| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/00583/И |
| Дугаар | 101/ШШ2018/03379 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2018/03379
| 2018 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/03379 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ийн Д, Ж-ын Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Э-аас 18.613.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 23.386.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б дүүрэг 15 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 42 дугаар байр, 62 тоот, Үл хөдлөх эд хөрөнгийн дугаар Ү-00000000 дугаар бүхий 38 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч Ж.Э, 3-гч этгээд Д.Б, Д.Б нарын өмчлөлд үлдээж, Д.Д-аас сөрөг нэхэмжлэлийн шаарлага 1.750.000 төгрөгийг гаргуулж Ж.Э-д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар Д.Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 428.150 төгрөгийг улсын орлого болгох, хариуцагч Ж.Э-аас 321.215 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-д олгох, нэхэмжлэгч Д.Д-аас тэмдэгтийн хураамж 10000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хариуцагч Ж.Э-аас 30950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, гуравдагч этгээд Д.Б-ээс 251.015 төгрөг, Д.Б-ээс 251.015 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА