| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/153 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,
Улсын яллагчаар Д.З,
Шүүгдэгч Ш.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Гэд холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол улсын иргэн, ……………………………….
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: Яллагдагч Ш.Г нь 20** оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэр МСҮТ-ийн байрны хажууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн *********** улсын дугаартай К.Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 20** оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М*** дэлгүүрийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн * ** улсын дугаартай Ниссан тида маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.З би шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гэд холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийн эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах яллах дүгнэлтийг гаргаж байна. Ш.Г нь 20** оны 04 дүгээр сарын 06-ний өдөр, 20** оны 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд урьд өмнө нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан, үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаагаа хөнгөн гэм хэрэг үйлдсэн, удаа дараа тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нөхцөл байдлыг харгалзаж түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүний эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчээс гаргах мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг дурдаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд Ш.Гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгч болон Ш.Гийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй. Ш.Гийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Мөн анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Ш.Г нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж прокурортой ял тохиролцсон болно. Иймд прокурорын ялын саналын дагуу буюу тохиролцсон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн Ш.Гийн хувьд тэтгэврийн орлогоороо амьдардаг учраас уг ялыг түүний төлөх боломжоор хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Г нь согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасны улмаас Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 09 сарын 10-ны өдрийн *********** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулжээ.
Гэвч шүүгдэгч Ш.Г нь 20** оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Д аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр МСҮТ-ийн байрны хажууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* улсын дугаартай К.Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 20** оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М дэлгүүрийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ** ** улсын дугаартай Ниссан тида маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд тус тус оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ш.Г нь 20** оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замын МСҮТ-ийн байрны хажууд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ************** улсын дугаартай К.Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн 20** оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М дэлгүүрийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн *********улсын дугаартай Ниссан тида маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд тус тус оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч Ш.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ш.Гэд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Гэд оногдуулсан ял, эрх хасах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ш овогтой Ш Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Ш.Гэд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА