Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2019/00065

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2019/00065

Сэлэнгэ аймаг

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 1 дүгээр хэсэг 16 дугаар байр, 15 тоотод оршин суух, эмэгтэй, 40 настай, одоо Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөнд кассир ажилтай ******* овогт *******ын *******ын /*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 1 дүгээр хэсэг 148 тоотод оршин суух, эрэгтэй, 41 настай, одоо группт байдаг ******* овогт *******н *******д /*******/ холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэдөш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд тайлбартаа:

...Д.******* бид хоёр 2011 оны 08 дугаар сард танилцсан. Бидний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин Д.Халиун төрсөн. Миний бие нь хүүхэд төрүүлээд 2018 оны 09 дүгээр сард ажилдаа орох гээд Д.*******д Чи хүүхдээ цэцэрлэгт орох хүртэл хугацаагаар нь хараад өгөөч гэхэд Харж чадахгүй гэсэн. Хүүхдээ өөрийн аав, ээж хоёроо авчирч харуулж байгаа. Бид хоёрын хувьд хамтран амьдрах ямар ч боломж байхгүй, хамтран амьдарч байгаагүй. Би 11 дүгээр ангид сурдаг том охинтой. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь группт байдаг. Хөл, нуруу муутай. Одоо удахгүй толгойн хагалгаанд орох гэж байгаа. Би хувьдаа 5 үхэртэй түүнийгээ маллаж, тэжээж байдаг. Ямар ч завгүй учир хүүхэд харах боломжгүй байсан. Миний хүүхэд мөн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Д.*******д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Д.*******д холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигчид нь 2011 оноос дотно харьцаатай болж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин Д.Халиун төрснийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №4301000154 бүртгүүлсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбар зэргээр нотлогдож байгаа болно.

Иймд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Д.Халиуныг эх Ц.*******ын асрамжинд хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Д.Халиуныг 11 нас хүртэл тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Д.*******аас охин Д.Халиунд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (187.100:2х12=1.122.600төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 31.492 төгрөг, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагч Д.*******аас гаргуулан Ц.*******д тус тус олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 04 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Д.Халиуныг насанд хүртэл эх Ц.*******ын асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Д.Халиуныг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.*******аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.*******аас 70.200 төгрөг гаргуулан Ц.*******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.*******аас 31.492 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА