Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2017/00761/И |
Дугаар | 183/ШШ2017/01153 |
Огноо | 2017-05-18 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2017/01153
2017 оны 05 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2017/01153 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 79 дүгээр байрныод оршин суух, 1968 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Ямбийнхан овогт Баастын/рд:ЧТ61082509/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа өөрийн байранд байрлах,ерөнхий газрын харьяаний албанд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-2181/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-2278/, гэрч Д.Дашдорж /рд:АО74022855/, гэрч******* /рд:ХЛ72030809/, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт тайлбарлахдаа: Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэдерөнхий газрын харьяаний албаны Захиргаа, Хүний нөөцийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, эвлэрэх саналтай байгаагаа илэрхийлснээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.31-ний өдрийн 183/ШШ2017/00311 дугаар шүүгчийн захирамж гарч, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна гэж заасны дагуу ажилдаа орохоор очтол байгууллагын дарга “Чи намайг яллаа, би буруу тушаал гаргаж, дахиж би хэзээ ч алдахгүй за, харин шүүхийн шийдвэрийн дагуу тушаал гаргана, мөнгийг чинь олгоно, харин нэг сар та ажил хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно, таныг сарын дараа орон тооны цомхотголоор хална, харин та дахиж шүүх гэхгүйгээр явж үз” гэх мэтчилэн дайрч давшилан, уух гэж байсан усны савны бөглөө үсэртэл нь ширээн дээрээ цохиж уурлаж бухимдсан. “Ямар ч нөхцөлд таныг урьд эрхэлж байсан ажил дээр чинь тавихгүй, гараад Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Баярмаатай уулз” гэж хэлсэн. Ингээд ******* намайг ашиглалтын тоо бүртгэгч /агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн тоо бүртгэгч/-ээр ажилд эргүүлэн авахаарерөнхий газарний албаны даргын 2017.02.17-ны өдрийн Б/44 дугаар тушаал гаргасан боловч урьд эрхэлж байсан ажил дээр маань ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүй, ажлыг минь өгөөгүй. Тушаалд ажил хүлээлцэх талаар ямар ч заалт оруулаагүй. Ингээд санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Баяраа “урьд эрхэлж байсан ажил албан тушаал дээр чинь тавихгүй, Бямбасүрэн даргын хүн байгаа учраас болохгүй байна, техникийн тоо бүртгэгч хийж байгааийн ажлыг хүлээж ав” гэж нягтлан бодогч Тамирыг ажлыг нь хүлээлц гэж миний саналыг харгалзахгүйгээр албадан шаардсан. Би шүүгчийн захирамжийн дагуу урьд эрхэлж байсан хуучин ажлаа хийнэ гэж хэлсэн бөгөөдний албаны захиргаанд энэ талаар өргөдөл гарган “хүний хийж байгаа ажлыг авах боломжгүй тул би урьд эрхэлж байсан ажлаа хийнэ” гэхэд “та битгий давар, та энэ ажлыг өмчилчихсөн юм бол түүнийгээ шүүхээр бичүүлээд аваад ирвэл ажлыг чинь өгье” гэж уурлан, шүүхийг үл хүндэтгэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаад нь гомдолтой байна. ч гэсэн ажлаа чөлөөлөгдөөгүй байсан тул ажлаа өгөхгүй нь мэдээж байсан. Ингээдерөнхий газарний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар ******* намайг ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн. Гэтэл би миний тушаал гарсан өдрөөс эхлэн ажил таслаагүйгээр барахгүй хурууны хээгээр бүртгэдэг бүртгэлийн аппаратанд хуруугаа бүртгүүлж ажлын байрандаа байсан. Иймээс шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн албан тушаалтны хууль бус үйлдлээ жирийн нэгэн ажилчин намайг хамгаалж, ******* намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчерөнхий газрын харьяаний алба шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ИНЕГ-ын харьяаний алба нь *******гийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар *******г Санхүү бүртгэлийн хэлтэст ашиглалтын тоо бүртгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ******* нь Хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалж Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул албаны даргын зөвлөлийн 2 дугаар хурлын шийдвэрийн дагуу ИНЕГ-ын харьяаний албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 5/47 дугаар тушаалаар тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяаний албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...******* нь хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу ******* нь Иргэний нисэхийн ерөнхий газарний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/47 тоот “*******гийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалд гомдлоо 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж дүгнэлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэдерөнхий газрын харьяаний албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 3 299 505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/00311 дүгээр захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэргийн баримтаас үзэхэдерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/810 тоот “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаарний албаны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан байх бөгөөд нэхэмжлэгч *******гийн өмнө ажиллаж байсан мэдээний баримт бүрдүүлэгч гэх албан тушаалын нэр ашиглалтын тоо бүртгэгч болж өөрчлөгдөн, санхүү бүртгэлийн хэлтэст ашиглалтын тоо бүртгэгч гэх орон тоо 3 байхаар батлагдсан талаар талууд маргаагүй. /хх52, 56/
Хариуцагчерөнхий газрын харьяаний алба нь шүүхийн шийдвэрийн биелүүлж, албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/44 тоот тушаалаар *******г Санхүү, бүртгэлийн хэлтэст ашиглалтын тоо бүртгэгчийн ажилдаа ажилд эгүүлэн томилогдож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. /хх4, 5-7/
Зохигчид дээрх хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал” хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тухайлан тусгасан байна. Иймд уг гэрээг талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ байна гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Намайг ашиглалтын тоо бүртгэгчээр ажилд эргүүлэн авахаар тушаал гаргасан боловч урьд эрхэлж байсан ажил дээр маань ажиллаж байсан хүнийг ажлаас чөлөөлөөгүй, ажлыг минь өгөөгүй. Тушаалд ажил хүлээлцэх талаар ямар ч заалт оруулаагүй. Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга “урьд эрхэлж байсан ажил албан тушаал дээр чинь тавихгүй, Бямбасүрэн даргын хүн байгаа учраас болохгүй байна, техникийн тоо бүртгэгч хийж байгааийн ажлыг хүлээж ав” гэж нягтлан бодогч Тамирыг ажлыг нь хүлээлц гэж миний саналыг харгалзахгүйгээр албадан шаардсан. Биний албаны захиргаанд энэ талаар өргөдөл гарган “хүний хийж байгаа ажлыг авах боломжгүй тул би урьд эрхэлж байсан ажлаа хийнэ” гэхэд “та битгий давар, та энэ ажлыг өмчилчихсөн юм бол түүнийгээ шүүхээр бичүүлээд аваад ирвэл ажлыг чинь өгье” гэж уурлан, шүүхийг үл хүндэтгэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байна. ч гэсэн ажлаас чөлөөлөгдөөгүй байсан тул ажлаа өгөхгүй нь мэдээж байсан” гэж тайлбарласан.
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяаний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/47 дугаар “*******гийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар *******г удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, ажлын 5 өдөр шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.2, 3.3.6.14, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дугаар зүйлийн 4.2.3.2, 4.2.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна. /хх9/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Ашиглалтын тоо бүртгэгчийн 3 орон тоонд 2 хүн, техникийн тоо бүртгэгчийн 1 орон тоонд ажиллаж байсан.ийг олон жил ажилласан туршлагатай болохоор нь ашиглалтын тоо бүртгэгчийн нэг орон тоог хавсруулан гүйцэтгүүлж байсан бөгөөдээс энэ ажлыг хүлээлцүүлэх гэхэд ******* хүлээж авахгүй, н.Нямааг ажлаас хал гэдэг шаардлага тавьсан. Ажлаа хийхгүй мөртлөө цаг бүртгэх төхөөрөмжид хуруугаа бүртгүүлээд, өрөө хэсч байгаад явдаг байсан” гэж маргасан.
Газрын тусгай үйлчилгээний албаны даргын зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “...*******тэй санхүү бүртгэлийн хэлтсийн дарга 8 удаа биечлэн уулзаж ажлаа хийх шаардлага тавьсан, дэд дарга уулзсан мөн захиргааны дарга уулзаж ажлаа хий гэсэн шаардлага тавьж зөвлөгөө өгсөн...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 4 өдөр ажлаа хүлээн ав, гэдэг шаардлага тавьсан... *******гийн хувьд маш олон жил ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орж байгаа болон хамт олон дунд эргэн орж ирж байгаа хүн баярлан ажил хийх байтал болзол тулган сонин байдал үүсгэж байгаа нь харамсалтай байна” гэжээ. /хх42, 44/
Ийнхүү нэхэмжлэгч ******* нь “шүүхийн шийдвэрийн дагуу хуучин ажлыг минь хийлгэхгүй байна” гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчийн “...ашиглалтын тоо бүртгэгчийн 3 орон тоонд 2 хүн ажиллаж байсан” гэх тайлбарыг үгүйсгээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан атал цагийн бүртгэлийг бүртгүүлсэн боловч гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд ажил хүлээлцүүлэхээр удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3.2, 4.2.3.3-т тухайлан заасан зөрчил байх тул Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяаний албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухайерөнхий газрын харьяаний албанд холбогдуулан гаргасан *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх иргэний хэрэгт багтах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяаний албанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ