Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/123

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа    

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн   

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, 1996 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн,*******,*******,*******,,,,,, эхийн хамт аймгийн сумын 7 дугаар баг 7-1 тоотод оршин суух хаягтай,,, Регистрийн дугаар:

Е900319 ЗЕ90031911

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* оны 02 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхдаа буюу ******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед аймгийн сумын 8 дугаар багт байрлах “Амар” дэлгүүрийн урд замд согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2,64%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Honda Fit” /Хонда Пит/ загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “******* оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед би 7-1 тоотод байх гэрийнхээ гадна машиндаа “Агар” нэртэй 0.5 литрийн архийг ганцаараа уусан. Тэгээд дэлгүүр орохоор өөрийн эзэмшлийн УAM улсын дугаартай машиныг сумын 8 дугаар багт байх “Амар” дэлгүүрийн урд гудамжинд жолоодоод явж байхад цагдаа таараад намайг зогсоож шалгасан. Тэгээд намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн газарт авч ирж драгерь багаж улээлгэж шалгасан. Тэгээд миний машиныг журамлаад намайг явуулсан. Намайг драгерь багаж үлээлгэж шалгахад 2,64%-ийн согтолттой байсан. Би өмнө нь “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. ******* оны 02 дугаар сарын 24-ний өдөр аймгийн сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр байдаг юм, ял шийтгэл эдэлж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р тал/

- Гэрч “******* оны 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа аймгийн сумын 8 дугаар багт дуудлага мэдээлэлд очоод буцаж явах үед сумын 8-р баг "Амар" дэлгүүрийн урд гудамжинд улсын дугаартай “Honda Fit shuttle” маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэн шалгахад жолооч болох ******* нь 2.64%-ийн согтолттой байсан. Жолооч ганцаараа тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-р тал/

- ******* оны 05 сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р тал/

- ******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “... овогтой драгерь багаж ашиглан шалгахад 2,64% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-5-р тал/

- аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *******/ЗШ/119 дугаартай “... Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар холбогдогч Буурал овогтой гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар, /хх-ийн 13-18-р тал/

- Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл” лавлагаанд “В” ангиллын дугаартай жолооны үнэмлэхийн эрх ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1 жил хасагдсан”, /хх-ийн 23-р хуудас/ зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******* оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *******/ЗШ/119 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхдаа буюу ******* оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед аймгийн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.64 хувийн согтолттойгоор улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

                     Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгуулийг 1 жил 8 сарын хугацаанд төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Буурал Угалз овогтой гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД