| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/120 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч М.Сэлэнгэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортуяа,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 46 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******т холбогдох эрүүгийн 2407005030054 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт *******, ******* тоотод оршин суудаг,
Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэгдсэн,
*******ы ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Городокт У. ах бид хоёр пиво хувааж уусан. У.г дуудаад машин бариад өг гэж хэлээд Налайх орсон. Си Юү орсон чинь гээд дээр үед таньдаг байсан ах таарсан. У. тэр хоёр хоорондоо юм ярьж байсан. Миний утсыг өмнө нь хулгайлсан болохоор би юм яриагүй. Тэгсэн цуг явж ууя гэж хэлсэн. Оргилдог булгийн хажууд очоод ууж байхдаа би дүүгийнхээ гар утсыг хулгайлаад муухай шүү дээ ахаа гэж хэлсэн чинь тиймэрхүү зүйл байдаг шүү дээ гэж хэлээд ууж байсан пивоныхоо шавхрууг над руу асгасан. Тэгэхээр нь би эргэж хараад эрүү хэсэг рүү нь хоёр удаа алгадсан. Тэгсэн намайг машинаас буугаад ир үзье гэж хэлсэн. Тэр үед У., Ц.*******ыг машинаас буулгаад У. машин бариад явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч Ц.*******ын мэдүүлэг /хх 16-17,20-21,24-25/, гэрч Б.ын мэдүүлэг /хх 28-29/, насанд хүрээгүй гэрч Т.ын мэдүүлэг /хх 32-33/, гэрч У.гийн мэдүүлэг /хх 44-46/, гэрч У.гийн мэдүүлэг /хх 49-50/, шинжээчийн дүгнэлт /хх 52-53/, яаралтай тусламжийн хуудас /хх 54/, яллагдагч Э.*******ын мэдүүлэг /хх 62-63/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч Ц.*******ын мэдүүлэг /хх 16-17,20-21,24-25/, Э.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 40-41/, шинжээчийн дүгнэлт /хх 52-53/, яаралтай тусламжийн хуудас /хх 54/, яллагдагч Э.*******ын мэдүүлэг /хх 62-63/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 84/ мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “…хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оноож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 04-өөс 05 цагийн орчимд *******ны нутаг дэвсгэр байх оргилдог худгийн хажууд Ц.*******тай “миний гар утсыг хулгайлж байсан” гэх шалтгааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
/хх 63 дугаар тал тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******ын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 15-нд шөнийн 04 цагийн үед *******нд байх Си Юү түргэн үйлчилгээний төв дотор зүс таних дүүтэйгээ таараад манай тэр дүү намайг нэг том пиво авчих ах цуг ууя гээд хэлээд байхаар нь би нэг литрийн орос пиво аваад би машинаа бариад Энгэр шандад байх оргилдог худаг дээр ирсэн. Манай тэр дүү машинтайгаа дагаад ирсэн. Тэгээд би тэр дүүгийн машинд орж суугаад авсан пивоо дүүгийн машинд сууж байсан залууд өгөөд тэр залуу надад задлаад надад эхлээд хийж өгсөн. Тэгээд тэр залуу намайг хажуу талаас хатгаад байсан. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм гэхэд чамайг яадаг юм лалар минь гээд хэлэхэд урд сууж байсан дүү намайг чи манай ахыг юу гээд байна лалар минь би чамайг дээрээс хойш ална гэж бодож байсан юм чи машинаас буугаад ир гээд машиныхаа урд хайрцгаас нэг жижиг хуванцар юм гартаа атгаад миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиод буугаад ир лалар минь гээд хэлэхэд миний хажууд сууж байсан залуу машины хаалга онгойлгоод намайг хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгсэн чинь урд сууж байсан дүү машинаасаа бууж ирээд миний эрүү хэсэг рүү 2 удаа гараараа цохиод тэгээд машиндаа суугаад яваад өгсөн юм.”,
...Тухайн гэмтлийг зүс таних *******нд амьдардаг 20 гаруй насны залуу учруулсан. ...тухайн асуудлыг яриад намайг машин дотор байхад гартаа юм атгаж байгаад нүүр рүү 2 удаа цохисон. ...Тэгээд буутал жолооны ард сууж байсан залуу машинаасаа тойрч бууж ирээд нүүр болон эрүү хэсэг рүү гараараа 2 удаа цохисон.
...Э.******* цагаан юм гартаа барьсан гараараа миний эрүү рүү хүчтэй 2 удаа цохисон. Тэгэхэд миний эрүү нэг л эвгүй болоод явчихсан ба амнаас цус гарсан Э.******* намайг буугаад ир гэхээр нь маргааш эрүүл саруулдаа уулзъя гээд би машинаас буугаагүй. Тэгсэн чинь миний хажууд сууж байсан Э.*******ын хуурай ах нь машины хаалга онгойлгоод миний бөөр рүү гараараа цохиод цаашаа буу гэхээр нь би машинаас буусан чинь Э.******* машиныхаа урдуур тойрч ирээд эрүү рүү гараараа дахиад цохисон. Би эрүүгээ бариад ёолоод доошоо суусан. Энэ үед манай эхнэр орилж чарлаад машинаас буугаад ирсэн чинь Э.******* машинаа унаад яваад өгсөн. Би тэр өдрөө шууд такси барьж цагдаагийн газар ирж гомдол гаргачхаад эмнэлэг орж эрүүгээ үзүүлсэн чинь эрүү чинь хугарсан байна зургаа авхуулж тархины томограф авхуул гэсэн. Хэд хоногийн дараа Э.******* над руу яриад чи хэдэн төгрөг авах гээд байгаа юм арчаагүй пизда ганц цохилт даахгүй цагдаад мэдэгдээд арчаагүй эр вэ гээд байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгасан гэмтлийг Э.******* гартаа нэг цагаан юм барьж байгаад 2 удаа цохиж учруулсан. Миний эрүү хугарсан...” гэх мэдүүлэг,
/хх 16-17, 20-21, 24-25 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “…Тухайн үед би нөхөр Ц.*******ын хамт дугаар ангийн Си Юү дэлгүүр дотор хэдэн хүмүүстэй таарсан. Тухайн хүмүүсийг би танихгүй. Манай нөхрийн таньдаг дүү нар гээд байсан. Тухайн үед уг пивоо аваад хөдөлж яваад машин дотор нэг пиво ууж байсан. Тэгтэл жолооны ард сууж байсан гэх залуу манай нөхөртэй хэрүүл өдөөд байсан. Тэгээд машиныхаа урд хайрцгаас юм аваад манай нөхөр рүү далайгаад байсан. Тэгтэл манай нөхөр намайг машиндаа сууж бай гэсэн. Тэгээд би машиндаа сууж байсан. Манай нөхөр машинаас гараад ирсэн. Машинаас гарч ирэхдээ амнаас нь цус гарсан байсан. Тэгтэл жолооны ард сууж байсан эрэгтэй бас гарч ирээд манай нөхрийг машины гадаа нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгээд тэр залуу машинтайгаа яваад өгсөн. Тэгээд би машинаасаа гартал амнаас нь цус гарсан хавдсан байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллага дээр ирсэн” гэх мэдүүлэг,
/хх 28-29 дүгээр тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Т.ын өгсөн: “…Тухайн өдөр би нөхөр Э.******* болон түүний ах У., найз У., хүүхэд Э. нарын хамт Э.******* ахын машинтай Налайх дүүргийн дугаар цэргийн ангийн Си Юү дэлгүүрт ороод явж байтал тухайн дэлгүүрт Э.******* нь (Ц.*******) гэх хүнтэй таарсан. Тухайн үед Ц.******* нь нэг пиво авсан ийшээ гарч ууя гээд байсан. Тэгээд Ц.******* нь эхнэртэйгээ машинтайгаа яваад араас нь бид нар дагаад ******* Энгэршандын хажууд байх гүний худгийн хажууд очиж зогссон. Тэгээд тухайн пивоо манай машинд задлаад юм яриад сууж байсан. Тухайн үед 2023 онд Э.*******ын гар утсыг Ц.******* хулгайлсан асуудал гарч цагдаад хандаад шалгаж байсан. Тэр асуудлаас болж Э.*******, Ц.******* нар маргалдаад машинд сууж байхад Э.******* нь Ц.*******ын нүүрэн хэсэгт 2 удаа алгадсан. Тухайн үед Ц.******* нь “хоёулаа гараад эр хүн шиг үзье” гээд байсан. Тэгээд Ц.*******, Э.******* нар буугаад удалгүй машинд орж ирээд хөдөлсөн. Гадаа юу болсон талаар би хараагүй” гэх мэдүүлэг,
/хх 32-33 дугаар тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.гийн өгсөн: “…Би болсон асуудлын талаар өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр нь ярья. 2024 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна яг өдрийг нь санахгүй байна нэг өдөр намайг гэртээ байхад манай найз Э.******* надтай утсаар яриад У. ах бид хэд уучихсан байна чи хүрч ирээд машин бариад өгчих гэхээр нь би Городокд очсон. Намайг очиход Э.*******, У. ах, Э.*******ын эхнэр гурав У. ахын машинтай байсан ба Э.*******, У. ах хоёр хоёулаа согтуу байсан. Би У. ахын машиныг унаад Налайхын төвд ирээд цэргийн ангийн урд талын Си Юү дэлгүүр орж ах нэг сав пиво аваад гарах гэхэд Ц.*******тай би тааралдаад Ц.******* нэг сав пиво аваад бид нар хамтдаа Энгэр шандын хажуугийн оргил худгийн хажууд очоод У. ахын машинд бөөнөөрөө суугаад авсан пивоо хувааж уусан. Пивыг би аягалсан ба Э.******* нь Ц.*******тай гар утасны талаар ярьж байснаа гэнэт хойшоо хараад хойд талын сандал дээр сууж байсан Ц.*******ын шанаа уруу гараараа 2-3 удаа цохисон. Гэтэл Ц.*******ын эхнэр нь аваад буусан. Бид нар шууд тэндээс хөдөлсөн. Гар утаснаас болж Ц.*******, Э.******* хоёр хоорондоо хэрэлдээд Э.******* нь арагшаа хараад арын сандал дээр сууж байсан Ц.*******ын зүүн талын шанаа уруу 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхэд Ц.******* эрүү хачин болчихлоо чи зугтаагаад хаа холдох юм бэ гээд байсан. Ц.*******ыг Э.*******аас өөр цохиж зодсон хүн байхгүй намайг харж байхад л 2-3 удаа удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг,
/хх 44-46 дугаар тал/
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.гийн өгсөн: “Би Налайх дүүргийн нд аав, ээжийнхээ хамтаар амьдардаг бөгөөд дугаар ангид жолоочоор ажилладаг. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлынхаа газрын хүнтэй нэг лааз пиво уучхаад дүү Э.*******ыг дуудаад найзаар нь машин бариулаад Городокоос Налайхад ирээд дэлгүүрийн урд Э.*******, У. хоёрын найзтай тааралдаад дэлгүүрээс пиво аваад гэр хорооллын захад нэг худгийн хажууд зогсоод машин дотор пивоо уусан. Пиво ууж байхад Э.******* нь нөгөө гэсэн найзтайгаа хоорондоо маргалдаад байсан. Энэ үед Э.******* машины урд жолооны ард сууж байсан ба арын суудал дээр У., бид нар арын суудал дээр сууж байсан гэтэл Э.******* гэнэт уурлаад арагшаа эргэж хараад нөгөө гэдэг залуугийн шанаа хацар уруу гараараа цохисон. Тэгэхээр нь би боль гээд салгасан. Машинаас нөгөө залууг буулгаад байхад Э.******* дахиж муудалцах гээд байхаар нь салгаад аваад явсан” гэх мэдүүлэг,
/хх 49-50 дугаар тал/
7. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 569 дугаар: “гийн *******ын биед эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хх 52-53 дугаар тал/
8. Яаралтай тусламжийн хуудас,
/хх 54 дүгээр тал/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх 71 дүгээр тал/
10. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 65-85 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч Ц.*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Хохирогчийн биед гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 569 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.*******ын биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож 500 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Э.*******ын холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.******* нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ