| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Б.Тулга
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч: Ж.А, С.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Жын А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Сын Ч нарт холбогдох эрүүгийн 2412003080289 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Ааймгийн Т сумын Х багийн Н гэх газар оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д заасны дагуу эдлэх ёстой ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/263 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 29 хоногоор тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/54 дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан А овогт Жын А /РД:.../
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Ааймгийн Т сумын Х багийн Гны ... тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/345 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүл байсан А овогт Сын Ч /РД:.../
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2412003080289 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Э.Хын мэдүүлсэн: “...Би маргааш нь М буюу А гэх залуутай утсаар залгаж чи миний хоёр морийг аваад явсан байна, ирж уулз даа гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа ирээд надтай уулзсан ба тэр үедээ надад би таны морийг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд дахиад 4, 5 хоногийн дараа ирээд за ах таны 2 морийг аваад явчихсан, нэг морь нь амьд Жаргалант суманд байгаа, нөгөө морийг нь нядалчихсан гэж хэлэхээр нь за одоо яах вэ дээ, чи миний хөгшин хүрэн морийг минь авчирч өг гэж хэлтэл 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний хүрэн морийг ачааны машинтай ачаад сумын төвийн Сумангийн гүүрэн дээр аваад ирсэн байсан. Тэгээд би хүрэн морио адуундаа аваачиж тавьсан бөгөөд шар хээр мориныхоо мөнгийг нь авахаар болж 1.000.000 төгрөгийг манай эхнэр Эийн данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж миний өмчийг хулгайлсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр Цагдаагийн байгууллагад хандаж байна. Эмнэг, шар хээр зүсмийн, нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь, өсгий цагаан, сартай, хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морьд байсан...Хөвсгөл аймгийн Жаргалант суманд аваачсан байгаа гэж хэлж байсан бөгөөд яг ямар газар байгаа гэдгээ надад хэлээгүй. Мориор хөтлөөд яваад өгсөн гэсэн. ...Т сумын Б багийн Цагаан уул гэх газраар бэлчээрлэдэг. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/
Хохирогч Э.Хын дахин мэдүүлсэн: “...Ж.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Жавзмаагаас гэсэн утгатай 1.000.000 төгрөгийг манай эхнэр Эийн Хаан банкны 5142155082 тоот данс руу шилжүүлж байсан. Би сартай хүрэн морио амьдаар нь буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуу/
Гэрч Л.Рийн мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө нар тусаж байх үеэр Нарийний эх гэх газраар адуундаа явж байтал Хөвсгөл аймгийн харьяат М гэх залуутай таарсан юм. М гэх залуу хүрэн зүсмийн морь уначихсан, шар хээр зүсмийн морь хөтөлчихсөн явж байсан. ...би түүнээс хаа хүрчхээд ирэв гэж асуутал холдсонгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Т сумын сургуулийн 100 жилээр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн орой наадмын талбай дээр болсон шоу арга хэмжээн дээр Б багийн иргэн Х гэх хүн мал сураад яваад байхаар нь би түүн дээр очоод таны сураглаад байгаа 2 морь хойшоо гарсан байх гэж хэлсэн чинь хэн аваад явсан юм гэж асуухаар нь М аваад явсан гэж хэлсэн...Намайг нутгийнхан А гэж дууддаг. ...М ганцаараа явж байсан...2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн орой М над дээр ирээд хүнд нэг морь авчирч өгөх гэсэн юм, чи машинаараа яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч түүнтэй хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв рүү явсан. Шөнө 22 цагийн орчимд Жаргалантын төв дээр очсон ба сумын төвийнх нь урдхан талд хоосон айлын хашаанд бэлчээрт байсан 10 гаруй тооны адууг хашиж байгаад 2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөө М надтай таарахад унаж явсан сартай өсгий цагаан хүрэн морио барьж аваад миний машинд ачаад Т сум руу хөдөлсөн бөгөөд маргааш өглөө нь буюу 08 дугаар сарын 20-ны өдрийн өглөө нар тусаж байх үеэр сумын төвийн доор байдаг Гичгэний гүүр гэх газарт ачиж авчирсан ба Хүрэлээ гэх ах өөрөө ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Яллагдагч С.Чын мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Миний унаж явсан морь хээр зүсмийн хязаалан насны морь байсан ба хүнд мөнгөний өрөндөө суутгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 хуу/
Яллагдагч Ж.Аийн мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Х гэдэг хүн А гэх залуугаас мэдсэн байсан. Би нядалсан морины төлбөрийг барагдуулж нэг морийг нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас авчирч өгсөн. Би дансаар 1 сая төгрөг өгч, үлдэгдэл 800.000 төгрөгт өөрийн адуунаасаа хязаалан насны охин гүү өгсөн. Х нь гомдол, санал байхгүй гэж хэлээд бид хоёр салсан. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учир би хулгай хийх сэдэл төрсөн. Миний унаж явсан улаан хээр зүсмийн нас бие гүйцсэн морь байсан ба энэ өвөл өөрийн хэрэгцээндээ идэхээр нядалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/
О.Эийн “Хаан банк”-ны 5142155082 дугаарын дансанд 2024 оны 08 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийн орлого орсон талаарх хуулга /хх-ийн 30 хуу/
Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 63-65 хуу/
Хулгайлагдсан 2 адууны үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 43 хуу/
Хохирол төлсөн дансны хуулга /хх-ийн 30 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 хуу/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 хуу/
Яллагдагчаар татсан тогтоол түүнтэй танилцсан болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-87 хуу/ зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, А аймгийн Т сумын “Б” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Э.Хын өмчлөлийн олон тооны буюу шар хээр зүсмийн нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь нэг, өсгий цагаан, сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морь нэгийг хуучин малын хашаанд хашиж барин өөрийн эзэмшил, захиран зарцуулах эрхэнд бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр хулгайлан авч Э.Хт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Ж.А, С.Ч нар нь бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, А аймгийн Т сумын “Б” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Э.Хын өмчлөлийн олон тооны буюу шар хээр зүсмийн нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь нэг, өсгий цагаан, сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морь нэгийг хуучин малын хашаанд хашиж барин өөрийн эзэмшил, захиран зарцуулах эрхэнд бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр хулгайлан авч Э.Хт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах...” гэсэн,
Шүүгдэгч Ж.Аийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч Ж.А нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргадаггүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах...” гэсэн,
Шүүгдэгч С.Чын өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч С.Ч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргадаггүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй...” гэж,
Монгол Улсын Үндсэн Хуульд Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрхийг баталгаатай эдлэх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахаар тус тус баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийг хуулиар хамгаалж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэх шинжээр тодорхойлсон.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулиар тогтоосон обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог бөгөөд гэмт хэргийн субьект, обьект, субьектив тал, обьектив талын шинжүүдээр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоодог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьект нь 16 насанд хүрсэн хүн, обьект нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг буюу бусдын өмчлөх эрх, субьектив тал нь гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж буй санаа сэдэл буюу гэм буруугийн санаа, обьектив тал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн гадаад шинж буюу өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаа арга хэлбэр бөгөөд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын малыг авсан шинжээр тодорхойлдог.
Харин бусдын “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгох бөгөөд уг гэмт хэргийг бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн бол мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцдог.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, Ааймгийн Т сумын “Б” гэх газарт бэлчээрлэж байсан иргэн Э.Хын өмчлөлийн олон тооны буюу шар хээр зүсмийн нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь нэг, өсгий цагаан, сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морь нэгийг хуучин малын хашаанд хашиж барин өөрийн эзэмшил, захиран зарцуулах эрхэнд бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр хулгайлан авч Э.Хт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Э.Хын мэдүүлсэн “...Би маргааш нь М буюу А гэх залуутай утсаар залгаж чи миний хоёр морийг аваад явсан байна, ирж уулз даа гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа ирээд надтай уулзсан ба тэр үедээ надад би таны морийг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд дахиад 4, 5 хоногийн дараа ирээд за ах таны 2 морийг аваад явчихсан, нэг морь нь амьд Жаргалант суманд байгаа, нөгөө морийг нь нядалчихсан гэж хэлэхээр нь за одоо яах вэ дээ, чи миний хөгшин хүрэн морийг минь авчирч өг гэж хэлтэл 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр миний хүрэн морийг ачааны машинтай ачаад сумын төвийн Сумангийн гүүрэн дээр аваад ирсэн байсан. Тэгээд би хүрэн морио адуундаа аваачиж тавьсан бөгөөд шар хээр мориныхоо мөнгийг нь авахаар болж 1.000.000 төгрөгийг манай эхнэр Эийн данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж миний өмчийг хулгайлсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр Цагдаагийн байгууллагад хандаж байна. Эмнэг, шар хээр зүсмийн, нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь, өсгий цагаан, сартай, хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морьд байсан...Хөвсгөл аймгийн Жаргалант суманд аваачсан байгаа гэж хэлж байсан бөгөөд яг ямар газар байгаа гэдгээ надад хэлээгүй. Мориор хөтлөөд яваад өгсөн гэсэн. ...Т сумын Б багийн Цагаан уул гэх газраар бэлчээрлэдэг. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,
хохирогч Э.Хын дахин мэдүүлсэн “...Ж.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Жавзмаагаас гэсэн утгатай 1.000.000 төгрөгийг манай эхнэр Эийн Хаан банкны 5142155082 тоот данс руу шилжүүлж байсан. Би сартай хүрэн морио амьдаар нь буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
гэрч Л.Рийн мэдүүлсэн “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн өглөө нар тусаж байх үеэр Нарийний эх гэх газраар адуундаа явж байтал Хөвсгөл аймгийн харьяат М гэх залуутай таарсан юм. М гэх залуу хүрэн зүсмийн морь уначихсан, шар хээр зүсмийн морь хөтөлчихсөн явж байсан. ...би түүнээс хаа хүрчихээд ирэв гэж асуутал холдсонгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Т сумын сургуулийн 100 жилээр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн орой наадмын талбай дээр болсон шоу арга хэмжээн дээр Б багийн иргэн Х гэх хүн мал сураад яваад байхаар нь би түүн дээр очоод таны сураглаад байгаа 2 морь хойшоо гарсан байх гэж хэлсэн чинь хэн аваад явсан юм гэж асуухаар нь М аваад явсан гэж хэлсэн...Намайг нутгийнхан А гэж дууддаг. ...М ганцаараа явж байсан...2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн орой М над дээр ирээд хүнд нэг морь авчирч өгөх гэсэн юм, чи машинаараа яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч түүнтэй хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв рүү явсан. Шөнө 22 цагийн орчимд Жаргалантын төв дээр очсон ба сумын төвийнх нь урдхан талд хоосон айлын хашаанд бэлчээрт байсан 10 гаруй тооны адууг хашиж байгаад 2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөө М надтай таарахад унаж явсан сартай өсгий цагаан хүрэн морио барьж аваад миний машинд ачаад Т сум руу хөдөлсөн бөгөөд маргааш өглөө нь буюу 08 дугаар сарын 20-ны өдрийн өглөө нар тусаж байх үеэр сумын төвийн доор байдаг Гичгэний гүүр гэх газарт ачиж авчирсан ба Хүрэлээ гэх ах өөрөө ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,
яллагдагч С.Чын мэдүүлсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Миний унаж явсан морь хээр зүсмийн хязаалан насны морь байсан ба хүнд мөнгөний өрөндөө суутгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,
яллагдагч Ж.Аийн мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Х гэдэг хүн А гэх залуугаас мэдсэн байсан. Би нядалсан морины төлбөрийг барагдуулж нэг морийг нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас авчирч өгсөн. Би дансаар 1 сая төгрөг өгч, үлдэгдэл 800.000 төгрөгт өөрийн адуунаасаа хязаалан насны охин гүү өгсөн. Х нь гомдол, санал байхгүй гэж хэлээд бид хоёр салсан. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учир би хулгай хийх сэдэл төрсөн. Миний унаж явсан улаан хээр зүсмийн нас бие гүйцсэн морь байсан ба энэ өвөл өөрийн хэрэгцээндээ идэхээр нядалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/,
О.Эийн “Хаан банк”-ны 5142155082 дугаарын дансанд 2024 оны 08 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийн орлого орсон талаарх хуулга /хх-ийн 30/, Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 63-65/, хулгайлагдсан 2 адууны үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан, шөнийн цагаар малын бэлчээр буюу эзэнгүй талд бусдын малыг хашаанд хашиж барьж авч явсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал дээрх шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн, хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ж.А, С.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын 2-р пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн g-д “...өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах” тус тус заасан эрхийг зөрчиж 1 дүгээр хавтаст хэргийн 11-15 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан Ж.А, 16-20 дугаар талд гэрчээр хууль сануулж авсан С.Ч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцоогүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Ч, Ж.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Хт 1,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э.Х мөрдөн байцаалтын шатанд алдсан гэх хоёр мориноос хүрэн зүсмийн морио буцаан авсан, шар хээр морины үнэ 1,000,000 төгрөгийг хохиролд хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нарын хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн Ж.Аийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Ж.Аийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн С.Чын өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч С.Чын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч С.Чыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Харин шүүгдэгч Ж.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн их насны морийг уналга болгон ашигласан, шүүгдэгч С.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн хязаалан насны морийг уналга болгон ашигласан болох нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан их насны морины үнэ буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Ааас, шүүгдэгч С.Чын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан насны морины үнэ буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч С.Чаас тус тус гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нарт Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулж, тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд шүүгдэгч нар нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус бүр 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, С.Ч нарын цагдан хоригдсон 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялд тус тус оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А, С.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Жын А, шүүгдэгч А овогт Сын Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Аийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч С.Чыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Чад оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, С.Ч нарын тус бүр цагдан хоригдсон 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийг шүүгдэгч нарын эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан их насны морины үнэ буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Ааас, шүүгдэгч С.Чын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан насны морины үнэ буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч С.Чаас тус тус гаргуулан улсын орлогод шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.А, С.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР