Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/168

 

  

 

 

  2025           06            17                                              2025/ШЦТ/168       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Зй,

Орчуулагч М.Б,

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419002070137 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхайн инженер мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Д сумын 5 дугаар баг ажилчдын байранд амьдардаг, урьд Монгол улсад ял шийтгэл эдэлж байгаагүй, М Б

Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахдаа усны машины жолооч П.Ор ажлын байрны тодорхойлолтод зааснаас бус ажил хийлгэж усны машинд ус ачих үед уурхайн шүүрүүлэлтийн хоолойг усны машины жолооч татаж гаргахгүй байх нөхцөл байдал буюу шланк гаргагч тусгай хүн байх, эсвэл тусгайлан зориулж усны машин зогсоод шууд ус ачих боломжтой болгож тоноглоогүй зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах"-ыг, 28.1.2. дахь заалт “үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах"-ыг,

28.1.3 дахь заалт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх"-ыг, 28.1.4. дэх заалт "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх"-ыг, 28.1.7 дахь заалт "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх"-ыг, 28.1.15. дахь заалт “үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох"-ыг, тус тус зөрчсөний улмаас П.О нь усны машиндаа ус авах зорилгоор ус соруулж гаргадаг шаланкийг ёнкос руу дээш гаргаж шаланкны үзүүрийг уяагаар татах үед уяа тасарч машин дээрээ унасны улмаас биедээ баруун сүүжний дэлбээ ясны хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугаламы цууралт, баруун ташааны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.О "...Би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ хийж тухайн байгууллагад усны шланз машины жолоочоор ажилд орсон бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байхдаа усны шаланз маркийн 15-75 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нь гарч шланкаа татаж байгаад оосор нь тасарч газарт унаж гэмтээд Улаанбаатар хотод ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед худгаас авах ёстой байсан усыг манай байгууллагын ямар албан тушаалтан гэдгийг би мэдэхгүй Өвөр монгол хүн ирээд намайг гадагшаа гаргаж асгаж байгаа уснаас очиж ав гэж хэлсээр би гадагшаа авто машинаа авч гарч тэндээс нь авч байгаад унаж гэмтсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 22-23 дахь хуудасны тал),

Гэрч Н.Мн "... Очир-Эрдэнэ нь усны машинаар уурхайн тоосжилт бууруулах зорилгоор талбайг усалж чийгшүүлдэг. Үүрэг гүйцэтгэхдээ ганцаараа гардаг. О нь усны машиндаа ус авахаар ус соруулж гаргадаг ноцоосон дээр ус авахаар очоод усны шаланкийг ёнкос руу дээш гаргах зорилгоор шаланкны үзүүрийг уяагаар татах үед уяа тасарч машин дээрээ унасан байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 44 дэх хуудасны тал),

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн "...П.Он биед баруун сүүжний дэлбээ ясны хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугаламы цууралт, баруун ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо..... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон Удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой....дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна..." гэх дүгнэлт (хх-ийн 52-53 дахь хуудасны тал),

тай 2024 оны 04 дүгээр сарын 29-ний Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, усны машины жолоочийн ажлын байрны тодорхойлолт (хх-ийн 82-86 дахь хуудасны тал) өдөр П.О 8. 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ШД/2025-08/01 дугаартай шинжээчийн "... Ажил олгогч буюу Говийн илч тээвэр ГХОХХК нь уурхайн бүсийн тоосжилтыг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс уурхайн технологийн заманд усалгаа хийхдээ усны машины жолооч нарыг уурхайн шүүрүүлэлтийн /хаялагны/ уснаас усны машиныг цэнэглэх үеийн аюулгүй байдлыг хангаагүйгээс осол болсон байна. Усны машинд ус ачих үед уурхайн шүүрүүлэлтийн хоолойг усны машины жолооч татаж гаргахгүй байх нөхцөл байдал буюу шланк гаргагч тусгай хүн байх, эсвэл тусгайлан зориулж усны машин зогсоод шууд ус ачих боломжтой болгож тоноглоогүй зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1. дэх заалт "үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах;"-ыг, 28.1.2. дахь заалт "үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах;"-ыг, 28.1.3. дахь заалт "хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;"-ыг, 28.1.4. дэх заалт "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;"-ыг, 28.1.7. дахь заалт "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх;"-ыг, 28.1.15. дахь заалт "үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох;"-ыг, тус тус үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна гэж үзэж байна..." дүгнэлт (хх-ийн 79- 81 дэх хуудасны тал),

Шүүгдэгч  иргэн  Бмөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хх-ийн 120 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч П.Оч нь шүүгдэгч М Б 6,600,000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч МБд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М Б нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч  Б нь хохирогч П.О-д 6,600,000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч  Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.НАРАНЦЭЦЭГ