| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,
Улсын яллагч хяналтын прокурор Ц.Ц,
Шүүгдэгч Т.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..........................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Н нь 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн Х сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х хилийн боомтын орчимд Ж.Бтай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, дух, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Н нь 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д аймгийн Х сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Х хилийн боомтын орчимд Ж.Б-тай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, дух, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Н нь Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 08 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.
Хохирогч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Х хилийн боомтод байрлах гэрийнхээ гадаа тээврийн хэрэгсэлдээ 20** оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн үед засвар үйлчилгээ А, Б гэх залуусын хамт засвар хийж байгаад бие засах санаатай гэрээс зүүн урд зүгт явж байх үед хашааны гаднаас хар хөх өнгийн суудлын жижиг тэрэгтэй хүмүүс манай гэрийн хашаан дотор орж ирэхээр нь би явж очоод яаж яваа хүмүүс вэ гэж асуусан чинь тухайн хүмүүс согтуу байсан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс яах гэж явсан чамд ямар хамаатай юм гэж хэлэхээр нь би энд айл болон албан байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа тул гараад яв гэж нөгөө согтуу залуучуудад хэлсэн чинь халхын нутагт хаагуур явахаа чамаар заалгахгүй хөгшин төгцөг минь гэж хэлэхээр нь би юу гээд байгаа юм бэ гээд ...нөгөө залуучуудтай маргалдаад ...над руу дайраад ноцолдож намайг газарт унагаах үед би орны хөлийн хажууд байсан аккумлятор мөргөөд хөмсөг, хамраас цус гарсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р тал/,
Сэжигтэн Э.Б "...Н болон нөгөө хөгшин ах хоёр маргалдаад хэрэлдээд байхаар нь одоо болиоч гээд салгасан...." гэх мэдүүлэг /хх- ийн 14-15-р тал/,
Сэжигтэн Г.Б "...Н уурлаад хүн зам асуух хооронд уурлаад машин тэрэг эвдэж хутга бариад байна гэсэн чинь нөгөө хөгшин ах буцаад гэртээ ороод хаалга дээрээ зогсоод болохгүй бол буудна шүү гээд бид нар луу нөгөө үзүүр нь мохсон хутгаараа чичээд байхаар нь Н булааж авах гэж байгаад гараа исгээд цус гарсан чинь Н уурлаад ...намайг хутгал гээд гэр лүү нь яваад орсон. Тэгээд гэрт нь Н нөгөө ахтай ноцолдоод хөгшин ахыг газарт унагаасан. Тухайн ахтай манай найз болох Н маргалдаад унаад босож ирэх үедээ хамар болон нүүрний хэсгээс цус гарч байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 20** оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай "1.Ж.Бын биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, дух, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р тал/,
А билгүүн ХХК-ийн 20** оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1408 дугаартай "Авто машин техникийн эвдрэлийн хохирлын үнэлгээгээр нийт 275.000 төгрөг" үнэлгээний тайлан /хх-ийн 50-51-р тал/,
Яллагдагч Т.Н-ын "...20** оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз Б, Б нарын хамт машин дотроо Д аймгийн Х сумын Х хилийн боомтод архи уугаад бид нар согтсон. Тэгээд бид нар согтсон байсан болохоор буцаад гарах гэсэн боловч замаа олохгүй төөрөөд тэгээд нөгөө өвгөн буюу Б гэх хүний гэрийн гадаа таараад маргаан болж би Б гэх өвгөний биед халдаж биед нь гэмтэл учруулсан. Тэрнээс надтай хамт байсан Б, Б нар нь их согтуу байсан болохоор нөгөө өвгөн Б гэх хүнийг онож цохиж чадаагүй. Би хүмүүс чирмээргүй байгаа учраас үнэнээ хэлж гаргасан үйлдэл хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Б том машины дугуйны нуух гэх нэртэй төмөр над руу шидэх үед нь би бултаж намайг онолгүй миний ард байсан машиныг оночихсон. Тэрнээс миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл рүү шидсэн зүйл байхгүй. Миний машинд учирсан хохирлыг Б 275,000 төгрөгийг бэлнээр надад өгч барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-83-84-р тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Т Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч Т.Н нь 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА