| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0111/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/124 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч В.Дэлгэрмаа /томилолтоор/,
Хохирогч Ж.*******,
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 90 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн т холбогдох эрүүгийн 2507000000099 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-ийн т ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
*******гийн /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б. нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд *******, ******* тоот хашааны гадаа тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.*******ийн хоолойноос багалзуурдаж нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад 2-3 удаа, тээврийн хэрэгслээс буулгаж байгаад нуруу, хөл хэсэгт нь удаа дараа тус тус цохиж зодон эрүү, нуруу, зүүн, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа буугаад найзтайгаа архи уучхаад эхнэр рүүгээ залгатал эхнэр завгүй байна гэсэн. Өөрөө машинаа бариад гэртээ ирсэн. Тэр үед эхнэр манай ээжтэй муудалцчихсан байсан учир архи ууснаасаа болоод эхнэрийнхээ биед халдсан” гэв.
Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр Б.*******ыг ирэхгүй удаад байхаар нь утас руу нь залгаж асуусан чинь би архи уучихсан байна ирж аваарай гэхээр нь би очиж авах завтай хүн алга гэж хэлсэн. Тэр үед жаахан удаж байгаад миний хүү А. орж ирээд аав гадаа ирчихсэн байна гэхээр нь би гараад очсон чинь Б.******* намайг чи дандаа ингэж байдаг гэж хэлээд намайг суудал дээр нь суусан чинь цохичхоод гэр лүүгээ орсон. Тухайн үедээ толгой өвдөөд толгой эргээд гадаа сууж байгаад гэртээ ороод аав чинь яасан орж ирсэн юм уу гэсэн чинь аав орж ирээд нэг аяга цай уучхаад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эгчдээ болсон зүйлийн талаар хэлчхээд эмнэлэг очиж өөрөө үзүүлсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргийн материалаас Налайх дүүргийн эрүүл мэндийн газрын яаралтай түргэн тусламжийн хуудас /33-34/, хохирогч Ж.*******ийн мэдүүлэг /хх 27-28/, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 267 дугаартай дүгнэлт /хх 37-38/, яллагдагчаар Б.ын өгсөн мэдүүлэг /хх51-52/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Тэрээр гэмт хэрэг үйлдсэний улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.*******ийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн учраас шүүгдэгч Б. нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.аас гаргуулах ямар нэгэн зардалгүй болохыг тус тус дурдаж дүгнэлтээ гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд *******, ******* тоот хашааны гадаа тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******ийг “миний эхийг доромжилсон” гэх шалтгааны улмаас хоолойноос нь багалзуурдаж нүүр хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 2-3 удаа, мөн “муу гуйлгачин минь аятайхан байгаарай, чамайг харнаа” гэж хэллээ гэх шалтгаанаар тээврийн хэрэгслээс буулгаж байгаад нуруу, хөл хэсэгт нь цохиж зодон эрүүл мэндэд нь эрүү, нуруу, зүүн, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
3. Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаар: “Ж.*******ийн биед эрүү, нуруу, зүүн, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /хх 37-38 дугаар тал/
4. Яаралтай тусламжийн хуудас, /хх 33-34 дүгээр тал/
5. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх 67-69 дүгээр тал/
6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 53-64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б. нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.*******ийн биед гэмтэл учруулсан нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд зодуулсны улмаас хохирогчид эрүү, нуруу, зүүн, баруун шуу, баруун сарвуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 267 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.ын гэм буруутай үйлдлийн улмаас Ж.*******ийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.т “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар торгуулийн ял оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.ын холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.т 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ