| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0156/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У,
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 20** оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..........................
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Г нь 20** оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжих шөнө Д аймгийн Д сумын * дүгээр баг Ц гэх газарт байрлах авто зам дээр *********** улсын дугаартай Газ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Б.А, Э.Ган-Эрдэнэ, С.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Прокурор Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Г нь 20** оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжих шөнө Д аймгийн Д сумын * дүгээр баг Ц гэх газарт байрлах авто зам дээр ******* улсын дугаартай Газ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Б.А, Э.ГЭ, С.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн. Мөн хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул прокуророос тухайн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг шүүгдэгчид санал болгоход зөвшөөрсөн тул уг саналын хүрээнд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Хохирогч тус бүрд 500,000 төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн. Мөн өвчтэй байх хугацааны бүх цалинг бүрэн хэмжээгээр олгосон. Мөн эмчилгээний зардлыг компани бүрэн хариуцаж гаргасан. Гомдол саналгүй.” гэв.
Шүүгдэгч Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс эхлэн сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Тухайн хэрэг нь болгоомжгүй байдлаар үйлдэгдэх онцлогтой учраас болгоомжгүйгээр анх удаа энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хохирогчид өнөөдрийн байдлаар төлөх төлбөргүй, хохирлыг иргэний нэхэмжлэгч байгууллага бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Мөн хуульд заасан үр дагаврыг ойлгож ухамсарласан. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурортой тохиролцсон саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12-р тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р тал/,
Хохирогч С.Б "...20** оны 10 дугаар сарын 07-ны өдөр У хотоос Эрээн хот руу Хаан банкны зузаатгалын ажлаар үйл ажиллагааны ажилтан Амарсайхан, жолооч Д, аюулгүй ажиллагааны ажилтан Г, Э нарын хамтаар ************ улсын дугаартай автомашинтай З сум руу явсан. З хоноод маргааш өглөө нь 10 дугаар сарын 08-ны өдөр Г ******* улсын дугаартай автомашиныг жолоодсон. А сумын пост өнгөрөөд хэсэг унтсан. Жолооч дугуй хагарлаа гэж хашхирсан машин дайвалзаад замын баруун гар тал руу онхолдсон. Компаниас буцалтгүй тусламж гэж 500.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,
Хохирогч Х.Э "...дугуй пас гэж дуугараад машин дайвалзаад замын баруун гар тал руу онхолдсон. Г жолоодоод би хажууд нь сууж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Хохирогч Б.А “...Б, г ах бид гурав арын суудалд суугаад жолоочийн хажуу талын суудалд Э ах суугаад явж байсан. Замын пост гараад удаагүй явж байгаа гэнэт арын дугуй буюу баруун хойд талын дугуй буудаад маш хүчтэй дуугарч жолоодлого алдагдаад замын баруун тал руу жолоогоо дийлэхгүй онхолдсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Хохирогч Э.Г "...би голд нь суугаад явж байсан. А сум өнгөрөөд хурд сааруулагч өнгөрөөд явж байтал пан гээд чанга дуу гарч дугуй хагараад жолооч Г дугуй хагарчихлаа гэж хэлээд замын хажуу руу онхолдсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******** дугаартай "С.Б биед баруун 3, 5, 6, 7-р хавирганы хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай "Х.Э биед тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. “...Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ***** дугаартай "Б.А биед сээрний 12-р нугалмын бяцарсан, баруун дал ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. “...Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай "Б.Г-Э биед баруун эгэм ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. “...Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1- т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо..." шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21- ний өдрийн /**** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83-р тал/,
*********** улсын дугаартай газ загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дгийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 133-р тал/,
20** оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ослын техникийн дүгнэлт /хх-ийн 136-140-р тал/,
А ХХК-ийн 20** оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 977 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 142-145-р тал/,
20** оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 132 дугаартай ослын техникийн дүгнэлт /хх-ийн 146-р тал/,
Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж хүлээн зөвшөөрсөн ажилтны баталгаа бүхий гарын үсэг /хх-ийн 150-154-р тал/,
20** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 46-15/26 дугаартай " *********** улсын дугаартай автомашины жолооч Д Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна," гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 214-215-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д нь 20** оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 20** оны 10 дугаар сарын 08-ны өдөр шилжих шөнө Д аймгийн Д сумын * дүгээр баг Ц гэх газарт байрлах авто зам дээр *********** улсын дугаартай Газ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Б.А, Э.Г-Э, С.Б нарын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас С.Б биед баруун 3, 5, 6, 7-р хавирганы хугарал, тархи доргилт гэмтэл бүхий хүндэвтэр, Х.Э биед тархи доргилт, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн, Б.А биед сээрний 12-р нугалмын бяцарсан, баруун дал ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр, Б.Г биед баруун эгэм ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун шанаанд зулгаралт бүхий хүндэвтэр зэрэг тус тус хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12-р тал/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-р тал/,
Хохирогч С.Б мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,
Хохирогч Х.Э мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Хохирогч Б.А мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,
Хохирогч Э.Г мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ****дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63-64-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13654 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83-р тал/,
***** улсын дугаартай газ загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дгийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 133-р тал/,
20** оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ослын техникийн дүгнэлт /хх-ийн 136-140-р тал/,
А ХХК-ийн 20** оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 142-145-р тал/,
20** оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 132 дугаартай ослын техникийн дүгнэлт /хх-ийн 146-р тал/,
Аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж хүлээн зөвшөөрсөн ажилтны баталгаа бүхий гарын үсэг /хх-ийн 150-154-р тал/,
20** оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 214-215-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 гэсэн хэсгүүдэд зүйлчлэгдэх ба тус гэмт хэргийн үндсэн /ердийн/ шинж /бүрэлдэхүүн/ буюу 1 дэх хэсгийн диспозицед “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор томьёолж өгсөн бөгөөд харин энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, их хэмжээний хохирол учруулсан бол 2 дахь хэсэгт зааснаар, харин гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол, түүнийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн, эсхүл хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол 3, 4 дэх хэсгийн диспозицед зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан.
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол түүнээс дээш хор уршиг учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй, хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэж бий болох гэнэтийн осол, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байх үүрэг бүхий этгээд байна.
Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хохирол, хор уршигт хүргэсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Шүүхээс шүүгдэгч Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А, Э.Г, С.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Дгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэгт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт С Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг дурдсугай.
9.Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА