| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/1283/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1642 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1642
2025 6 18 2025/ШЦТ/1642
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч П.Отгонбаатар,
хохирогч С.Т, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Сгийн Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2309 01586 0224 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1982 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг ............ дугаар хороо ................тоотод оршин суух хаягтай, Урьд
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1028 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Хэрэг хариуцах чадвартай
Х овогт Сгийн Б /РД:....................... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх боломжтой байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Тыг Сүхбаатар дүүргийн ................... дугаар хороо “А..............” центрийн ............. тоотод байхад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 25,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 50............. тоот дансаар шилжүүлэн авч,
Мөн Д.Хт хүүхдийг нь “Т.............. сургуульд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудлын орчим байхад нь 1,000,000 төгрөгийг авч үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр нийт 26,300,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Тын өгсөн: “... Миний бие Сгийн Бтай 2022 оны 9 сард ажил хэргийн журмаар танилцаж нэлээн олон ажил хамт хийнэ гэж ярилцаж байсан. 2022 оны 12 дугаар сард Б нь “Төрийн орон сууц корпорац /ТОСК/ түрээслээд өмчлөх байранд хүн оруулж өгөх гэсэн чинь нөгөө хүн нь болилоо мөнгөө буцааж авъя гээд байна, он гараад гэрчилгээ нь гарна, энэ хүний оронд мөнгийг нь өгөөд орох хүн хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь өгөөд тэр мөнгөө буцааж авч байгаа хүнийх нь авах байрыг авахаар болсон. ******* ТОСК-ийн түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө гэж хэлээд надаас нийт 25,300,000 төгрөг өөрийнхөө Хаан банкны 50............. тоот дансаар авсан. Би мөнгийг Сүхбаатар дүүргийн ......... дугаар хороо “А......” центрийн тоот өөрийн компанийн оффисоос шилжүүлсэн.Би нийт 25,300,000 төгрөгөөр түрээслээд өмчлөх байранд орох гэж шилжүүлсэн Б нь “нэг байранд орохоор 7,000,000 гэж байсан бөгөөд ТОСК-д таньдаг хүн байгаа иргэний бүртгэлд таньдаг хүн байгаа 7,000,000 төгрөгийг чинь хүмүүст хуваагаад өгнө 7,000,000 төгрөг гэдэг нь тогтсон ханш гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27-28 тал/,
Хохирогч С.Тын *******тай харилцсан зурвас /1 хх-ийн 30-32 дахь тал/.
Хохирогч С.Тын эзэмшлийн Хаан банкны 50............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 33-55 дахь тал/,
Яллагдагч *******ы эзэмшлийн Хаан банкны 50............. тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 98-109 тал/,
Гэрч Ө.А-ын өгсөн: “Надаас ******* гэх хүн барилгын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гээд 3,000,000 төгрөг авсан байсан юм аа. Тэрний үлдэгдэл төлбөр болох 1,800,000 төгрөг өгсөн. 2021 оны хавар байсан байхаа сайн санахгүй ямар ч байсан *******ы данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд тусгай зөвшөөрөл худлаа боллоо буцааж над руу мөнгө хоёр хувааж өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 111 дэх тал/,
Гэрч Г.Э-ын өгсөн: “... Энэ шилжүүлэг нь нэг нь Макбүүк айр нөгөө нь Никон Ди 5200 загварын камерын зээлийн төлбөрийг нийлүүлж шилжүүлсэн төлбөр Макбүүк нь 1,700,000 төгрөг, камерын төлөлт нь 494,000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 114 тал/,
Гэрч Л.Бгийн өгсөн: “...2018 онд ажил хэргийн шугамаар танилцсан 2023 оны 7 сараас хойш холбогдохгүй байгаа. ******* надаас 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 63,000,000 төгрөгийг хүүгүй барьцаагүй 2 сарын хугацаатай зээлсэн 2 сарын хугацаа дуусахаар өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор тохирч гэрээ хийсэн. Тэгээд Б энэ мөнгөө огт өгөхгүй байсан. Өөрөө тухайн үедээ өгнө, ажил бүтэх гээд энэ орж ирэх гээд байна” гээд юм яриад байдаг байсан. Тэгж байгаад 2022 оны 12 дугаар сарын 07-нд 4,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үдээс өмнө 1,000,000 төгрөг үдээс хойш 5,000,000 төгрөг 2023 оны 01 дүгээр сарын 16-нд 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-нд 2,000,000 төгрөг, үдээс хойш 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Би өөрийн Хаан банкны 50.............. дансаар хүлээж авсан. Энэ дансыг би 2006 оноос хойш ашиглаж байгаа. Нийт авсан мөнгө 25,000,000 төгрөг болсон. Тэгж байтал сүүлд мөнгө орсноос хойш С.Ттай ажлын юм ярьж байгаад Бд мөнгө өгснийг нь сонссон. Тэгээд наад чинь мөнгөө өгөхгүй хүн байна лээ гэдгийг хэлсэн Т Бд 50,000,000 өгөхөөр 25,000,000 өгсөн гэж байсан. Би битгий шилжүүл, наад чинь өгөхгүй юм билээ гэж хэлсэн. Тыг би 2022 оны 10 сарын үеэс таньдаг болсон ....................... хөгжүүлэлтийн үеэр танилцаж хамтарч ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-147 тал/,
Хохирогч Д.Хийн өгсөн: “...Манай бага хүүхэд ...... дугаар сургуулийн ...... дугаар ангид суралцдаг юм аа. Харин манай хүүхэд өөрөө Т.............. гэх сургуульд сурах сонирхолтой байсан бөгөөд энд зун би хүүхдээ Т.............. бага сургуульд хүүхдээ оруулах гэхэд манай хүүхэд шалгалтаас нь хоцорсон байсан. Харин би өөрөө танихгүй Б гэх хүнтэй танилцсан бөгөөд энэ үед тухайн хүн өөрийгөө “Т.............. гэх сургуульд хүн оруулж өгдөг” гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ надаас 1,000,000 төгрөг нэхсэн бөгөөд энэ үед би хүүхдийнхээ хувийн хэргийг мөн адил ******* гэх хүнтэй уулзаад өгсөн. Энэ хүний овог гэх мэт болон бусад зүйлсийг би мэдэхгүй байна. Би уг хүнтэй нэг удаа уулзаж байсан бөгөөд ямар хүн байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байгууллагын гар утасны дугаар нь 76............., өөрийнх нь гар утас нь 91...........гэсэн гар утасны дугаартай Мөн ******* гэх хүнийг таньдаг гэх М 89.......... гэсэн гар утасны дугаартай. Би одоо Б гэх хүнийг харвал танина. Би одоо тухайн хүнээс хүүхдийнхээ хувийн хэргийг авч хүүхдээ сургуульд оруулмаар байна. Мөнгөө ойрын хугацаанд авмаар байна. Би 1,000,000 төгрөгийг хүүхдийн хувийн хэрэгтэй хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Чингис зочид буудалд дээр өгсөн. Бүх гомдлоо барагдуулж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 182, 192 тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх-ийн 184-187 дахь тал/,
Яллагдагч ******* нь хохирогч Д.Хт хохирол төлсөн баримт /1 хх-ийн 204 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн *******д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх боломжтой байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Тыг Сүхбаатар дүүргийн ...... дугаар хороо “А.......” центрийн ........... тоотод байхад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 25,300,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 50............. тоот дансаар шилжүүлэн авч,
Мөн Д.Хт хүүхдийг нь “Т..............” сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” зочид буудлын орчим байхад нь 1,000,000 төгрөгийг авч үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр нийт 26,300,000 төгрөгийн хохирол учруулж залилах болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Тт 25,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь мөнгө аваад 2 жил гаран болсон. Өмнөх шүүх хурлаар дараагийн шүүх хуралдаан гэхэд 10,000,000 төгрөг төлнө гэж байсан. Прокурортой санал нэг байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хэргийн материалтай танилцахад яллагдагчаар мэдүүлэг аваагүй байдаг. Залилах гэмт хэрэг нь нэг үйлдэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэж хохирлыг төлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой. Хохирогч Тт учруулсан 25,300,000 төгрөгөө төлөхөө илэрхийлж байна. Мөн хохирогч Хишигжаргалд 1,000,000 төгрөгийг төлсөн байна.” гэх дүгнэлтийг гаргасан
Шүүгдэгч ******* нь Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх боломжтой байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Тт 25,300,000 төгрөгийг хохирол,
Д.Хт хүүхдийг нь “Т..............” сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1 сая төгрөгний, нийт 26,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч ******* нь Төрийн орон сууцны корпорацын түрээслээд өмчлөх боломжтой байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Таас 25,300,000 төгрөгийг хохирол,
Д.Хт хүүхдийг нь “Т..............” сургуульд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1 сая төгрөгний, нийт 26,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Тын өгсөн: “******* “ТОСК-ийн түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хэлээд надаас нийт 25,300,000 төгрөг өөрийнхөө Хаан банкны 50............. тоот дансаар авсан” гэх мэдүүлэг /1 хх 27-28/,
Хохирогч С.Тын *******тай харилцсан зурвас /1 хх 30-32/.
С.Тын эзэмшлийн Хаан банкны 50............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 33-55/,
*******ы эзэмшлийн Хаан банкны 50............. тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 98-109/,
Гэрч Л.Бгийн өгсөн: “Тэгж байтал сүүлд мөнгө орсноос хойш С.Ттай ажлын юм ярьж байгаад Бд мөнгө өгснийг нь сонссон. Тэгээд наад чинь мөнгөө өгөхгүй хүн байна лээ гэдгийг хэлсэн Т Бд 50,000,000 өгөхөөр 25,000,000 өгсөн гэж байсан. Би битгий шилжүүл, наад чинь өгөхгүй юм билээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх 146-147/,
Хохирогч Д.Хийн өгсөн: “Харин би өөрөө танихгүй Б гэх хүнтэй танилцсан бөгөөд энэ үед тухайн хүн өөрийгөө “Т.............. гэх сургуульд хүн оруулж өгдөг” гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ надаас 1,000,000 төгрөг нэхсэн бөгөөд энэ үед би хүүхдийнхээ хувийн хэргийг мөн адил ******* гэх хүнтэй уулзаад өгсөн. Ямар ч байгууллагын гар утасны дугаар нь 76............., өөрийнх нь гар утас нь 91...........гэсэн гар утасны дугаартай Мөн ******* гэх хүнийг таньдаг гэх М 89.......... гэсэн гар утасны дугаартай.Бүх гомдлоо барагдуулж авсан тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх 182, 192/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 хх 184-187/,
Яллагдагч ******* нь хохирогч Д.Хт хохирол төлсөн баримт зэрэг /1 хх 204/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан 1,000,000 төгрөгийг хохирогч Д.Хт төлж барагдуулсан, хохирогч С.Тт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчээс 25,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Тт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх
Хохирогчийн өмөөлөгч: “Шүүгдэгч нь мөнгө аваад 2 жил гаран болсон. Өмнөх шүүх хурлаар дараагийн шүүх хуралдаан гэхэд 10,000,000 төгрөг төлнө гэж байсан. Прокурортой санал нэг байна” гэх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Нэгэнт хохирогчийн хохирлыг төлүүлэх ёстой тул улсын яллагчийн санал болгож байгаа зорчих эрх хязгаарлах ял оногдуулалгүй миний үйлчлүүлэгчийг тэнсэж өгнө үү. Шүүгдэгчийн эрхэлж буй ажил болох сургалтын үйл ажиллагаа нь Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байдаг ба оршин суугаа хаяг нь Хан-Уул дүүрэгт харьяалагддаг тул хохирогчийн эрх ашиг хөндөгдөж байх тул уян хатан хандаж өгнө нь үү. Өмгөөлөгчийн зүгээс зөвлөгөө өгөхөд хохирлоо төлөх чин зорилго байгаа тул хорихоос өөр тэнсэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах нь хийж буй ажилтай нь зохимжгүй байх тул тэнсэж өгнө.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан
Шүүх шүүгдэгч *******д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, энэ хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Сгийн Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 6 сарын хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалтыг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргээ биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 25,300,000 /хорин таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Тт олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА