| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогч Б.*******,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ын *******т холбогдох эрүүгийн 2411012591740 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
******* дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгосон,
******* овгийн ын ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2024 оны 3 дугаар сард Б.******* эгчээс фейсбүүк гүйлгэж байгаад эхлээд зар харсан. Өөр хүний зар доор Б.******* эгч жолооны эрх сэргээх хүн байна уу яаралтай гээд өөрөө коммент бичсэн байсан. Тэр зарынх нь дагуу холбогдоод худал хэлж мөнгө авсан. Б.гийн хувьд Б. гээд охинтой нь фейсбүүкээр найз байсан. Найзуудаа туслаарай гээд нэг зар байхаар нь би худал хэлж залилсан.” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би фейсбүүк рүү ороод байж байсан чинь жолооны үнэмлэх сэргээнэ гэсэн зар байхаар нь доор нь нээрээ ийм эрх сэргээдэг хүн байдаг болоосой гээд биччихсэн байсан юм. Тэгсэн чинь эгч ээ таны эрх чинь яасан юм гээд над руу ярьж орж ирсэн. Тэгээд би эгч нь эрхээ сэргээчихвэл 5,000,000 төгрөгийн ажилтай болчхоод жолооны эрхгүй болохоор яаж ч чадахгүй байна гээд үнэн учраа хэлсэн. Гэтэл урдаас би замын цагдаагийн удирдлагын газар ажилладаг юм аа эрхийг чинь сэргээж өгнө гэж хэлсэн. Би машиныхаа нэг төлбөрийг төлөөгүй байсан юм. Тэгтэл над руу хийчих би эндээс төлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг эхлээд хийсэн. Их олон удаагийн давтамжтай мөнгө хийсэн. Өөрөө болохоор сүүлд дүү нь 2 өрөө байр авах гэсэн чинь байраа сольж чаддаггүй. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг байраа сольчих юм бол аягүй гоё болох гээд байна. Дүү нь таны мөнгөнүүдийг чинь нэг мөсөн банкнаас зээл аваад өгчихье. Одоо цалингийн зээл авах гэж байгаа гэсэн. Би үнэмшчихсэн байсан. Үнэхээр зээлээ аваад миний мөнгөнүүдийг өгнө гэж бодсон. Би бас залуу хүн амьдрах гэж л ядаж байгаа байх гээд өрөвдсөн. Би хүнээс мөнгө зээлээд энэ хүнд өгчихсөн. Одоо бол тэр мөнгөнийхөө хүү төлөөд явах хэцүү байна. Хохирлоо барагдуулмаар байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Яллах дүгнэлтийн хавсралтад зааснаар хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хх11-14/, хохирогч Б.гийн мэдүүлэг /хх141/, /хх208-209/, гэрч Ц.ийн мэдүүлэг /хх17-18/, сэжигтнээр өгсөн М.*******ын мэдүүлэг /хх25-27/, мөрдөгчөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүкээр харьцсан гэх 13 хуудас мөнгө шилжүүлсэн баримт /хх63-86/, мөрдөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ц.ийн Хаан банкны данс, М.*******ын Хас банкны данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх96-97/, Хас банкны албан бичиг /хх148-150/, /хх152-153/, Скайтел компанийн албан бичиг, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк орчинд “жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ” гэх зар тавьж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.*******г төөрөгдөлд оруулж 5,520,000 төгрөгийг өөрийн эцэг С.ын Хас банкны дугаарын, хамтран амьдрагч Ц.ийн Хаан банкны дугаарын данснуудаар тус тус шилжүүлэн авч залилсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж фейсбүүк орчинд “мотор захиална” гэх зар тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.гийн Хас банкны дугаарын данснаас данс руу 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны дугаарын данснаас Хас банкны данс руу 340,000 төгрөг, нийт 640,000 төгрөг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.*******ын өгсөн: “…Би 2024 оны 03 дугаар сард фейсбүүк ухаж байгаад зүс таних Б.******* гэх эмэгтэй нь фейсбүүкийн хэд хэдэн групп дээр туслах хүн байна уу жолооны эрхээ хасуулчихлаа сэргээж өгөх хүн байна уу гэсэн зарууд оруулсан байхаар нь би фейсбүүкийн чатаар холбогдож утасных нь дугаарыг аваад шууд залгаж холбогдсон. Тэгээд Б.******* эгчтэй утсаар ярихад чамд таньж мэддэг тус болох хүн байна уу эгч нь эрхээ хасуулчихсан сэргээлгэх шаардлагатай байна хэд хоногоос хөдөө явах болчхоод туслаач гэхээр нь би таньдаг хүндээ хэлье гээд салгасан. Би тухайн Б.******* гэх эмэгтэй рүү 2 өдрийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эргэж залгаад таны асуудал болохоор байна хүнээс асууж үзлээ мөнгө нь бэлэн байвал болно гэж хэлсэн чинь Б.******* гэх эмэгтэй мөнгө төгрөг бол эгчид нь асуудалгүй байна гол нь хурдан бүтээж өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би урьдчилгаанд эхлээд 400,000 төгрөг хэрэгтэй болох нь байна шүү гэхэд нь би өөрийн аавын эзэмшдэг ын Хас банкны тоот данс руу 400,000 төгрөг дээр нь ойр зуурын зардалдаа хэрэглээрэй гээд 90,000 төгрөгийн хамт шилжүүлсэн. Энэ явдлаас хойш нийт 25 удаагийн гүйлгээгээр 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр орчим хүртэл 5,000,000 гаруй төгрөг худал хэлж авсан....” гэх мэдүүлэг,
/1хх 113-114 дүгээр тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.*******гийн өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн “” гэх нэртэй фейсбүүкээс ороод байж байтал ямар групп дээр байсныг одоо санахгүй нэг зар дээр жолооны үнэмлэх сэргээнэ гэсэн зар байхаар нь би эрх сэргээж байгаа юм уу би эрхээ хасуулсан юм гэсэн чинь миний дугаар луу гэх дугаараас эрхээ сэргээлгэх гэж байгаа юм уу иймээ тиймээ юм ярихгүй бол би эрх сэргээж өгнө. Би замын удирдлагад ажилладаг юм гэж хэлэхээр нь энэ хүн миний эрхийг үнэнээсээ сэргээх гэж байна гэж бодоод итгэсэн. Тэгээд тар залуу надад өөрийн нэртэй фейсбүүк гээд “” гэсэн фейсбүүк өгсөн. Тэгээд тэр фейсбүүкээр над руу хандаад та хэзээ эрхээ хасуулсан юм бэ гээд асуухаар нь 2023 оны 11 дүгээр сард хасуулсан гэж хэлсэн. Энэ мэтчилэн зөндөө их яриа болсон. Тэгээд орой надаас мөнгө шилжүүл гээд нэхсэн. Би мөнгө шилжүүлэхдээ Хаан банкны ын ******* гэх нэртэй дугаартай данснаас шилжүүлсэн. Тэр хүн надаас мөнгө шилжүүлэн авахдаа гэх дугаартай Хас банкны ын гэх нэртэй данс, гэх дугаартай Хас банкны ын гэх нэртэй данс руу шилжүүлэн авсан. Тэр залуу надтай М.*******, гэх нэртэй 2 өөр фейсбүүкээр харьцаж байсан. Ингээд надаас 25 удаагийн гүйлгээгээр нийт 5,565,000 төгрөгийг аваад буцааж надад 40,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Одоо надад нийт 5,525,000 төгрөгийн хохирол учраад байна. Тэгээд би энэ хүнийг олон удаа мөнгө шилжүүлэн залилуулсан байх тул цагдаагийн байгууллагад хандсан. Би 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөгийг шилжүүлэхдээ өөрийн хүүгээрэй тоотоос гар утасныхаа интернэт банкаар шилжүүлсэн. Би тухайн хүнийг харвал танина. Надтай фейсбүүкээр видео калл хийж ярьсан байдаг юм. Би тухайн үед гэрэл зургийг нь дараад авчихсан. 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлэхдээ тэр залуутай Нарантуулын ар талын Номин их дэлгүүрийн хажууд биеэр уулзсан. 175 см орчим өндөртэй, дунд зэргийн махлагдуу, 30 орчим насны, шар царайтай залуу байсан. Би залилуулсан мөнгөө буцаан авч хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг, /1хх 11-14 дүгээр тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.гийн өгсөн: “…Би 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүкээр автомашины мотор худалдан авах гээд “” нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж утасны дугаарыг нь аваад дугаарын утсаар танихгүй эрэгтэй хүнтэй ярьж мотор захиалахаар болсон. Эхлээд 300,000 төгрөг урьдчилгаа шилжүүлчих гэхээр нь хүү Хатантөмөрийн “Хас” банкны дугаарын данснаас тэр хүний надад өгсөн дугаарын данс руу “ урьдчилгаа” нэрээр шилжүүлсэн. Дараа нь 07 дугаар сарын 30-ны өдөр над руу утсаар яриад БНХАУ-аас мотор чинь ирж байгаа гааль дээр хүлээгдэж байна, каргоны мөнгө гэж 340,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь хамт ажилдаг Р.Гантогтох гэх хүний дугаарын данснаас Хас банкны данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 141, 208-209 дүгээр тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.ийн өгсөн: “…Хас банкны дугаарын данс нь миний эзэмшлийн данс юм. 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны гэх дугаарын данснаас 700,000 төгрөг орсныг мэдээгүй. Миний хамтран амьдрагч М.******* гэх залуу миний данс руу мөнгө шилжүүлж аваад тухай өдрөө өөрийн аавын данс руу шилжүүлж авсан байсан. Надад энэ талаараа огт хэлээгүй, миний интернэт банкаар ордог байсан...” гэх мэдүүлэг, /1хх 17-18 дугаар тал/
5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ын өгсөн: “…Би “Б.” гэх фейсбүүк хаягаараа аавын машинд мотор захиалаад авах гээд фейсбүүк группт машины зургийг нь оруулаад зар тавьсан байсан ба миний оруулсан зарын доор нь дугаар үлдээсэн байхаар нь аав Б.д утасны дугаарыг нь өгсөн. Манай аав тухайн хүнтэй холбогдоод 2 удаагийн гүйлгээгээр 640,000 төгрөг залилуулсан байсан” гэх мэдүүлэг, /1хх 211-212 дугаар тал/,
6. 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.*******гаас М.*******тай фейсбүүкээр харьцсан гэх 13 хуудас, мөнгө шилжүүлсэн банкны хуулга 10 хуудас баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1хх 63-76 дугаар тал/
7. 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ц.ийн Хас банкны дугаартай, С.ын Хас банкны дугаарын данснуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 96-97 дугаар тал/,
8. “Хас” банкны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29/332 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэсэн дугаартай дансны хуулга /1хх 148-150 дугаар тал/,
9. “Хас” банкны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 56/4260 дугаартай албан бичиг, хавсралт /1 хх 152-153 дугаар тал/,
10. “Скайтел” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24/9270 дугаартай албан бичгээр ирүүлсэн дугаарын орсон гарсан ярианы лавлагаа, фейсбүүк хаяг үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 156-190 дүгээр тал/,
11. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1хх 99-104 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн байдлаараа ямар нэгэн байдлаар маргаагүй. Иймд шүүгдэгчийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.д учруулсан 640,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Харин хохирогч Б.*******д учруулсан 5,520,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгааг хохиролд тооцож шүүгдэгчээс гаргуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.
... Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 СиДи хураагдсан уг СиДиг хэрэгт хавсарган хадгалуулах саналтай байна” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Шүүгдэгч М.******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 640,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь “хохирол 640,000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэсэн тул хохирогч Б.д төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Б.*******д 5,520,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч Б.*******д хохирол төлбөр 303,000 төгрөг төлж, үлдэгдэл 5,217,000 төгрөгийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аас 5,217,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” заасан гэм буруутайд тооцож түүнд 700 цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч М.*******т холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаагаар хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.*******аас 5,217,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.*******д олгосугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ