Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2019/00071

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ган зам 7 дугаар баг, 3 дугаар хэсгийн 112 тоотод оршин суух, Булган харнууд овогт, *******ийн *******, РД:/МЮ92102921/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 7-р байр, Ган зам, 1-р хэсэг, у-ц-1-4 тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн *******, /РД:ТИ92042510/ - д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Миний бие Б.******* нь 2014 онд Г.*******тай гэр бүл болж 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр охинтой болсон. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан тул Г.******* өөрийнхөө нэрээр овоглосон. 2014-2017 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн 3 дугаар хэсгийн 112 тоотод ээжийндээ амьдардаг байсан. Хамтран амьдрах сүүлийн 1 жил гаран хугацаанд Г.******* нь шалтгаангүй хардаж, ажил мэргэжлийн онцлогийг ойлгохгүй хэрүүл маргаан хийж, үзэл бодлын хувьд зөрчилдөх тохиолдол байдаг байсан тул сэтгэл зүйн хувьд тогторгүй байдаг байсан. 2017 онд Г.******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсан нь мэдэгдсэн. Гэр бүлээ хадгалахын тулд энэ байдлын удаан хугацаанд тэвчиж, гэр бүл салалтаас үүдэн гарах эрсдэл, сөрөг үр дагаварыг тооцоолон удаан хугацаанд бодсоны эцэст гэр бүлээ цуцлах шийдвэр гарган 2017 оны 10 дугаар сараас Г.*******тай тусдаа амьдарч эхэлсэн. Үүнээс хойш холбоо тасарсан ба гэр бүлийн харилцаа бүрэн дуусгавар болсон. Тусдаа байх хугацаанд Г.******* нь эхний 6 сард охинтойгоо уулзаж байсан боловч сүүлийн саруудад уулзах нь эрс багассан ба хүүхдийн хэрэгцээнд шаардагдах мөнгө, эсхүл материаллаг зүйл өгч байгаагүй болно. Иймд миний охин Ц.*******гийн төрсөн эцгийг Г.******* мөн болохыг тогтоож, Г.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 2010 онд Г.*******тай үерхэж 2013 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 03 дугаар сарын 21-нд бидний дундаас охин Ц.******* төрсөн. Охиныгоо 1 нас хүртэл нь хамт амьдарч байгаад салж тусдаа амьдрах болсон. Цаашид бид хоёр хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул охин Ц.*******гийн эцэг нь Г.******* мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ / хх 14, 20-р тал / ... Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Ц.******* миний охин мөн. Эцэг тогтоох шаардлага байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

...Миний бие *******ийн гаргасан Эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах иргэний хэргийн шүүх хуралд биечлэн оролцохгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул намайг байхгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.*******ийн тус шүүхэд гаргасан ...охин Ц.*******гийн төрсөн эцэг Г.******* мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1-6, 21, 14, 20 дугаар талд авагдсан нэхэмжлэл, эмчийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, хүсэлт зэргээр нотлогдож, талууд нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (187.100:2х12=1.122.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 31.492 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.*******ы эцэг ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.*******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжинд 31.492 төгрөг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН