Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Б.Оюун-Ундраа, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраад холбогдох эрүүгийн 2016 2501 2624 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүү, бэр, ач хүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн гудамж, 01-47 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 10 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Батсүхийн Оюун-Ундраа, /РД:ТИ66053001/,         

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байсан иргэн Ж.Галдангийн гар цүнхнээс Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 давхарт үйлчлүүлж байсан иргэн Э.Оюунчимэгийн цүнхнээс биет 24.000 төгрөг, Голомт банкны 2209099746 дугаартай виза карт, 250.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч зэргийг хулгайлан авч, улмаар 2209099746 дугаартай виза картнаас хууль бусаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 524.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн цахим бүртгэлийн үүдэнд иргэн Б.Түмэн-Өлзийгийн 780.000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс, барааны зах дотор иргэн Ш.Нэргүйн 400.000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Өвөрхангай аймгийн эмнэлэг дээр явж байгаад 780.000 төгрөг хүний цүнхээс авсан нь миний буруу. Мөн захаас 420.000 төгрөг авсан. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлж явж байсан эмэгтэйн түрийвчин доторх картнаас 250.000 төгрөг авсан, Улсын бүртгэлийн газар явж байгаад хүний гар утас авсан гэв.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байсан үл таних эмэгтэй хүний цүнхнээс гар утсыг нь хулгайлан аваад Хар хорин захын орчим 550.000 төгрөгөөр зарсан. Миний хулгайлан авсан гар утас Самсунг Галакси Эс 7 маркийн алтлаг өнгийн гар утас байсан. ...Би гэмтлийн эмнэлгийн нэг давхарт үйлчлүүлж байсан эмэгтэйн түрийвчийг гэрт байлгаж байсныгаа хүлээлгэж өгөхөөр аваад ирсэн. Хохирогч Түмэн-Өлзий нь хохирлын мөнгийг 780.000 төгрөг гэж нэхэмжилсэн байгааг би ойлгохгүй байна. Түрүүвчинд 430.000 төгрөг байсан. Бусад хохирогч нарын нэхэмжилсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /1 хх 37-42 дугаар хуудас, 2 хх 141 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Галдангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүрэг дотор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байгаад өөрийн гар цүнхнээсээ Самсунг Галакси Эс 7 маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 19-21 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТөв дотор хүлээн авахаар ороод номер аваад дугаарлаад ЭХО-д харуулах гээд байж байсан. Тэгсэн гэнэт 5 хүн араас шахаад хариугаа авах гэж байгаа гээд гараад ирсэн. Сувилагч гарч ирээд тэнд зогсож байсан хүмүүст хариу өгсөн. Миний ард болон хажууд зогсож байсан хүмүүс хариу аваагүй. Тэр хүмүүсийг явсны дараа цүнхээ үзэхэд түрүүвч байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 227-229 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Түмэн-Өлзийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багт байрлах БОЭТөвийн зүрхний эмчид 9 сартай хүүхдээ үзүүлэх гээд хадам ээж Дэлгэрсайханд гар цүнхээ бариулчихаад хадам аав Цэнд-Аюушийн хамт гурвуулаа явж байгаа БОЭТ-ийн цахим бүртгэлийн үүднээс ногоон өнгийн цэцгэн хээтэй арьсан хэтэвч, хэтэвчин дотор нь Банзрагчийн Түмэн-Өлзий гэсэн В ангиллын жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, бэлэн 780.000 гаран төгрөгтэй хамт хулгайд алдсан...” гэх мэдүүлэг. /2 хх 11-13 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Арвайхээр сумын хүнс барааны захын гэр ахуйн бараан дээр очиж ширээ аваад мөнгийг нь өгөөд буцаад хариултыг нь цүнхэндээ хийх гээд үзсэн чинь миний хэтэвч байхгүй болсон байсан. Миний алдсан хэтэвчинд бэлэн 400.000 гаруй мянган төгрөг, 3 ширхэг цахим үнэмлэх, манай нөхөр бид хоёрын эрүүл мэндийн дэвтэр байсан ...” гэх мэдүүлэг. /2 хх 63-65 дугаар хуудас/,

Гэрч Ж.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн өдөр манай бэр Б.Түмэн-Өлзий нь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүүхдээ үзүүлэх гээд бид хэд хамт ирсэн. Тэгээд БОЭТ-ийн цахим бүртгэлийн үүдэн дээр байж байгаад хүүхдээ үзүүлэх гэсэн чинь манай бэр миний хэтэвч байхгүй байна гээд ойр орчмын газраар хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг. /2 хх 14 дүгээр хуудас/,

Гэрч А.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017.02.12-ны өдөр 12 цагийн орчим аав, ээж хоёртой зах орж ойр зуурын юм авах гээд гэр ахуйн барааны лангуун дээр очиж юм үзэж байгаад манай ээж, аав хоёр нэг модон ширээ үзээд би хажууд нь өөр юм үзээд зогсож байтал ээж хэтэвч алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /2 хх 67 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 11, 234 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1 хх 213 дугаар хуудас, 2 хх 3, 112 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2 хх 9 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт /1 хх 51-52 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 43 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраа нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байсан иргэн Ж.Галдангийн гар цүнхнээс Самсунг Эс-7 маркийн гар утсыг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 1 давхарт үйлчлүүлж байсан иргэн Э.Оюунчимэгийн цүнхнээс биет 24.000 төгрөг, Голомт банкны 2209099746 дугаартай виза карт, 250.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвч зэргийг хулгайлан авч, улмаар 2209099746 дугаартай виза картнаас хууль бусаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 524.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн цахим бүртгэлийн үүдэнд иргэн Б.Түмэн-Өлзийгийн 780.000 төгрөгтэй түрийвчийг хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс, барааны зах дотор иргэн Ш.Нэргүйн 400.000 төгрөгтэй түрүүвчийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Ж.Галдангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүрэг дотор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт дугаарлан зогсож байгаад өөрийн гар цүнхнээсээ Самсунг Галакси Эс 7 маркийн гар утсаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 19-21 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ГССҮТөв дотор хүлээн авахаар ороод номер аваад дугаарлаад ЭХО-д харуулах гээд байж байсан. Тэгсэн гэнэт 5 хүн араас шахаад хариугаа авах гэж байгаа гээд гараад ирсэн. Сувилагч гарч ирээд тэнд зогсож байсан хүмүүст хариу өгсөн. Миний ард болон хажууд зогсож байсан хүмүүс хариу аваагүй. Тэр хүмүүсийг явсны дараа цүнхээ үзэхэд түрүүвч байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 227-229 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ; “...2017 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 багт байрлах БОЭТөвийн зүрхний эмчид 9 сартай хүүхдээ үзүүлэх гээд хадам ээж Дэлгэрсайханд гар цүнхээ бариулчихаад хадам аав Цэнд-Аюушийн хамт гурвуулаа явж байгаа БОЭТ-ийн цахим бүртгэлийн үүднээс ногоон өнгийн цэцгэн хээтэй арьсан хэтэвч, хэтэвчин дотор нь Банзрагчийн Түмэн-Өлзий гэсэн В ангиллын жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, бэлэн 780.000 гаран төгрөгтэй хамт хулгайд алдсан.Хадам аав Цэнд-Аюуш 2017 оны 2 сарын 7-ны өдөр тэтгэврийн зээл төрийн банкнаас аваад 2017 оны 2 сарын 8-ны өдөр надад 20.000 дэвсгэрт 40-н ширхэгээр буюу 800.000 төгрөг бэлэн өгсөн.Тэр үед манай хадам ээж Дэлгэрсайхан,хадам аав Цэнд-Аюуш нар байсан.Энэ 2 хүн мэдэж байгаа ” гэх мэдүүлэг. /2 хх 11-13 дугаар хуудас/,

Гэрч Ж.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн; “...Тухайн өдөр манай бэр Б.Түмэн-Өлзий нь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүүхдээ үзүүлэх гээд бид хэд хамт ирсэн. Тэгээд БОЭТ-ийн цахим бүртгэлийн үүдэн дээр байж байгаад хүүхдээ үзүүлэх гэсэн чинь манай бэр миний хэтэвч байхгүй байна гээд ойр орчмын газраар хайгаад олоогүй.Тухайн үед 800 гаад мянган төгрөг байсан байх...Би уг мөнгийг бэрдээ тэтгэврийн зээлээ авч өгөөд амьдрал ахуйдаа хэрэглээрэй гэж өгсөн” гэх мэдүүлэг. /2 хх 14 дүгээр хуудас/,

Хохирогч Ш.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчим Арвайхээр сумын хүнс барааны захын гэр ахуйн бараан дээр очиж ширээ аваад мөнгийг нь өгөөд буцаад хариултыг нь цүнхэндээ хийх гээд үзсэн чинь миний хэтэвч байхгүй болсон байсан. Миний алдсан хэтэвчинд бэлэн 400.000 гаруй мянган төгрөг, 3 ширхэг цахим үнэмлэх, манай нөхөр бид хоёрын эрүүл мэндийн дэвтэр байсан ...” гэх мэдүүлэг. /2 хх 63-65 дугаар хуудас/,

Гэрч А.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017.02.12-ны өдөр 12 цагийн орчим аав, ээж хоёртой зах орж ойр зуурын юм авах гээд гэр ахуйн барааны лангуун дээр очиж юм үзэж байгаад манай ээж, аав хоёр нэг модон ширээ үзээд би хажууд нь өөр юм үзээд зогсож байтал ээж хэтэвч алга болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /2 хх 67 дугаар хуудас/,

Хэргийн 2 дугаар хавтас 15 дугаар хуудсанд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ж.Цэнд-Аюуш тэтгэврийн зээл авсан тухай Төрийн банкны зээлийн гэрээний хуулбар,

Эд зүйлийн үнэлгээ зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Оюун-Ундраад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь хохирогч Б.Түмэн-Өлзийн түрийвчинд 430.000 төгрөг байсан, 780.000 төгрөг байсан гэж нэмж хэлсэн байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн боловч энэ мэдүүлэг нь хохирогч Б.Түмэн-өлзий, гэрч Ж.Цэнд-Аюуш, Төрийн банкны тэтгэврийн зээлийн гэрээ зэргээр үгүйсгэгдэж байна.

Хохирогч Ж.Галдан нь гар утасны үнэ 1.400.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй болох нь хэргийн 1 дүгээр хавтас 52 дугаар хуудсан дахь бичгийн баримтаар нотлогдож байна.

Хохирогч Э.Оюунчимэг нь хавтас хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлтдээ эд мөрийн баримтаар тооцсон миний түрийвч мөн байна. Түрийвчээ авахгүй. Эд зүйлээ мөнгөн дүнгээр төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. Шүүх хохирогчийн хулгайлагдсан хэтэвчээ авахгүй, мөнгөн дүнгээр төлүүлнэ гэснийг харгалзан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түрүүвчийг устгаж, хэргийн 2 дугаар хавтас 182 дугаар хуудсанд 250.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байх тул хохирлыг тооцож гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.                         

Шүүх шүүгдэгч Б.Оюун-Ундраад ял оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа тухайлбал хулгайлах гэмт хэргийг үйлдэж 10 удаа ял шийтгүүлж байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хадгалж, улаан эрээн өнгийн сувдан загсны түрүүвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч нь хохирогч Э.Оюунчимэгт 524.000 төгрөг, хохирогч Б.Түмэн-Өлзийд 780.000 төгрөг, Ш.Нэргүйд 400.000 төгрөг төлөөгүй байх тул Б.Оюун-Ундраагаас хохирлыг гаргуулж хохирогч нарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Оюун-Ундраагийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 7 сарын 6-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулах тооцох нь зүйтэй байна.