Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/184

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Т.Алтанзул

            Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Бгийн Мд холбогдох 2512000000139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Ц сумын Хүүхдийн цэцэрлэгт галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А аймгийн Ц сумын Ц багийн О хорооллын ... тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Бовогт Бгийн М /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын ... дугаар баг, Оын ... тоот дахь гэртээ хадам ах Э.Хыг “дүүгээ өмөөрч ирэв үү” гэх шалтгаанаар биед нь халдан, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000000139 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Хын мэдүүлсэн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө Архангай аймгийн Ц сумын Ц багт төрсөн дүү болох Мнь манай нөхөр зодоод байна гээд би хүргэн Мгийнд очиход манай хүргэн М намайг та нар юу болоод байгаа юм гэж намайг барьж аваад татаад зүүн талын нүд, хамар хэсэгт мөргөж доош тонгойх үед хэвлий хэсэг рүү нэг удаа өвдөглөөд тэнд байсан хүмүүс намайг салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мгийн мэдүүлсэн: “...Би нөхөр Мгийн талаар мэдүүлэг өгнө...Манай ахын зүүн нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Цы мэдүүлсэн: “...Би тэр талаар мэдэхгүй, асуудал болохдоо гайгүй байгаа бололтой харагдсан. Нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан. Одоо нүд нь хөхөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мгийн мэдүүлсэн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн АРХ0725/164 дугаартай “...1. Э.Хын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын ... дугаар баг, Оын ... тоот дахь гэртээ хадам ах Э.Хыг “дүүгээ өмөөрч ирэв үү” гэх шалтгаанаар биед нь халдан, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын ... дугаар баг, Оын ... тоот дахь гэртээ хадам ах Э.Хыг “дүүгээ өмөөрч ирэв үү” гэх шалтгаанаар биед нь халдан, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Хын мэдүүлсэн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө А аймгийн Ц сумын Ц багт төрсөн дүү болох Мнь манай нөхөр зодоод байна гээд би хүргэн Мгийнд очиход манай хүргэн М намайг та нар юу болоод байгаа юм гэж намайг барьж аваад татаад зүүн талын нүд, хамар хэсэгт мөргөж доош тонгойх үед хэвлий хэсэг рүү нэг удаа өвдөглөөд тэнд байсан хүмүүс намайг салгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мгийн мэдүүлсэн “...Би нөхөр Мгийн талаар мэдүүлэг өгнө...Манай ахын зүүн нүд хөхөрч хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Цы мэдүүлсэн “...Би тэр талаар мэдэхгүй, асуудал болохдоо гайгүй байгаа бололтой харагдсан. Нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан. Одоо нүд нь хөхөрсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Мгийн мэдүүлсэн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Оын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн АРХ0725/164 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.М нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын ... дугаар баг, Оын ... тоот дахь гэртээ хадам ах Э.Хыг “дүүгээ өмөөрч ирэв үү” гэх шалтгаанаар биед нь халдан, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Э.Х нь мөрдөн байцаалтын шатанд “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Мг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хэрэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулах баримт авагдаагүй болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Бовогт Бгийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР