Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/58

 

                                      ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч П.Баясгалан би ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагч П.*******өд сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201721000128 дугаартай  хэргийг 2017 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:                        

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, мянгад, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймаг, ******* сум, ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД: *******/,

Яллагдагч П.******* нь 2016 оны 12 сарын 21-22-нд шилжих шөнө ******* аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр “Цуурай” гэх нэртэй газраас иргэн Б.*******, Б.******* нарын 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хохирогч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хүсэлтэндээ: Баяраа овогтой ******* миний 2 үхэрний хохирол гомдлыг барагдуулж өгсөн тул *******гийн *******өд гомдолгүй нь үнэн болно гэжээ. /хх-ийн 99 дүгээр хуудас/,

Хохирогч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хүсэлтэндээ: Б.******* миний бие нь Пүрэв овогтой *******өөс 2 үхэрийн хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул цаашид хохирол гомдолгүй болно гэжээ. /хх-ийн 100 дугаар хуудас/,

Хохирогч Б.*******, Б.*******, яллагдагч П.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нар нь 2017 оны 06 сарын 15-ны өдөр харилцан эвлэрч Б.******* нь миний бие ******* аймгийн Буянт сумын Нарийн гол багт эхнэр 7 хүүхдүүдийн хамт амьдардаг. 2017 оны 12 сарын дундуур манай 2 тооны үхэр хулгайд алдагдсан. Манай малыг иргэн П.******* хулгайлсаныг цагдаагийн байгууллага тогтоосон. Бидэнд учруулсан хохирлоо ******* нь төлж барагдуулсан ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйлгүй хоорондоо эвлэрсэн нь үнэн болно гэжээ.

Хохирогч Б.******* нь миний бие ******* аймгийн Буянт сумын Нарийн гол багт эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 12 сарын дундуур манай 2 тооны үхэр хулгайд алдагдсан. Манай малыг П.Баянмөн нь хулгайлсан болохыг цагдаагийн байгууллага олж тогтоосон. Бидэнд учруулсан хохирлоо ******* төлж барагдуулсан ямар нэгэн санал гомдол, хүсэлт нэхэмжлэх зүйлгүй хоорондоо эвлэрсэн нь үнэн болно гэж тус тус хүсэлтээ илэрхийлж гэрээг шүүхэд ирүүлжээ.

Яллагдагч П.*******, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Бидний зүгээс хохирогч Б.*******, Б.******* нартай харилцан эвлэрч хохирлыг нь бүрэн төлсөн. Хохирогч нарын зүгээс надад хохирол гомдол тэмцэлгүй гэдгээ илэрхийлж хүсэлтээ шүүхэд ирүүлсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар П.*******өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Яллагдагч П.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон, дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Яллагдагч П.*******, Б.*******, Б.*******  нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн талаар эвлэрэлийн гэрээ байгуулан шүүхэд яллагдагчийг шилжүүлэхээс өмнө ирүүлсэн, П.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБТ-ийн лавалгааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-86/  тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар яллагдагч нь анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, яллагдагч, хохирогч нарын нь гомдол, санал хүсэлт, төлбөр байхгүй, хохирогч нар нь яллагдагчтай сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаа болон өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй нөхцөл байдал илрээгүй тул  П.*******өд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Яллагдагч П.*******ийн эзэмшлийн 3 тооны морь, эмээл, хазаар,  зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүнд урьд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар яллагдагч ******* овогт *******гийн *******өд холбогдох 201721000128 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Яллагдагч П.*******ийн 3 тооны морь, эмээл, хазаар зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Яллагдагч П.*******өд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН