| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0156/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/160 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,
Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Од холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол улсын иргэн, ..................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.О нь 20** оны 10 дугаар сарын 12-ны Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Маргад зочид буудалд Н.Т гээгдүүлсэн 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Улсын яллагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа шүүгдэгч Ч.Од холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Ч.О нь 20** оны 10 дугаар сарын 12-ны Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Маргад” зочид буудалд Н.Т гээгдүүлсэн 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлсэн. Шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж аваад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн. Иймд шүүгдэгч Ч.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаарх саналыг танилцуулахад шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн тул уг саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэ хэргийн улмаас Ч.О нь хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба уг талсан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх саналтай байна. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.Огийн эрхийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Ч.О нь 20** оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийнхөө ажиллаж байсан зочид буудлаас цэвэрлэгээ хийж явцад 1 ширхэг бугуйвч, 1 ширхэг гинжийг хүн үлдээж орхисныг өөртөө байлгасан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Шүүгдэгч хэдийгээр боловсролгүй, хууль, бичиг үсэг мэдэхгүйгээс буцааж өгөөгүй гэж байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөгдөхгүй. 20** оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тухайн гээгдэл эд зүйлийг эзэнд нь буцааж өгсөн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Тухайн үед шүүгдэгч нь прокурортой ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон байдаг. Шүүгдэгч нь одоо Улаанбаатар хотод УБТЗ-ын эмнэлэгт хүүхдийн тасагт үйлчлэгчээр ажиллаж байгаа тул торгуулийн ялыг төлөх боломжтой байгаа тул прокурорын ялын саналын дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн тус торгох ялыг шүүгдэгчийн төлөх боломжтой нөхцөл буюу 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн тайлбарлан ойлгуулсан байгаа. Иймд прокурорын сонсгосон ялын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ч.О нь 20** оны 10 дугаар сарын 12-ны Д аймгийн С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М зочид буудалд Н.Т гээгдүүлсэн 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 780,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Т "...Би 20** оны 10 дугаар сарын 14-ний өдийн 11 цагийн орчимд Д аймгийн С сумын М нэртэй зочид буудалд 201 тоот өрөөнд буусан. Амарч байгаад 10 дугаар сарын 15-ны 02 цагийн орчимд ажил гараад буудлын өрөөнөөс гарахдаа амрах үедээ хүзүүнээсээ тайлсан мөнгөн гинж, бугуйнд байсан мөнгөн бугуйвчийг мартаад гарсан байсныг замд явахдаа мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дахь хуудасны тал),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 24 дүгээр тал),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 27 дугаар тал),
А б ХХК-ийн шинжээчийн 20** оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-************* дугаартай “…нийт үнэ… 780,000 төгрөг…” гэсэн дүгнэлт (хх-ийн 7-11) зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “...төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална...” гэж заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.О нь 20** оны 10 дугаар сарын 12-ны Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М зочид буудалд Н.Т гээгдүүлсэн 1 ширхэг мөнгөн бугуйвч, 1 ширхэг мөнгөн гинжийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 780,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч Ч.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Т өмчлөх эрхэд 780,000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлыг талаар
Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогтой Ч О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ог 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА