Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02236

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 16-ны өдөр Дугаар 101/ШШ2019/02236 Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Б-н Т А овогт Д-н Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003-04-16-ны өдөр төрсөн хүү Б.Е-г эцэг Д.Б-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Е-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эх Б.Т-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2019-08-15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр М өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 000 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай 40.92 мкв бүхий 2 өрөө байрны хамтран өмчлөгчөөр Б.Т-г нэмж, хамтран өмчлөх гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх, Б.М-н зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан аливаа шаардлага гаргахгүй байх,

- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 000 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, 000 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай 40,92 м.кв бүхий 2 өрөө байрыг худалдан борлуулахад Б.М, Б.Т нар нь тэгш эрхтэй оролцох,

- Д.Б-н өмчлөлийн УБР 00-00 улсын дугаартай Марк ZIO маркын 2012 оны цагаан өнгийн автомашиныг шүүхээс томилсон шинжээчийн үнэлсэн 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээг харилцан хүлээн зөвшөөрч, автомашины үнэлгээг 50/50 хувиар хуваан тооцохоор тохирч өмчлөлийг нөхөр Д.Б-д үлдээж,

- Д.Б-н сөрөг нэхэмжлэлд дурдсан Д.Б-н нэр дээр зээлсэн цалингийн зээлийн 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг дээрх харилцан тохиролцсон УБР 00-00 улсын дугаартай Марк ZIO маркийн 2012 оны цагаан өнгийн автомашиныг шүүхээс томилсон шинжээчийн үнэлсэн 13.500.000 /арван гурван сая таван зуун мянган төгрөгөөс Б.Т-н өмчлөх эрхтэй 50 хувь болох 6.750.000 /зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг Д.Б-д үлдээж суутган үлдэгдэл 5.250.000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Б.Т нь Д.Б-д бэлнээр хүлээлгэн өгсөн, хариуцагч 15.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд гэрээгээр тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 678.150 төгрөг, хариуцагч Д.Б-с сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 310.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Б.Т-с зөрүү 31787 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож, хариуцагч Д.Б-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Д.Б, эх Б.Т нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА