягтай, Урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 891 дүгээр магадлалаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн ялыг эдэлж байгаа.
Г овогт Н-гийн М /РД:........................ /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “машин зарна” гэх зар байршуулан, хохирогч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 1,000,000 төгрөгийг Хаан банкны 57............ тоот дансаар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. хороолол орчимд байхдаа 300,000 төгрөгийг Хаан банкны59...........тоот дансаар тус тус шилжүүлэн авсан,
2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Унасан Приус 20 маркийн автомашин зарна” гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу түүний 99......... дугаарын утсаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Д.Уд “Багахангай дүүрэгт байгаа одоо ирээд авчих, мөнгөө шилжүүлчих” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Д.У-гаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2,000,000 төгрөгийг Хаан банкин дахь Б.Б-гийн эзэмшлийн 57............ тоот дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Тоёота Субару маркийн автомашин зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч, хохирогч Л.С-аас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2,000,000 төгрөгийг Хаан банкны 50........... дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим орчинд “бөмбөр хөгжим зарна” гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Э.Г-с Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо ........... дугаар хорооллын нутаг дэвсгэрт байхдаа 800,000 төгрөгийг Хаан банк дахь О.Б-гийн эзэмшлийн 54............ дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хонда инсайт загварын тээврийн хэрэгсэл хямд зарна” гэж фейсбүүк хуудаст байршуулан тус тээврийн хэрэгсэл өөрт нь байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж Хаан банк дахь 54............ дугаарын дансаар хохирогч Э.Бас 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 7,150,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ******* нь 1,300,000 төгрөг залилуулсан гэх үйлдэл
Хохирогч *******аас цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1 хх-ийн 3 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн: “... Миний 2023 оны 3 дугаар сарын 14-ний гэртээ фейсбүүк ороод байж байтал үл таних “А” гэх хаягаас цагаан өнгийн Королла Спейси маркийн тээврийн хэрэгслийг 2.5 сая төгрөгөөр зарна гэсэн байхаар нь тухайн зар дээр байсан 96......... дугаарын утас руу холбогдож байгаад урьдчилгаа 1,000,000 төгрөг өгөхөөр тохироод тухайн үл таних хүний өгсөн 57............ дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг Хаан банкны АТМ-с шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш тухайн залуу “Дорноговиос гарч очно” гэж байгаад 3 дугаар сарын 16-ны орой тэр үл таних залуу над руу залгаад “одоо хоол хийж идчхээд Улаанбаатар хот руу гарах гэж байна гарахаараа тан руу залгая” гэж ярьчхаад утсаа салгасан. Удалгүй дахин 23:00 цаг өнгөрч байхад залгаад “за би одоо яг хот руу гарч байна, колонк дээр байна бензиний 300,000 төгрөг хийчих” гээд59...........rэx Хаан банкны данс өгөхөөр нь 300,000 төгрөгийг эхнэр Аийн данснаас шилжүүлсэн. Тэрнээс хойш тэр залуу холбоогүй байж байгаад 3 дугаар сарын 19-ний өдөр утас холбогдсон. Тэгтэл намайг таньж ядаад утсаа больсон ба би тэр үед залилуулсан талаараа ойлгоод цагдаагийн байгууллагад хандах болсон. ... Би тухайн залуутай чатлаагүй зар дээр байсан 96......... дугаарын утас руу холбогдож, хэдэн удаа мессеж бичсэн. ...Нийт надад 1.3 сая төгрөгийн хохирол учирсан байна. ...Тэр залуу 40 орчим насны хүний хоолойгоор дуугарч байсан бөгөөд эрэгтэй хүн байсан. Сүүлд над руу бензиний мөнгө асууж ярихдаа намайг “ах аа” гээд л байсан надаас дүү ч байж магадгүй, шингэн залуу хоолой сонсогдоод байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 8 дахь тал/,
Гэрч З.А-ийн өгсөн: “... Тухайн өдрөөс 2 хоногийн өмнө манай нөхөр М нь фейсбүүк дээрээс машин зарах зар харж байгаад үл таних нэг хүнээс машин худалдаж авахаар тохироод өөрийн данснаасаа 1 сая төгрөгийг тухайн хүний өгсөн данс руу шилжүүлж байсан юм. Тэгээд тэр хүн нь 3 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр М луу залгаад “би одоо Дорноговь аймгаас гарах гэж байна бензиний мөнгөгүй болчихлоо” гээд ярьж байсан. Тэр үед манай нөхөр М намайг “59........... тоот данс руу 300,000 төгрөг шилжүүл” гэж хэлэхээр нь би Мобайл банкаар дээрх данс руу 300,000 шилжүүлсэн. Тэрнээс хойш тухайн залуугийн “утас холбогдохгүй байна” гээд манай нөхөр М хэлж байсан. Тэр залуу тэрнээс хойш холбоо бариагүй. ... Манай нөхөр бид 2-ын дундын мөнгө төгрөг байсан учир би хохирогчоор оролцохгүй. ...Тухайн дундын өмч хөрөнгөө олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 10 дахь тал/,
Гэрч Б.Бгийн өгсөн: “... Би Хаан банканд 57............ дугаарын дансыг ашигладаг бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын шинэ эцсийн буудал дээр танил ах болох Згийн хамтаар нэг шил архи авч уух гээд зогсож байтал үл таних 20 орчим насны залуу бид 2 дээр ирээд “ах нар юу хийж байгаа юм” гэх зүйл асуухаар нь “2 ах нь ганц шил авч уух гэсэн чинь мөнгө дутаад зогсож байна” гэтэл “надад 5,000 төгрөг байна, 2 ах нэмээд архиа авчих” гэхээр нь мөнгийг нь аваад би дэлгүүр орж 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад бид 3 ярилцаж байгаад З ахын гэрт 14 цагийн үед очсон. Тухайн үедээ тэр үл таних залуу “Замын-Үүд явах гэж байна” гэх яриа өгүүлэл гаргахад З ах “ахын дүү хол замд явах гэж байгаа хүн байна ахынхаа өмд өмс” гээд тэр залууд өмд өмсүүлээд бид хоорондоо хэсэг ярилцаж суусан. Тухайн үед тэр үл таних залуу З ах бид 2-т хандаад “2 ах данс байвал түр ашиглуулаач, би хүнээс зардлын мөнгө авах гээд байна” гэх зүйл ярихаар нь би өөрийн эзэмшлийн 57............ дугаарын дансаа өгтөл хэсэг хугацааны дараа “таны данс болохгүй байна” гээд З ахаас дансыг нь асууж байсан. Тэгээд бид гурав З ахын гэрээс гарсан ба явах замд тэр залуу миний дээрх дансны ашигладаг картыг аваад З ахын хамтаар Нарангийн голын шинэ эцсийн буудал дээрх АТМ орсон. Би тэр хооронд таньдаг хүнтэй юм яриа зогсож байсан. Удалгүй З ах АТМ-ээс гарч ирээд “нөгөө залуу чинь чиний картыг явчихлаа” гэхээр нь би утасны дугаарыг нь ч мэдэхгүй “одоо авч ирж өгөх байлгүй дээ” гээд хаясан. Тэрнээс хойш би картаа ашиглаагүй. Тухайн картыг идэвхгүй төлөв рүү ч шилжүүлээгүй. ...Би ер нь Хаан банкны данс, карт зэргээ их ашиглаад байдаггүй учраас тэр өдрөөс хойш ямар орлого, зарлага хийгдсэнийг мэдэхгүй байна. ...Би энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй тул дээрх тоот дансныхаа хуулгыг Хаан банкнаас аваад сайн дураараа гарган өгч болно...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 12-13 дахь тал/,
Гэрч С.З-ын өгсөн: “... Тухайн үед Б бид хоёр хамт байсан бөгөөд бид хоёр Нарангийн голын эцсийн буудал дээр зогсож байтал үл таних залуу бид хоёр дээр ирээд “хоёр ах юу хийж байгаа юм” гэхээр нь “бид хоёр нэг шил архи авч уух гээд байж байна” гээд хэлсэн. Тэгээд тэр залуу бид хоёрт 5,000 төгрөг өгөхөөр нь өөрсдөдөө байсан мөнгө дээрээ нэмээд 1 шил архи аваад, бид гурав манай гэрт очсон. Тухайн үед тэр үл таних залуу “Замын-Үүд явна” гэх зүйл ярьж байснаа бид хоёроос “дансаа ашиглуулаач” гэх зүйл ярьж байснаа Б-гийн Хаан банкны дансыг карттай нь авсан. Тэгээд бид гурав буудал гарсан ба нэг мэдэхэд тэр үл таних залуу явсан байсан. ...Тухайн залууг харвал тодорхой сайн танихгүй, намхан нуруутай 22-23 насны залуу байсан. ...Тэр залуу өөрийнхөө нэрийг хэлээгүй, “Замын-Үүд явна” гэх зүйл яриад “10 хүнээс мөнгө авах ёстой” гээд бидний данс картыг асууж байгаад Б-гийн картыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15 дахь тал/,
Гэрч Х.Тийн өгсөн: “... Би Хаан банкны 59...........тоот дансыг 2017 оноос хойш ашиглаж эхэлсэн юм. Би 2023 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө өөрийн хувийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслээрээ таксинд явж байсан бөгөөд тухайн үед ТБД андуудаас 21-ийн Содон хороолол орно” гээд 4 залуу сууж такси барьсан бөгөөд замдаа миний данс руу ээжээсээ мөнгө хийлгээд АТМ-ээс авчихъя гэх яриа өгүүллийг нэг залуу нь гаргаж явж байгаад миний данс руу 300,000 төгрөг хийлгэсэн бөгөөд би Содон хороолол дээр ирэхэд таксины хөлс 10 гаруй мянган төгрөгийг аваад, үлдэгдэл мөнгийг нь тэдний дараагийн суусан таксины жолооч руу шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш тэр хүмүүсийг хараагүй. ...Миний данс руу мөнгө хийсэн залуу нь туранхай 170-175 см орчим өндөртэй залуу байсан. Би тэр залууг танихгүй эхлээд “АТМ-ээс үлдэгдэл мөнгө гаргуулж авна” гэх яриа өгүүлэл гаргаж байснаа болиод дараагийн таксинд суугаад тэр таксины жолоочийн данс руу хийлгэж авсан. Би тэр жолоочийн дансыг мэдэхгүй байна. Нэгнийгээ хэн гэж дуудаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэр үед урд суудал дээр хамгийн өндөр 180 см орчим өндөртэй залуу сууж явсан. Мөнгө шилжүүлэх үедээ хойд талд сууж байсан нэг туранхай залуу нь “ээжээсээ мөнгө авна” гэх яриа гаргаж байгаад миний дансыг авч мөнгө хийлгэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 дахь тал/,
“А гэх фейсбүүк хаягаас Королла спэйс zarna утас 96.........” гэх утгатай зар байршуулсан талаарх баримт /1 хх-ийн 26 дахь тал/,
Хохирогч *******-аас хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн нийт 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх *******-ын эзэмшлийн Хаан банкны 51........... тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, /1 хх-ийн 28-29 дэх тал/
*******-ын эхнэр 3.А-ийн эзэмшлийн Хаан банкны 50............ тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 28-29 дэх тал/,
Гэрч Б.Бгээс хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн түүний эзэмшлийн Хаан банкны 57............ тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1-хх-ийн 31 дэх тал/,
Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 29/5203 дугаартай “59........... тоот дансыг ............. регистрийн дугаартай Х.Т эзэмшдэг” гэх утга бүхий албан бичиг /1 хх-ийн 33 дахь тал/,
Гэрч Х.Тийн эзэмшлийн Хаан банкны59...........тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс мөн сарын 17-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 34 дэх тал/,
Хохирогч Д.У нь 2,000,000 төгрөг залилуулсан гэх хэрэгт
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Угийн өгсөн: “... Би 2023 оны 3 дугаар сарын 12-ны орой фейсбүүк дээр зар харж байгаад “унасан Приус 20 маркийн автомашин зарна” гэсэн зарын дагуу 99......... дугаар луу залгаж ярьсан машин нь “Багахангай дүүрэгт байгаа, одоо ирээд авчих мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн би хаан банкны 57............ эзэмшигч нь Б гэсэн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Багахангай дүүрэгт очоод залгасан чинь утас нь холбогдохгүй болсон. Цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Хаан банкны 57............ эзэмшигч нь Б гэсэн тоот данс руу нийт 2,000,000 төгрөr шилжүүлсэн. ...Хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 132-133 дахь тал/,
Б.Бгийн эзэмшлийн Хаан банкны 59...........тоот дансны 2022 оны 02 дугааp сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 136-137 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/1 хх-ийн 154-157 дахь тал/,
-Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тодорхойлолт /1 хх-ийн 192 дахь тал/,
Яллагдагч *******-гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1 хх-ийн 206-207 дахь тал/,
Хохирогч Л.С нь 2,000,000 төгрөг залилуулсан гэх хэрэгт
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л. Сын өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд С дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Драмын театр дотор байх үедээ фейсбүүк цахим орчинд байршуулсан “2005-2014 SUBARU PORESTER zadargaa selbegend awdag hvn bnuu ene vhigt n hymd zarchmaar baina motor tsohison oor asuudalgvi vne 2.5 utas 96....... гэх постын дагуу 96....... дугаар луу залгаад уг машины авахаар ярилцаж тохиролцоод 2,000,000 төгрөг өгөөд очоод авахаар болоод Хаан банкны 50........... тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машины авах гээд 96....... дугаар луу залгасан боловч холбогдох боломжгүй болсон. Тухайн хүн надад хэлэхдээ Багануураас цаана байх улаан эрэгт гэх газарт машин байгаа гэж хэлсэн. ... Би тухайн хүнд итгээд, бас хүн худалдаад авчиж магадгүй гэж бодоод мөнгөө түрүүлж шилжүүлсэн. ... Би SUBARU PORESTER саарал өнгөтэй мотор цохисон, .............. гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл авах гэж байсан. ...Уг хүн надад хэлэхдээ .................. улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж хэлсэн. Тухайн хүн Subaru сонирхогчдын нэгдсэн групп дээр G цахим хаягтай иргэн зар байршуулсан байсан. ... Би өөрийн 89........... дугаараасаа уг этгээдийн 96......., 91........... дугаар луу харилцан ярьсан. ... Би С дүүргийн 1 дүгээр хороо Драмын театр дотор байх үедээ мөнгө шилжүүлсэн. ...Би өөрийн Хас банкны 50...... тоот данснаас Хаан банкны ГанЗ Б гэх нэртэй 50........... тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө эргүүлж авах хүсэлт байна.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 29-30 дахь тал/,
Хохирогч Л.Саас хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлсэн “... G......... гэх фейсбүүк хаягийн профайл хэсгийн зураг, мөн “уг хаягаас Subaru сонирхогчдын нэгдсэн групп гэх пейж хуудаст байршуулсан 2005-2014 subaru porester зарна” гэх зарын скрийн шот зураг, Хаан банкны 50........... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2 хх-ийн 32-34 дэх тал/,
Гэрч Б.Шын өгсөн: “...2024 оны 02 дугаар сард Цагаан сарын үеэр гэр лүүгээ харих замд үл таних 20-25 орчим насны гэж хэлэхээр гурван залуу тааралдсан. Тухайн үед намайг дээрэмдэх гэж байгаа юм бол уу гээд утсаа энгэрийн халаасандаа хийтэл, тэр гурван залуу над руу ирээд “ах аа юм асуучихъя” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь “ахад нь юм байхгүй ээ” гээд хэлтэл “үгүй ах аа та буруу ойлгоод байна, дүү нь дугаар авах гэсэн чинь бичиг баримтгүй гээд үйлчлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “заавал надаар яах гээд байгаа юм” гэсэн чинь “ах аа танд хоёр юм /архи/ аваад өгье” гэж хэлсэн. Тухайн үед уучихсан явж байсан учраас тэр 3 залууд зөвшөөрөөд Амгалан зах руу хамт явсан. Тэгээд Амгалан захын Скайтелын салбар дээрээс 2 ширхэг дугаар авч өгсөн. Тэгээд дугаар авах үед нэг нь тооцоо бэлнээр хийж өгсөн бөгөөд хоёр залуу Амгалан захын гадаа байсан. Тэгээд нөгөө залуу тооцоо хийж өгөөд дугаар авч гарч ирээд “баярлалаа ах аа” гэж хэлээд надад 40,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр гурав яваад өгсөн бөгөөд Амгалан захын архи зардаг хэсгээс нь би архи аваад гэр лүүгээ харьсан. ...Тэр гурван залуу надаас өндөр бөгөөд 175-180 см орчим өндөр гэж хэлэхээр бор царайтай залуу байсан, онигор нүдтэй. ... Би Г овогтой Б-ийг танина. Энэ залуу манай гудамжны дүү байгаа юм. Би Бтэй хамгийн сүүлд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уулзсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 36 дахь тал/,
-Скайтел ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24/2000 дугаартай 96....... дугаарын яриа, болон мессежний талаарх баримт /2 хх-ийн 42-45 дахь тал/,
Хаан банкны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 29/3058 дугаартай “50........... тоот дансыг ............. регистрийн дугаартай Г эзэмшдэг ба уг дансны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг файлаар хүргүүлж байна” гэх албан бичиг /2 хх-ийн 51 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 53-57/,
Яллагдагч *******н түрээслэн оршин суудаг гэх “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................тоотод орон сууцад нэгжлэг хийсэн гэх гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 60-66 дахь тал/,
Яллагдагч *******гийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийхэд “...утасны Settings хэсэгт орж about хэсэг рүү орж үзэж утасны тайлбар Ітеі нэр зэргийг орж харахад утасны нэр хэсэгт Galaxy On7 Prime rэх утасны нэр байх бөгөөд model number хэсэгт SM-G611К гэх нэршил байх бөгөөд ітеі хэсэгт 35................... гэх дугаартай гар утас байсан ба тухайн дугаар нь хэрэгт авагдсан үүрэн телефоны дугаартай таарч байсан тул 6 кадр гэрэл зургаар бэхжүүлэн авч, үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов...” гэх тэмдэглэг, гэрэл зургийг үзүүлэлт /2 хх-ийн 67-73 дахь тал/
Яллагдагч *******гийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийхэд “... Н овогтой М /РД:............... /-ийн эзэмшлийн Samsung Galaxy A5 загварын гар утасны photos цэсэд messenger гэсэн хавтас дотор тээврийн хэрэгслийн зургууд байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргав...” гэх тэмдэглэг, гэрэл зургийг үзүүлэлт /2 хх-ийн 74-75 ахь тал/,
Гэрч Б.Батнасангийн өгсөн: “Би *******г танина. Би Багануур дүүрэгт амьдардаг ба М Багануур дүүрэгт амьдардаг байсан. 2016 оноос анх танилцаж нөхөрлөж эхэлсэн. М Багануураас Улаанбаатар хотын төвд хэсэгтээ амьдрахаар явсан. Би ажил хийх гээд хотын төв орох болсон ба хамт халдвартын эцсийн ...................тоотыг Мн найз охин Ц, нарын хамт түрээсэлж суухаар болоод 2024 оны 02 дугаар сараас эхлээд түрээсэлсэн. ...******* нь ажил хийдэггүй байж байгаад цэцэрлэгт хүрээлэн дээр дугуй прокатлах ажил хэсэгтээ хийсэн. 2023 оны зун санагдаж байна, өөрийнхөө хүнд машин зарна гээд өөрийнхөө дансаар залилан хийгээд 1 хбет тоглоом тоглоод цагдаа шүүх гээд яваад байгаа гэсэн. Надад цагдаа сэргийлэх, мөнгө олох асуудлаа ер нь ярьдаггүй. ... Би Хаан банкны 57.............. дугаарын дансыг би ашигладаг. Ц, М нар нь миний гар утас данс зэргийг ашигладагтүй.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 77 дахь тал/,
Хохирогч Э.Г нь 800,000 төгрөг залилуулсан гэх хэрэгт
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Гэс цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2 хх-ийн 106 дахь тал/,
Хохирогч Э.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 54............... тоот дансны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 107-108 дахь тал/,
Хохирогч Э.Г-ийн өгсөн: “.. Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өглөө фейсбүүк зараас “Бөмбөр хөгжим зарна” гэсний дагуу 85.......... гэсэн дугаар руу холбогдож бөмбөр авахаар болсон. Тэгсэн уг дугаарын эзэн олон хүн залгаад байна “та урьдчилгаа мөнгө хийчих, хөгжмөө байлгаж байя” гэж хэлэхэд нь би Хаан банкны 54............ Б гэх хүний данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дахиад, гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй болсон. Би өөр мөнгө шилжүүлсэн асуудал байхгүй. ... Уг дугаарыг эрэгтэй хүн авч ярьсан. Уг хүн ярихдаа манай хүү гадаад байдаг ба бөмбөрийн зарах гэсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 111 дэх тал/,
-Мобиком ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/3987 дугаартай “85.......... дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2024.02.01-2024.5.03-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг түүний хавсралт /2 хх-ийн 115-117 дахь тал/,
Хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 29/5164 дугаартай “
54............ тоот дансыг ................. регистрийн дугаартай Ноён О.......... Б эзэмшдэг байна. Утас 89............, хаяг БЗД ... хороо .........................гудамж...” гэх албан бичиг /2 хх-ийн 119 дэх тал/,
О.Бгийн эзэмшлийн Хаан банкны 54............ тоот дансны 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс мөн сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 120 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх-ийн 121-122 дахь тал/
Хохирогч Э.Б нь 1,050,000 төгрөг залилуулсан гэх хэрэгт
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б-ын өгсөн: “... Би 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа машин авах гээд зар хараад байж байсан бөгөөд фейсбүүкийн хямд машин гэх нэртэй зар “цэнхэр өнгийн Инсайт гэх нэртэй машин бэлэн 2,500,000 төгрөгөөр зарна ирээд авах нь аваарай” гэж хэлээд зар тавьсан байсан бөгөөд 98........... гэх дугаарын дагуу гэх дугаар луу холбоо барихад “Хэнтий аймгийн цэнхэр мандал сум дээр байна ирээд аваарай, явахад ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн бөгөөд тухайн хүн над руу 98........... гэх дугаараасаа залгаж “1,050,000 төгрөг шилжүүлчих” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний данс руу итгээд 1,050,000 төгрөгийг 54............ О.......... Б гэх данс руу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн хүний өгсөн данс руу мөнгө хийсний дараа тухайн хүн рүү залгатал утсаа авахгүй алга болсон. ... Би нийт 1,050,000 төгрөгөөр хохирсон. ...Би Хаан банкны 54............ гэх данс руу мөнгө шилжүүлж залилуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 147-148 дахь тал/,
Хохирогч Э.Б-ын эзэмшлийн Хаан банкны57.........тоот дансны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс мөн сарын 08-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 149 дэх тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх-ийн 154-155 дахь тал/ болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “машин зарна” гэх зар байршуулан, хохирогч *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 1,000,000 төгрөгийг Хаан банкны 57............ тоот дансаар, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хороолол орчимд байхдаа 300,000 төгрөгийг Хаан банкны 59...........тоот дансаар тус тус шилжүүлэн авсан,
2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Унасан Приус 20 маркийн автомашин зарна” гэсэн зар байршуулан улмаар зарын дагуу түүний 99......... дугаарын утсаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрээс холбогдсон хохирогч Д.Уд “Багахангай дүүрэгт байгаа одоо ирээд авчих, мөнгөө шилжүүлчих” гэж цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Д.Угаас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2,000,000 төгрөгийг Хаан банкин дахь Б.Бгийн эзэмшлийн 57............ тоот дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Тоёота Субару маркийн автомашин зарна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч, хохирогч Л.Саас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2,000,000 төгрөгийг Хаан банкны 50........... дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим орчинд “бөмбөр хөгжим зарна” гэсэн зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Э.Гэс Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 15 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байхдаа 800,000 төгрөгийг Хаан банк дахь О.Бгийн эзэмшлийн 54............ дугаарын дансаар шилжүүлэн авсан,
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хонда инсайт загварын тээврийн хэрэгсэл хямд зарна” гэж фейсбүүк хуудаст байршуулан тус тээврийн хэрэгсэл өөрт нь байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж Хаан банк дахь 54............ дугаарын дансаар хохирогч Э.Бас 1,050,000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 7,150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Тодорхой цаг хугацаанд залилах гэмт хэрэг үйлдсэн байдаг боловч энэ хэрэг нь тусдаа шалгагдаад ял эдэлж байна. 2 тусдаа шийдэгдснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал тодорхой хэмжээнд дордсон. Хохирол төлбөрөө төлсөн, гэм буруу дээр гэмшиж байгаа байдал зэргээс харахад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хэрэв шүүхээс хорихоос өөр ял оногдуулах боломжгүй гэж үзвэл улсын яллагчийн гаргаж буй саналтай санал нэг байна” гэв.
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “машин зарна”, “Унасан Приус 20 маркийн автомашин зарна”, “Тоёота Субару маркийн автомашин зарна”, “Бөмбөр хөгжим зарна”, “Хонда инсайт загварын тээврийн хэрэгсэл хямд зарна” зэрэг зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хуурч, хохирогч *******д 1,300,000 төгрөг, хохирогч Д.Уд 2,000,000 төгрөг, хохирогч Л.Сд 2,000,000 төгрөг, хохирогч Э.Гд 800,000 төгрөг, хохирогч Э.Бд 1,050,000 төгрөг буюу нийт 7,150,000 хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч нарт нийт 7,150,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч *******аас цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1 хх 3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын: “... Миний 2023 оны 3 дугаар сарын 14-ний гэртээ фейсбүүк ороод байж байтал үл таних “А” гэх хаягаас цагаан өнгийн Королла Спейси маркийн тээврийн хэрэгслийг 2.5 сая төгрөгөөр зарна гэсэн байхаар нь тухайн зар дээр байсан 96......... дугаарын утас руу холбогдож байгаад урьдчилгаа 1,000,000 төгрөг өгөхөөр тохироод тухайн үл таних хүний өгсөн 57............ дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг Хаан банкны АТМ-с шилжүүлж өгсөн. ...Удалгүй дахин 23:00 цаг өнгөрч байхад залгаад “за би одоо яг хот руу гарч байна, колонк дээр байна бензиний 300,000 төгрөг хийчих” гээд59...........rэx Хаан банкны данс өгөхөөр нь 300,000 төгрөгийг эхнэр Аийн данснаас шилжүүлсэн.Нийт надад 1.3 сая төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /1 хх 8/,
Гэрч З.Аийн: “... Тухайн өдрөөс 2 хоногийн өмнө манай нөхөр М нь фейсбүүк дээрээс машин зарах зар харж байгаад үл таних нэг хүнээс машин худалдаж авахаар тохироод өөрийн данснаасаа 1 сая төгрөгийг тухайн хүний өгсөн данс руу шилжүүлж байсан юм. ...Тэр үед манай нөхөр М намайг “59........... тоот данс руу 300,000 төгрөг шилжүүл” гэж хэлэхээр нь би Мобайл банкаар дээрх данс руу 300,000 шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 хх 10/,
Гэрч Б.Бгийн: “Тухайн үед тэр үл таних залуу З ах бид 2-т хандаад “2 ах данс байвал түр ашиглуулаач, би хүнээс зардлын мөнгө авах гээд байна” гэх зүйл ярихаар нь би өөрийн эзэмшлийн 57............ дугаарын дансаа өгтөл хэсэг хугацааны дараа “таны данс болохгүй байна” гээд З ахаас дансыг нь асууж байсан.” гэ мэдүүлэг /1 хх 12-13/,
Гэрч С.Зын: “Тухайн үед тэр үл таних залуу “Замын-Үүд явна” гэх зүйл ярьж байснаа бид хоёроос “дансаа ашиглуулаач” гэх зүйл ярьж байснаа Бгийн Хаан банкны дансыг карттай нь авсан” гэх мэдүүлэг /1 хх 15/,
Гэрч Х.Тийн: “Би 2023 оны 3 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө өөрийн хувийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслээрээ таксинд явж байсан бөгөөд тухайн үед ТБД андуудаас 21-ийн Содон хороолол орно” гээд 4 залуу сууж такси барьсан бөгөөд замдаа миний данс руу ээжээсээ мөнгө хийлгээд АТМ-ээс авчихъя гэх яриа өгүүллийг нэг залуу нь гаргаж явж байгаад миний данс руу 300,000 төгрөг хийлгэсэн бөгөөд би Содон хороолол дээр ирэхэд таксины хөлс 10 гаруй мянган төгрөгийг аваад, үлдэгдэл мөнгийг нь тэдний дараагийн суусан таксины жолооч руу шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /1 хх 17/,
“Агэх фейсбүүк хаягаас Королла спэйс zarna утас 96.........” гэх утгатай зар байршуулсан талаарх баримт /1 хх 26/,
*******ын эзэмшлийн Хаан банкны 51........... тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, *******ын эхнэр 3.Аийн эзэмшлийн Хаан банкны 50............ тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх 28-29/,
Гэрч Б.Бгээс хэрэгт хавсаргуулахаар ирүүлсэн түүний эзэмшлийн Хаан банкны 57............ тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1-хх 31/,
Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 29/5203 дугаартай “59........... тоот дансыг ............. регистрийн дугаартай Х.Т эзэмшдэг” гэх утга бүхий албан бичиг /1 хх 33/,
Гэрч Х.Тийн эзэмшлийн Хаан банкны 59...........тоот дансны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс мөн сарын 17-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх 34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Угийн: “... Би 2023 оны 3 дугаар сарын 12-ны орой фейсбүүк дээр зар харж байгаад “унасан Приус 20 маркийн автомашин зарна” гэсэн зарын дагуу 99......... дугаар луу залгаж ярьсан машин нь “Багахангай дүүрэгт байгаа, одоо ирээд авчих мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн би хаан банкны 57............ эзэмшигч нь Б гэсэн данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх 132-133/,
Б.Бгийн эзэмшлийн Хаан банкны 59...........тоот дансны 2022 оны 02 дугааp сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /1 хх 136-137/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 154-157/,
-Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тодорхойлолт /1 хх 192/,
Яллагдагч *******-гаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /1 хх 206-207/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Сын: “Би өөрийн Хас банкны 50...... тоот данснаас Хаан банкны Г Б гэх нэртэй 50........... тоот данс руу 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөө эргүүлж авах хүсэлт байна.” гэх мэдүүлэг /2 хх 29-30/,
Хохирогч Л.Саас хэргийн материалд хавсаргуулахаар ирүүлсэн “... G......... гэх фейсбүүк хаягийн профайл хэсгийн зураг, мөн “уг хаягаас Subaru сонирхогчдын нэгдсэн групп гэх пейж хуудаст байршуулсан 2005-2014 subaru porester зарна” гэх зарын скрийн шот зураг, Хаан банкны 50........... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2 хх 32-34/,
Гэрч Б.Шын өгсөн: “Тэгээд Амгалан захын Скайтелын салбар дээрээс 2 ширхэг дугаар авч өгсөн. Тэгээд дугаар авах үед нэг нь тооцоо бэлнээр хийж өгсөн бөгөөд хоёр залуу Амгалан захын гадаа байсан. Тэгээд нөгөө залуу тооцоо хийж өгөөд дугаар авч гарч ирээд “баярлалаа ах аа” гэж хэлээд надад 40,000 төгрөг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /2 хх 36/,
-Скайтел ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 24/2000 дугаартай 96....... дугаарын яриа, болон мессежний талаарх баримт /2 хх 42-45/,
Хаан банкны 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 29/3058 дугаартай “50........... тоот дансыг ............. регистрийн дугаартай НОЁН Г Б эзэмшдэг ба уг дансны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг файлаар хүргүүлж байна” гэх албан бичиг /2 хх 51/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 53-57/,
Яллагдагч *******н түрээслэн оршин суудаг гэх “Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...................тоотод орон сууцад нэгжлэг хийсэн гэх гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 60-66/,
Яллагдагч *******-гийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /2 хх 67-73/
Яллагдагч *******гийн эзэмшлийн гар утсанд үзлэг гэрэл зургийг үзүүлэлт /2 хх 74-75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Гэс цагдаагийн байгууллагад хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2 хх 106/,
Хохирогч Э.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 54............... тоот дансны 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2 хх 107-108/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Г-ийн: “та урьдчилгаа мөнгө хийчих, хөгжмөө байлгаж байя” гэж хэлэхэд нь би Хаан банкны 54............ Б гэх хүний данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2 хх 111/,
-Мобиком ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/3987 дугаартай “85.......... дугаарын эзэмшигчийн мэдээлэл, 2024.02.01-2024.5.03-ны хоорондох хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан бичиг түүний хавсралт /2 хх 115-117/,
Хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 29/5164 дугаартай “
54............ тоот дансыг ....................... регистрийн дугаартай Ноён О.......... Б эзэмшдэг байна. Утас 89............, хаяг БЗД ........... хороо .... хэсэг Улаан хуаран гудамж...” гэх албан бичиг /2 хх 119/,
О.Б-гийн эзэмшлийн Хаан банкны 54............ тоот дансны 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс мөн сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2 хх 120/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 121-122/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Б-ын: “Хэнтий аймгийн ............мандал сум дээр байна, ирээд аваарай, явахад ямар ч асуудал байхгүй” гэж хэлсэн бөгөөд тухайн хүн над руу 98........... гэх дугаараасаа залгаж “1,050,000 төгрөг шилжүүлчих” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний данс руу итгээд 1,050,000 төгрөгийг 54............ О.......... Б гэх данс руу 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн хүний өгсөн данс руу мөнгө хийсний дараа тухайн хүн рүү залгатал утсаа авахгүй алга болсон” гэх мэдүүлэг /2 хх 147-148/,
Хохирогч Э.Б-ын эзэмшлийн Хаан банкны 57.........тоот дансны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс мөн сарын 08-ны өдрийн хооронд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2 хх 149/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 154-155/
нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 1,300,000 төгрөг, хохирогч Д.Уд 2,000,000 төгрөг, хохирогч Л.Сд 2,000,000 төгрөг, хохирогч Э.Гд 800,000 төгрөг, хохирогч Э.Бд 1,050,000 төгрөг хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч Л.С бензины үнэ 400,000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч нотлох баримт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Өмнө эдлээгүй байсан хоногтой ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 4 сар бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан.
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” засан зорилгыг хангаж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 891 дүгээр магадлалаар 10 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 150 хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Нгийн Мг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 891 дүгээр магадлалаар тогтоосон 10 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 14 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сар 14 /арван дөрөв/ хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******н цагдан хоригдсон 150 /нэг зуун тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хохирогч Л.С нь гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА