| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0769/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1370 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ********* овогт *********гийн *********д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410043700231 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дугаар сарын 08-нд Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, эрэгтэй, 56 настай, дээд боловсролтой, халаалт салхивчийн инженер мэргэжилтэй “*********” ХХК, “*********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, *** мянгатын *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, /РД:*********/, ********* овогт *********гийн *********.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр :
Шүүгдэгч ********* нь “*********” ХХК болон “*********” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1-ийн 28.1.3, 28.1.6, 28.1.8, 27 дугаар зүйлийн 27.2, 27.7, 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3, 17.4 дэх заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-д заасан химийн бодис, бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах шаардлага хэм хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 4.14, 4.16 дахь заалтуудыг тус тус зөрчиж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт гэрээ буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “*********” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны туслах ажилтнаар ажиллаж байсан *********нь 2024 онь 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёонкос будах ажил хийж байх үедээ ухаан алдаж, бензол, тиофений хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хэргийн явцад шалгуулах зүйл зөндөө байсан хэдий ч хүний амь нас хохирсон учраас тодруулах гэж би яваагүй. Байцаагч болон шинжээч нарын дүгнэлтийг тодруулах зүйл байсан ч хэрэг удааширна гэж бодож хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Битүү орчин байсан болохоор нь бүх хаалга, цонх зэргийг онгойлгоод ********* утасны үзүүрт алчуур боогоод арччих маргааш нь өөр ажил хийнэ гэж хэлсэн байсан. Энэ маань буруу боллоо. Засгийн газрын тогтоолоор бүх үйлдвэрүүд цэвэрлэх байгууламж тавь гэсний дагуу цэвэрлэх байгууламж тавиад уг цэвэрлэх байгууламжийг жил тутам нэг урсгал засварын үеэр будаг хийгддэг. Манайх ажлын 8 цагтай 8, 16, 24 цагийн тус тус ээлжтэй бөгөөд тухайн өдөр ажил 11 цаг нэлээн өнгөрөөж эхэлсэн байдаг. Өмнө нь ажигладаггүй байсан бөгөөд зэврэлтийг арилгах гэж хэрэглэж байсан. Өмнө нь будаг авахад толгой эргээд байна гэхээр нь *********ыг явуулж титанаас сайн будаг аваад ир гэж хэлсэн. Тэгсэн бас адилхан хурц үнэртэй байна гэсэн. Будах орчин бага үлдсэн байсан бөгөөд нөхөж будсан. Цаг хугацааны хувьд шаардлага тавиагүй. Хоорондоо ярьж хөөрөөд, гарч ороод яваарай гэж хэлсэн. Бичгээр танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй хэдий ч амаараа хэлж танилцуулж явсан. Ажил үүргээ явуулахын тулд шилжин ажиллуулсан. Энгийн задгайдаа орох боловч хурц үнэртэй хортой нөхцөлд орно гэх шинжээчийн дүгнэлт гаргасан байсан. Манай байгууллагын ажлаа маш сайн хийдэг ажилтан маань нас барсанд харамсаж байна. Хохирол төлбөрийг төлнө. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний хань 2013 оноос эхлэн "*********" компанид анх ялгагчаар ажилд орсноос хойш ачигч буулгагч хийж, нийтдээ 11 жил ажилласан. “*********” болон Био комбинатад байдаг энэ компанийн ноосны үйлдвэрүүдийн хооронд машинаар ноос, ноолуур, эсгийг зөөж, ачиж буулгадаг ажил хийдэг байсан. 2024 оны 10 дугаар сарын 13-ны ням гарагт “*********” үйлдвэрийн битүү цэвэрлэх байгууламжийн суурийн давхарт байрлах худаг ёнкосыг праймер гэх химийн бодисоор будуулахдаа аюулгүй байдлыг хангаж өгөлгүйгээр олон цагаар будуулснаас амьсгалаараа хурц хордож осолдоод, амь насаа алдсан, хавирга нь хугарсан байсан. Хэрэг гарсан өдрийн өглөө 7 цагийн үед манай хүн ажил руугаа өөрийнхөө машинаараа явсан. 12 цаг 20 минутаас 12 цаг 30 минутын орчимд “Мон ирээдүй” компанийн ажилчин ********* надтай утсаар ярихдаа “танай хүн доошоо ёнкосын дотор талыг будаж байна лээ, алийгаа алдаад байж байна лээ” гэсэн. Тэгэхээр нь би 15 цаг 23 минутаас эхлэн фейсбүүк видео калл хийж 2 минут 28 секундийн турш ярилцахад “ёнкос будаад, толгой өвдөөд алах нь ээ, яг үхлээ, одоо 2 цаг болоод бууна, тэгээд яръя” гэж хэлсэн. ********* захирал хэлэхдээ “нэг харсан чинь Ч.********* гэдэг залуу ёмкость дотор будаж байгаад, ухаан алдаж унасан учраас түрүүлж гаргах гэж байгаад *********д анхаарал тавилгүй цаг алдсан, яг өнгөрсөн цагийг нь асуухад “сайн мэдэхгүй, манаачийн путик рүү аваачихад аль хэдийн пульсгүй болсон байсан, тэгэхэд өнгөрсөн байсан” гэж хэлсэн. Ажлынх нь хүмүүс 9 цагт ажил эхэлдэг, 5 билүү 6 цагийн хавьцаа билүү *********гөөс гадна өөр нэг хүн ёнкос дотор будганд хордоод муужирсан, ухаан алдаж унасан гэж хэлсэн. Бид дундаасаа гурван хүүтэй, шилжилтийн нас эхлэх гэж байгаа хүүхэд маань эцгийгээ нас барснаас хойш сэтгэл санаагаар унаж, сурлага муудсан, шөнө унтах нь багассан, хүнтэй дуугарахаа байсан, хүмүүжил төлөвшил, харьцаа нь өөрчлөгдсөн, дунд хүү Батлан хамгаалахын их сургуульд 3-р курст оюутан, гэр хол учир оюутны дотуур байранд оруулсан байсан, сургалтын төлбөр, байрны төлбөрийг нь би төлж дийлэхгүй, төгсгөж чадах эсэхээ мэдэхгүй байна, том хүүгээ тусад нь гаргах байсан ч чадсангүй. Сард 2 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Голомт банканд 15 сая төгрөгийн цалингийн зээлийн өрийн үлдэгдэл үлдсэн, бүхэл бүтэн айлыг нуруун дээрээ авч, хөвгүүдээ төлөвшүүлж, зангидаж явсан эцэг хүн байхгүй болчихоор бидний амьдрал сүйрсэн. Би ханьтайгаа 20-иод жил энэ үйлдвэрийн хашаанд цуг ажиллаж амьдралаа залгуулж явсан, одоо нэгийгээ алдаад сэтгэл санаа маш хүнд байд********* байна. Шөнө 2-3 цаг унтдаг, турж эцсэн, надад ажил хийх хүч чадал алга, би энэ амьдралыг авч явна гэдэгтээ итгэлгүй байна. Миний ханийг амьсгалаар хордох, хүнд аюултай нөхцөлд удаан цагаар ажиллуулахдаа аюулгүй байдлыг нь хангаагүй, ХАБ-ын заавар өгөөгүй, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, шаардлагатай зүйлээр хангаагүй, ажлын байрны эрүүл ахуйн стандарт байхгүй, осол гарахад анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй хүн байхгүй зэрэг ********* захирлын буруутай үйлдлээс болж ажил үүргээ гүйцэтгэж яваад эмнэлгийн анхны тусламж авч амжаагүй амь нас нь хохирсонд маш их гомдолтой байгаа учраас хуулийн дагуу ял хариуцлагыг хүлээлгэж, хөдөлмөрийн хуульд заасан 36 сарын тэтгэмж, бидэнд учирсан сэтгэл санааны болон бодит хохирол, үүсэн гарах хор уршгийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Сэтгэл санааны хохиролд 249,928,569 төгрөгийг нэхэмжилж байна. Сэтгэцийн хор уршиг бөгөөд мөнгөн дүнгийн задаргааг хэлье. 32,652,670 төгрөгт 5,000,000 төгрөг орсон, 32,652,670 төгрөг оршуулгын зардал, (23, 21, 12 настай 3 хүүхэдтэй). Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон. 650,000 байсан бол одоо 689,000 төгрөг болсон. Дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай тушаалд заасны дагуу цалин хөлс тодорхойлох журмын хавсралтаар 3 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлон гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан дансны хуулганаас харахад 2024 оны 7 дугаар сарын 04 болон 19, мөн 8 дугаар сарын 05 болон 20, 9 дүгээр сарын 02, 05, 20-ны өдрүүдэд нийт 9 удаагийн гүйлгээгээр цалин орсон байх бөгөөд нийт 7,877,414 төгрөг байна. Журамд заасны дагуу уг мөнгөн дүнг 3 хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг тогтооход 2,625,805 төгрөг болж байна. Сүүлд тогтоосон журмын дагуу сэтгэцэд учирсан хохирлыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ээс дагаж мөрдөж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэхээр 118,800,000 төгрөг болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд үйлдвэрийн ослоор нас барсан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 сарын дундаж цалин хөлсийг өгөх ёстой учир 36-аар үржүүлэхэд 94,528,980 төгрөг болж байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэмжийн асуудал яригдах бөгөөд насанд хүрээгүй нэг хүүхэд байна. Амь хохирогчийн авч байсан цалингаас гэр бүлийн хөдөлмөрийн чадвартай хүмүүст болон өөрт оногдох хэсгийг хасахаар 525,161 төгрөг байх бөгөөд үүнийг 18 нас хүртэл олгуулна хэмээн тооцоолохоор 40,437,397 төгрөг байна. Хүүхэд 18 нас хүртэл 77 сарын хугацаа үлдсэн байна. Хохирогч талаас оршуулга болон хоног хураахтай холбоотойгоор 2 удаагийн хүсэлтээр 32,652,670 төгрөгийг нэхэмжлэхэд шүүгдэгч талаас 35,692,470 төгрөгийг төлсөн. Үүний зөрүү нь 3,037,808 төгрөг байна. Нийт нэхэмжилж байгаа 252,966,377 төгрөгөөс 3,037,808 төгрөгийг хасаж 249,928,569 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хоёр: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;
“*********” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны туслах ажилтнаар ажиллаж байсан *********нь 2024 онь 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд ёонкос будах ажил хийж байх явцад будагтай орчинд ухаан алдаж, (бензол, тиофений) хордлого буюу химийн бодисын хордлогын улмаас нас барсан болох нь:
2.1 Гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 15, 20-27 дахь тал)
2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн *********ын өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр *********нь өглөө 7 цагийн үед ажил руугаа явсан. Ингээд над руу ********* нөхрийн үйлдвэр дээр очоод 12 цагийн орчимд байх танай нөхөр ноосны үйлдвэр дотор ёонкс будаж байгаа гээд алиагаа алдсан явж байна лээ гэж хэлсэн. Тэр үед нөхрийн хийж байгаа ажил нь хар ажил учраас за яахав гэж бодоод нэг их тоогоогүй. Ингээд би нөхөр ********* рүү өдөр 16 цагийн орчимд утсаар видёо калл хийж залгахад ёонкс будах ажил хийж байна гээд үйлдвэрийн гадаа нь гараад ярьсан. Тэгээд нөхөр утсаар ярихдаа яг үхэх нь, аймаар байна гэж яриад нүүр нь х*********сан будаг болсон байсан. Тэгээд удалгүй 2 цагийн дараа ажлаа тараад ярья гэж хэлсэн. Тэгээд 17 цаг 50 минутын үед нөхрийн утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд нөхөр эртдээ 18 цаг гэж тардаг учраас усанд ороод завгүй байгаа юм болов уу гээд нэг их тоогоогүй. Тэгээд би 18 цаг 10 минутын орчимд дахин утсаар залгахад утсаа огт аваагүй. Ингээд 18 цаг 30 минутын орчимд над руу ажлынх нь хүн залгаад ********* ёонкс руу будаг нь хордоод ухаан орохгүй байна гэж хэлсэн. Үүний дараа захирал ********* нь над руу утсаар яриад тайван байгаарай ********* ухаан орохгүй сэрэхгүй байна гэж хэлсэн. Үүнийг сонсож мэдээд би шууд *********ийн ажил руу явсан. Ингээд намайг ирж явах замд *********ийг нас барсан гэж хэлсэн. *********нь “*********” ХХК-нд ачигч, ноос ачиж тээвэрлэх ажлыг хийдэг. Миний мэдэхээр 10 орчим жил уг байгууллагад ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал)
2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн *********ын дахин өгсөн: “Амь хохирогч маань “*********” ХХК-нд 2013-2016 оны хооронд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байхгүйгээр ачигч буулгагч албан туша*********гаар ажиллаж байгаад 2016 оноос эхэлж албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн гэж хэлсэн. Хэрэг гарсан өдрөөс хойш “*********” ХХК-наас амь хохирогчийн ажил явдал болон бусад зардалд 21.000.000 төгрөг байх би дансны хуулгыг хэрэгт хавсаргаж өгнө. Мөн хэрэг гарсан өдрөөс хойш “*********” ХХК-аас хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор амь хохирогчийн өөрийнх нь авдаг байсан цалин болох 1.300.000 төгрөгийг сар болгон өгсөн байгаа. Тэгэхээр 2024 оны 11 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тэтгэмж гэж өгч байгаа. Амь хохирогчийн ажил явдалд зарцуулсан мөнгөн дүнгийн баримтаар бол хэрэгт хавсаргаж өгч байгаа баримтаар нийт дүн бол 32.652.670 төгрөг болсон байгаа. Энэ мөнгөн дүнг бол “*********” ХХК-аас бүрэн төлж өгсөн байгаа. Санал гомдол байхгүй. Амь хохирогчийн цалингийн зээлтэй байсан асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Цалингийн зээл 14.800.000 төгрөг байгаа. Би баримтыг нь хэрэгт хавсаргаж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39-40 дэх тал)
2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.*********ийн өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 50 минутад би нөхрийн ажил болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн ажлын байрны 2 давхарт сууж байсан чинь нөхөр ********* орж ирээд намайг “яар********* түргэн тусламж дуудаарай” гэж хэлэхээр нь би “яасан бэ” гэхэд “яар********* түргэн тусламжийн утас хэд билээ” гэхээр нь би 103 руу залгаад “дуудлага өгөх гэсэн юм” гэсэн чинь “яасан юу болсон бэ” гэхээр хаягаа хэлээд “хүн ухаан алдчихлаа” гэж хэлсэн. Би нөхрөөсөө “яасан бэ” гээд асуусан чинь “********* ухаан алдаад унасан” гэж хэлсэн. Яар********* түргэн тусламжийн 103-ын эмчээс “та нар ирэх гэж удах байх бид нар тусламж үзүүлэх ёстой вэ” гээд асуусан чинь “яасан хүн билээ” гэхээр нь би “будганд хордсон хүн” гэж хэлсэн чинь “агаарт гарга цээжийг нь өндөрлө шингэн юм сайн уулгаарай” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө тухайн зөвлөгөөг хэлчхээд байж байтал миний гар утсанд 103-аас мессеж ирсэн. Би цонхоороо харсан чинь амь хохирогч *********ийг гадаа гаргаад харуулын байрны хажууд байсан. Би “*********” ХХК-ийн нягтлан *********д “********* ухаан алдаад унасан байна” гэж хэлсэн чинь ********* өрөөнөөс гараад гүйсэн. Би өрөөнөөсөө үнэртэй ус аваад өрөөнөөс гараад би гадаа гарсан чинь ********* ХХК-ийн ажилчин ********* амь хохирогчийг гараараа тэврээд цээжийг нь өндөрсгөөд байж байхаар нь би толгойг нь бариад гарыг нь бариад байж байсан чинь нөхөр маань “яар********* түргэн тусламж яагаад ирэхгүй байгаа юм бэ гээд залгаач” гээд ********* 103 руу залгаад “хаана явж байгаа юм бэ” гээд асуусан чинь Энхтайваны гүүрэн дээр явж байна гэнээ гээд ********* тусламж үзүүлээд цээжийг нь дараад эмчээс зөвлөгөө аваад байсан чинь амь хохирогч нүдээ нээсэн чинь утсаар ярьж байгаа эмчид “нүдээ нээсэн” гээд хэлсэн чинь “юм яриад асуугаад бай” гээд зөвлөгөө өгөөд тухайн зөвлөгөөний дагуу ********* гээд нэрийг нь дуудсан чинь буцаад нүдээ аньсан чинь ********* дахиад 103-руу залгаад хаана явж байна гээд асуусан чинь “гэмтлийн эмнэлгээс гарч байна” гэж хэлэхээр нь “юу яриад байгаа юм бэ та нар сая Энхтайваны гүүр гэж хэлээ биз дээ” гэсэн чинь “үгүй ээ бид нар аль ойрхон түгжрэлгүй газраасаа дуудлага шилжүүлдэг. Та нар боломжтой бол өөрсдөө машинаар өөдөөс хүрээд ир замын дунд уулзъя” гэж хэлээд утсаар яриад байсан. Энэ үед *********ын хувцсыг сольчих явцгаая гээд хэлсэн чинь за гээд хувцсаа сольсон. Энэ үед амь хохирогчийг ********* тэврээд сууж байсан би хувцсыг нь тайлчих будаг үнэртээд байж магадгүй гээд тайлаад би хөлийг нь бариад эмчийн зөвлөснөөр ус ам руу нь хийгээд байж байтал амь хохирогч нэг нүдээ нээсэн. Манай хэд машинд суулгаад аваад явсан. Тэгтэл миний гар утас руу түргэний эмч яриад амь хохирогчтой хамт явж байгаа хүний гар утасны дугаарыг өгөөч гээд 18 цаг 14 минутад ярьсан. Би өрөөндөө ороод *********тай утсаар яриад юу болж байна гээд асуусан чинь эмчтэйгээ уулзсан гэж хэлэхээр нь за за гээд утсаа тасалсан. Би хэсэг хугацааны дараа гайгүй болсон байх гээд ********* руу мессеж бичээд юу болж байна гэсэн чинь зүрх нь зогссон байна эгч гээд мессеж бичсэн...Үйл явдал болоход *********, *********, *********, ********* болон нөхөр ********* нар байсан. Эдгээр хүмүүс юу болсон талаар харсан гэсэн үг...Хүмүүсийн хэлж байгаагаар бол будаг будаж байсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44-46 дахь тал)
2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.*********гийн өгсөн: Би “*********” ХХК-д 2022 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нягтлан бодогч албан туша*********гаар ажиллаж байгаа. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бол амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан. Би өөрийн ажлын байр болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн байранд өдөр 15 цагийн орчимд очсон. Би өрөөндөө ороод ажлаа хийгээд сууж байсан чинь 17 цаг 58 минутад “*********” ХХК-ийн захирал *********гийн эхнэр ********* эгч орж ирээд “гадаа хүн ухаан алдсан байна. Чи гараад очоод үзээдэх эгч нь яар********* түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн” гэж хэлээд би гадаа гарсан чинь цэвэрлэх байгууламжаас амь хохирогч *********ийг *********, *********, *********, *********, ********* нар тэвэрсэн байд********* ирээд харуулын байрны хажууд аваачаад байж байсан чинь харуулын байрнаас гудас гаргаж ирээд гадаа хэвтүүлсэн. Яагаад хэвтүүлсэн бэ гэхээр эмч “агаарт гаргаарай өндөр зүйлээр дэрлүүлээрэй” гэж хэлсэн. Гудсан дээр тавиад хэвтүүлээд эмчийн заавраар “одоо ямар тусламж үзүүлэх ёстой вэ” гэсэн чинь “чийгтэй алчуурыг цээжин дээр нь тавиад залигах боломжтой бол шингэн зүйл уулгаарай” гэж хэлсэн. Тэр үед ********* захирал намайг “дахиад яар********* 103-руу залгаж хаана явж байгааг асуу” гэж хэлсэн. Би яар********* түргэн тусламжийн 103-руу залгаад “хаана явж байна” гээд асуусан чинь “Энхтайваны гүүрэн дээр явж байна” гэхээр нь би “ойрхон явж байгаа юм байна” гээд амь хохирогчид эмчийн заавраар анхан шатны тусламж үзүүлсэн. Би дахиад яар********* түргэн тусламжийн 103-руу залгаад “хаана явж байгаа юм бэ, та нар удаад байна шүү дээ” гэж хэлсэн чинь “зам ачаалалттай байна” гэхээр нь “одоо яг хаана явж байгаа юм” гээд асуусан чинь “гэмтлийн эмнэлгээс гарч байна” гэхээр нь” юу яриад байгаа юм бэ, сая Энхтайваны гүүр гэж хэлсэн биз дээ” гэсэн чинь “аль ачаалалгүй байгаа машинаа явуулна” гэхээр нь бид нар яах ёстой вэ, хүлээх ёстой вэ бид нар өөдөөс чинь тосоод очих уу энэ хүнийг хөдөлгөж болох юм уу” гээд асуусан чинь “машин байгаа бол машинд суулгаад өөдөөс дөхөөд хүрээд очоорой” гэж хэлсэн. Тухайн үед ********* захирлын машин байхаар нь би захиралд хэлсэн чинь “тэгье тэгье чи дахиж залгаад аль замаар явах уу гээд асуучих” гэхээр нь би асуусан чинь “дүүргийн урдуур яваад нарны гүүр даваад яваарай” гэж хэлсэн. Ингээд бид нар машинд оруулаад ********* ********* би ********* захирал бид нар авч явж байхдаа анхан шатны тусламж үзүүлээд яваад байсан. Дахиж яар********* түргэн тусламжийн 103-руу залгасан боловч утсаа авахгүй байж байгаад 18 цаг 18 минутад аваад хаана явж байгаа газраа хэлсэн. Би 103-аас түргэний жолоочийн дугаарыг өгөөч гээд өөрөө яриад асууя гэж хэлсэн чинь одоо чам руу жолооч нь залгана гэж хэлсэн. Тэгээд 18 цаг 26 минутад тухайн түргэн машины жолооч нь залгаад бид нар 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр явж байна. Замын ачаалал хэр байна миний явж байгаа газар ачаал********* байна хаана уулзах уу боломжтой бол дөхөөд явж байгаарай гэж хэлсэн. Нарны гүүр давж байхдаа яриад хаана уулзах вэ гэж асуусан чинь чи өгөөжийн харалдаа зогсож болох газраа зогсоорой гэж хэлсэн. Тэгээд хэлсэн газар нь зогссон чинь түргэний машин ирээд амь хохирогчийг захирлын машинаас буулгаад түргэний машинд оруулаад эмч нь үзлэг хийгээд анхан шатны тусламж үзүүлж 4 удаа амьсгал-цохилт өгсөн чинь эмч амьсгал орж ирэхгүй байна гэхээр нь би хамгийн ойр байгаа эмнэлэг дээр очиж болохгүй юм уу гээд асуусан чинь миний дүү зүрх нь зогссон байна. Одоо орж ирэхгүй шүү дээ гэж хэлээд цагдаа дууд гэж хэлсэн... “*********” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн ёонкосны гадна талын будаг хийж байсан юм байна лээ. Тухайн үед ёонкосны дотор талыг будаж байсан. ********* гэх залуугийн бие нь муудаад тухайн залууг дотроос нь гарах гэж байгаад өөрөө будганд хордсон юм болов уу гэж бодсон. “*********” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал эрүүл ахуйн инженер ********* гэх эмэгтэй байдаг. ********* сургалтад суугаад гэрчилгээ авсан байгаа. Зааварчилгаа өгсөн байсан. ********* өөрөө байж байгаад ханиад хүрээд 15 цагт захирлаас чөлөө аваад явсан. Захирал харин өөрөө амь хохирогчид зааварчилгааг амаараа өгөөд И95 маск хордлого тайлах газтай ундаа авч өгсөн байсан. Холбоотой ажлаараа агаар сэлбээрэй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 49-52 дахь тал)
2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.*********гийн дахин өгсөн: “Манай байгууллага хэрэг гарсан өдрөөс хойш амь хохирогчийн буян номын ажил болон ар гэрт сэтгэл санааны болон эд материал эд хөрөнгөөр туслалцаа үзүүлж байгаа. Манай байгууллагад ажиллаж байсан хүн ажлаа хийж байгаад болгоомжгүй байдлаар нас барсан хэрэгт байгууллагын зүгээс нийт 26.897.882 төгрөгийг өгсөн. Ингээд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амь хохирогчийн буяны 49 хоногт тусдаа 5.754.788 төгрөгийг, эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Мөн манай байгууллага амь хохирогчийн ажил явдалд нь эд материал хоол хүнс, хүн хүч гээд бас тусдаа 5.377.900 төгрөг зарцуулсан. Манай байгууллагын удирдлагууд хоорондоо ярилцаад амь хохирогчийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл нь амь хохирогчийн өөрийнх нь сар болгон авч байсан цалинтай дүйцэхүйц тэтгэмжийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сар болгон 1.300.000 төгрөгийг тогтмол өгч байгаа. Тэгэхээр тэтгэмжийг хасаад байгууллагын зүгээс өнөөдрийг хүртэл амь хохирогчийн буян номын ажил, 49 хоногт нь нийт 32.652.670 төгрөгийг өгсөн байдаг. Энэ нь санхүүгийн баримт болон байгууллагын дансаар харагдана.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал)
2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.*********ын өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн орчимд би өөрийн ажиллаж байгаа Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-ийн байранд ирээд тухайн өдөр ажил хийхээр ирсэн хүмүүст хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд 10 цагийн орчимд хажуугийн үйлдвэр болон “*********” ХХК-ийн байранд очсон чинь захирал ********* намайг “*********” ХХК-д байгаа хүмүүсээ наашаа явуулчих гэж хэлэхээр нь би амь хохирогч *********, *********, Цэрэнсодном нарыг дуудсан...Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер байхгүй учраас би хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны сургалтад суусан болохоор намайг зааварчилгаа өгч бай гэсэн бусдаар бол захирлын тушаалаар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер албан туша********* биш...мөн өдөр 15 цагийн орчимд над дээр ирэхэд амь хохирогч будагны үнэр муухай юм байна гэхээр нь би хэсэг байж байгаад агаарт байж байгаад яв гэж хэлсэн...“*********” ХХК-нд амь хохирогчийг ажил хийх гээд очиход Рэгзэдмаа бээлий маск өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 59-61 дэх тал)
2.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.*********ын өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд би өөрийн ажиллаж байгаа “*********” ХХК-ийн хашаан дотор гагнуур хийгээд сууж байсан чинь захирал ********* намайг дуудаад яар********* хурдан гараад ир гэхээр нь би яваад очсон чинь цэвэрлэх байгууламжийн ёонкос дотор ********* ухаан алдсан байна гэхээр нь би яар********* гүйгээд орсон чинь манай байгууллагын угаагч Чогдондорж, ********* амь хохирогч ********* нар *********ыг гаргах гээд татаж байсан. Би очоод туслаад дөрвүүлээ гаргах гэж байсан чинь амь хохирогч ********* миний хажууд зогсож байснаа ухаан алдаад газар унасан. Тэгэхээр нь би амь хохирогчийг өргөөд ёонкосноос гаргасан чинь ********* ах өвөр дээрээ аваад суусан би буцаад *********ыг гаргахад ёонкос руу орсон чинь ********* захирал орж ирээд *********ыг өргөж босгоод ********* болон амь хохирогч ********* нарыг цэвэрлэх байгууламжаас гаргаад гадаа агаарт гаргасан. Тэгтэл захирал түргэн дууд гэсэн чинь дуудсан гээд байсан. Цээжин дээр нь алчуур тавь гээд алчуур тавиад шингэн жоохон ус уулгасан чинь эхнийхийг нь балгах шиг болсон. Тэгтэл яар********* түргэн тусламжийг хүлээгээд байсан чинь ирэхгүй байсан. Утсаар ярьсан чинь зам ачаал********* байна. Та нар машинтай бол надаас аваад ир замдаа уулзъя гэж хэлсэн. Тэгээд захирал *********гийн машинд амь хохирогчийг суулгаад яар********* түргэн тусламжийн 103-ын машины өөдөөс Нарны гүүр даваад явж байгаад “Өгөөж” ХХК-ийн урд зам дээр зогсоод яар********* түргэн тусламжийн 103-ын машинд оруулж хэвтүүлсэн чинь эмч үзээд зүрх нь зогссон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 64-66 дахь тал)
2.9 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.*********ийн өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний бие болон талийгаач Т.*********, Ч.*********, Чогдон нарын хамтаар үйлдвэрийн зааланд засвар хийж байсан. Би өөр өрөөнд шал цутгаж байсан. Харин Т.*********, Чогдон нар үйлдвэрийн зааланд ус цэвэршүүлэгчийг будгаар будах ажлыг хийж байсан. Тэгтэл Ч.********* будаг будаж байгаад муужраад унасан. Тэгэхээр нь талийгаач *********миний бие Чогдон, ********* бид нар тус ус цэвэршүүлэх савнаас очиж гаргаж авах гэж байгаад *********бас муужраад унасан. *********ийг татаж гарган авсан, дараа нь Ч.*********ыг татаж гаргаж авсан. Бид нар *********, ********* нарыг үйлдвэрийн байрнаас гаргаж авсан. Ингээд шууд түргэн тусламж дуудсан. Захирал *********, нягтлан Заяа нар хамт ирээд *********ийг машиндаа суулгаад авч явсан ба замд түргэн тусламжийн машин ирж эмч үзэхэд ********* нь нас барсан байсан. Харин ********* дүүргийн эмнэлэг дээр хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 76 дахь тал)
2.10 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.*********ийн өгсөн: “...бид нар өдөржингөө ажлаа хийж байхад оройн 17 цаг өнгөрч байхад үйлдвэр дотроос нэг нь ********* ухаад уначихлаа гэж орилсон. Тэгэхээр нь манай ажлын хүмүүс түрүүлээд орсон араас нь би яваад очсон чинь ********* бас ухаан алдаад унасан. Цэвэрлэхийн будаг хийж байсан ёонкос дотор байж байхаар нь нөгөө хэд татаж гаргаж байхаар нь би барьж туслаад гаргасан. Тэгээд *********ийг үйлдвэрээс гаргаж ирээд бүгд сандралдаад дарга ********* түргэн дуудаарай гэж байсан. Яг хэн түргэн тусламж дуудсаныг мэдэхгүй байна. Ингээд түргэн тусламжийг ирэхийг хүлээсэн боловч ирэхгүй байхаар нь ********* утсаар түргэний эмчтэй яриад зөвлөгөө авсан. Эмнэлэг ирэхгүй болохоор нь ********* дарга, *********,*********, Заяа нар аваад эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 78 дахь тал)
2.11 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.*********ийн өгсөн: “...Ингээд 17 цагийн орчимд манай байгууллагын ачигч *********, ********* нар ирээд мөн адил амь хохирогч бид хоёрын хийж байсан будагны ажлыг хийсэн. ********* болохоор ёонкосны дотор талыг будаж байсан. ********* гэх залуу хүн ухаан алдчихлаа гэж орилохоор нь яваад орсон чинь ёонкос дотор ********* ухаан алдахаар нь *********ыг гаргах гэж байсан чинь амь хохирогч ********* бас ухаан алдсан. Ингээд бид нар *********, ********* нарыг дээш гаргаад тухайн үйлдвэрээс гадаа гаргаад амь хохирогч *********ийг хэвтүүлээд цээжин дээр нь амьсгал хийгээд чийгтэй алчуур тавиад 103-руу дуудлага өгөөд ********* захирал болон *********, ********* нар хохирогчийг машинд аваад явсан. Машинд ороход амьсгаатай байсан. Би ажлын байран дээрээ үлдсэн. Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженер гэж байхгүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 81-83 дахь тал)
2.12 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.*********ын өгсөн: “ Би...“*********” ХХК-ийн байранд ирээд намхан зааланд шалны бетон цутгах ажил хийж байгаад цемент дуусаад 17 цагаас эхэлж цэвэрлэх байгууламж руу орсон. Захирал намайг хийж байгаа ажил чинь дууссан бол цэвэрлэх байгууламж руу орж будаг хийгээд трубаны хоолой болон бөглөрсөн хоолойг янзалчих гэж хэлсэн. Би бөглөөс гаргаад ёонкосны дотор талыг будаж байсан чинь амьсгал давчдаад толгой эргээд нүд харанхуйлаад би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь гадаа хэвтэж байсан. Надтай хамт будаг хийж байсан *********ийг харуулын байр руу аваад явсан байсан. Би ухаан алдаад унасан байсан учраас миний хувцас болон нүүр маань хар өнгийн хурц үнэртэй будгаа цэвэрлээд байж байхад амь хохирогч *********ийг эмнэлгийн байгууллага руу аваад явсан гэж байсан. Би өөрөө усанд орчоод дүүргийн эмнэлэг рүү явсан. Би хэрэг гардаг өдрөөс өмнөх 2 өдөр тухайн ёонкосыг будсан. Би тухайн өдөр ёонкосыг будах гэж ороод 5 минут болоод толгой эргээд ухаан алдсан. Амь хохирогч тухайн өдөр өглөө 09 цагийн орчимд манай байгууллагын ажилтан *********ийн хамтаар ёонкос будах ажил хийж эхэлсэн. Өмнөх өдөр нь бол амь хохирогч будагны ажил хийгээгүй. Хэрэг гардаг өдөр бол надад ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй. Би гарын үсэг зураагүй. Амь хохирогчид зааварчилгаа өгсөн үгүйг мэдэхгүй байна. Манай байгууллагад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер гэж байхгүй. Надад бол ямар нэгэн маск өгөөгүй. Бээлий өгсөн. Харин амь хохирогч маскгүй байсан шиг санагдаж байна. Би сайн санахгүй байна. Би “*********” ХХК-тай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Миний ажил үүргийн хуваарьт будаг хийнэ гэсэн заалт байхгүй ч бид нар олон хүний хүчээр хийх ажил байхын бол бүгд цуг хийдэг. Намайг цэвэрлэх байгууламж руу ороход амь хохирогч ёонкосны гадна талын эрмэг будаж байсан. Хурц үнэртэй хар өнгийн будаг байсан. 20 литрийн багтаамжтай будаг байсан. Маш хурц үнэртэй байсан. Биеийн байдал одоо гайгүй байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 86-88 дахь тал)
2.13 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3467 дугаартай “Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр өвчүү, зүүн 2,3,4-р хавирганы шууд бус хугарал, цээжинд зулгаралт, бензол, тиофены хордлого гэмтэл тогтоогдлоо. Дээрх хугарал, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн дарах, шахах механизмаар тухайлбал амилуулах суурь тусламжийн үед, хордлого нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Амь хохирогч нь гуурсан хоолойн архаг үрэвсэл, зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байжээ. Эдгээр өвчин нь нас барахад нөлөөлөөгүй байна. 2024.10.14-ний өдрийн 00:45 минутад цогцост анх хийсэн үзлэгээр нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ. Химийн шинжилгээний 9061 тоот хариунд цус, шээс, цөсөнд спиртийн агууламж илрээгүй, ходоодны шингэнд 6.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэнд хүчил, шүлт илрээгүй. Элгэнд гликоген илэрсэн. Уушгинд планктон илрээгүй. Цусанд угаарын хий илрээгүй. Тархи, цус, уушги, зүрх, бөөрөнд бутин илрээгүй. Тархины цус, гүрээний судас, цээжний хөндийн цус, ходоодны шингэнд этилийн спирт, бензол, тиофен (thiophene)-ний агууламж илэрсэн байна. Амь хохирогч нь химийн бодисын хордлогын улмаас нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 92-96 дахь тал), Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 104-106 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гурав: Амь хохирогч нь химийн бодисын хордлогын улмаас нас барсан явдалд ажил олгогч ********* буруутай болох нь:
3.1 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэшсэн мэргэжилтний ХАБ-060/84/25-02 дугаартай “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9. /“ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг/, мөн хуулийн 3.1.10. “хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг/, 3.1.21. “үйлдвэрлэлийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг/ гэж тус тус томьёолсон байдаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Арьс ширний үйлдвэрийн хашаанд байрл********* “*********” ХХК-ийн ажилтан *********нь ажил үүрэг гүйцэтгэж байхдаа химийн бодис /Битумын праймер/-ын нөлөөллийн улмаас хордож нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримт /Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт №2467/-aap тогтоогдож байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч, иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.6. /ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гар********* гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед./ заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно. “*********” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдлыг судлан бүртгэж, улсын байцаагч хянан баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан байна. “*********” ХХК нь ********* регистрийн дугаартай, “Эсгийн үйлдвэрлэл, худалдаа, Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа” эрхлэх, “*********” ХХК нь ********* регистрийн дугаартай, “Арьс шир боловсруулах үйлдвэрлэл”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа химийн хортой, аюултай бодис, материал ашиглан мал, амьтны гар********* түүхий эд /арьс, ноос, ноолуур/-ийг боловсруулан үйлдвэрлэдэг тул холбогдох хууль, дүрэм, журам, стандартаар тогтоосон шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5. /Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ./ гэж заасан байна. Тухайн осол, хурц хордлого гарсан тохиолдол нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, 12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага 12.1. /Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна./-ыг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэх заалтыг тус тус зөрчсөн байна. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4. /Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна./-ыг баримтлан Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугааp хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах. тээвэрлэх, ашиглах, устгах журам"-д заасан холбогдох шаардлагыг хангуулаагүй, зөрчсөн байна. “*********” ХХК-ийн үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн ёнкосыг будах ажлыг хийж гүйцэтгэх үед тухайн нөхцөлд ажилтны аюулгүй ажиллах, агаар сэлгэлт хийх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”-ыг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, мөн химийн бодистой харьцан ажиллах үед амьсгал хамгаалах зориулалтын хамгаалах хэрэгсэл олгоогүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/A/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын 1.3./Химийн бодис гэдэгт химийн хорт болон аюултай бодис, бүтээгдэхүүнийг хамруулж ойлгоно./ гэж заасан байна. Иймд “Битумын праймер” гэх нефтийн битум, органик уусгагч, дүүргэгч, хуванцаржуулагчийн найрлагатай, түрхлэг бүхий химийн хортой бүтээгдэхүүн юм. Энэхүү хэрэглэж байсан “Битумын праймер” бүтээгдэхүүн нь ус чийг тусгаарлах материал/дээврийн хар цаас/-ыг халааж наах, мастик /шаваас/-ыг хийхэд гадаргуу дээр барьцалдуулахыг сайжруулах, бетон, мод болон металл ********* гадаргууг хөрсжүүлэхэд хэрэглэх бөгөөд праймер нь эдлэхүүний гадаргууд нэвчиж, ус тусгаарлах бүрхүүлийг үүсгэж бат бэх наалддаг байна. Битумын праймер бүтээгдэхүүнийг гадаа ил задгай байнгын агаар салхины солилцоотой /зөвшөөрөгдсөн/ газар хэрэглэх бөгөөд харин дотор болон битүү орчин, хаалттай орон зайд ашиглахыг хориглодог гэх зэрэг түүнийг хэрэглэх технологийн заавар, хэрэглэх газар, зориулалт, аюулгүй байдал, хамгаалах арга хэмжээг тодорхой зааж өгсөн байна. Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан жуулчлалын сайд, Эрүүл өдрийн 54/А/136/A/215 "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 5.2. /Химийн бодис ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 5.2.4. /химийн хорт болон аюултай бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулах ажлын байр, талбай нь хөдөлмөр хамгааллын нөхцөл, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна/, 5.25 /химийн бодис ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь технологийн горимыг нарийн чанд мөрдөж ажиллан, орчиндоо болон ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ялгарал үүсгэхгүй байх үүрэг хүлээх ба үүнд хяналт тавьж ажиллана./-д заасан аюулгүй ажиллах нөхцөл/байнгын агааржуулалттай байх/-өөр хангаагүй. “Битумын праймер” бүтээгдэхүүнийг хэрэглэх технологийн зааврыг зөрчиж, дотор болон битүү орчин, хаалттай орон зайд ашиглахыг хориглодог уг бүтээгдэхүүнээр үйлдвэр дотор байрлах битүү орчинтой цэвэрлэх байгууламжийн дотор талыг будуулж хэрэглүүлсний улмаас *********нь химийн бодист бүтээгдэхүүний хордлогод өртөх шалтгаан болсон байна. “*********” ХХК-ийн захирал ажил олгогч ********* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй. “*********” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6. /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ гэж заасан үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 2.1.2. /аюулгүй ажиллагааны зааварчилгааг үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн химийн бодис, бүтээгдэхүүн эсвэл химийн бодис ашиглах үйл ажиллагаа нэг бүрээр боловсруулж, өөрийн байгууллагын даргаар батлуулсан байна/ гэсэн шаардлагын дагуу “Битумын праймер” гэх химийн хортой бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн химийн бодис, бүтээгдэхүүн ашиглах үйл ажиллагаа нэг бүрээр боловсруулж, баталж мөрдүүлэх үүрэгтэй байсан. Хэрэгт авагдсан баримт гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд осол, хордлого гарахын өмнөх өдөр болон тухайн осол гарсан өдөр “*********” ХХК, “*********” ХХК-иас химийн бодист бүтээгдэхүүн ашиглан битүү орчинд цэвэрлэх байгууламжийн дотор талыг будах ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой аюулгүй ажиллах зааварчилгааг тэнд ажиллаж байсан ажилчид/амь хохирогч Т.*********/-д өгөөгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.1/ Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтыг зааварчилга өгөх хэлбэрээр зохион байгуулна. /Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга дараах 3 хэлбэртэй байна. Үүнд: 11. Урьдчилсан зааварчилга, 2.Ажлын байран дахь анхан шатны зааварчилга, 3. Давтан зааварчилга/ гэсэн хэлбэртэй байдаг. Энэхүү стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэсэн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу химийн бодис материал ашиглан үйл ажиллагаа явуулдаг боловсруулах үйлдвэрлэлийн талбай, орчин болон ажлын байрны нөхцөлтэй холбоотойгоор ажилчдад ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга зааварчилгааг “*********” ХХК-ийн захирлын 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалд /Тухайн байрлалд ажилчдад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг *********, Т.********* нар өгч ажиллахыг үүрэг болгосугай/ гэж зааж өгсөн байна. Иймд амь хохирогч Т.*********т хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг “*********” ХХК-ийн мастер Т.*********, ********* нар хариуцаж өгөх үүрэгтэй байна. “********* ХХК”-аас 2024 оны оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл “Цахилгаанчин аюулгүй ажиллагааны заавар, Тогоочийн аюулгүй ажиллагааны заавар, зөөх хураах ажиллагааны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Жолоочийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Засварчны аюулгүй ажиллагааны заавар” гэх сэдвээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан гэх нэр бүхий ажилтны нэр гарын үсэгтэй тэмдэглэл байх бөгөөд харин зааварчилгаа өгсөн гэх мастерын нэр, гарын үсэг зурагдаагүй баримт хэрэгт авагдсан байна. Хэрэгт авагдсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааны тэмдэглэл нь тухайн албан тушаалын ажил үүргийг гүйцэтгэхэд зориулагдсан агуулгатай байх бөгөөд харин тухайн химийн бодист бүтээгдэхүүн ашиглан ажил үүрэг гүйцэтгэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа бичигдээгүй, хамааралгүй, энэ талаар зааварчилгаа өгөгдөөгүй байна. Мөн “*********” ХХК нь Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/А/136/А/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 2.1.2. /аюулгүй ажиллагааны зааварчилгааг үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн химийн бодис, бүтээгдэхүүн эсвэл химийн бодис ашиглах үйл ажиллагаа нэг бүрээр боловсруулж, өөрийн байгууллагын даргаар батлуулсан байна./ гэж заасны дагуу “Битумын праймер” бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, түүний хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн аюулгүй хэрэглэх зааварчилгааг боловсруулан гаргаж, ажилчдад өгөх шаардлагатай байсан. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.14. Ээлжит бус давтан зааварчилгааг шинэ технологи....хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх.... үед давтан зааварчилга өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө./ гэх хэлбэрээр ажилтны хөдөлмөрийн нөхцөл /химийн бодис материал хэрэглэн ажил үүрэг гүйцэтгэхээр/ өөрчлөгдөх үед аюулгүй ажиллагаа, хамгаалах арга хэмжээг хэрхэн хангах талаарх зааварчилгааг энэхүү стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө./ гэж заасны дагуу ажил үйлдэл эхлэхийн өмнө будагч бодис “Битумын праймер”-ийг хэрэглэх заавар, технологийн горимыг мөрдөх, аюулгүй байдлыг хангах талаар тайлбарлан бичгээр өгөх ёстой байсан. “*********” ХХК-ийн захирал ********* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3. /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт/, 17.3. /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна/. Хөдөлмөрийн сайдын 2023 оны А/173 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам"-ын 2.1.4. /Үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт /цаашид "Эрсдэлтэй ажлын байрны сургалт" гэнэ/ гэх бөгөөд мөн энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр"-ын 5. Эрсдэлтэй ажлын байрны сургалтын хөтөлбөрт Дөрөв. Химийн хорт ба аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа/ заасан хөтөлбөрөөр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтад химийн бодистой харьцаж ажилладаг ажилтнуудыг хамруулж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулах шаардлага тавигддаг байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна./ гэж заасны дагуу аж ахуй үйлчилгээний албаны "туслах ажилтан" гэх ажил, албан тушаалд хэвийн нөхцөлд ажиллаж Т.*********ийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулаагүй байна. Монгол Улсын Шадар сайд. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/A/136/A/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 5.2. Химийн бодис ашиглах үйл ажиллагаа эрхлэгч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 5.2.1 /ашиглаж буй химийн бодис нэг бүрийн хор аюулын лавлах мэдээллийг үйлдвэрлэгч эсвэл албан ёсны борлуулагчаас авч, монгол хэл рүү үнэн зөв орчуулсан байна/ 5.2.4. /химийн хорт болон аюултай бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулах ажлын байр, талбай нь хөдөлмөр хамгааллын нөхцөл, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна/, 5.2.5. /химийн бодис ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь технологийн горимыг нарийн чанд мөрдөж ажиллан, орчиндоо болон ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ялгарал үүсгэхгүй байх үүрэг хүлээх ба үүнд хяналт тавьж ажиллана./, 5.2.10. /химийн хорт болон аюултай химийн бодис ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага нь химийн бодисын асуудал хариуцсан ажилтантай байна./. 5.3. Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан нь дараах шаардлагыг мөрдөж ажиллана: 5.3.1. /химийн бодистой харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг мордож, химийн бодисын ашиглалттай холбоотой үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх apra хэмжээг авч ажиллана/-ыг хэрэгжүүлээгүй нь осол гарахад шууд нөлөөлсөн байна. Хязгаарлагдмал орон зайд агаар сэлгэлт хангалтгүй орчинд химийн бодисоос хамгаалах зориулалтын амьсгал хамгаалах хэрэгсэлгүйгээр ажил гүйцэтгүүлсэн нь амь хохирогч химийн бодист хордож, осол гарах шалтгаан болсон. “*********” ХХК нь Химийн бодис ашиглах үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд химийн бодисын асуудал хариуцсан ажилтан ажиллуулаагүй, “Битумын праймер”-ийн хор аюулын лавлах мэдээлэл, хэрэглэх зааврыг монгол хэл дээр орчуулан зааварчилгаа өгөөгүй, химийн хорт болон аюултай бодисыг ашиглан үйл ажиллагаа явуулах ажлын байр нь битүү орчинд байнгын агааржуулалтгүй нөхцөлтэй бүтээгдэхүүнээс ууршин гарах хор аюул үүсгэгчийг бууруулах зориулалтын хамгаалах хэрэгсэл /хошуувч, баг/-аар хангаагүй, бүтээгдэхүүнийг хэрэглэх технологийн горимыг мөрдөж ажиллаагүй, химийн бодисын ашиглалттай холбоотой үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаагүй байна. “*********” ХХК-ийн захирал ажил олгогч ********* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Ажил олгогч нь дараахь үүрэгтэй байна: 28. 1.3./хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх/ гэж заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./-ыг, 27.7./Энэ хуулийн 4.1.2, 4.1.3. 4.1.6-д заасан этгээд. аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан ажиллуулах орон тоонд хүрээгүй тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болно/-д заасныг хэрэгжүүлээгүй бөгөөд үйлдвэрлэлийн онцлог/химийн бодис ашигладаг/, ажлын байрны эрсдэлийн түвшнийг харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц /хавсран ажиллуулах, ажлын байрны тодорхойлолтод тусган үүрэгжүүлэх/-ийг бий болгон ажиллуулах, эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэх боломжтой байсан. Тухайлбал Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны Өдрийн 54/A/136/A/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын 5.2.10. /химийн хорт болон аюултай химийн бодис ашиглагч аж ахуйн нэгж, байгууллага нь химийн бодисын асуудал хариуцсан ажилтантай байна./, 5.3. Химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан нь дараах шаардлагыг мөрдөж ажиллана. 5.3.1 /химийн бодистой харьцах аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж, химийн бодисын ашиглалттай холбоотой үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх apra хэмжээг авч ажиллана./-ыг хэрэгжүүлээгүйн улмаас “Битумын праймер”-ийн хор аюулын лавлах мэдээлэл, хэрэглэх заавар, аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх, химийн бодисын ашиглалттай холбоотой үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугааp зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу “*********” ХХК-ийн захирал ажил олгогч ********* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага 12.1. /Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна./-ыг, мөн 12.4. /Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна./-ыг баримтлан Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль. Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 54/4/136/А/215 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-д заасан химийн бодис, бүтээгдэхүүнийг аюулгүй ашиглах шаардлага, хам хэмжээг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас осол хордлого гарсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаap сарын 28-ны өдрийн дугаар А/221 “Жаrсаалт, журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "ТЭТГЭВРИЙГ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ТОГТООХ ГАЗРЫН ДООР ХӨДӨЛМӨРИЙН ХОРТОЙ, ХАЛУУН, ХҮНД НӨХЦӨЛД ХАМААРАХ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ”-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл: 2:13. Арьс шир, ислэг эдлэлийн үйлдвэрлэлийн гэх хэсэгт 31 төрлийн. Дөрөв. Хөдөлмөрийн хүнд нөхцөл: 4.19. Арьс шир, үслэг эдлэлийн: 16 төрлийн, 4.20. Эсгий, эсгий гутал үйлдвэрлэлийн: 10 төрлийн ажил мэргэжлийн жагсаалтад (Эсгийн үйлдвэрлэл, худалдаа. Ноос ноолууран Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа/ эрхлэх үйл ажиллагаа явуулж байсан “*********” ХХК-ийн аж ахуй үйлчилгээний албаны “туслах ажилтан” гэх албан тушаал, ажил нь дээрхи жагсаалтад тусгагдаагүй бичигдээгүй байх бөгөөд "хортой, хүнд нөхцөл"-д хамаарахгүй байна. Осолдогчтой хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэгт /амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр байсан/-гэх бөгөөд осол гарсан өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нь Ням гараг буюу амралтын өдөр тохиож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйл. Ажлын цагийн дээд хязгаар 84.1. Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна. 84.4 Долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна. Мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 911 Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно./ гэж заасан байх бөгөөд тухайн осол гарсан өдөр нь долоо хоногийн амралтын өдөр Ням гараг буюу амралтын өдөр байсан тул илүү цагаар ажиллуулсан гэж үзэж болно. Энэ тохиолдолд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. /Долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан байх бөгөөд ажилтныг нөхөн амраах, эсхүл түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин хэмжээгээр нэмэгдүүлэн олгох зохицуулалттай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5./Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй/ гэж заасныг ажил олгогч хэрэгжүүлэх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуульд зааж тогтоосон хэм хэмжээ, зохицуулалтыг зөрчөөгүй байна. “*********” ХХК-ийн захирал бөгөөд ажил олгогч ********* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомжид заасан шаардлага, холбогдох дүрэм, журам. стандартаар тогтоосон хэм хэмжээг мөрдүүлэх үүргээ биелүүлээгүй Асуултын 7 дахь хариултад тодорхой тусгасан байгаа. Мөн Т.*********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ/ 7.1.3. Ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн тоноглох, 7.1.6. /Ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай багаж хэрэгслээр хангах, зааварчилгаа өгөх/, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 117-126 дахь тал)
3.2 Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ЕГО325/1185 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн "ХУДЦХ-1 241004370 будаг” гэсэн хаягтай лаазтай зүйлээс толуол (toluene), бензол (benzene), тиофен (thiophene) илэрсэн. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 9061 дугаартай Химийн шинжилгээний хариунд дурдагдсан Амь хохирогч Т.*********ийн биологийн дээжээс илэрсэн бензол (benzene), тиофен (thiophene) нь “ХУДЦХ-1 241004370 будаг” гэсэн хаягтай лаазтай зүйлээс илэрч байна. Хүний биед харшлах зүйл байгаа эсэх байгаа бол амь насанд аюултай эсэх, праймер битумный бодисоос болж нас барсан эсэх зэрэг асуулт нь хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 130-131 дэх тал)
3.3 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1-р хавтаст хэргийн 186 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *********гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Миний хяналт тавиагүйгээс мөн энэ үйл явд********* холбоотойгоор надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би болсон үйл явдалд маш их харамсаж байна. Хуульд ямар хариуцлага ноогдуулахын тэр хариуцлагыг хүлээхэд бэлэн байна... Болсон үйл явдалд маш их харамсаж байна. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал) гэсэн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
Дөрөв: Шүүхийн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийн объектив талын шинжийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй түүний шалтгаант холбоогоор хүний амь нас хохирсон, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбоогоор хүний амь нас хохирсон шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч *********г дээр дурдсанаар “*********” ХХК нь эсгий үйлдвэрлэл, худалдаа, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх болон “*********” ХХК нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал байх ба амь хохирогч Т.*********тэй хөдөлмөрийн гэрээг байгуулснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгүүлж, түүнд холбогдох цалин хөлсийг төлж ажилладаг байсан тул ажил олгогч гэж үзнэ. Улмаар ажил гүйцэтгүүлэхдээ холбогдох хууль болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллуулах, гүйцэтгүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой хэм хэмжээний акт, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах, биелүүлэн ажиллаагүйгээс бусдын амь нас хохирсон гэж үзэх үндэслэлтэй.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Тухайлбал, дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч нарын мэдүүлэг зэргээс 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “*********” болон “*********” ХХК-ийн компанийн захирал ********* нь химийн бодистой ажиллах ажилтанд зориулсан сургалт зохион байгуулаагүй, хамгаалах хэрэгслээр хангаагүй, химийн бодисын хадгалалт, хэрэглээнд стандарт, журам мөрдүүлээгүй хүн хордох, цаашлаад амь насаа алдах бүрэн боломжтой гэдгийг мэдэж байсан ч тийм зүйл болохгүй байх гэж найдан эрсдэлтэй ажлын орчин байгааг мэдсээр байж ажлын байрны эрсдэл үнэлгээг хийлгүйгээр будах ажлыг гүйцэтгүүлсэн буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (12.1, 15.1, 27.2, 27.7, 28.1.3, 28.1.6, 28.1.8), Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Химийн бодис ашиглах журмыг баталсан 2017 оны 54/А/136/А/215 дугаар тушаал, MNS 4969:2000 стандартыг тус тус зөрчиж, Бензол, тиофен нь хүний мэдрэлийн системд нөлөөлөх өндөр хортой бодисууд тул шаардлагатай агааржуулалт, хамгаалах амны хаалт, гарыг хамгаалах бээлий зэргээр хангаагүй, аюулын талаар мэдээлэл өгөөгүй, химийн бодистой ажиллах стандарт заавар өгөөгүй зэрэг үйлдэл эс үйлдэхүйн улмаас 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, “*********” ХХК-ийн арьс ширний үйлдвэрийн хашаанд туслах ажилтан *********нь ёонкос (будгийн ажил) хийж байгаад ухаан алдаж (Бензол, тиофен) зэрэг химийн бодист хордож нас барсан үйл баримт авагджээ.
Өөрөөр хэлбэл, “*********” ХХК-ийн үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн ёнкосыг будах ажлыг хийж гүйцэтгэх үед тухайн эрсдэл бүхий нөхцөлд аюулгүй ажиллах, агаар сэлгэлт хийх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй, химийн бодистой харьцан ажиллах үед амьсгал хамгаалах зориулалтын хэрэгсэл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр олгоогүй зэрэг ажлын байрны ерөнхий шаардлагыг хангаж ажиллагаагүйгээс шалтгаалж амь хохирогч *********нь (бензол, тиофен) хордлогод орж 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр химийн бодисын хордлогын улмаас амь насаа алдсан байна.
Шүүгдэгч *********н үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарах бөгөөд түүний үйлдлийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүй тул бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба аж ахуйн нэгж байгууллага /эзэн/, хуулийн этгээдийн захирал, ажил олгогчийн хувьд гэмт үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байх боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй нь холбон үзвэл тийм хор уршиг учрах боломжтой гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байдаг бөгөөд шүүгдэгч *********н гэм буруутай үйлдэл нь хүний амь нас хохирсон үр дагавартай шууд шалтгаант холбоотой.
Иймд шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Улсын яллагчаас шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол хор уршгийн талаар.
Улсын яллагчаас “...амь хохирогчийн насанд хүрээгүй буюу 2013 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн түүний хүү *********д 18 нас хүртэл 71 сарын хугацаанд сар бүр 486,129 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэлийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх сан********* байна. Сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэх боломжтой бөгөөд 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 118,800,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн сайдын 192 дугаартай тушаалын 2.5-д зааснаар хөдөлмөрийн хурц хор хордлого, үйлдвэрлэлийн ослоос амь хохирогч нас барсан тохиолдолд түүний 36 сарын цалингийн дундажтай тэмцэх хэмжээний төгрөг олгоно хэмээн заасан бөгөөд уг тушаалд зааснаар амь хохирогчийн дундаж цалин буюу 2,403,149 төгрөгийг 36 сард үржүүлж 86,513,464 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хүүхдүүдэд олгох, 118,800,000 төгрөгийг тэтгэмж хэлбэрээр шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн гэрт сар болгон олгож байсан 8,200,000 төгрөгийг хасаж тооцуулах сан********* байна. Оршуулгын зардалд нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байна. 36 сарын цалин буюу 86,513,360 төгрөгийг хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хохирогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олгоно гэж байгаа учир нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олгуулж, сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 3 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр хуваагаад хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн саналыг,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...УДШ-ийн хуралдааны тогтоолоор 150 дахин нэмэгдүүлсэн дээд тэнцэх хэмжээгээр эсвэл хүн амын насжилтын зөрүүг үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гээд шийдсэн журамд заавал шинжээчийн дүгнэлт гаргаж байж тогтооно гэх зүйлийг оруулж өгөөгүй...Баримтаар нэхэмжилсэн 32,652,000 төгрөгөөс шүүгдэгч тал 35,000,000 төгрөг төлсөн бөгөөд илүү төлсөн 3,037,000 төгрөгийг хасаж тооцоолсон байгаа учир хохирлын асуудлыг хувааж төлөх боломжгүй. Мөн ямар нэг байдлаар хасагдах зардал байхгүй гэж үзэж байна...”
шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд хохирлыг тогтоох ёстой учир эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа, харин хохирлыг компаниас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс “хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 118.808.000 төгрөг, 36 сарын цалинд 94.529.980 төгрөг, тэтгэмжийн зөрүү 40.437.397 төгрөг нийт 252.966.377 төгрөгөөс шүүгдэгчээс оршуулгын зардалд илүү төлсөн 3.037.808 төгрөгийг хасаж үлдэх 249.928.569 төгрөгийг нэхэмжилж” оролцлоо.
Амь хохирогч Т.*********ийн хувьд *********тай хамтын амьдр*********, мөн тэдгээрийн хүүхдүүд болох ****************** /РД:*********/, *********ийн ************** /РД:**************/, *********болдын ************** /РД:**************/ нар байх бөгөөд тэрээр талийгаачтай нэг ам бүлд хамтран амьдарч байсан, талийгаачийн насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч болохынхоо хувьд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг; гэж тус тус тодорхойлж зааснаар амь хохирогч Т.*********ийн эхнэр ********* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон нь хуулийн үндэслэлтэй. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлтээ гаргах эрхтэй этгээд мөн.
Сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийн тухайд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/,...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилжээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргах журмыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дахь 2.10 дахь заалтад “2.1.1.-2.1.5-д зааснаас бусад буюу Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/... гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.
Дээрх хууль зүйн агуулгаас үзэхэд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.
Үүнээс гадна Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.
Дээрх хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********ын нэхэмжилсэн 118.808.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 40.437.397 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд хохирогч талаас гаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул түүнд уг баримтыг буцаан өгсөн бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив.
Нэгтгэн дүгнэвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардал болон бага насны хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *********гаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Харин 94.528.980 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 36 дахин олгохоор заасан “94.528.980 төгрөгийн тооцооллоо амь хохирогчийн сарын цалин 2.625.805 төгрөгийг 36 сараар тооцсон” гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх
125.1 “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно,
125.1.2 “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин олгохоор заасан байна.
Хуулийн агуулгаас үзэхэд “*********” ХХК, “*********” ХХК болон захирал ********* нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсны улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.
Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотойгоор Т.*********ийн нийгмийн даатгал шимтгэл ногдуулалтыг программаас хэвлэсэн хувилбар (2-р хавтаст хэргийн 125 дахь тал) болон цалингийн орлогын талаар хохирогч, шүүгдэгч талын хоорондын зөрүүгүй мэдүүлэг зэргээр амь хохирогчийн сарын цалин хөлсийг 2.403.151 төгрөг гэж үзэв.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин” олгохоор заасныг үндэслэж нас барагчийн сарын цалин хөлс 2.403.151 төгрөгийг 36 дахин нэмэгдүүлэн тооцож 86.513.464 төгрөгөөр тогтоосныг “*********” ХХК, “Түмэн-Шир” ХХК-ийн захирал гэм буруутай этгээд *********гаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********д олгохоор шүүх шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “86.513.464 төгрөгийг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч *********г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар” тогтоох” гэсэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн санал болгосон ялын саналыг дэмжихгүй байна. Учир нь хүний амь нас хохирсон асуудал яригдаж байна. Хэдий байгууллага ч гэсэн байгууллагын удирдлага ажилтныхаа амь нас, эрүүл мэндийг нэгт тавих хэрэгтэй...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...зорчих эрхийг хязгаарлах ялыг дэмжиж байна...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллуулах, гүйцэтгүүлж байгаа үйл ажиллагаатай холбоотой хэм хэмжээний акт, дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах, биелүүлэн ажиллаагүй), гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ (химийн бодист хордож хүний амь нас хохирсон), гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, хувийн байдал ( гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа) зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч *********н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, хор уршгийг арилгах төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүх 86.513.464 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хуралдаан завсарласан дээрхи хугацаанд төлбөр төлөөгүй байх бөгөөд шүүгдэгч нь “5 хоногийн хугацаанд төлж амжсангүй, 14 хоногийн хугацаанд төлнө.” гэсэн тайлбар гаргасан болно.
Шүүхээс *********д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэв. Иймд “*********” ХХК, “Түмэн-Шир” ХХК-ийн захирал ажилтай *********д 86.513.464 төгрөгийг нэг сарын хугацаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********д нөхөн төлөх үүргийг хүлээлгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулав.
Долоо: Бусад асуудлын талаар.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.
Хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********* овогт *********гийн *********г “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт зааснаар нас барагчийн сарын цалин хөлс 2.403.151 төгрөгийг 36 дахин нэмэгдүүлснээр тооцсон 86.513.464 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********д нэг сарын хугацаанд нөхөн төлөх үүргийг *********д хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *********д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Хэрэгт ********* цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ