Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 148/ШШ2019/00109

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1,

116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар *******ийн *******, *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Ө.Амин-*******, 2010 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ө.*******-, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Ө.*******баяр нарыг эх С.*******ын асрамжинд үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар А.*******ын өмчлөлийн Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000189300 дугаартай Сэлэнгэ аймаг ******* сум 2 дугаар баг Дарь эх гудамжинд байрлах хувийн сууцны зориулалттай 80м2 талбайтай эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3042м2 газрын улсын бүртгэлийн дугаартай эрхийг тус тус С.*******ын нэр дээр шилжүүлэхийг А.*******т даалгасугай.

4. Зохигчдын хооронд хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар маргаангүй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 72,000 төгрөгний тал хувь буюу 36.000 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 36.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Энхтайванд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА