Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00312

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00312

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******, Нарванчин овогт Камаровын Эрдэнэбаяр/РД:ХЖ80110913/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,******* холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Бямбацэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад А.Азжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхон хорооллын Б2 блокын 2 дугаар корпусын 1-5 дугаар давхрын дотор заслын ажлыг 55,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Мост Харвест ХХК-ийн захирал болох Э.Шинэгэрэлтэй гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх явцдаа 34,000,000 төгрөг авсан. Ажлыг бидний зүгээс 100 хувь хийгээгүй. Ерөнхий гүйцэтгэгчээс дахин туслан гүйцэтгэгч оруулж 2 талаас ажлыг хийж дууссан. Э.Шинэгэрэл бид нар хамт сууж байгаад үлдэгдэл хөлсөн дээр тохиоролцоод 10,000,000 төгрөгийг надад өгөхөөр бичгээр баримт үйлдээд гарын үсгээ зуралцаад гэрээнд хавсаргасан. Бичгээр үйлдсэн гэрээний 50 хувь болох 5,000,000 төгрөгийг Э.Шинэгэрэл надад өгсөн. Мөн дараа жил нь 500,000 төгрөг нэмж өгсөн. Гэрээн дээр үлдэгдэл төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн байгаа. Иймд Э.Шинэгэрэлээс үлдэгдэл 5,000,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна. Бичгээр байгуулсан гэрээний 7.2, 7.3-т заасныг баримталж байгаа гэв.

Хариуцагч Э.Шинэгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч С.Бямбацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 20 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан боловч, ажлыг 100 хувь хийж гүйцэтгээгүй. Талууд хоорондоо 10,000,000 төгрөг өгч авалцахаар тохиролцсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч түүнийг нотлох баримт байхгүй. Э.Шинэгэрэл нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлөх ёстой төлбөрөө бүгдийг нь төлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ 5,000,000 төгрөг хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ