| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 195/2025/0538/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1537 |
| Огноо | 2025-06-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Б.Т |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1537
2025 6 09 2025/ШЦТ/1537
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М*** овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж”, “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн” гэмт буруутайд,
Шүүгдэгч И*** овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, “их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж”, “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч П*** овогт М.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3,7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч”, “их хэмжээний эд хөрөнгийн хулгайлж”, “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.М-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-д 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-д 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хэмжээг 11 (арван нэг) жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-н 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний хооронд баривчлагдсан 2 хоног, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 61 хоног, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоног, нийт 74 хоног, шүүгдэгч Б.Ц-н 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны хооронд баривчлагдсан 1 хоног, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 273 хоног, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 476 хоног, нийт 750 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Ц нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М-с 15,905,550 (арван таван сая есөн зуун таван мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д,
Шүүгдэгч Б.Ц-с 15,905,550 (арван таван сая есөн зуун таван мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д
Шүүгдэгч Ц.Б-с 15,905,550 (арван таван сая есөн зуун таван мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Б-д,
Шүүгдэгч Б.Ц-с 43,554,685 (дөчин гурван сая таван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян тав) төгрөгийг гаргуулж хохирогч Я.Н-д,
Шүүгдэгч Ц.Б-с 43,554,685 (дөчин гурван сая таван зуун тавин дөрвөн мянга зургаан зуун наян тав) төгрөгийг гаргуулж хохирогч Я.Н-д,
Шүүгдэгч Б.Ц-с 5,865,000 (таван сая найман зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ү-д,
Шүүгдэгч Ц.Б-с 5,865,000 (таван сая найман зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ү-д,
Шүүгдэгч Б.Ц-с 1,653,128 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга нэг зуун хорин найм) төгрөгийг гаргуулж хохирогч “****” ХХК-д,
Шүүгдэгч Ц.Б-с 1,653,128 (нэг сая зургаан зуун тавин гурван мянга нэг зуун хорин найм) төгрөгийг гаргуулж хохирогч “****” ХХК-д,
Шүүгдэгч Б.Ц-с 153,054,244 (нэг зуун тавин гурван сая тавин дөрвөн мянга хоёр зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулж:
Хохирогч Б.Б-д 800,000 (найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч С.Б-д 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгийг,
Хохирогч С.Ч-д 3,389,868 (гурван сая гурван зуун наян есөн мянга найман зуун жаран найм) төгрөгийг,
Хохирогч Л.Б-д 800,000 (найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч А.Ш-д 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Х.О-д 800,000 (найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Н.С-д 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Б-д 790,000 (долоон зуун ерэн мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Ж-д 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Г.Т-д 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгийг,
Хохирогч Л.Ж-д 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Э.Ц-д 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч М.Ө-д 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Ч.О-д 800,000(найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч С.Б-д 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч О.Ц-д 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Ч.М-д 180,000 (нэг зуун наян мянга) төгрөгийг,
Хохирогч Н.Б-д 3,600,000 (гурван сая зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Г-д 950,000 (есөн зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Ш.Т-д 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Ө.О-д 900,000 (есөн зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Э.С-д 12,500,000 (арван хоёр сая таван зуун мянга) төгрөгийг,
Хохирогч С.Д-д 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Л-д 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Ч.Г-т 568,000 (таван зуун жаран найман мянга) төгрөгийг,
Хохирогч С.Э-д 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Ч.Б-д 4,200,000 (дөрвөн сая хоёр зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Ц.А-д 6,200,000 (зургаан сая хоёр зуун мянга) төгрөгийг,
Хохирогч А.Г-д 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Р.О-д 325,000 (гурван зуун хорин таван мянга) төгрөгийг,
Хохирогч Т.Б-д 850,000 (найман зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Т.Б-д 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг,
Хохирогч О.Э-т 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Б.Ж-д 3,650,000 (гурван сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Ш-д 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч М.Б-д 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Б.А-д 8,000,000 (найман сая) төгрөгийг,
Хохирогч Я.Б-д 18,030,000 (арван найман сая гучин мянга) төгрөгийг,
Хохирогч Г.Б-д 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Д.З-д 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч О.Г-д 580,000 (таван зуун наян мянга) төгрөгийг,
Хохирогч Б.Г-д 435,000 (дөрвөн зуун гучин таван мянга) төгрөгийг,
Хохирогч Р.Э-д 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Г.Т-д 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Т.Д-д 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Х.Э-д 4,276,000 (дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга) төгрөгийг,
Хохирогч Б.Д-д 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч С.Б-д 1,000,000 (нэг сая) төгрөгийг,
Хохирогч Э.А, Д.О нарт нийт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Б.Д-д 560,000 (таван зуун жаран мянга) төгрөгийг,
Хохирогч Ж.А-т 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийг,
Хохирогч Б.М-д 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг,
Хохирогч П.Б-д 870,000 (найман зуун далан мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Э-д 540,000 (таван зуун дөчин мянга) төгрөгийг,
Хохирогч О.Г-д 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Л.О-д 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Ц.Б-д 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Г.Ж-д 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Х.Т-д 1,130,000 (нэг сая нэг зуун гучин мянга) төгрөгийг,
Хохирогч Л.Б-т 3,000,000 (гурван сая) төгрөгийг,
Хохирогч Л.Б-д 6,800,000 (зургаан сая найман зуун мянга) төгрөгийг,
Хохирогч Б.Ө-д 900,000 (есөн зуун мянга) төгрөгийг,
Хохирогч А.З-д 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийг,
Хохирогч М.м-д 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг,
Хохирогч М.Б-д 376,000 (гурван зуун далан зургаан мянга) төгрөгийг,
Хохирогч Д.Э-т 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг,
Хохирогч А.Г-д 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөгийг,
Хохирогч У.О-д 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг,
Шүүгдэгч Ц.Б-с 448,000 (дөрвөн зуун дөчин найман мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Т-д,
Шүүгдэгч Б.Ц-с 448,000 (дөрвөн зуун дөчин найман мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Т-д,
Шүүгдэгч Ц.Б-с 115,000 (нэг зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ө-д,
Шүүгдэгч Б.Ц-с 115,000 (нэг зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Ө-д тус тус олгосугай.
7.Иргэний нэхэмжлэгч М.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 13 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн лоом 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Б, Б.Ц нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, М.М, Б.Ц нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЗОЛБОО
ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ