Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         Улсын яллагч Д.З,

         Хохирогч Д.Э,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш, Э.Д,

         Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Д аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: ........................................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн А сумын * дүгээр баг Хайрхан Цогт уул шатахуун түгээх станцын ойролцоо өөрийн төрсөн дүү Д.Э үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Киа бонго-3 (Kia Bongo-3) маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а\согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Э дайрсны улмаас биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуурал, цөсний ерөнхий цоргоны урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Мөн Д Э нь хохирогч Б.Э Киа бонго-3 (Kia Вongo-3) маркийн *********** улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “... Би тухайн өдөр 20 оны 1 сарын 19-ны өдөр өөрийн найз болох Д 2 хуурай ахтайгаа Агар гэх нэртэй 0.75 архи хувааж уусан ба би нилээд согтсон тэдний гэрээс 22 цаг өнгөрөөгөөд гарсан юм. Тэгээд би өөрийн дүү болох Эынд очсон чинь манай дүү байхгүй эхнэр С байсан тэгээд би С авч гараад Э байгаа газрыг заалгаад Хайрхан Цогт уул шатахуун түгээх станц дээр очиход Н, манай дүү болох Э нар сууж байсан. Намайг Э загнаад байх шиг байсан. Би зарим зүйлээ санахгүй байна. Би клонкоос гараад машинаа жолоодоод очиж байснаа санаж байна. Би тухайн үед юу болсныг Санахгүй байна. Нэг мэдсэн чинь хөдөө явж байсан. Машины ард Агар гэх нэртэй архи байсан ба айл таарахаар нь ортол Н ахынх байсан. Тэгээд Архиа Н хувааж уусан. Миний машины дугуй айлын гадаа очоод хагарсан байсан болохоор тэндээ унтаж байтал цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... Би 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн А суман дээр таньдаг ах М таараад 21:00 цагийн орчимд найз Д гэрт нь 0,75 литрийн Агар нэртэй архи 3 уулаа хувааж уусан. Авсан архиа ууж дуусгачхаад 22:00 цагийн орчимд Д гэрээс өөрийн эзэмшлийн ******** Улсын дугаартай Бонго-3 маркийн машинаа унаад гэртээ очсон. Гэрт очсон чинь манай дүү Э байхгүй болохоор ШТС дээр очсон чинь байж байсан. Тэгээд дүүтэй очоод уулзсан чинь намайг манай дүү Э хөдөө гэр рүү явсангүй архи уулаа гээд загнахаар нь бид муудалцсан. Тэгээд би гараад явсан ардаас Э, бэр С, ШТС-н эзэн Нэргүй, ардаас ирж байх шиг байсан. Тэгээд юу болсноо сайн санахгүй байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 64 дэх хуудасны тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад: “...Би тухайн өдөр буюу 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим эхнэр С болон манай төрсөн ах болох Э хамт над дээр ирсэн ба ах согтуу байсан, ах бид 2 эгчийн талаар ярьж муудалцсан юм. Манай ах буюу Э намайг чиний наад ханиад чинь эдгэдэг өвчин би хөдөө гэрт юм хийгээд байхад чи надад туслахгүй байна гэх мэт утгатай зүйл ярьсан. Би ахын өөдөөс юм яриагүй. Тэгсэн чинь би одоо хөдөө гэр рүү явлаа гэхээр нь би ахыг согтуу машин бариулахгүй гээд ахтай жоохон зууралдаж заамдалцсан. Тэгээд Н ах салгасан. Тэгээд бид алхаж байхад ах буцаж бид 3 дээр ирээд тойроод давхиад байсан. Тэгээд хурд нь багасангуут би Бонго машины жолооч талын онгорхой цонхноос зүүгдсэн чинь ах зогсохгүй яваад байсан. Тэгээд миний гар тавигдаад би Э ахын барьж явсан машины хойд талын дугуйны доогуур орсон. Тэгээд ах тэр чигээрээ яваад өгсөн. Н ах манай эхнэр 2 намайг өргөж айлд оруулаад түргэн дуудсан байх..." гэх мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),

Хохирогч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хохирол төлбөрт эмчилгээний зардал, замын зардал гээд нийт 8 сая орчим төгрөг авсан. Одоо ямар нэг гомдол санал байхгүй.” гэв.

           Гэрч И.С мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн "...20 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр би гэртээ байж байтал манай хадам ах гаднаас халамцуу орж ирсэн ба Э уулзах шаардлагатай байна гэж хэлэхээр нь би клонкын Н ах руу залгаад нөхрөө асуусан чинь энд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хадам ахтай хамт Хайрхан Цогт Уул ШТС дээр очсон юм. ...Э- ах манай нөхрийг үг хэлээр доромжлоод байсан чинь Э та архи уухаа боль гэж хэлээд тэр хоёр муудалцаад байсан. Нөхөр Э, Н ах бид гурав харих зорилготой алхаж байтал араас Э ах цагаан өнгийн Бонго маркийн машинтай араас хурдтай ирэхээр нь бид 3 замаас гартал Э ах хурдаа хассан чинь манай нөхөр машины жолооч талын онгорхой цонхоор хоёр гараа оруулаад барьсан харагдсан. Түлхүүрийг нь авч машиныг нь зогсоох гэж байх шиг байсан байх. Тэгсэн чинь Э ах хурдаа нэмсэн чинь манай нөхрийн гар нь тавигдаад машины доогуур орчих шиг болсон. Тэгээд Н ах Э ахын араас та хүн алчихлаа шүү дээ гэж орилж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 22 дахь хуудасны тал),

           Гэрч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “... Тухайн өдөр буюу 20 оны 01 дүгээр сарын 19-ны 22 цаг өнгөрч байхад Э бид хоёр манай ШТС-н өрөөнд дарц тоглож байхад Эын эхнэр залгаад манай нөхөр байна уу ярья гэж хэлсэн ба би утсаа Эод өгөхөд эхнэр нь хэлэхдээ Э ах гэрт ирчихсэн чамайг дуудаад байна гэж байх шиг байсан. Тэгээд Э хэлэхдээ би гэр лүүгээ явахгүй ах согтуу байгаа, аягүй бол муудах ажил гарна гэж хэлсэн. Удалгүй Э манай ШТС дээр Эын эхнэртэй хамт цагаан өнгийн Бонго маркийн машинтай ирсэн ба орж ирээд Э их согтуу байх шиг байсан ба Эыг үг хэлээр доромжлоод байсан. Тэгээд тэр 2 заамдалцаад муудалцахаар нь би тэр хоёрыг ШТС-ын өрөөнөөс гаргасан. Э, Эд хандаж хэлэхдээ та согтуу байж машин барилаа гэж уурлаж байсан. Э, Э хоёр бие биеэ ална гэж хэрэлдээд байсан. Би буцаж ШТС-ын өрөөнөөс Эын эхнэр болох С дуудаад Э болон түүний эхнэр С бид гурав харих гээд алхаж байтал араас Э Бонго маркийн машинтайгаа бид гурвыг тойрч хүчтэй яваад байсан чинь Э уурлаад явж байгаа машин дээр очоод машиныг зогсоох зорилготой байсан байх түлхүүрийг нь сугалж авах гэж байтал яасан гэдгийг нь мэдэхгүй байна нэг мэдсэн нь Э Эн машины доогуур орчихсон. Тэгээд Э зугтаагаад хурдтай яваад өгсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 24 дэх хуудасны тал),

            Т.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр буюу 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цаг 20 минутын орчим би гэртээ унтах гээд хэвтэж байтал гадаа манины дуу чанга сонсогдоод байсан ба удалгүй юм мөргөж байгаа чанга мөртөө битүү дуу гарсан тэгээд эрэгтэй, эмэгтэй хүн орилж байх шиг сонсогдсон. Удалгүй 23 цаг 30 минутад ********** дугаараас надад дуудлага орж ирсэн ба тухайн дуудлагыг автал С уйлчихсан хоолой нь чичирсэн байдалтай Э ах манай нөхөр Эыг машинаар дайрчихлаа та хурдан ирээрэй Д ахын хашаанд байгаа гэж хэлсэн ба би 23 цаг 30 минутад цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би нөхөр С хамт 23 цаг 32 минутад тухайн Д гэх айлд очиход Тэгээд би нөхөр С хамт 23 цаг 32 минутад тухайн Д гэх айлд очиход Э тус айлд дээшээ хараад хэвтсэн байдалтай, хэвлийгээ дараад орь дуу тавьж байсан. Тэгээд би өвчтөний биеийн байдлыг үнэлээд анхан шатны түргэн тусламж үзүүлсэн ба тэр хооронд манай нөхөр Сайнзаяа эмнэлэг сувилагч авчирсан тухайн үед өвчтөний биед үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд, ухаан санааны хувьд саруул, зүүн гарын мөр, бугуй, сарвуу хэсгээр зулгарсан шархтай, зүүн хөлийн өвдөгний дээд болон дотор хэсгээр зулгарсан шархтай, зүрхний авиа тод хэм жигд бус, судасны цохилтын тоо 1 минутад 103 удаа, артерын даралт баруун зүүн талд 130/80 мм. Муб, амьсгалын зам чөлөөтэй, цээж хэвлий хэсгээр эмзэглэл их, уушги 2 талд цулцангийн суларсан амьсгалтай, нойтон хэржигнүүр сонсогдоно, хэвлий цардагар, нэлэнхийдээ эмзэглэл их байсан. Биеийн байдалд үзлэг хийсний дараа өвдөлт намдаах, цус тогтоох эмчилгээ хийж, сумын эрүүл мэндийн төв рүү тээвэрлэсэн ба эрүүл мэндийн төвд 00 цагт ирж яаралтай түргэн тусламжийн хуудсыг нээж эмчилгээг үргэлжлүүлсэн ба тухайн хүний биеийн байдалд дахин үзлэг хийж урьдчилсан байдлаар цээж, хэвлий хөндийн хавсарсан гэмтэлтэй, дотуур цус алдалттай, хурц цус алдалтын дараах хүнд хэлбэрийн цус багадалттай гэж үнэлсэн. 23 цаг 56 минутад Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл мэс заслын тасгийн эрхлэгч Х.Э өвчтөн Эын биеийн байдлыг танилцуулан зөвлөгөө авч яаралтайгаар хагалгааны багийг дуудах саналыг хэлсэн ба Х.Э нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Аймгийн танилцуулж алсын дуудлага өг гэж хэлсний дагуу 00 цаг 07 минутад Аймгийн нэгдсэн эмнэлэгт алсын дуудлага өгсөн. А сумын эрүүл мэндийн төвд холбогдох бүх шинжилгээг авч ажилласан. Өвчтөний биеийн байдал тогтворгүй байсан болохоор үргэлжлүүлэн шинж тэмдгийн эмчилгээг хийж ажилласан...” гэх мэдүүлэг,

          20 оны 1 сарын 20-ны өдрийн Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт (хх-ийн 6-13 дахь хуудасны тал),

           Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн *********** дугаартай шинжээчийн “...Д.Э-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуулрал, цөсний ерөнхий цоргын урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. ...учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. ...учирсан цөсний хүүдийн хуулрал, цөсний ерөнхий цоргын урагдал гэмтлийн улмаас цөсний хүүдийг авсан байх тул 5.46.5-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 20 хувь нөлөөлнө..." гэх дүгнэлт (хх- ийн 28-29 дэх хуудасны тал),

20 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /Насанд хүсэгчид/ №29,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 13 дахь хуудасны тал),

20 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Түргэн тусламжийн хуудас № 21,

              20 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн "...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: al согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн..." гэх магадалгаа (хх-ийн 51- 52 дахь хуудасны тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт, гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “...Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 1 сарын 19-ний өдөр Д аймгийн А сумын * дүгээр баг хайрхан цогт шатахуун түгээх станцын ойролцоо өөрийн төрсөн дүү Этой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар киа бонго 3 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 3.7, 12.2, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Эыг дайрч биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал цөсний хүүдийн хуулрал, цөсний ерөнхий цооргоны урагдал бүдүүн гэдэсний урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт хохирогч Эын мэдүүлэг, гэрч Э, Н нарын мэдүүлэг Д аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт мөн мөрдөгчийн 20 оны 4 сарын 22-ны өдрийн магадалгаа, шүүгдэгч Д.Эн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Э нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол нөхөн төлбөр байхгүй. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол нөхөн төлбөр байхгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

            Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч С.Ш гэм буруугийн шүүх хуралдаанд “...Д.Эгийн хувьд бол өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэсэн учраас үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийг харгалзан үзээд өмгөөлөгчийн хувьд маргахгүй оролцож байгаа. Мөн хэрэгт авагдсан баримттай маргахгүй, зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байна. Д.Эгийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болон тогтоогдсон байна гэж өмгөөлөгчийн үзэж байгаа. Харин хохирол төлбөрийн хувьд хэдийгээр хавсралт авагдсан баримт байхгүй ч гэсэн шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийн талаас болон Эн зүгээс хохирол төлбөр төлсөн. Хохирогч хүлээж авсан мөн цаашид нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн учраас Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой.” гэв.

            Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Э.Д гэм буруугийн шүүх хуралдаанд: “Өмгөөлөгчтэй санал нэг байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болон тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн А сумын * дүгээр баг Хайрхан Цогт уул шатахуун түгээх станцын ойролцоо өөрийн төрсөн дүү Д.Этой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Киа бонго-3 (Kia Bongo-3) маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эыг дайрсны улмаас биед нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуурал, цөсний ерөнхий цоргоны урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

мөн Даваажавын Э нь хохирогч Б.Эыг Киа бонго-3 (Kia Вongo-3) маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрахдаа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасангэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би Бонго машины жолооч талын онгорхой цонхноос зүүгдсэн чинь ах зогсохгүй яваад байсан. Тэгээд миний гар тавигдаад би Э ахын барьж явсан машины хойд талын дугуйны доогуур орсон. Тэгээд ах тэр чигээрээ яваад өгсөн. Н ах манай эхнэр 2 намайг өргөж айлд оруулаад түргэн дуудсан байх..." гэх мэдүүлэг,

           Гэрч И.С мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “Тэгсэн чинь Э ах хурдаа нэмсэн чинь манай нөхрийн гар нь тавигдаад машины доогуур орчих шиг болсон. Тэгээд Н ах Э ахын араас та хүн алчихлаа шүү дээ гэж орилж байсан.” гэх мэдүүлэг,

           Гэрч Ө.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “Би буцаж ШТС-ын өрөөнөөс Э-ын эхнэр болох Сувдааг дуудаад Э болон түүний эхнэр Сувдаа бид гурав харих гээд алхаж байтал араас Э Бонго маркийн машинтайгаа бид гурвыг тойрч хүчтэй яваад байсан чинь Э уурлаад явж байгаа машин дээр очоод машиныг зогсоох зорилготой байсан байх түлхүүрийг нь сугалж авах гэж байтал яасан гэдгийг нь мэдэхгүй байна нэг мэдсэн нь Э Эн машины доогуур орчихсон. Тэгээд Э зугтаагаад хурдтай яваад өгсөн..." гэх мэдүүлэг, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч Д.Э-ын биед “...хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэгний эдийн урагдал, цөсний хүүдийн хуулрал, цөсний ерөнхий цоргын урагдал, бүдүүн гэдэсний урагдал гэмтлүүд тогтоогдлоо. ...учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. ...учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. ...учирсан цөсний хүүдийн хуулрал, цөсний ерөнхий цоргын урагдал гэмтлийн улмаас цөсний хүүдийг авсан байх тул 5.46.5-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 20 хувь нөлөөлнө...” гэх хүнд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн ************ дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Д.Э-гийн үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

           Прокуророос шүүгдэгч Д.Э-гийн  үйлдлийг согтуурсан үедээ үедээ тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжээр нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Ш, Э.Д нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Э-гаас эмчилгээний зардалд нийт 8,000,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байх ба өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э нь хохирогч Эын эрүүл мэндэд 05-61 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон тул түүнд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 заалтуудын ялуудыг нэмж нэгтгэн түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж Д аймгийн А сумын нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт түүнд мөн 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 заалтад заасан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар Д аймгийн А сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг нь хязгаарлаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасах ялын саналыг гаргаж байна.” гэв.

            Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч С.Ш, Э.Д нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Д.Эгийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан зүйл анги дээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд нь 450,000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу уг тогтоолоор оногдуулсан тэнсэх шийтгэл болон торгуулийн шийтгэлийг тус тусад нь эдлүүлэхээр шийдэж өгнө үү.” гэв.

          Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

  Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг нэг үйлдлээр үйлдсэн, мөн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд нь торгох шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзэв. 

         Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

        Шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх үндэслэлтэй байна.

              Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэгт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, мөн хуулийн 27.10 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1  жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоосугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Д аймгийн А сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл  хорих ялаар солихыг дурдсугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

            8.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           10.Шүүгдэгч Д.Э-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

           11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           12.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГОНЧИГСУМЛАА