| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагч хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 20** оны 06 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч А.Б нь Д аймгийн С сумын *-р багт байрлах СЩ заалны гадаа Ш.МЩ эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Хаожие /Haojue/ маркийн улаан өнгийн мотоциклийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.З би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч А Б холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч А.Б нь Д аймгийн С сумын * дүгээр багт байрлах спорт заалны гадаа хохирогч М эзэмшлийн улаан өнгийн мотоциклыг авто тээврийн хэрэгслийн завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Мядагмаагийн мэдүүлэг, мөн ашид билгүүн компанийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд ял шийтгэл эдэлж байсан хугацаагаа дуусгавар болоогүй байж дахин гэмт хэрэг үйлдсэн учирсан хохирол нөхөн төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзаж түүнд мөн хуульд зааснаар Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Урьд Б нь Д аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 20** оны 4 сарын 1-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өнөөдрийн шүүх хуралдаанаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 сарын хугацаагаар Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол нөхөн төлбөр байхгүй. Хохирогч М бол нийт 1,500,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь эд зүйлээр нь бол бүрэн бүтэн хүлээлгэж өгч, хохиролгүй болгосон. Шүүгдэгч А.Б нь 20** оны 6 сарын 3-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар бол хураагдан ирсэн зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас гаргуулах зардалгүй болно гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 20** оны 5 сарын 3-ны өдөр Д аймгийн С сумын спорт заалны өмнө талд орой архи ууж сууж байгаад гэрээтэй харих гээд хажууд мотоцикл байсан. Тэрний утсыг нь салгаад асуугаад унаад явсан. Унаад явж байгаа замд гинж нь мултраад зогссон. Мотоциклыг нь данхраадаж өргөчхөөд гэр лүүгээ яваад өглөө ирэхэд мотоцикл байхгүй байсан. Спорт заалны урдуур өглөө 9 цагийн үед зах руу явж байгаад спорт заалны өмнө миний унаж явсан мотоцикл бүтнээрээ байж байсан. Тэгээд би сүүлд нь спорт заалны цэвэрлэгч хүүхний мотоцикл гэдгийг нь мэдсэн...” гэв.
Хохирогч Ш.Мгийн "... Би 20** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд цайны цаг дуусаж байхад ажил дээрээ буюу С сумын 1-р багт спорт зааланд өөрийн эзэмшлийн улаан өнгийн, Наојие маркийн мотоциклийг унаж ирээд спорт заалны урд цонхны доор мотоциклоо үлдээгээд түлхүүрээ сугалаад ажил руугаа орсон. Би ажлаа тараад гэртээ харих гээд 17 цагийн орчимд ажлаасаа гарсан чинь миний мотоцикл байхгүй байхаар нь спорт заалны хяналтын камерыг заалны жижүүрээр хяналтын камерыг шүүхэд нэг эрэгтэй хүн мотоциклийн утсыг салгаж байгаад унаад явж харагдсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас)
Хохирогч Ш.М 20** оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Улсын дугааргүй, Хаожие (Haojue) маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 11 дэх хуудасны тал)
А б ХХК-ний 20** оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ************** дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх- ийн 19-22 дахь хуудасны тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-5 дахь хуудасны тал) зэргийг шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
А.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй...” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Мөн шүүгдэгч А.Б нь Ш.М-гийн өмчлөх эрхэд халдан Д аймгийн С сумын *-р багт байрлах Спорт заалны гадаа Ш.М-гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Хаожие /Haojue/ маркийн улаан өнгийн мотоциклийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсан нь
Шүүгдэгч А.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 20** оны 5 сарын 3-ны өдөр Д аймгийн С сумын спорт заалны өмнө талд орой архи ууж сууж байгаад гэрээтэй харих гээд хажууд мотоцикл байсан. Тэрний утсыг нь салгаад асуугаад унаад явсан. Унаад явж байгаа замд гинж нь мултраад зогссон. Мотоциклыг нь данхраадаж өргөчхөөд гэр лүүгээ яваад өглөө ирэхэд мотоцикл байхгүй байсан. Спорт заалны урдуур өглөө 9 цагийн үед зах руу явж байгаад спорт заалны өмнө миний унаж явсан мотоцикл бүтнээрээ байж байсан. Тэгээд би сүүлд нь спорт заалны цэвэрлэгч хүүхний мотоцикл гэдгийг нь мэдсэн...”
Хохирогч Ш.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 20** оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд цайны цаг дуусаж байхад ажил дээрээ буюу С сумын 1-р багт спорт зааланд өөрийн эзэмшлийн улаан өнгийн, Наојuе маркийн мотоциклийг унаж ирээд спорт заалны урд цонхны доор мотоциклоо үлдээгээд түлхүүрээ сугалаад ажил руугаа орсон. Би ажлаа тараад гэртээ харих гээд 17 цагийн орчимд ажлаасаа гарсан чинь миний мотоцикл байхгүй байхаар нь спорт заалны хяналтын камерыг заалны жижүүрээр хяналтын камерыг шүүхэд нэг эрэгтэй хүн мотоциклийн утсыг салгаж байгаад унаад явж харагдсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас),
Хохирогч Ш.Мягмармаад 20** оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Улсын дугааргүй, Хаожие (Haojue) маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 11 дэх хуудасны тал),
А ****** ХХК-ний 20** оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *****-925- ****** дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх- ийн 19-22 дахь хуудасны тал),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-5 дахь хуудасны тал) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байх ба гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Мд учруулсан 1,500,000 төгрөгийн хохирол учирсан ба уг мотоциклыг буцаан хүлээлгэн өгсөн буюу хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохиролд шүүгдэгч А.Баааас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд ял шийтгэл эдэлж байсан хугацаагаа дуусгавар болоогүй байж дахин гэмт хэрэг үйлдсэн учирсан хохирол нөхөн төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзаж түүнд мөн хуульд зааснаар Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Урьд Б нь Д аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс 20** оны 4 сарын 1-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өнөөдрийн шүүх хуралдаанаар оногдуулсан 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 сарын хугацаагаар Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол нөхөн төлбөр байхгүй. Хохирогч М бол нийт 1,500,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь эд зүйлээр нь бол бүрэн бүтэн хүлээлгэж өгч, хохиролгүй болгосон. Шүүгдэгч А.Б нь 20** оны 6 сарын 3-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар бол хураагдан ирсэн зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас гаргуулах зардалгүй болно гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, урьд Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Бы нийт эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-д урьд Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20** оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Бы нийт эдлэх ялыг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч А.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч А.Бд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА