Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

         Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         Улсын яллагч хяналтын прокурор Д.З,

         Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Д аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..................

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.О нь 20** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн Д сумын 1 дүгээр ба Сондуулын бууц гэх газарт О.А үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг баруун мөрөн тус газарт хутгаар хутгалсны улмаас биед нь мөр, нурууны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 20** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн Д сумын * дүгээр ба С бууц гэх газарт О.Анхбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг хутгаар баруун мөрөн тус газарт хутгаар хутгалсны улмаас биед нь мөр, нурууны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 3-8 дахь хуудасны тал),

            Хохирогч О.А "...Би гэрийн баруун талын орон дээр сууж О гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Нэг мэдэх үед миний нуруу хэсэгт хүйт даагаад ирсэн. Тэгэхээр нь харах үед О намайг хутгалсан байсан. ...Оын гэрт О бид хоёр л байсан өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас)

            Гэрч Н.Б “...Тэгээд А гэрт байж байгаад орой Оын гэр рүү ороод буцаад 30 минутын ар дээр нуруу хэсэг нь бөөн цус болоод орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон бэ гэтэл О намайг хутгалсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас)

            Гэрч Ц.Б "... тэгтэл О надад би Ахутгалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд гайхаад Б эгчийн гэрт орох үед А зүүн мөр баруун дал хэсэгт 2 хутгалчихсан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас)

            Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ******** дугаартай шинжээчийн "... О.А биед мөр, нурууны шарх гэмтэл тогтоогдлоо... Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. ... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 32 дугаар хуудас)

            Яллагдагч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "... Тэгэхээр нь би чи одоо харьж амар би амарлаа гэж хэлэх үед битгий хуц пиздаа минь гээд байсан. Тэгэхээр нь манай эхнэр хөөгөөд харьж амар гээд гаргасан. Тэгээд манай эхнэр надад ор засаж өгөөд амарч бай гээд өөрөө малаа тавьж хөхүүлэх гээд гараад явсан. Тэгээд би унтах санаатай байж байтал А орж ирэхээр нь орж амар би амарлаа гэтэл А намайг ална пиздаа минь гэсэн. Би гэрийн зүүн талд ширээний зүүн талд сууж байсан. А орж ирээд баруун талын орон дээр сууж байгаад чамайг ална гээд босож ирээд миний өмсөж байсан подволкыг ноцолдож ураад миний хөндүүртэй байсан хурууг хөндөхөөр нь би уурлаад ширээн дээр байсан хутгыг аваад А зүүн мөр болон баруун дал хэсэгт 2 удаа хутгалсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дахь хуудасны тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

           Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Б О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй 20 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГОНЧИГСУМЛАА