| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0114/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/133 |
| Огноо | 2025-06-27 |
| Зүйл хэсэг | 24.3.3., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,
Улсын яллагч Г.Янжиндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Майдри,
Орчуулагч П.*******,
Шүүгдэгч “*******” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч ******* /*******/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Янжиндуламын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 238 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “*******” ХХК-д холбогдох эрүүгийн 2302006640143 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсад ******* дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, Регистрийн дугаар *******, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар *******, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, ган туйван, ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө, Улаанбаатар хот, ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг,
“*******” Гадаадын хөрөнгө оруулалттай ХХК.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч “*******” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ******* нутаг дэвсгэрт өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 601 дугаарт багтсан мөнгөний нитрат (AgN03) 100 граммын хэмжээтэй 2 ширхэг, 114 дугаарт багтсан Азотын хүчил (HN03) 20 литрийн савлагаатай 2 ширхэг, 408 дугаарт багтсан хүхрийн хүчил (H2S04) нь 20 литрийн савлагаатай 1 ширхэг, 506 дугаарт багтсан Калийн гидроксид (КОН) 500 граммын хэмжээтэй 5 ширхэг, 854 дугаарт багтсан Этилийн спирт(С2Н50Н) нь 500 миллилитрийн хэмжээтэй 40 ширхэг тус тус хэмжээтэй химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч “*******” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ******* нутаг дэвсгэрт өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 601 дугаарт багтсан мөнгөний нитрат (AgN03) 100 граммын хэмжээтэй 2 ширхэг, 114 дугаарт багтсан Азотын хүчил (HN03) 20 литрийн савлагаатай 2 ширхэг, 408 дугаарт багтсан хүхрийн хүчил (H2S04) нь 20 литрийн савлагаатай 1 ширхэг, 506 дугаарт багтсан Калийн гидроксид (КОН) 500 граммын хэмжээтэй 5 ширхэг, 854 дугаарт багтсан Этилийн спирт(С2Н50Н) нь 500 миллилитрийн хэмжээтэй 40 ширхэг тус тус хэмжээтэй химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болох нь:
1. Шүүгдэгч “*******” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч ******* /*******/-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2023 оны 07 дугаар сард тухайн үед яг хаана юу байгааг мэдээгүй. Энэ бодисууд нь арматурын төмрийг шалгахад ашигладаг жирийн нэг бодис.” гэх мэдүүлэг,
2. 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-28/,
3. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №395 дугаартай прокурорын тогтоол /1хх 30-31/,
4. Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн №12 дугаартай: “... Дээж 7. Калийн гидроксид нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан жагсаалтын 506 дугаарт багтсан байна. Дээж 8,9. Этилийн спирт нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 854 дугаарт багтсан байна” гэх дүгнэлт /1хх 139-146/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 116 дугаартай: “...1.2.3.5.7. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд “Хэрэг бүртгэлийн 230200664 дугаартай Нийт 10 ширхэг бодис” гэж хаягласан цаасан хайрцагт хийж ирүүлсэн “Ammonium persulfate” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар сав, цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн нунтаг дээжээс сульфат ион /SO/ илэрсэн. Усан уусмал нь хүчтэй хүчиллэг орчинтой. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “Ethanolamine” гэх шошготой бор өнгийн шил, цэнхэр өнгийн тагтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь 1.01 г/мл, шүлтлэг орчинтой. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “Ammorifum perrhenate” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар, хар өнгийн тагтай цагаан өнгийн нунтаг дээжээс сульфат ион /SO/ илэрсэн. Усан уусмал нь хүчтэй хүчиллэг орчинтой. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “Ammorifum perrhenate” гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн нунтаг дээжээс сульфат ион /S04/ илэрсэн. Усан уусмал нь хүчтэй хүчиллэг орчинтой. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “50.147mm (100)” гэх бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг дээжээс цахиурын оксид /SIOs/-н агууламж илэрсэн. Найрлагын бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “20.147mm (200) >99.98%” гэх бичиглэлтэй цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг дээжээс цахиур /SI/, молибден /Мо/, хөнгөнцагаан /А1/-ын агууламж илэрсэн. Найрлагыг бүрэн тогтоох техникийн боломжгүй байна. “GBW Carbon steel” гэх бичиглэлтэй шилэн саванд цагаан өнгийн мөнгөлөг дээжээс төмөр /Ре/-ийн агууламж илэрсэн. “Нэр хаяггүй” хар өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг дээжээс мөнгө /Ад/ болон нитрат ион /N03/ илэрсэн тул мөнгөний нитрат /AgN03/ гэж тодорхойлов. “Нэр хаяггүй” цэнхэр өнгийн тагтай хуванцар савтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь 1.25 г/мл, уусмалын орчин нь хүчтэй хүчиллэг, нитрат ион /N03/ илэрсэн тул азотын хүчил /ЖОЗ/агуулсан уусмал гэж тодорхойлов. “Нэр хаяггүй” цэнхэр өнгийн 500 мл хүртэлх хэмжээст хуванцар савтай өнгөгүй шингэн дээжийн нягт нь 1.17 г/мл, уусмалын орчин нь хүчтэй хүчиллэг, сульфат ион /S04-2/ илэрсэн тул хүхрийн хүчил /H2SO/ агуулсан уусмал гэж тодорхойлов. Илэрсэн мөнгөний нитрат /AgN03/ гэх бодис нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-н 601 дугаарт, азотын хүчил /HN03/ гэх бодис нь 114 дугаарт, хүхрийн хүчил /H2S04/ нь 408 дугаарт багтдаг болно” гэх дүгнэлт /1хх 148-153/
6. Гэрч -н мэдүүлэг /1хх 48-49, 88-90/,
7. Гэрч // мэдүүлэг /1хх 36-37/,
9. Гэрч М.ын мэдүүлэг /1хх 81-83/ ,
10. Гэрч -н мэдүүлэг /2хх 155-156/,
11. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 1 дүгээр сарын 04- ний өдрийн 07/27 дугаартай албан бичиг /1хх 159/,
12. Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02-231/1057 дугаартай албан бичиг, холбогдох баримтууд /1 хх 130-131/,
13. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /1хх 207-250, 2хх 1-115/,
14. Яллагдагч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн элемент, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэг нь нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч “*******” ХХК нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь “46100 кодтой Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, торгох ял оногдуулах” санал болгож, шүүгдэгч “*******” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид зааснаар торгох ял шийтгэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч “*******” ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 46100 кодтой Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 19 төрлийн бодисыг, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “*******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ийг 46100 кодтой Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 50,000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч ******* нь оногдуулсан торгох ялыг биелэгдээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экологийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 19 төрлийн бодисуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.
5. Шүүгдэгч “*******” ХХК нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ