Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01046

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2017/01046

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 7 дугаар гудамжны******* тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Боржигин овогт Сугаржавын *******/рд:ЧБ57102679/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох,

Өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5 910 722 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД-1581/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* нь 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар хотынны 1 баазын даргын 15 тоот тушаалаар жолоочоор ажил орж, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б-82 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гартлаа тасралтгүй 5 жил 10 сар ажилласан. Энэ байгууллагад бүх насаараа ажилласан надад өндөр насны тэтгэвэрт гарахад өгдөг тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгохгүй хохироож байна. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн******* ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтрын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 6 сарын тэтгэмжийн зөрүү 7,092,866 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/204 тоот тушаалаар тэтгэмж 1 182 144 төгрөг авсныгаа хасч 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5 910 722 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Байгуулллагын зүгээс хамтын гэрээг мөрдөхгүй гэдгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сард тэтгэвэрт гарсан юм. Учир нь байгууллагаас хамтын гэрээг мөрдөхгүй, мөрдөнө гэсэн маргаантай байгаа тул хөөн хэцэлцэх хугацаа яригдахгүй, хөөн хэлэлцэх хугацаа сэргэнэ гэж үзэж байна. 2015 оны 03 дугаар сарын 06-ны Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах газраас зөвлөмж ирсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, хамтын гэрээг хүчингүй болгосон гэж хэлээгүй, энэ 2 байгууллагын дунд нэхэмжлэгч хохирох ёсгүй гэв.

 

Хариуцагч******* ОНӨААТҮГазар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд иргэн С.******* нь******* ОНӨААТҮГ-ыг хариуцагчаар татаж, хамтын гэрээний дагуу 6 сарын тэтгэмж болох 7,092,866 төгрөг олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.******* нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар жолоочоор ажилд орж ажиллаж байгаад захирлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны Б/82 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/204 тоот тушаалаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 1,182,144 төгрөг олгосон. Нэхэмжлэгчийн дансанд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орсон байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг******* ОНӨААТҮГ нь мөрдлөгө болгон ажилдаггүй бөгөөд энэхүү хамтын гэрээ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоол, уг тогтоолын дагуу Нийслэлийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаарнэг НӨҮГ,-3 НӨҮГ, Цахилгаан тээвэр НӨҮГ-ыг татан буулгах захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийн дагуу дээрх НӨҮГ-ууд нь хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу татан буугдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө, Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр сарын 14.2 дахь хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ бйагуулна заалтыг үндэслэн******* ОНӨААТҮГ нь дотроо 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэл, 2 дугаар баазын үйлдвэрчний эвлэл, 3 дугаар баазын үйлдвэрчний эвлэл, Эв нэгдэл үйлдвэрчний эвлэл гэсэн 4 үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаа явуулдаг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээг******* ОНӨААТҮГ нь дагаж мөрдөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа 2 дахь үндэслэл бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал. Захирлын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны Б/82 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд мөн оны 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/204 тоот тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 1,182,144 төгрөг олгоод дансанд нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орсон байдаг. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд тэтгэмж авах шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч даруй ажлаас чөлөөлөгдөөд 1 жил 9 сар тэтгэмжээ аваад 1 жил 8 сарын дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар зохицуулсан. 2015 оны 03 дугаар сард нэхэмжлэгч нь Үйлдвэрчний Эвлэлийн Хороонд өргөдөл бичиж өгсөн баримт байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар нотлох баримт байдаггүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон ш хэлэлцэгдсэн , :

 

Ц.******* нь ******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад дутуу олгогдсон 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 7 092 866 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5 910 722 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, ...Автобуснэг ОНӨҮГазар нь татан буугдсан учир хамтын гэрээг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй, мөн нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлэн гомдол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.******* нь 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Автобуснэг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт нийтийн тээврийн жолоочоор ажилд орж, тасралтгүй 5 жил 10 сар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын Б-82 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, С.*******гийн 344876 тоот нийгмийн даатгалын дэвтэр болон дээрх тушаалаар тус тус нотлогдож байна. /хх 3, 4-8, /

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор******* ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж,-1,-3 ОНӨААТҮГазар, Цахилгаан тээвэр НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн Зорчигч тээвэр нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нийлүүлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байх тул Автобуснэг ОНӨҮГазрын эрх залгамжлан авсан этгээд нь Нийслэлийн******* ОНӨААТҮГазар байна. /хх14/

 

Автобус-1 ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгоно. 5 жил ажилласан бол 6 сарын ... гэжээ. х9/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөхөөр заасан боловч хэрэгт авагдсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна.

 

Ийнхүү дээрх хамтын гэрээнд зааснаар нэхэмжлэгч С.******* нь 5 жил 10 сар ажилласан тул түүнд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох ёстой байхаднэг ОНӨҮГ-ын эрх залгамжлагч******* ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

Гэвч нэхэмжлэгчид тэтгэмжийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/204 тоот тушаалаар олгосон байх бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1 182 144 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч С.******* нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ...тэтгэмжийн мөнгийг хамтын гэрээний дагуу олгуулж өгнө үү гэсэн утга бүхий хүсэлтийг тус газрын үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргаж байсан болох нь төлбөрийн №0000000290 тоот даалгавар, Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга болон С.*******гийн гараар бичсэн өргөдөл зэргээр тогтоогдож байна. /хх27, 60/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.

 

Иймд хөдөлмөрийн гэрээний буюу хамтын гэрээний нэг тал болох нэхэмжлэгчийн гомдол гаргах эрх нь өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргаснаар үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгтнэг ОНӨҮГ нь татан буугдсан, хамтын гэрээтэй холбоотой асуудлаар маргаантай байсан тул гомдол гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх нөхцөл байсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсаннэг ОНӨҮГ нь татан буугдаж, үүрэг хариуцлага нь шинээр бий болсон******* ОНӨААТҮГ-т шилжсэн, хамтын гэрээтэй холбоотой маргаантай байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч******* ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар тэтгэмж олгогдсон, мөн нэхэмжлэгч нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар******* ОНӨААТҮГ-т хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар С.*******гийн нэхэмжлэлтэй,******* Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 5 910 722 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

د Д.МӨНГӨНТУУЛ