Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нарантуяа

     Улсын яллагч: Т.Дэлгэрсайхан

     Шүүгдэгч *******ы өмгөөлөгч С.Бямбацэрэн, шүүгдэгч *******ы өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Батбаяр, шүүгдэгч *******, *******, насанд хүрээгүй шүүгдэгч *******, *******, насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч , нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт  холбогдох 201618010097 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай, 2 дугаар баг, Жимстэй хорооллын задгайд оршин суух, урьд  ял шийтгүүлж байсан,

-2015 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

-2009 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

-2016 оны 5 дугаар сарын 26-ний өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг 1 жил 6 сарын хугацаатайгаар тэнсэн харгалзсан, Шарнууд овогт ******* /РД:М-/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарь-Ганга суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, Сэргэлэн толгойн 2-23 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Сөдөт овогт******* /РД:ЛГ-/,   

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 3 дугаар сарын 1-ний өдөр , Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай, Дөмбөн хороолол, 1б-1 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байсан,

-2015 оны 8 дугаар сарын 13-ний өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Төлег овогт ******* /РД:МЙ-/, 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 2000 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Сэлэнгэ аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Бэлэндалай, Хөндлөн булаг гэх газар оршин суух, Төлег овогт ******* /РД:МЙ-/.

            Үйлдсэн хэргийн талаар:

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллагдагч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг Шийрийн бригад гэх газраас иргэн *******ын 1 тооны үхрийг машин механизм ашиглан, шунахайн сэдэлтээр хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг Хөндлөн булаг гэх газраас иргэн н Орхон үүлдрийн 13 тооны хонийг машин механизм ашиглан, шунахайн сэдэлтээр хулгайлж 2.535.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний шөнө гэгчтэй бүлэглэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р багийн нутгаас иргэн ын хүрэн халзан зүсмийн 1 адууг /байдас/ шунахайн сэдэлтээр хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Яллагдагч ******* нь насанд хүрээгүй яллагдагч *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Манайх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Амарбаясгалан өөрийн эзэмшлийн 70 гаруй тооны үхрийг бүртгэхэд бүрэн байсан. Бид хэд тухайн өдөр гэр зуурын ажлаа хийгээд манай үхэрнүүд гэрийн гадаа хоносон. Маргааш өглөө босоод нөхөр бид хоёр үхрээ бүртгэхэд манай 1 тооны эр шүдлэн үхэр байхгүй байсан. Бид хоёр гайхаад хаашаа явчихав гэж бодоод тэр хавьд байдаг айлуудын үхэрнүүдээс шүүгээд мөн хүмүүсээс асууж сурагласан боловч олдоогүй. Дараа нь айлуудын өвөлжөөгөөр орж үзэхэд Батаа гэдэг айлын өвөлжөөн дотор үхэр янзалсан бололтой сэвс, цусыг булчихсан байсан. Тэрийг хараад шууд Сэлэнгэ аймгийн Орхон сумын төлөөлөгч ахмад Х.Мөнхбат руу залгаад манай 1 үхэр алга болчихсон байсан та ирээд шалгаад өгөөч гэсэн. Тэгээд удалгүй хэсгийн төлөөлөгч Х.Мөнхбат ирээд шалгасан. Хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгч Х.Мөнхбат залгаад танай 1 тооны эр үхрийг авсан хүнийг илрүүлчихлээ би цаашаа шалгана гэж хэлсэн өдрийн орой Батаа, Ядам, Төлөхан, Батсайхан нар ирээд үхрийг чинь авчихлаа уучлаарай бид нар хохирлыг чинь барагдуулж өгье гэсэн. Тэгээд манайх үхрийнхээ оронд авсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 178-179-р хуудас/,

          2. Хохирогч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Миний 9 тооны адууг миний ах болох Шагдарсүрэн хариулж малладаг байсан юм. 2016 оны 10 дугаар сарын дундуур би 9 тооны адуугаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай Отгоо гэх залууд зарсан юм. зарсан гэх 9 тооны адуун дотор 4 тооны адуугаа би хамт явуулчихсан юм. 2016 оны 12 дугаар сарын эхээр Отгоод зарсан адуун дунд байсан миний халзан байдсыг алдсан гэж Отгоо надад хэлсэн юм. Би мэдсэнийхээ дараа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд сураг хайж явж байгаад сэжиг гарч ирэхээр нь мэдсэн. ...Хүрэн халзан зүсмийн, зөв талын гуян дээр нар саран тамгатай, хязаалан байдас 1 тооны адуу байсан юм. Нуруун дээрээ жижиг цагаан үстэй. Хойд талын 2 хөл нь цагаан буруу талын урд хөл нь цагаан өнгөтэй адуу байсан юм. Би адуугаа ааваасаа авч байсан юм. Аав минь надад өөрийнхөө хэдэн .тооны малыг өгч байсан юм. Түүнээс хойш би малаа Шагдарсүрэн ахад хариулж байгаарай гэж хэлсэн юм. ...Би Лхагва гэх залуугаас нэг хүүхэд над дээр ирээд хүрэн халзан зүсмийн байдас зарна гэж байсан гэж хэлсэн юм. Тэрний сургаар би Лхагва гэдэг хүнтэй утсаар яриад асуусан чинь Ууганаа нэг залуутай хамт явж байсан. Би мөнгө байхгүй буцаасан гэж байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 99-100-р хуудас/,

          3. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 16-нд би байгууллагын албан ажлаар Орхон сум руу явсан. нь манай байгууллагатай гэрээ хийн ажиллаж манай мал аж ахуйн хонийг хариулдаг юм. Намайг Орхон суманд очихоос өмнө над руу хонио зараад байгаа юм гээд Орхон суманд байдаг малчин хүн хэлсэн. Тэгээд би залгаад чамайг наад хавийн хүмүүс чинь хонио зараад байна гээд байна чи хэл амгүй ажлаа сайн хийгээрэй гэж хэлсэн. Удалгүй би Нэргүй дээр очоод хонины ноосоо аваад ажилласан хүний тоогоор ноосны тооцоо хийж үзэхэд 13 гаруй хонь дутаад байсан. Би өөр газрын хүмүүстэй явж байсан болохоор тухайн үедээ Нэргүйг чиний наад хонь чинь дутаад байгаа юм биш алга байгаа хонинуудынхаа учрыг олоорой гэж хэлчихээд яваад өгсөн. 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нэргүй над руу залгаад хонь дутаад байсан чинь Мөөгөөгийн дүүгийн хүүхэд хулгайлаад ачаад явсан байна гэж надад хэлсэн. 2016 оны 07 дугаар сарын 01-нд Цэцэг гэдэг хүн над руу залгаад танай хонийг хониор төлье гэж хэлсэн. Маргааш нь Сасхамбай залгаад бас танай хонийг хониор төлье гэж хэлсэн. Би тэр хоёрт үгүй энэ хонь бол төрийн өмч учраас тийм юм гэж байхгүй гэж хэлсэн. ...Тухайн хулгайд алдагдсан хонинуудын эзэмшигч нь Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйтай гэрээ байгуулан ажилладаг. Гэрээнд заасны дагуу манай байгууллагын өмчийг бүрэн хариуцна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 57-р хуудас/,

          4. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байсан. Гэтэл гадаа машин дугарахаар нь гараад харсан чинь цэнхэр өнгийн портер машин ирчихсэн дотор нь 3 хүн сууж байсан. Би ойртоод харсан чинь дотор нь Мөнхзул 2 залуутай суучихсан байсан. Би тэгэхээр нь хажуу талд байх Батаагийн гэрт орсон чинь миний дүү болох Төлөхан сууж байхаар нь юу хийж байгаа юм бэ гадаа юун хүмүүс ирчихсэн юм бэ гэж асуутал Ядам гээд ах Батаа ахаас үхэр авах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би юун үхэр юм бэ гэж асуутал би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд гэрлүүгээ орсон. Удалгүй тэр хэд Батаагийн гэрийн гаднаас яваад өгсөн.

          ...Би ойртож очоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Холоос харахад эрүүл юм шиг харагдсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-р хуудас/,

5. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Төлөхан над руу яриад Ядам ах надаас нэг үхэр гуйгаад байна би өгөх үү яах уу гэж ярихаар нь би  чиний л үхэр л юм чинь өөрөө мэд гэж хэлсэн. тэгээд удалгүй Ядам над руу залгаад Төлөхан надад үхэр өгөхөөр болсон би эндээс машинтай яваад очно танайх хаана байдаг юм билээ гэхээр нь би манайх Орхон суманд байдаг гэж хэлэхэд би танайхыг олохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Төлөхан Хөтөлд байсан болохоор би Ядамд Төлөханы дугаарыг өгөөд яриад хамт хүрээд ир манай дүү Төлөхан зам заагаад өгнө гэж хэлсэн. Би малд яваад гэртээ иртэл манай гадаа цэнхэр өнгийн портер машин зогсож байсан. Тэгээд яваад очтол Төлөхан Мөнхзул, Ядам тэгээд нэг жолооч залуу 4 байсан. Ядам за нөгөө үхрээ авъя гэхэд нь би Төлөханд би миний жижиг шүдлэн байгаа тэрийг энэ хэдэд өгчих гэж хэлсэн. Манай үхэрнүүд голын цаана байсан болохоор тэр 4 өөрсдийн унаж ирсэн цэнхэр өнгийн портер машинд суугаад үхэр байгаа газар руу явсан. Би тэр 4-ийг явсных нь дараа мал хараад байж байтал машин дээрээ үхрээ ачсан байдалтай байсан болохоор нь очсон чинь том улаан халзан шүдлэн үхэр байсан. Би Төлөханд чи яагаад миний жижиг үхрийг өгөөгүй юм бэ гэтэл танай үхэр жижиг байна гэж хэлэхээр нь за тэгвэл өөрийнхөө үхрийг өөрөө мэдэж байгаа юм байлгүйдээ гэж хэлсэн. Тэгээд тэр хэдэн улаан өнгийн том үхэр цэнхэр өнгийн портер машинд ачаад 4 лээ суугаад Дархан руу явлаа гэж хэлээд манай гэрээс гараад явсан. ...Тээврийн хэрэгсэл дээр ачсан үхэр бол Төлөханы үхэр байсан. Би уг нь Мөнхзул, Ядам, тэр жолооч 3-т том үхэр өгч байснаас миний жижиг үхрийг өгчих гэж хэлсэн. Тухайн үед юу болсныг би сайн мэдэхгүй ямар ч байсан Төлөхан өөрийнхөө том үхрийг ачсан байсан. Манай гэрт Төлөхан, Ядам, Мөнхзул, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл барьж явсан нэг жолооч залуу байсан. Манайд 4 лээ ирсэн ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 60-р хуудас/,

6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч г дахин байцаасан мэдүүлэгтээ: ...Мөнхзул халамцуу, Ядам жоохон амссан байсан өөр бусад нь уугаагүй байсан. Эргээд надтай уулзахдаа 2 шил 0.75 литр, 1 шил 0.5 литрийн ерөөл архитай ирээд бид нар манайд 1 шил архийг нь уугаад, 1 шил архийг нь үхэр ачсаны дараа уусан. Ихэнх архи нь Мөнхзул бид хоёр хувааж уугаад Ядам бага зэрэг уугаад явсан.би Төлөханы ээж болох Болороогийн төрсөн ах байгаа юм ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас, 61-р хуудас/,

7. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Надад 2016 оны 08 дугаар сард манай ажилтан Алтанцэцэг Сэлэнгэ аймгийн Орхон суманд байдаг манай гэрээт малчин 13 тооны орхон үйлдвэрийн хонийг ах дүүс нь хулгай хийгээд баригдсан гэж хэлсэн. Би хулгайн талаар өөр зүйл сайн мэдээгүй ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 1- хавтас, 62-р хуудас/

8. Хохирогч гийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нөхөр болох Нина мөн хамаатны ах болох Баяраа, Намжааг хөлсөлж хонио хяргах болсон. Манай хонинууд Орхон үйлдвэрийн хонь бөгөөд тухайн үед 413 тооны хонь байсан. Тэгээд хонио хяргаж дуусаад хүн нэг бүрийн хяргасан хонийг тоолж үзээд хөлсийг бодох гэтэл хонь дутаад байсан. Тэгэхээр нь тэр үедээ хонио тоолоогүй өөрсдөө буруу бодсон байх гэж бодоод хөлсийг нь өгсөн. Маргааш нь хонио тоолж үзэхэд 400 хонь байсан бөгөөд дутсан 13 хонио алга болсон гэж бодоод тэр хавьд байгаа айлуудаас асууж сураглаад бусад айлуудын хониноос шүүж үзсэн боловч байхгүй байсан. Ингээд маргааш нь сураг ажиг гарахгүй болохоор нь орхисон. 10 гаруй хоногийн дараа Төлөханы /жоохоноо/ ах Батаа надад жоохоноо ачсан сурагтай байна гэж хэлсэн. Яг тодорхой зүйл бол хэлээгүй. Батаа, Нина хоёр жоохоноог манайд авч ирж хонио яаж авсан гэж асуухад 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой танай хонь машин зам дээр явж байсан тэгэхээр нь би ачаад явсан гэж хэлсэн. Тухайн үед Төлөханы 2 ах нь буюу юу гэж манай хонь сүргээсээ тасарч явж байдаг юм бэ? Тасарсан ч гэсэн дан эр хонь ялгараад тасарна гэж байхгүй гэж хэлсэн. Тэр үед Төлөхан яаж авсан гэдгээ хэлэхгүй 2 ахтайгаа маргалдаад байсан. Маргааш нь Батаа, Төлөхан хоёр танай алга болсон хонийг хониор нь орлуулаад өгье гээд байхаар нь би дээрээ даргатай, энэ хонинууд өөр үйлдвэрийн хонинууд болохоор болохгүй, тоо бүртгэлтэй хонь гэж хэлсэн. Тэгээд би даргатай ярихад манай дарга хонийг хониор нь авахгүй гэж хэлсэн. Ингээд би манай дарга болохгүй гэж хэлэхээр нь Төлөханд дарга болохгүй гэнэ гэж хэлэхэд Төлөхан өөдөөс би мөнгийг чинь өгч чадахгүй гэж хэлэхээр нь би тэгвэл Орхон сумын төлөөлөгчид хэлнэ гээд хэлээд ахмад Мөнхбатад хонь алга болсон талаар мэдээлэл өгсөн. Тэгж хэлээгүй бол Төлөхан миний хохирлыг барагдуулж өгөхгүй байсан..., ...Би өөрийн алдсан хонийг Төлөхан авсан гэж сэжиглэж байна. Гэхдээ Төлөханы цаана ямар нэг өөр хүн байгаа, байхгүйг мэдэхгүй байна. Манай хонийг Орхон сумын иргэд бол андахгүй. Төлөхан манайхаар байнга орж гардаг болохоор манай хонийг мэдэж байх ёстой...,... Манай хонь сүргээсээ тасарч явдаггүй. Манай нөхөр байнга хонио харж байдаг, ер нь хараа нэг их салгадаггүй. Хэрвээ жаахан хараа хяналтаа алдах үед нь би нөхрийгөө хонио хар гэж хэлдэг. Манай хонь ямар ч тасрах боломж байхгүй. Алга болсон хонинууд маань дан эр хонь байсан. Ер нь хонинууд дангаараа тасарч явна гэж байхгүй. Яагаад гэвэл тэр манай сүрэгт охин хонь, мөн хургатай байгаа учраас тэгж тасрахгүй...,... Баруун талын чих тайранхай, зүүн талын чих бүтэн, бүтэн чихэн дотроо шивээстэй, хондлой дээрээ хөндлөн цэнхэр будагтай. Мөн Орхон суманд Орхон үйлдвэрийн хонь 2 суурь байдаг..., ... Би өөрийн алдсан 13 тооны Орхон үйлдвэрийн хонио тус бүрд нь 250.000 төгрөгөөр үнэлж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас, 47-р хуудас/,

9. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад Ядам миний утас руу залгаад Хөтөл яваад ирье нэг үхэр ачаад ирье хөлс мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би тухайн үед хийх зүйлгүй байсан учраас за тэгье гэж хэлсэн юм. Удалгүй Ядам манайд ирээд бид хоёр миний цэнхэр өнгийн Портер маркийн 77-01 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хамт Хөтөл рүү явсан юм. Дарханаас гарах үед 60.000 төгрөгөнд салерк хийсэн. Тэгээд Хөтөлд очоод Ядам утсаа гаргаж ирээд Батсайхантай утсаар үхэр чинь яасан юм бэ гэж асуусан чинь Батсайхан өвөлжөөн дээр хүрээд ир гэх шиг болсон. Ядам бид хоёр Хөтөлөөс Төлөханыг аваад шууд Батсайханыг хүрээд ир гэсэн газар яваад очтол нэг өвөлжөө байсан. Ядам Төлөхан хоёр буугаад өвөлжөө рүү ороод хэсэг хугацааны дараа мах ачаад байсан. Би үхрээ яачихсан юм бэ гэж асуусан чинь үхрээ больчихсон мах ачихаар болсон гэж хэлсэн. Махаа миний ачаан дээр ачаад Батсайхан тэнд үлдээд Ядам, Төлөхан бид гурав шууд Дархан-Уул аймаг руу явсан. Миний машинд ачсан махыг Ядамын гэрийн хашаанд буулгасан бөгөөд тэр үед Ядам, Төлөхан хоёр буугаад үлдсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ явсан...,... Төлөхан, Батсайхан, Ядам гурав өвөлжөөнөөс мах зөөгөөд ачаад байсан. Үхэр гэж надад хэлсэн болохоос би сайн мэдэхгүй байна. ...Надад унааны хөлс өгнө гэсэн болохоор би хамт явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй байсан. Ядам, Төлөхан хоёр хамт явсан. Сэлэнгэ аймгийн Орхон суманд байх өвөлжөөнд Батсайхан байсан...,... Бүрэнхий тасарч байсан, ямар ч байсан амьтан мал харагдахаар байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас, 180-р хуудас/,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Намайг 2016 оны 06 дугаар сард Ядам залгаад Хөтөл ороод хүнээс үхэр авах ажил байна, би чамд хөлсийг чинь өгнө гэхээр нь би ажилгүй байсан учраас за гэж хэлээд байж байтал удалгүй Ядам манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр 77-01 ДАХ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хамт Хөтөл орсон юм. Хөтөл ороод Төлөхан гэдэг хүүхэд дээр ирсэн чинь Мөнхзултай хамт байсан. Тэгээд тэр хоёр миний машинд суусан чинь Төлөхан ахаасаа очиж үхэр авна. Ах гэх Батаагийн гэр рүү зам зааж явсан. Тэгж явсаар Батаагийн гадаа очиход яг тухайн үед Батаа байхгүй байсан ба Төлөхан бууж эгчтэйгээ уулзаж байтал Батаа үхрээ хөөгөөд нэг газраас ирэхээр нь бид нар Батаагийн үхэр байгаа гэх газар руу хамт миний машинтай явсан. Үхэр байгаа газар очсон чинь Төлөхан буугаад нэг үхэр барьж аваад миний машины тэвшин дээр ачсан. Тэгээд Батаа гэртээ үлдээд би Ядам, Төлөхан, Мөнхзул бид нар хамт явсан. Буцаад Дархан-Уул аймаг руу явж байхад буюу Батаагийн гэрээс хэсэг явж байгаад 13 тооны хонь таарсан чинь Ядам, Төлөхан хоёр үхрээ болиод хонь ачихаар болсон гэж хэлээд Мөнхзул, Ядам, Төлөхан гурав буугаад 13 тооны мярнуусан хонийг ачсан. Би тэр үед машин дотроо сууж байсан. Тэр 13 тооны хонийг ачаад шууд Дархан-Уул аймаг руу явсан. Дархан-Уул аймаг очоод Ядамын гэрийн гадаа Мөнхзул, Ядам, Төлөхан нар 13 тооны хонио нэг үхэртэйгээ аваад буусан ба би шууд гэр рүүгээ явсан...,... Би Дархан-Уул аймгаас Ядамтай хамт гараад Хөтөл орж Төлөхан Мөнхзул нарыг аваад Төлөханы ах Батаагийнх руу явсан юм. Миний тээврийн хэрэгсэлд Төлөхан, Ядам, Мөнхзул бид дөрөв байсан. Тухайн үед бүгд эрүүл байсан бөгөөд замд явах үедээ би Мөнхзул, Ядам, Төлөхан нар ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ... Би эм тамгыг нь сайн мэдэхгүй, ямар ч байсан Ядам нэг үхэр авна гээд Батаагийн гэрээс очиж Төлөхан өөрийнхөө үхрээс нэг үхрийг барьж өгсөн. Буцах замдаа Ядам, Төлөхан нар үхрээ болиод хонь авахаар болсон гээд 13 тооны хонь явж байсныг бууж ачсан юм. Өөр мал аваагүй. ...Би ачаагүй, миний хамт явж байсан хүмүүс надад хөлс төлнө, юманд явна гэхээр нь би явсан. Тухайн 13 тооны хонийг ачих үед Мөнхзул, Ядам, Төлөхан нар хамт ачсан юм. Надад үхрээ болиод хонь ачихаар болсон л гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй. ...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн орой Ядам, Төлөхан, Мөнхзул бид нар Батаагийн гэрээс нэг үхэр аваад буцаад Дархан-Уул аймаг руу явах замдаа 13 тооны хонь миний машин дээр ачаад явсан юм. Бид нар Ядамын гэрийн гадаа очоод тэр гурав буюу Төлөхан, Ядам, Мөнхзул гурав үхэр, хонио аваад буугаад үлдсэн. Би буулгачихаад шууд гэр рүүгээ явсан. Маргааш өглөө Ядам над руу залгаад хүрээд ир, махаа ачаад бирж рүү явъя гэж хэлсэн. Намайг очиход Төлөхан, Ядам, Мөнхзул гурав Батаагийнхаас авсан нэг үхэр, Дархан явах замд ачсан 13 тооны хонийг гэртээ бүгдийг нь шулчихсан байсан. Тэр шулсан махыг нь миний машины тэвшин дээр ачаад бид 4 шууд бирж руу явсан. Бирж дээр очоод Мөнхзул, Ядам, Төлөхан гурав буугаад махаа нэг ченжэд зарсан юм. ...Би ямар ченж гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Би одоо харвал танихгүй. ...Намайг гэртээ байж байх үед Ядам залгаад хүнээс нэг үхэр авах ёстой. Хөлс мөнгийг нь өгөөд хамт яваад ирье гэсэн. Би тухайн үед хийх зүйлгүй байсан болохоор хамт явсан юм. ...Би Дархан-Уул аймгийн Өгөөжид ажилладаг байсан юм. Тухайн үед Ядам хамт ажилладаг байсан. Тэр үеэс хойш таниж байна...,... Мөнхзул согтуу байгаагүй. Надтай Ядамынх хүртэл яваад Ядам, Төлөхан нартай хамт яваад тэднийд буусан. Надтай хамт байх үедээ ямар ч байсан архи дарс хэрэглээгүй. ...Ядам, Төлөхан нар  нь 2016 оны 05 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт байрлах өвөлжөөнөөс үхэрийн мах ачиж Дархан-Уул аймаг руу оруулсан. Маргааш өглөө намайг дуудаж миний машинтай үхэрийн махаа ачиж Дархан-Уул аймгийн Дархан сумын урд зах буюу шинэ зах руу оруулж ченжид өгсөн. Би хөлс мөнгийг нь өгнө гэхээр нь л тэд нартай хамт явж байсан. Тэднийг мал, махаа ачиж байхад машинаасаа гарч байгаагүй. Дандаа машиндаа сууж байсан. Хоорондоо юу ярьж байсныг мэдэхгүй. Миний хажууд нэг их юм ярьдаггүй байсан... гэсэн мэдүүлэг   /хх-ийн 1-р хавтас, 50-51, 52, 53-р хуудас/,

11. Гэрч ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт байх гэртээ унтаж байсан. Өглөө 7 цагийн үед над руу Ядам ах утсаар залгаад ах нь хүнээс мал авсан. Манай гэрт ирээд янзлаад өгөөч гэсэн. Тэгээд би гэрээсээ 8 өнгөрч байхад гараад Ядам ахын гэр рүү алхаад явсан. Намайг Ядам ахын гэрт алхаж очиход 8 цаг 30 минут болж байсан. Гэрт нь Ядам ах, эхнэр хүүхдүүдийн хамт, мөн 13 тооны мярнуусан хонь байсан. Тэгээд би танд мөнгө хэрэг болоод мал янзлах хүн байгаа юм уу гэж асуухад тийм ээ мөнгө хэрэг болоод хүнтэй наймаа хийгээд ирлээ гэсэн. Ингээд Ядам ахынд байсан 5 мярнуусан хонь янзалж өгсөн. Бусдыг нь Ядам ах янзалсан. Би янзалж дууссаныхаа дараа харьлаа гээд явсан. ...Би Ядам ахыг таньдаг ах. 2008 онд Сайдын адуутай Номгонд манай гэрийн хажууд өвөлжсөн. Тэр үед маланд нь явж байгаад танилцсан. Би Ядам ахынхаас морь авч унадаг байсан. ...Над руу Ядам ах мал авсан. Ирээд хамт янзлаад өгөөч гэхээр нь би очоод янзалж өгсөн. Би ямар учиртай мярнуусан хонь болохыг нь мэдээгүй. Гуйсан болохоор нь тус болсон ба өмнө нь ажил төрөлд нь тус болдог байсан. ...Үгүй, би хэнийх гэдгийг нь мэдэхгүй. Ядам ах мал авлаа гэж хэлсэн болохоор нь түүний авсан хонь л гэж бодсон. ...Тийм юм огт яриагүй. Би Ядам ахыг наймаа хийдэг болохоор нь юм бодоогүй янзалж өгсөн ....гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас, 56-р хуудас/,

12. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 30-ний орой малаа тоолж үзэхэд бүрэн байсан юм. Би малаа бүртгэчихээд гэр рүүгээ ороод унтаад өгсөн юм. Маргааш би боссон чинь үхэрийн маань сувай үхэрүүд байхгүй байсан юм. Тэгэхээр нь би гэрийнхээ баруун зүг тийш явж хайсан боловч олдоогүй. Өдөр зүүн зүгээс буюу Батаагийн өвөлжөөний тэр хавиас манай үхрүүд гарч ирэхээр нь урдаас нь яваад үхрээ тосч аваад бүртгэсэн чинь 3 үхэр байхгүй байсан юм. Айлуудын үхэртэй нийлчихсэн юм байх даа гээд буцаад гэртээ ороод хүлээгээд байж байсан чинь орой 2 үхэр нь хүрээд ирчихсэн үхэрнүүдтэй нийлчихсэн байсан. Тэгээд нэг үхэр маань байхгүй болохоор айлуудын өвөлжөө болон айлуудаар явж үзээд байж байтал Батаагийн өвөлжөөн дотор бүтээлэгтэй зүйл байсан. Бүтээлгийг сөхөөд үзтэл үхрийн сэвс мөн цусыг нь шороогоор булчихсан байсан. Өнөөдөр Батаагийн хүү болох Батсайхан энэ хавь руу явж байсан даа гэж бодоод Батаагийнх руу явсан чинь Батсайхан хүүхдийн хамт баяр тэмдэглэнэ гээд Хөтөл рүү явчихсан эцэг болох Батаа байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ хариад байж байтал Батаа манайд ирсэн. Би Батаад танай өвөлжөөн дотор үхэрийн сэвс байна танай хүүхэд өвөлжөөнийхөө тэр хавь руу явж байсан. Өвөлжөөгөө цэвэрлэсэн юм уу? гэж асуусан. Тэр үед Батаа сайн мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Би уг нь бол Батсайханыг чи үхэр авсан бол үнэнээ хэлээрэй мөн аавд нь бас хэлж байсан. Тэгтэл өөдөөс би аваагүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би цагдаад хэлсэн юм. Тэр явдлаас хойш бараг сарын дараа Батаа, Батсайхан, Ядам, Төлөхан нар ирээд үхрийг чинь манай Батсайхан авсан юм байна гээд Батаа хэлж байсан. Би хохирлыг чинь барагдуулаад өгье цагдаад гомдолгүй гэж хэлээд өгөөч гэсэн.

...Батсайхан манай үхрийг мэддэг. Би тухайн үед Батсайханаас манай үхрийг авсан бол хэл гэхэд үгүй би аваагүй гэж байсан мөртлөө бараг сарын дараа би андуураад авчихсан гээд ороод ирсэн. Манай хоёр гэр ойрхон болохоор Батсайхан манай үхрийг андуурна гэж байхгүй шууд танина....гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас, 212-213-р хуудас/,

13.Гэрч Я.Бат-Эрдэнийг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тэгэхээр нь би боломжийн юм байна гэж хэлсэн чмнь Янжив ах Батзориг тэр хоёрийг манай ахын хашаанд ирээд морь уяж байхад хажууд байсан мөн нэгийг нь танидаг гэсэн Хөтөлд уугаад яваад байдаг гэж хэлсэн. Би Батзоригоос адуу зарна гээд байсан 2 залууг чи танидаг Хөтөлд уугаад яваад байдаг гэж хэлсэн. Би Батзоригоос адуу зарна гээд байсан 2 залууг  чи танидаг юм уу гэсэн чинь нэгийг нь би Хөтөлд харж байсан юмаа нөгөө залууг нь танихгүй гэхээр нь энэ дажгүй морь байна би авчихдаг юм билүү яаж тэр 2 залуутай уулзах вэ гэсэн чинь за за би асууж байгаад явуулчихъя гэж хэлсэн. Нээх удалгүй нэг жижиг бор царайтай хүүхэд ирэхээр нь за мориг чинь авмаар байна даа яг хэдэд өгөх юм гэсэн чинь 250.000 мянгад ав гэхээр нь шууд бэлэн мөнгийг нь өгөөд морийг нь авчихсан юм. Янжив ахын гэрт ороод гараад ирсэн чинь нөгөө хүүхэд мөнгөө аваад явчихсан байсан. Би тэгээд өөр юм бодолгүй морийг нь алаад янзалчихсан. ...Халзан байдас байсан. 1 тооны адуу морь мэддэг хүмүүс харсан чинь шүдлэн насны гүү байна гэж хэлсэн ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас, 115-р хуудас/,

14.Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 12 сард хэзээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Би гадаа гудамжинд машиндаа юм хийгээд байж байтал манай найз болох Сансар надтай таараад 1 тооны адуу зарна гээд байна чи авах уу? гэхээр нь би ах руу залгаад  ах энд нэг хүн гайгүй адуу хямд өгнө гээд байна. Та ирж үзээч гэсэн чинь за за тэгье гэж хэлсэн. Би тэгээд Сансарт ахын дугаарыг өгөөд яваад өгсөн. Би тэрнээс цааш юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай ах Бат-Эрдэнэ адуу авчихсан байсан. ...Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай найз Сансар надтай таараад 1 тооны адуу зарна гэж байна чи авах уу? гэхээр нь би ахад хэлье гээд ахад хэлсэн чинь харин ах за за тэгье үзье гэхээр нь  би Сансарт ахын дугаарыг өгсөн өөр зүйл мэдэхгүй байна. ...Манай найз Сансартай адуу зарна гээд байсан хоёр залуу зарна гээд очсон гэсэн. Сансар мөнгө байхгүй болохоор авч чадаагүй гэсэн. Тэгээд надад хэлсэн юм. ...Би сайн мэдэхгүй байна. Би адууг ч хараагүй. Зарна гээд явж байсан хүмүүсийг ч хараагүй ...гэсэн /хх-ийн 2-р хавтас, 116-р хуудас/,

15.Гэрч Л.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Даваажаргалын халзан байдас хулгайд алдагдсан талаар байх. Би Даваажаргалаас 2016 оны 11 дүгээр сард байх 3 гүү, 2 унагатай худалдаж авсан юм. Нэг байдас байсан тэр нь азаргатай хоёулаа болох гээд байна чи наад гүүнүүдтэйгээ байлгаж байгаарай гэж хэлсэн юм. Би тэгж байгаад очиж авна гэж хэлсэн юм. 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр манайх гэрийн гадна адуугаа авчраад маргааш өглөө нь  хураасан чинь Даваажаргалын өгч явуулсан халзан байдас алга болчихсон байсан. Тэгээд би Даваажаргал руу залгаад нөгөө байдас чинь байдаггүй. Чи цагдаад хандаарай гэж хэлсэн юм. ...Хүрэн зүсмийн, нар саран тамгатай 1 тооны адуу алдагдсан. Хойд хоёр хөлийн өсгий цагаан адуу байсан юм. ...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр байх яг сайн санахгүй байна. ...Би Даваажаргалаас 3 гүү, 2 унага, 5 тооны адуу худалдаж авсан. Харин Даваажаргал надад хүрэн халзан зүсмийн 1 тооны байдас харж байгаарай энд үлдээх гэхээр ганцаардаад байна гэж хэлээд явуулсан юм. ...Сураг сонсоход Ууганбат гээд Хөтөлд байдаг хүүхэд нэг хүүхэдтэй хамт явсан гэсэн. ...Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг Агьтын хошуу гэх газраас алдагдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас, 117-р хуудас/,

16.Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг Жимстэй хороололд байх гэртээ цай уугаад цонхоор хараад байж байтал хашааны цаана морьтой хүмүүс харагдаад байсан. Би гарсан чинь 2 залуу 1 морь хөтөлчихсөн явж байсан. Хөтөлж явсан морио манайд үлдээе гээд байхаар нь за за яахав дээ тэгвэл манайд тэгвэл манай гэрт 22 цагаас хойш хүн байдаггүй юм шүү. Алга болвол би мэдэхгүй шүү гэж хэлсэн юм. Манайд байж байх үед нэг машинтай залуу ирээд тэр хөтөлж явсан морийг үзчихээд яваад өгсөн юм. Тэр 2 залуу манай гэрт хөтөлж явсан морио үлдээчихээд яваад өгсөн юм. ...Ямар ч байсан хүрэн халзан зүсмийн 1 тооны адуу байсан юм. Бусад зүйлийг сайн мэдэхгүй байна.  ...Өндөр намхан 2 бор царайтай хүүхдүүд байсан. Хаанаас явж байгаа юм бэ? гэсэн чинь энэ урдаас л явж байна гэсэн. ...Өөр хүмүүс байгаагүй. ...Тэр хоёр залуу манайд 1 тооны адуугаа үлдээчихээд яваад өгсөн. Хэдэн цагийн дараа намхан залуу ирээд манайд уясан 1 тооны адуугаа аваад явсан. Тэгээд Бат-Эрдэнэд зарсан гэж байсан ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас, 118-р хуудас/,

17. Гэрч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр би гэртээ байж байх үед Ууганбат над руу залгаад нэг адуу байна та авах уу? гэхээр нь би үзэж харж байгаад гайгүй бол авъя тэгэхдээ мөнгөгүй байна ойрын хугацаанд мөнгө олчих байх гэж хэлээд маргааш очиж үзэхээр болсон юм. Маргааш өглөө нь би Жимстэй хороололд байх Янжив ахын хашаанд очиж үзсэн юм. Тэгсэн нэг гайгүй адуу байхаар нь наадах чинь хулгайн адуу биш биз дээ гэсэн чинь юу гэж дээ. Би өөрөө адуутай гээд байсан юм. Тухайн үед би мөнгөгүй болохоор авч чадаагүй юм. Тэр адууг Бат-Эрдэнэ ах авсан  гэж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. ...Хүрэн халзан зүсмийн адуу байсан. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна. ...Ууганбат нэг жижиг бор залуутай байсан юм. Өөр хүн бол байгаагүй. ...Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Уг нь бол би наадах чинь хулгайн адуу биш биз гэсэн чинь үгүй би өөрөө адуутай гээд байсан юм ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 119-р хуудас/,

18. Сэжигтэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр байх  сайн санахгүй байна ямар ч байсан цагдаагаас гараад явж байгаад 22 дугаар байрны хажууд Батсайхан зогсож байсан. Би Батсайхан дээр очоод юм ярьж байгаад ганц адуу аваад ирье гээд хэлсэн чинь Батсайхан за тэгвэл тэгье гэж хэлсэн. Би юу ч гэсэн Сэлэнгэ аймгийн Орхон сум Бэлэндалай багийн гүүр гарна гэж бодсон. Батсайхан бид 2 урагшаа буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын жимстэй хорооллын зүг явсан. Тэгж явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн нутаг дэвсгэрт байх гүүр гараад уул даваад доошоо уруудсан чинь нилээн хэдэн адуу байсан юм. Бид  2 доошоо уруудаж байгаад Батсайхан адууг нь бөөгнүүлээд би хүрэн халзан зүсмийн адууг бугуйлдаж авсан. Тэр адууг бид 2 хөтлөөд явсан. Тэгээд бид 2 ирсэн замаараа буцаж яваад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт орж ирээд нэг айлын хашаанд энэ морийг уяж үлдээгээд өглөө ирээд авъя гэсэн чинь  миний утас руу нэг ах залгаад адуу зарж байгаа юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн чинь за за тэгвэл ах нь үзье гэж хэлсэн. Би цагдаа дээр ажилтай байсан болохоор Батсайханг явуулсан юм. Тэгсэн удалгүй Батсайхан 250.000 төгрөгөөр зарчихлаа гээд хүрээд ирсэн. Би Батсайханд 50.000 төгрөг өгсөн юм ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас, 130-р хуудас/,

19. Сэжигтэн ******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 06-р сарын 14-ний өдөр би Дархан-Уул аймагт байх гэрээсээ гараад бирж ороод Гонзо гэх найзтайгаа таараад юм ярьж байтал манай найз хоёулаа нэг газар орж жаахан юм ярьж сууя гэж хэлээд Хилэнц гэх нэртэй паб руу ороод 0.75 литрийн Хараа архи, 2 лаазтай пиво аваад ууж дуусгасан. Тэгээд ууж дуусчаад өөрийн найз болох Гонзогийн хэдэн танилтай таарсан. Би тэр хүмүүсийг урьд өмнө харж байгаагүй. Бид нар нийлээд байж байтал Гонзогийн найзууд нэг шил архи авч өгөхөөр нь бид хэд модон дунд ууж дуусгасан. Би тэр архийг дуусгаад гэрлүүгээ харих замдаа Ядам ахтай таарсан. Тухайн үед цэнхэр өнгийн портер дотор жолооч Төвшөө ахтай явж байсан. Ядам ах надад ах нь Хөтөл рүү явж байна хамт явж юм уухуу гэхээр нь би за гэж хэлээд суугаад бид гурав Хөтөл рүү машинтай явсан. Бид хэд замдаа 0.5 литрийн Ерөөл архи аваад Ядам ах бид хоёр хувааж уусан. Тухайн үед би унтаад сэрсэн чинь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Шийрийн нутаг дэвсгэрт байх Батаагийн гадаа очсон байсан. Би буугаад машиныхаа хажуу талд зогсож байхад Батаагий эгч үхрээ сааж байсан. Удалгүй Батаа мал дээрээс ирээд Ядам ахтай уулзаад тэр хоёр юм ярьж байгаад Ядам ах Батаад 0.75 литрийн архи гаргаж өгөхөөр нь бид хэд хувааж уусан. Ууж байх үедээ Батаа, Ядам ах хоёр үхэр мал яриад байхаар нь би наймаа хийж байгаа юм байх гэж бодсон. Дараа нь голын зах дээр Батаа, Ядам ах, би, жолооч Төвшөө ах, Батсайхан, Төлөхан бид нар очоод байж байх үед Ядам ах 0.75 литрийн Хараа гаргаж ирэхээр нь Батаа, Ядам ах, бид гурав хувааж уусан. Тэр явдлаас хойш би юу болсныг сайн санахгүй тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь жолооч Төвшөө ах бид хоёр Төвшөө ахын машин дотор сууж явж байсан. Би Төвшөө ахын машинаас буугаад шууд гэрлүүгээ явсан. Маргааш өглөө нь Ядам ах над руу залгаад мал гаргалцаад өгөөч гэхээр нь би за тэгье гэж хэлээд Ядам ахынд яваад очсон. Намайг очиход 10 гаруй тооны хонь байсан бөгөөд би 2, 3 хонь янзалж өгсөн. Янзалж өгөөд бид буцаад гэрлүүгээ явсан... Тэр хоёр малын наймаа хийнэ гэж ярьж байсан. Өөр онцын юм яриагүй... Би наймааны хонь л байх гэж бодсон.  Тэгээд янзалж өгчихөөд дуусгаад гэрлүүгээ явсан ...гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас,177-р хуудас/,

20. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  би Батаагаас шүдлэн үхэр авахаар очсон.  Батаагаас улаан халзан үхэр шүдлэн аваад буцаж явах замд  13 хонь таарсан. Тэр үед жолооч , миний бие *******, Ч.Мөнзул, ******* бид дөрөв хамт явж байсан. Тэр үед ******* согтуу байсан.  Тэр зам дээр байсан 13 хонийг *******ыг хорилцоод өг гэж хэлсэн. Уг нь ******* бид хоёр ярилцан тохиролцсон учиртай юм. Ярилцан, тохиролцож 13 хонийг ачсан. Тэгээд Хөндлөн булаг гэдэг газраас тэр 13 хонийг, үхэртэйгээ ачаад шууд Дархан-Уул аймаг орсон. Дархан-Уул аймагт очоод үхрээ хоньтойгоо буулгасан. Маргааш өглөө нь алаад зах руу оруулсан гэв.

21. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Батаа ах над руу залгаад Дарханаас манай найз ирж байгаа зам заагаад ир гэж хэлсэн. Миний утасны дугаарыг өгсөн гэж хэлсэн. Ядам ах над руу залгаад танайх хаана байдаг юм гэхээр нь би өвөөгийнхөө гэрийг Дөмбөн хорооллын 1-1 гэж зааж өгсөн. Би зам зааж өгөхөөр явсан. Тухайн үед жолооч ах байсан. ******* ах байсан. Нугасанд нь ******* ах унтаж байсан. Би Шийрийн бригад орох замыг нь зааж өгсөн.  Батаа ахаас үхэр авахаар болсон юм шиг байна лээ. Үхрээ ачаад Батаа ах намайг үхрийнхээ үнэ ханшийг мэдээд ир гээд намайг ******* ахтай хамт  Дархан явуулсан. Гарам гараад явж байтал хэдэн мернусан хонь таарсан. ******* ах энийг хоргойлцоод өг гэхэд нь би  ямар учиртай хонь юм бэ гэж асуухад би хүнээс авч байгаа хонь гэж хэлсэн. Тэгээд би тэр хонийг хоргойлцож өгсөн. Би хүнээс авч байгаа хонь юм байх гэж бодоод тэр хонийг хоргойлцож өгөөд тэр хонийг цуг ачалцаад Дархан-Уул аймаг явсан. Би Бирж дээр очоод Батаа ах руу залгаад би Дарханд ирчихлээ, хаана хонох юм гэж хэлсэн чинь манай нэг найз байдаг юм би утсаар ярья манай найзын гэрт очоод хоночих гээд би Батаа ахын найз Батдорж гэдэг ахын гэрт  очиж хоносон. Маргааш өглөө нь ******* ах руу залгаад үхрийнхээ үнэ ханшийг мэдчихээд Хөтөл рүү эргэж яваад өвөөгийнд очсон.  2016 оны 06 дугаар сарын 30-ны орой гэгээ тасарчихсан байсан хэдэн цагт байсныг нь санахгүй байна.  ******* над руу залгаад хүн ирж байгаа зам заагаад ир гэж хэлсэн. Тэгэхэд ******* ах, жолооч ах хамт явж байсан. Би *******ы өвөлжөөг зааж өгөхөөр явсан. Очиход нэг үхэр байсан. Би *******аас юун үхэр юм гэж асуусан чинь би үхэр зарж байгаа юм гэж хэлсэн. Тэр үхрийг ******* ах, ******* хоёр янзлаад тэд нар Дархан-Уул аймаг явсан. Би Хөтөлд үлдсэн гэв.

22. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би ******* ахыг үхэр зараад өгөөч гэж гуйгаад дуудсан. ******* ах жолооч ахтай хамт ирж байна гэж утсаар яриад би  *******ыг зам заагаад өгөөч гэж хэлээд Төлөханыг Хөтөлөөс ирж аваад манай өвөлжөөн дээр ирсэн. ******* надаас юун үхэр юм гэж асуухад нь би зарж байгаа юм гэж хэлсэн. Би ******* ахтай  хамт тэр үхрийг янзалсан. Маргааш нь би хөдөөнөөс орж ирээд таксигаар очоод 200 000 төгрөг авсан. 12 сард Ууганбат ахаасаа адуу авна гээд бид хоёр хамт явсан. Хөдөөнөөс адуу авчраад Жимстэй хороололд 250 000 төгрөгөнд өгсөн. Би Ууганбатаас 50 000 төгрөгний авцаатай байсан тэрийгээ авсан гэв.

23.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас, 182-р хуудас/,

24.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нийгмийн халамжийн албанаас ирүүлсэн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас, 183-р хуудас/,

25.Өрхийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас, 184-р хуудас/,

26.Насанд хүрээгүй сэжигтэний насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас, 81-р хуудас/,

27.т 3.250.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 38-р хуудас/

28. Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас, 93-р хуудас/,

29.д хохирол төлсөн баримт /хх-ийн 1-р хавтас,166-р хуудас/,

30. Сэлэнгэ аймаг Сэлэнгэ-Үржлийн цөм сүргийн аж ахуйн компани 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн албан тоот /хх-ийн 1-р хавтас, 110-р хуудас/  

31.Сэлэнгэ аймаг Сэлэнгэ-Үржлийн цөм сүргийн захирлын аж ахуйн тэй хийсэн гэрээ  /хх-ийн 1-р хавтас, 111-112-р хуудас/  

32.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 51 тоот *******д холбогдох шийтгэх тогтоол /хх-ийн 1-р хавтас, 130-135-р хуудас/,

33. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, газрын гэрэл зургийн үзүүлэн... /хх-ийн 1-р хавтас, 158-159-р хуудас/

34. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Орхон сумын үнэлгээний комиссын актаар хохирогч гийн1 тооны үхэрийн үнэлгээ: ...1 тооны шүдлэн үхэрийн нэг бүрийн үнэ 700.000 төгрөг, нийт 700.000 төгрөг гэх үнэлгээ... /хх-ийн 1-р хавтас, 170-р хуудас/,

35. Хохирогч ын хохирол төлбөргүй гэх хүсэлт /хх-ийн 2-р хавтас, 185-р хуудас/

36. 2016 оны 07 дугаар сарын 07-ны дөрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” .../хх-ийн 1-р хавтас, 19-р хуудас/

37. Сайхан сумын үнэлгээний комиссын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн актаар ...Орхон үүлдрийн 13 тооны хонь, нэг бүрийн үнэ 195.000 төгрөг, нийт 2,535,000 төгрөг гэх үнэлгээ... /хх-ийн 1-р хавтас, 41-р хуудас/

            38. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас, 127-р хуудас/,

            39. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас, 128-р хуудас/,

40. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас, 129-р хуудас/,

41. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн *******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 200-р хуудас/,

42. Сайхан сум дахь криминалистикийн шинжээчийн гэрэл зургийн үзүүлэлт... /хх-ийн 1-р хавтас, 216-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн  /2002/ 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь дүгнэлтийг хийв.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлахад насанд хүрээгүй хүнийг татан оролцуулсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан ...Насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-т заасан ...хүүхдэд амлалт өгч, хууран мэхлэж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж... үйлдсэн... гэх гэмт хэргийн шинжүүдийг агуулаагүй нь шүүгдэгч *******ын: ...Би *******, ******* нарыг гэмт хэрэгт татан оролцуулаагүй, хууран мэхлээгүй, хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, амлалт өгөөгүй., би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх,

Шүүгдэгч *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн асуусан асуултанд хариулахдаа өгсөн: ...Ядам ах айлган сүрдүүлж, амлалт өгч, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал байхгүй... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******ын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэх үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон... гэх заалтын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ыг ******* ******* нартай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хөндлөн булаг гэх газраас н Орхон үүлдрийн 13 тооны хонийг машин механизм хэрэглэн хулгайлж 2.535.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба тухайн үед хамт явж байсан шүүгдэгч *******, ******* нар нь шүүгдэгч *******ыг тасарчихсан явж байсан, хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлдэг, гэрч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэг өгдөг боловч гэрчийн мэдүүлэг нь илт зөрөөтэй, шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэгт оролцсон эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар ...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэж заасны дагуу шүүгдэгч *******ын хулгайн гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т зааснаар нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл  байвал тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй...  гэсэн заалтын дагуу гэрч гийн мэдүүлэгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй буюу үнэлж дүгнээгүй болно.

Харин шүүгдэгч *******, *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Шийрийн бригад гэх газраас иргэн *******ын 1 тооны үхрийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хөндлөн булаг гэх газраас н Орхон үүлдрийн 13 тооны хонийг машин механизм хэрэглэн хулгайлж 2.535.000 төгрөгийн хохирол учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр тай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутгаас ын хүрэн халзан зүсмийн 1 адууг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч н тайлбар болон хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 7, 47 хуудас/, иргэн С.Нинагийн тайлбар /хх-ийн 6 хуудас/, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 179 хуудас/, хохирогч ын мэдүүлэг /2-р хх-ийн 97-98 хуудас/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/, гэрч Я.Бат-Эрдэнийн мэдүүлэг /2-р хх-ийн 15 хуудас/, гэрч Я.Бат-Зоригын мэдүүлэг /2-р хх-ийн 16 хуудас/, гэрч Л.Отгонбаярын мэдүүлэг / 2-р хх-ийн 17 хуудас/, гэрч ын мэдүүлэг /2-р хх-ийн 18 хуудас/, гэрч ын мэдүүлэг /2-р хх-ийн 19 хуудас/, гэрч Р.Шагдарсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 20-21 хуудас/, сэжигтэн Х.Ууганбатын мэдүүлэг /2-р хх-ийн 130 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 157-158 хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-ын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 53 тоот ...13 тооны хонины үнэлгээ 2.535.000 төгрөг... гэх акт /хх-ийн 41 хуудас/, Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээ тогтоох комиссын: ...шүдлэн үхэр 700.000 төгрөг... гэсэн акт /хх-ийн 170 хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-ын  дэргэдэх үнэлгээ тогтоох комиссын: ...адуу 700.000 төгрөг... гэх акт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн үйлдсэн нь  нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******, *******, насанд хүрээгүй шүүгдэгч ******* нарын үйлдсэн бусдын эд хөрөнгийг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн  /2002/ 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад гэмт хэрэг үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ... гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 51 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 30, 6 дугаар сарын 14-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн буюу ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар өмнөх  шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар байна.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгохоор заасан байх тул шүүгдэгч *******ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 18 нас 4 сар 17 хоногтой, шүүгдэгч ******* нь 17 нас 11 хоногтой байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны хүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмын дагуу ял шийтгэл оногдуулсан болно.

Шүүгдэгч ******* нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээгээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Орхон суманд очих, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нартай харилцахыг хязгаарлаж,

шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж дээрх хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.   

Хохирогч нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ...надад одоо ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 248 хуудас/,

Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйн ажилтан т 3.250.000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

Хохирогч ын “...Миний бие нь хохирол төлбөрөө авч гомдолгүй болсон тул шүүх хурлаас чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлт /2-р хх-ийн 185 хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Батаа, Ядам, Төлөхан, Батсайхан нар ирээд үхрийг чинь авчихлаа уучлаарай бид нар хохирлыг чинь барагдуулж өгье гэж хэлээд 700.000 төгрөг, дээрээс нь нэмээд 3 хонь өгье гэсэн. Тэгээд манайх үхэрнийхээ оронд авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 178 хуудас/,

700.000 төгрөгийг буюу хохирогч *******ын нөхөрт шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 166 хуудас/ зэргээр шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн гийн 77-01 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12  дугаар зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Прокуророос шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг бусадтай бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлсан, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу хэрэгсэхгүй болгосугай.   

            2. Прокуророос шүүгдэгч *******ыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэгт татан оролцуулсан гэж Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

            3. Шүүгдэгч Сөдөт овгийн*******, Төлег овгийн *******, насанд хүрээгүй шүүгдэгч Төлег овгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Орхон суманд очих, өсвөр насны шүүгдэгч *******, ******* нартай харилцахыг хязгаарласугай.

            5. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******, ******* нарыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

            8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн гийн 77-01 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

            10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч  шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДЭЛГЭРСАЙХАН