| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0177/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/185 |
| Огноо | 2025-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/185
2025/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: М.Гансүх
Хохирогч: Э.Д
Шүүгдэгч: П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.БилгүүнсАн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Пын Бт холбогдох 2412003020160 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Б-ийн Олон улсын харилцааны сургуулийн 2 дугаар курст суралцдаг, оюутан, ам бүл 2, эхийн хамт А аймгийн И сумын Х багийн төв дээр оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Пын Б /РД:.../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн үед А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” баарны гадна талд таАмжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч Э.Дын толгойн тус газарт нь өшиглөж, цохиж зодон, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун тохойд шарх, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн үед Ааймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” баарны гадна талд таАмжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч Э.Дын толгойн тус газарт нь өшиглөж, цохиж зодон, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, дагз, баруун тохойнд шарх, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Э.Дын мэдүүлсэн “...Би 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр найз Д, Н, Н, манай эхнэр Дуламсүрэн нарын хамтаар А комлект зохион байгуулагдаж буй шоу тоглолт үзэхээр оройны 22 цагийн үед очиж үзээд 00 цаг өнгөрч байхад тэндээс гарч Newtune баАнд орж найзуудаАа 2-3 цаг баАнд бүжиглэж хэсэг сууцгаасан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад бид нар гэртээ харихаар гарцгаасан. Тэгээд би Newtune баарны ертөнцийн зүгээр баруун талд машинаа тавьсан газар руу ганцаАа явсан. Харин манай эхнэр баАнд үлдсэн найзуудаа авахаар явсан байсан. ...махлаг бор залуу намайг харснаа цуг явж байсан хоёр хүнд сая энэ өндөр залуутай явж байсан пиздаа байна гэж тэр хоёр хүнд хэлтэл миний хажууд байсан машины талаас нэг залуу гарч ирээд толгой руу цохисон. Мөн урдаас миний завж хэсэг рүү гААа цохисон. ...өшиглөсөн. Тэгээд би ухаан балартаж зарим зүйлээ санахгүй байна. Тэр үед манай эхнэр Дуламсүрэн уйлсан байдалтай над дээр ирсэн байсан бас цагдаа нар ирчихсэн, миний нүд хАхгүй, цус их гарч байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад очиж толгойдоо оёдол тавиулж, маргааш нь таван хоног хэвтэн эмчлүүлсэн...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/,
гэрч Т.Дуламсүрэнгийн мэдүүлсэн “...2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нөхөр Э.Д, найзууд болох Д, Н, А, мөн нэг нэрийг нь мэдэхгүй залуутай хамт байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр манай нөхрийн найз Дын төрсөн өдөр болсон. Би тэр өдрөө тэмдэглэж чадаагүй болохоор найзуудаАа уулзаж А төв рүү очиж шоу үзсэн юм. Тэгээд тэндээсээ бөөндөө аймгийн төвд байх Нэфтуна нэртэй баАнд шөнийн 2 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгтэл бид нарыг ирсэн цагаас гучаад минутын дАа баарны гадна нэг өндөр залуу тэр хавиар хүн амьтан өдөж хоргоогоод яваад байснаа хэдэн залуучуудтай маргалдаад унасан. Тэгтэл тухайн залуу гэнэт алга болчихсон чинь маргалдаад байсан залуучууд нь манай нөхөр болон манай нөхрийн найзууд руу дайраад эхэлсэн. Тэр хэдийг хАхад барилддаг бололтой хэдэн залуучууд байсан. Тэгээд манай нөхөр намайг хол байгаАй хүн амьтанд цохиулчхав гээд бид 2 жаахан зайтай зогсож байсан. Нөхөр бид 2 огт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Бид хэдтэй явж байсан хүмүүс ер нь л ихэнх нь уугаагүй ганц нэг нь л шил пиво уусан байсан байх. Тэгтэл тэр залуучууд манай нөхрийн найзуудтай маргалдаж байснаа бүр зодолдоод нэлээд олуулаа зодож ганц нэгийг нь зугтах үед нь Аас нь машинаар хөөсөн...Тэгээд нэг их удалгүй нөхрийгөө хартал доошоо тонгойгоод суучихсан, толгойноос нь цус урссан байдалтай байсан. Тэгээд яваад очтол зүүн талынх нь нүд товойж хавдсан, бАг нүд нь хАгдахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/,
гэрч М.Ргийн мэдүүлсэн “...Би 2024 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө үүрийн 03 цаг өнгөрч байхад Баасансүрэн болон үеэл ах Сын хамт Н баАнд түүний ангийн хүүхдүүдтэй ирсэн. ...бид 2 Ихтамир сум руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
гэрч Б.Сын мэдүүлсэн “...Би 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр А комлекст шоу тоглолт үзээд шөнийн 3 өнгөрч байхад аймгийн төв орж “Н” баАнд Ргийн хамт бүжиглэх зорилгоор орсон. Тухайн үед миний Аас 10-20 минутын дАагаар манай Ихтамир сумын таньдаг хүмүүс орж ирсэн. Таньдаг хүмүүстэйгээ мэнд мэдчихээд Р гадна гарсан байсан болохоор Аас нь гарсан. ...манай арван жилийн нэг охин байж таАад мэнд мэдэхэд ...нэг залуу гарч ирээд “чи хэн бэ” гэжхэлэхээр нь “би Нгийн арван жилийн найз нь байна” гэтэл миний толгой хэсэг рүү нь цохисон. Тэгээд хариу үйлдэл үзүүлэх гэтэл тэр залуутай цуг явж байсан манай Ихтамир сумын А гэх залуу миний гАас бариад автал надтай цуг явж байсан Р хажуу талаас орж ирээд тэр залуутай барьцалдсан. ...Н нөхрөө аваад явсан...Р явган хөөгөөд гүйцэхгүй болохоор нь орхиод ирж байх үед нь би машинаа унаад явах гэтэл Н баарны баруун дээд буланд нь нэг залууг сумын таньдаг Б дээр нь гарсан зодож байхад нь би таньж очоод “хүн аллаа, боль” гэж хэлээд Бын биеэс нь барьж холдуулж байж байтал тэр зодуулсан залуу дээр нэг эмэгтэй уйлж очиж байсан. Би тэгээд өөрийн 00-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж хөдлөх үед цуг явсан. Рг суулгаад Ихтамир сум руу явсан. ...би ...ямар нэг зодоонд оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,
хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /хх-ийн 71- 72, 77-79, 84-86 хуу/,
тус аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 299 дугаартай шинжээч Б.Оын дүгнэлтэд “1. Э.Дын биед тархи доргилт, дагз, баруун тохойнд шарх, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд тус бүр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 хуу/,
яллагдагч П.Бын мэдүүлсэн “...Хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Б нь хохирогч Э.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамаАлтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Э.Д нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн нэхэмжлэлгүй бөгөөд эмчилгээний зардал 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд хохирогч Э.Д нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч П.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч П.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Пын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч Э.Д нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР