Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

                              2025/ШЦТ/186

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: М.Гансүх

Шүүгдэгч: Э.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Эын Ст холбогдох 2512001880149 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Ааймгийн Х суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт А аймгийн Х сумын ... дүгээр баг Х ц сүм гудамж ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Зовогт Эын С /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.С нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны ... дугаар байрны ... дугаар давхрын шатан дээр явж байх үедээ үл таних хүнд хэвлий хэсэгтээ үзүүртэй зүйлээр хатгуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг А аймгийн Цгийн байгууллагад гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоолгож, тус аймгийн Цгийн газрын мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн 105 тоот албан өрөөнд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлуулан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “үл таних хүн зөрөхдөө миний хэвлий хэсэг рүү үзүүртэй зүйлээр хатгачхаад зугтсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн буюу худал мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.С нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны ... дугаар байрны ... дугаар давхрын шатан дээр явж байх үедээ үл таних хүнд хэвлий хэсэгтээ үзүүртэй зүйлээр хатгуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг А аймгийн Цгийн байгууллагад гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоолгож, тус аймгийн Цгийн газрын мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн 105 тоот албан өрөөнд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлуулан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “үл таних хүн зөрөхдөө миний хэвлий хэсэг рүү үзүүртэй зүйлээр хатгачхаад зугтсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн буюу худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Э.Сын хохирогчоор мэдүүлсэн “...Би 2020 оны 09 дүгээр сараас Архангай аймгийн Хотонт суманд олон нийтийн Цгаар ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сард Архангай аймгийн Цгийн газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн Аюулгүй байдлыг хангах тасагт шөнийн эргүүлийн Ц, 2024 оны 11 дүгээр сард тус Цгийн газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт хэсгийн байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна...Би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлэг дээр албан ажлаар буюу албадан эмчилгээнд 2 иргэнийг эмчлүүлэх гээд өглөөний 09 цагаас 12 цаг 40 минут хүртэл тухайн газар байсан бөгөөд тэндээс гараад өөрийн гэр болох тус аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Т хотхон”-ы ... дугаар байрны 35 тоот гэртээ 13 цаг 10 минутын үед ирээд гэрт ойролцоогоор 10-20 минут болоод гэрээс ажлын өрөөний түлхүүрээ аваад гарсан. Манай гэр 6 давхарт байдаг болохоор 6 давхраас доош шатаар ганцаараа алхаад 5 давхар руу буугаад 4 давхар руу буух гэж байхад миний араас нэг хүн дуудахаар нь эргээд харахад миний хажуугаар зөрөх нь дээ гэтэл миний хэвлий хэсэг рүү ир үзүүртэй зүйлээр хатгачхаад доош шатаар уруудаад гүйсэн. Би нөгөө хүний баруун талын мөр хэсгээс нь татаж аваад алдсан. Хойноос гүйх гэсэн боловч миний бие нэг л биш гүйж болохгүй байсан. Тэгэхээр нь араас нь хаалгаар гарах нь дээ гэж хартал хаалгаар гараагүй 2 давхар руу буугаад чимээгүй болсон. Яг хаашаа орсон нь харагдаагүй. Тэгээд би Цгийн газар руу дуудлага өгчхөөд шууд эмнэлэг явсан...Миний хэвлийн баруун хэсэг буюу хүйсийн баруун талд шарх гэмтэл үүссэн. Түүнээс өөр ямар нэгэн гэмтэл, бэртэл учраагүй. Намайг гэрээс гарах үед буюу орцонд ямар нэгэн хүн байгаагүй. Миний хойноос шатаар бууж байгаа болон шатаар өгсөж яваа хүн таараагүй. ...Миний араас дуудсан хүн 5 давхрын ертөнцийн зүгээр баруун талд байдаг айлуудын тэндээс бууж ирж байсан. Намайг бүтэн эргэтэл хажуугаар зөрөнгүүтээ ир үзүүртэй зүйлээр миний хэвлий хэсэг рүү хатгасан...Надад өр авлага, өс хонзонтой хүн байхгүй. ...Би эхнэргүй, харин найз охин байгаа. Найз охинтойгоо 2024 оны 06 дугаар сард танилцаад түүнээс хойш үерхэж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сараас эхэлж хамт амьдарч байгаа...Хар өнгийн гадуур хувцастай, хар өнгийн ноосон хар малгай өмссөн, цэнхэр өнгийн маск зүүсэн ойролцоогоор 25-30 орчим насны, 1 метр 60 см орчим нуруутай дунд зэргийн мах мариатай эрэгтэй хүн байсан. Тухайн хүн малгайгаа нэлээн доош дарж, масктай байсан болохоор дүр төрхийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Зөвхөн нүд нь харагдаж байсан. Би тухайн хүнийг шатаар доош уруудаж байхад нь харахад гартаа бээлий өмсөөгүй байсан. Харин миний хэвлий хэсэг рүү хатгасан зүйл нь хутга юм уу эсхүл өөр ир үзүүртэй зүйл байсан эсэхийг мэдэхгүй байна...Миний хэвлий хэсгийн шарханд 2 оёдол тавьсан. Маш их гомдолтой...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/,

          Э.Сын хохирогчоор дахин мэдүүлсэн “...Би Ааймгийн Э сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Т хотхоны ... дугаар байрны ... тоот гэрээсээ 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 08 цаг 40 минутад ажилдаа явахаар өөрийн найз охин болох Х.Атай хамт гарсан. Тэгээд би найз охиноо Э сумын 10 дугаар цэцэрлэг дээр ажил дээр нь хүргэж өгчхөөд шууд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт архины албадан эмчилгээнд 2 хүн явуулах байсан учир тэр 2 хүнийгээ эмнэлгийн шинжилгээнд хамруулсан. Тэгээд шинжилгээнд хамруулж дуусаад өдөр 16 цагийн үед шинжилгээний хариуг авах байсан учраас 13 цагийн үед эмнэлгээс гараад шууд өөрийн гэртээ очсон. Тэгээд би гэртээ ороод 3-4 минут бие засах өрөөнд бие засчхаад гарч ирсэн. Тэр үед би сэтгэл санааны байдал маш тогтворгүй байсан юм. Миний хувьд ажлын ачаалалтай холбоотой стресст орсон байсан учир өөрийгөө хутгаар хатгачихвал хэсэг ч болов ажлаас хөндийрөх байх гэж бодогдоод гал тогооны хутганы шүүгээнд байсан бор өнгийн иштэй жижиг эвхэгддэг тонгорог хутгийг аваад өөрийн хэвлийн баруун хэсэгт баруун гараараа хутгаа барьж байгаад хатгасан. Тэгээд тухайн хутгаа буцааж эвхээд буцаагаад хутганы шүүгээндээ хийсэн. Тэгээд яг тэр үед би Цгийн жижүүрийн утас руу залгаад үл таних хүн намайг орцонд хатгачихлаа гэж хэлээд дуудлага өгвөл ажлаасаа чөлөөлөх байх гэж бодсон юм. Жижүүр рүү залгаж Цд мэдэгдэхгүйгээр өөр ямар нэг шалтгаан олоод худлаа хэлбэл намайг ажлаас чөлөөлөхгүй байх гэж бодсон. Тийм болохоор гэрээс гараад 5 давхрын орцонд явж байх үедээ Цгийн жижүүр рүү худлаа зүйл зохиож дуудлага өгсөн юм. Миний өмнөх мэдүүлэгт дурдсан ноосон малгайтай, хар куртиктэй, масктай гэх хүн огт байгаагүй, би санаанаасаа зохиож хэлсэн юм. Масктай, малгайтай гээд хэлчихвэл олохгүй байх гэж бодсон юм. Тэгээд би байрнаасаа орцны гадаа гарч ирээд байж байтал манай ажлын эргүүлд явж байсан дэд ахлагч Х, ахлагч Г нар манай гадаа ирсэн. Тэр хоёрт би Цгийн жижүүрт залгаж хэлсэн зүйлээ мөн хэлсэн...Өөр ямар нэг нөлөөлсөн зүйл огт байхгүй. Би хэсгийн байцаагч гэх албан тушаалд 2024 оны 11 дүгээр сард томилогдсон болохоор ажлаа сайн сурч амжаагүй, тус ажлыг өөрөө жоохон ойлгохгүй байсан. Тэгээд тэрэндээ би өөрөө их стресстсэн болохоор ийм үйлдэл хийсэн. ...Би тухайн хутгаа шууд буцааж хийсэн арчиж цэвэрлэсэн зүйл байхгүй...Би хэлэх боломж байсан ч анхнаасаа худлаа хэлчихсэн учраас буцаад яаж үнэнээ хэлэх учраа олохгүй байсан юм. ...Би өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед гэртээ аавтай хамт байхдаа үнэн учраа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/,

               гэрч Х.Агийн мэдүүлсэн “...2025 оны 02 дугаар сараас Архангай аймаг Э сум 1 дүгээр баг “Т” хотхоны ... дугаар байрны 35 тоотод хамт амьдарч байна. Уг байранд хоёулхнаа амьдардаг...Би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цаг 44 минутад миний найз залуу С над руу 85116290 дугаарын утсаар залгаж миний гэдэс рүү хүн хутгалчихлаа, би эргүүлийн Ц дуудчихлаа, би эмнэлэг ороод байж байя гэж хэлсэн. Тэгээд тэр даруй би нэгдсэн эмнэлэг рүү очсон бөгөөд эмнэлэг ороход 14 цаг 01 минут болж байсан. Эмнэлэг ороход С оёдлоо тавиулсан бөгөөд рентген зураг авхуулаад хэвлийгээ харуулж байсан. Саас би ямар хүн байсан бэ, харж амжсан уу гэж асуусан, тэгтэл С надад хар малгайтай, масктай хүн байсан гэж хэлээд олон зүйлийн талаар ярихгүй байсан. Хутгалуулсандаа өвдөөд юм ярихгүй байсан. Одоо ч хэн хутгалсан талаар мэдэхгүй байгаа...С надад хэн хутгалсан талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. ...С Цгийн дүрэмт хувцастай байсан...Өөрөөс нь намхан 170 см орчим өндөртэй, хар өнгийн куртиктэй, масктай, хөх өнгийн жинсэн өмдтэй, мах мяраа нь таарсан хүн хутгалчихаар нь бариад автал цохиж унагаад гүйсэн байсан. Орцны хаалга чанга хаагдаж сонсогдоогүй гэсэн. Ямар өнгийн масктай байсныг мөн сайн асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

            гэрч Х.Агийн дахин мэдүүлсэн “...манай гэрт 1 заазуур, 3 хутга байдаг. Заазуур нь бор иштэй, 3 хутга нь нэг нь алаг иштэй том хутга, нөгөөх нь бор иштэй дундын хутга, нөгөөх нь хар саарал иштэй, жижгэвтэр ногооны хутга /нийт урт нь 20 орчим см урттай/ байдаг. Өөр ямар нэгэн хутга, заазуур байдаггүй. Хайч манай гэрт байдаг үгүйг сайн мэдэхгүй байна. Манай гэрийн түлхүүр 2 хувь байдаг. Нэг нь надад, нөгөөх нь манай найз залуу Б.Ст байдаг...Миний дээр дурдсанаас өөр хутга, хайч гэх мэт зэвсгийн чанартай зүйл манай гэрт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

             гэрч Э.Бийн мэдүүлсэн “...Э.С нь Архангай аймгийн Э сумын 1, 2 дугаар багийн хариуцсан хэсгийн байцаагч ажилтай Цгийн алба хаагч байгаа юм. Би болохоор Э сумын 2 дугаар багийн нийгмийн ажилтан байгаа юм. Бид ажил хэргийн шугамаар нэг нэгнээ таньдаг хүмүүс байгаа юм. Би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хэсгийн байцаагч Э.Стай 12 цаг 10 минут орчимд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт архины албадан эмчилгээнд явуулах гэж байгаа хүн эмчид үзүүлж байхад нь уулзсан юм, би цагийг нь хэрхэн санаж байна гэхээр би уулзахаар очих үедээ Э сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн О.Мтэй фэйсбүүкээр чат бичээд хамт явж Э.Стай уулзсан юм. Тухайн үед О.М албадан эмчилгээнд явуулах хүмүүсийн материал ямар шатандаа явна очиж үзэх хэрэг байна гээд би хамт явсан юм. Тухайн үед Э.С архины албадан эмчилгээнд явуулах гэж байгаа нэг иргэнийг эмчид үзүүлж байсан бөгөөд нэгдүгээр багийн нийгмийн ажилтан хамт явж байсан юм. Э.Стай уулзаад ойролцоогоор 10 минут орчим болоод О.Мг гэрт нь хүргэж өгөөд Архангай аймгийн нутгийн захиргааны зүүн талд байрлах төрийн банкны гаднаас өөрийн хоёр найз болох Ш, Ё нарыг авч Архангай аймгийн Э сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг АРА нэртэй хоолны газар очиж хоол идсэн бөгөөд тэндээс буцаж хоёр найзыгаа төрийн банкны гадна авчирч буулгаад ажил дээрээ очих үед 15 цаг болж байх шиг байсан юм. Үүнээс хойш би Э.Стай уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

           гэрч Б.Хын мэдүүлсэн “...Би 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 10 цагаас 16 цагийн хооронд ахлагч Н.Гийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Харин 13 цаг 35 минутад 102-оос Сыг танихгүй хүн хатгачхаад зугтаачихсан байна гэсэн дуудлага аваад гэрийг нь мэддэг болохоор шууд гэр рүү нь явсан. Тэгээд “Т” хотхоны хашаа руу яваад ортол д/ч Э.С нь машин дотроо гэдсээ дараад хойш налаад хэвтсэн байдалтай байж байсан. Тэгээд яасан, юу болсон талаар нь асуухад байрных нь 5 давхарт нимгэн хар өнгийн куртик, хар өнгийн ноосон малгай болон цэнхэр өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн нэг юмаар гэдэс рүү нь хатгачхаад зугтаасан гэж хэлсэн. Тэгээд би тодруулаад асуухад гэрээсээ 6 давхраас гараад доошоо бууж байтал 5 давхарт араас нь нэг эрэгтэй хүн хөөе гэж дуудсан гэсэн. Тэгээд иргэж хараад яасан гэтэл гэдэс рүү нь нэг зүйлээр хатгасан гэсэн. Тэгэхээр нь дэслэгч Э.С нь тухайн хүний гараас нь барьж аваад татах үед нь нүүр хэсэг рүү цохиод зугтаасан гэсэн. Тэгээд араас нь огт хөөгөөгүй ба орцондоо 5 орчим минут байж байгаад гарж ирсэн гэсэн. Надад хэлэхдээ орцонд буюу дотор байх үедээ 102 руу залган дуудлага өгсөн гэсэн. Тэгээд би дэслэгч Э.Сын машиныг барьж харин а/ч Н.Г нь өөрийн машиныг барьж эмнэлэг рүү авч явсан ба тухайн үед машинд хоёулаа явж байхдаа надад хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байгаад найз охиныг нь ирэхээр нь үлдээгээд “Т” хотхон руу очсон...Надад хэлэхдээ маск зүүсэн байсан болохоор огт танигдаагүй гэсэн ба өөрөөс нь намхан нуруутай эрэгтэй хүн байсан л гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61/,

          яллагдагч Э.Сын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “...Тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125/,

         2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Э.Саас гаргасан “...Архангай аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Т хотхоны ... дугаар 35 тоотод оршин суух иргэн Э.Сыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн тоот хаягаас гарч 5 дугаар давхрын шатан дээр явахад үл таних хүн хэвлий хэсэгт эр үзүүртэй зүйлээр хатгаж зугтаасан гэх...” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “...оролцогч Э.Сын бусдад хутгалуулсан гэх газрыг заалгуулан үзлэг хийхэд ямар нэгэн ул мөр илрээгүй. Тухайн газар нь 5 давхрын шатны орчимд байх бөгөөд үл таних этгээдийн тус давхрын баруун хэсгээс гарч ирсэн талаар заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийн явцад оролцогч нь гэрээсээ гарч явсан гэх тул үзлэгийг үргэлжлүүлэн түүний гэр болох 6 давхрын 35 тоотод хийхээр тогтов. Тухайн байрны 6 давхрын баруун хэсэгт байрласан хаалгаар орж үзлэгийг цагийн зүүний дагуу явуулахад зүүн талд бие засах өрөө түүний урд талд унтлагын өрөө, баруун хэсэгт зочны буюу том өрөө түүний хойд хэсэгт гал тогооны тавилга, бусад гэрт байх эд зүйлс эмх замбараатай байрласан байв. Цагаан өнгийн гал тогооны тавилганы шүүгээнд бор өнгийн модон иштэй эвхэгддэг хутга /тонгорог/ байсныг шинжилгээнд зориулж үзлэг хийхээр гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Үзлэгийн явцад Nikon ...00 гэрэл зургийн аппаратаар 19 кадр гэрэл зураг дарж бэхжүүлэв...” тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/,

           2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Э.Сыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26/,

           хохирогч Э.Ст 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-29/,

           хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “...хохирогч Э.С нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 11 минутад тухайн хотхоны голын байр болох ... дугаар байрны орц руу орсон бөгөөд 13 цаг 39 минутад хэвлийн тус газраа гараараа дарсан байдалтай гарч ирсэн. Хохирогч нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гаднах төрхөөр нь хар ноосон малгайтай, хар куртиктэй, цэнхэр масктай гэж дүрслэн хэлсэн бөгөөд тухайн хохирогчийн дүрслэн хэлсэн этгээдтэй ижил төстэй хүн тус орцноос 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08 цагаас дараа өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд орсон болон гарсан хөдөлгөөн огт хийгдээгүй, тухайн орцоор ямар нэг сэжигтэй этгээд орж гарсан зүйлгүй байсан...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 101-106/,

          эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...Хураан авсан хутга /тонгорог/ нь металл оруулгатай бор өнгийн модон иштэй нийт 19.6 см урт, ажпын хэсгийн урт 8.8 см, ажлын хэсгийн өргөн 2 см, үзүүрийн өргөн 0.5 см, дунд хэсгээрээ эвхэгддэг тонгоргон хутга байв. Уг хутганы үзүүр хэсэг 3.3 см-г хамарсан цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон байсныг үзлэгийн явцад шинжээч, Цгийн ахмад Д.Болормаа нь Никон Д...00 маркийн гэрэл зургийн аппарат болон ОРТО-ЕDU загварын 40 дахин өсгөх Дижитал микроскопоор харуулсан гэрэл зургаар тус тус бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/,

           хувцас, эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “...Э.Сын өмсөж явсан гэх хар хөх өнгийн даавуун материалтай, ханцуйтай, задгай энгэртэй энгэр хэсгээрээ хар өнгийн 5 ширхэг товчтой, цээжний баруун зүүн хэсэгт дөрвөлжин хэлбэртэй хоёр ширхэг ил халаастай хормой хэсгээрээ манжлагатай, хормойн доод хэсэгт хоёр ширхэг далд халаастай, ханцуйн баруун зүүн хэсэгт Монголын Цгийн бэлгэдэл /лого/ бүхий 2 ширхэг наалттай, баруун зүүн мөрний дээр цагаан өнгийн саатай цэнхэр өнгийн дэслэгч мөрдөстэй захны урд хэсэгт цагаан өнгийн төрийн сүлд бүхий бэлгэдэл 2 ширхэг, захны дотор талын залгаас оёдол дээр /ЦЕГ эрэгтэй размер-521\// гэсэн бичиглэлтэй байв. Уг цамцны баруун хормойны манжлага хэсгээс дээш 16 см зайд энгэрээс 6 см зайд 1x0.3 см хэмжээтэй үзүүр хэсгээрээ сэмэрч урагдсан гэмтэл 1 ширхэг байв. Уг хар хөх өнгийн цамцанд нүдэнд ил харагдах бохирлогдсон зүйл байхгүй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/,

           мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын тогтоол, /хх-ийн 20-21/,

          Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаартай “...Э.С нь тус эмнэлгээс 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан өвчний түүх бусад холбогдох материалыг хуулбарлан хүргүүлэв...” гэх албан бичиг, /хх-ийн 73-76/,

          Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн АРХ0725/128 дугаартай “...1. Э.Сын биед хэвлийд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ...З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь өөрийн гар хүрэх түвшинд үүссэн гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-71/,

         гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2 дугаартай прокурорын тогтоол, /хх-ийн 80-81/,

          Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн АРХ0125/022 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хүрэмд үүссэн 15мм, хар хөх өнгийн футболканд үүссэн 10мм хэмжээтэй гэмтлүүд хурц, ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-97/,

           Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0325/3775 дугаартай“...1 .Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн бариултай хутганы ажлын хэсгийн үзүүр хэсгээс цусны ул мөр илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Бусад биологийн гаралтай ул мөр толбо илрээгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн Э.С гэж хаягласан хатаасан цус 0(1) бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн бариултай хутганаас илэрсэн цусны дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 4. Биологийн шинжилгээгээр адилтган харьцуулах шинжилгээг хийхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 86-88/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.С нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” хотхоны ... дугаар байрны ... дугаар давхрын шатан дээр явж байх үедээ үл таних хүнд хэвлий хэсэгтээ үзүүртэй зүйлээр хатгуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг Архангай аймгийн Цгийн байгууллагад гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоолгож, тус аймгийн Цгийн газрын мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн 105 тоот албан өрөөнд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлуулан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “үл таних хүн зөрөхдөө миний хэвлий хэсэг рүү үзүүртэй зүйлээр хатгачхаад зугтсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн буюу худал мэдүүлсэн бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Сыг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.

 

Шүүгдэгч Э.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Э.С нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Э.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэхээр шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Бусад асуудлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй 19,6 см урттай, ажлын хэсэг 8,8 см, ажлын хэсгийн өргөн 0,5 см, дунд хэсгээрээ эвхэгддэг тонгоргон хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин яллах дүгнэлтэд эд мөрийн баримтаар хураагдсан гэх албаны хөх өнгийн футболк 1 ширхэг, албаны өдөр тутмын гител 1 ширхэг, хатаасан цусны дээж 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон шийдвэр хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд хэрэгт хавсаргаж ирүүлсэн албаны хөх өнгийн футболк 1 ширхэг, албаны өдөр тутмын гител 1 ширхэг, хатаасан цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зовогт Эын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй 19,6 см урттай, ажлын хэсэг 8,8 см, ажлын хэсгийн өргөн 0,5 см, дунд хэсгээрээ эвхэгддэг тонгоргон хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн албаны хөх өнгийн футболк 1 ширхэг, албаны өдөр тутмын гител 1 ширхэг, хатаасан цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР