Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/59

 

ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч П.Баясгалан би ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан насанд хүрээгүй яллагдагч Б.*******, Б. нарт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн холбогдох эрүүгийн 201721000152 дугаартай  хэргийг 2017 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Монгол Улсын иргэн, 2000 оны 9 сарын 17-ны өдөр ******* аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, *******, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сургуулийн ******* ахлах сургуулийн 11б ангид сурдаг, ам бүл 4, эх, эгч нарын хамт ******* аймаг, ******* сум, ******* баг 3 дугаар 30 айлын 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******ийн ******* /РД: /,

            Монгол Улсын иргэн, 1999 оны 11 сарын 28-ны өдөр ******* аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сургуулийн ******* ахлах сургуулийн 12а ангид сурдаг, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт ******* аймаг, ******* сум, баг байрны 3-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт /РД: /.

 2017 оны 04 сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах ******* их сургуулийн харьяа Лицей сургуулийн 2 дугаар давхарт насанд хүрээгүй яллагдагч Б., Б.******* нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Б. нь Б.*******гийн бие махбодид, Б.******* нь Б.ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хохирогч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хүсэлтдээ: Б.******* би ээс нэхэмжлэх эмчилгээний зардал болон бусад төлбөр тооцоо байхгүй гэжээ. /хх-ийн 117 дугаар хуудас/

            Хохирогч Б. хэрэг бүртгэлтийн шатанд гаргасан хүсэлтдээ: Б. би *******гээс нэхэмжлэх эмчилгээний зардал болон бусад төлбөр тооцоо байхгүй гэжээ. /хх-ийн 118 дугаар хуудас/

Насанд хүрээгүй яллагдагч Б., түүний хууль ёсны төлөөлөгч Д., эцэг Б., насанд хүрээгүй яллагдагч Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.туул, авга ах Б. нар нь 2017 оны 6 сарын 12-ны өдөр “******* аймгийн ******* сумын иргэн Б., Б.******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх заалтаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт холбогдогч талууд 2017 оны 4 сарын 28-нд хүү Б., Б.******* нар харилцан үл голцох байдлаас болж зодолдсон. Иймээс бидний хооронд ямар нэгэн гомдол байхгүй, учирсан хохиролгүй, харилцан голцсон. Хүүхдүүдийн үйлдэл нь эрүүгийн хуульд заасан хөнгөн зүйл ангид хамаарагдах учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүүхдүүд болон хоёр талын эцэг эхчүүд бүгд харилцан эвлэрч байгааг төлөөлж хүсэлт гаргаж байна.” гэж эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Насанд хүрээгүй яллагдагч Б.*******, Б. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон, дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Мөн насанд хүрээгүй яллагдагч Б.*******, Б. нар нь хоорондоо сайн дураараа эвлэрсэн талаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө ирүүлсэн,  Б.*******, Б. нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБТ-ийн лавлагааны сангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-80-81/  тус тус тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар яллагдагч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хэн аль нь гомдол хүсэлт, нэхэмжлэх эмчилгээний төлбөр байхгүй, хохирогч яллагдагч нар нь сайн дураараа эвлэрсэн,  хохирогч нь яллагдагчийн эрхшээлд байгаа болон өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүй нөхцөл байдал илрээгүй тул насанд хүрээгүй яллагдагч Б.*******, Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Насанд хүрээгүй яллагдагч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч Д.туулын эзэмшлийн Simfer маркийн дуков, Б.ийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн эзэмшлийн цагаан өнгийн Dios маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар яллагдагч ******* ******* овогт *******ийн *******, овогт нарт холбогдох 201721000152 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Насанд хүрээгүй яллагдагч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгч Д.туулын эзэмшлийн Simfer маркийн дуков, Б.ийн хууль ёсны төлөөлөгч Б.гийн эзэмшлийн цагаан өнгийн Dios маркийн хөргөгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Яллагдагч Б.*******, Б. нарт бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН