| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/171 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/171
2025 06 24 2025/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Н
Улсын яллагчаар, хяналтын прокурор Д.З
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б овогтой шүүгдэгч Ш-цэгт холбогдох эрүүгийн 2519001690142 дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Наадамчдын гудамж 481 дүгээр байр 2-1204 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Бовгийн Бовогтой шүүгдэгч Ш
Холбогдсон хэргийн талаар Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, босоо тэнхлэгийн А/0102 дугаартай авто замд Тоёота приус-30 маркийн 81-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Б.М биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн А/0102 дугаартай авто замд Тоёота приус-30 маркийн 81-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Б.Мн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр босоо тэнхлэгийн А/0102 дугаартай авто замд Тоёота приус-30 маркийн 81-88 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Б.Мн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-15 дахь хуудасны тал/, хохирогч Б.Мн мэдүүлэг /хх-ийн 57 дахь хуудасны тал/, гэрч Б.Ун мэдүүлэг /хх-ийн 17 дахь хуудасны тал/, гэрч Ш.Цн мэдүүлэг /хх-ийн 19 дэх хуудасны тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 26 дахь хуудасны тал/, Ашид билгүүн ХХК-ний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 794 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-39 дэх хуудасны тал/, ослын техникийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-50 дахь хуудасны тал/, техник эвдрэлийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ослын техникийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт (хх-ийн 40-41 дэх хуудасны тал/, шинжээч С.Бн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан шинжээчийн "...хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн 81-88 УБЯ улсын дугаартай автомашины жолооч Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ "... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...тээврийн хэрэгслээр зорчигч Б.Мөнхгэрэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. .... Toyota Prius маркийн 81-88 УБЯ улсын дугаартай автомашины жолооч Б.Шнь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна..." гэх дүгнэлт /хх-ийн 104-105 дахь хуудасны тал/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ДОГ0725/143 дугаартай шинжээчийн “...Б.Мн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо. ...учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 108-109 дэх хуудасны тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Шт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Шг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт тээврийн хэрэгсэл жолоолох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг сайн дугаараа эс биелүүлбэл хорих ялаар солих учрыг тайлбарлаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн Бовогтой шүүгдэгч Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Шг нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг сайн дугаараа эс биелүүлбэл хорих ялаар солих учрыг тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс, эхлэн тоолсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ