2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1522

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч-хохирогч *************, түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн,

шүүгдэгч-хохирогч *************, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овогт *************гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

************* овогт ************гийн ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405008502258 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “************” ХХК-д бүртгэлийн менежер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны *** байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*************/, ************* овогт *************гийн *********.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 6 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*********” кино театрт угтагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Зүүн-Алтан Өлгийн ******* тоотод оршин суудаг, урьд нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 590 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:************* /, ************* овогт ************гийн ************э.

                                                          Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ************* нь 2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн цаг хугацаанд ************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. ********* бид хоёр 5-6 жилийн өмнө танилцаж байсан найз нөхдийн холбоотой. Ийм асуудал гаргасандаа харамсаж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ************* мэдүүлэхдээ“ Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогчоор ************* мэдүүлэхдээ “Хохирлын мөнгө болох 293,000 төгрөг дансанд орсон. *********д гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэв.

Хохирогчоор ************* мэдүүлэхдээ “Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, ************э бид хоёр хоорондоо тохиролцоод гомдолгүй болцгоосон.” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэгт,

шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;

2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт *************, ************* нар нь найзуудын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************* нь “чамаас болж зодоон боллоо” гэх шалтгаанаар *************д уурлаж маргаснаас харилцан зодолдож ************* нь *************гийн нүүрэн тус газарт гараараа цохиж 1-р шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, ************* нь Д.************ийг газарт унасан байхад нь нүүр рүү нь өшиглөж зүүн нүдний ухархайн дотор хананы далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.************ийн хохирогчоор өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний орой 22:00 цагийн үед манай найз *************гийн ********* гэж найз маань миний 00000000 дугаарт 00000000 дугаараас залгаад “Өвжи” гээд нэртэй найзын төрсөн өдөр болж байна чи ирэх үү гэхээр нь би за гээд хороололд байдаг “Love” нэртэй бааранд орох гэж байсан чинь ********* хүнтэй маргахаар нь бид хэд тийшээ орохоо болиод маргалдсан хүмүүстэй нь ярьж байгаад намжаагаад эргээд харсан чинь цуг явж байсан. Би Гандангийн урд талын автобусны буудал дээр байж байхаар нь бууж очоод уулзаад хүнтэй маргаад яаж байгаа юм гэсэн чинь *********гийн найз гээд ********* нь чи тэгээд яах гээд байгаа юм гэснээ одоо боль гээд миний хамар руу нэг удаа цохисон чинь би доошоо тонгойгоод суусан чинь ********* орж ирээд нэг удаа нүүрэнд өшиглөсөн. Тэгэхээр нь би машинд суугаад яваад өгсөн. Миний хамар хугарсан, зүүн нүдний ухархай яс хугарсан, шүднүүд хөдөлсөн. ********* гэж залуу хамар хугалсан байх, ********* нэг удаа өшиглөж нүдний ухархай яс хугалсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *************гийн хохирогчоор өгсөн: “Тухайн асуудал нь 2023 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд болсон гэж санаж байна. Яг сайн мэдэхгүй байна. Тухайн орой 22 цагийн үед *********, *********, *********, *********, *********, *********, *********, ************э нартай цуг хорооллын парадоксын автобусны буудал дээр уулзаад хойд талд нь байдаг “Бүжин” нэртэй караокед ороод 1 шил 0.7 литрийн “Jack danials” 0.75 литрийн “Еден” нэртэй архи аваад хувааж уусан тэр дундаас ********* гэж найз уугаагүй. Би 0.5 литрийн пиво хоёр шилийг уусан. ************э их ууж байх шиг харагдсан. Тэгээд бид нар тэнд хэсэг сууж дуулж байгаад шөнө 01 цагийн үед гараад хорооллын “Love” гэж нэртэй баар руу орохоор болоод орох гэж байх үед баарны гадна зодоон болсон. Би эхлээд ********* гэж найзтайгаа ороод байж байхад араас найз нар орж ирэхгүй байхаар нь гараад харсан чинь гадна талд зодоон болж байсан. Тэр үед ************э нүд рүүгээ танихгүй хүнд цохиулчхаад маргаан болж байх үед бид нар тарж явсан. Би *********, *********, ********* нартай цуг хэний машиныг хэлж мэдэхгүй байна эмэгтэй хүнээр машин бариулаад Гандангийн урд талын автобусны буудал дээр очсон чинь урд талын машинаас ************э бууж ирээд над руу дайраад чамаас болж зодоон боллоо гээд байсан. Тэгээд би зодоон үүсгээгүй гээд хэлсэн чинь миний зүүн талын нүүр, хацар хэсэгт хоёр удаа алгадаад, пизда гэх зэргээр намайг хараагаад чи намайг барахгүй шүү, үзэх үү, булан эргэх үү гэх зэрэг зүйл хэлж байсан. Тэгээд намайг араас дагаад яв гээд доошоо хийдийн гудамж руу дагуулж яваад би араас нь яваад очсон чинь намайг шууд шүд рүү нэг удаа цохиод бид хоёр нэлээн дээр доороо ороод зодолдсон. Тэр үед *********, *********, ********* нар ирээд бид хоёрыг салгасан. ************э бид хоёр дахиж маргаад тэр үед ************э халтираад унасан байхаар нь би гэдэс хэсэгт нь өшиглөх гэж байсан чинь халтирах үедээ нүүр толгой хэсэгт нь нэг удаа өшиглөөд бид хоёрыг найз нар салгасан. Тэгээд би шууд *********тэй цуг такси бариад гэртээ харьсан. Маргааш  орой 20 цаг өнгөрч байх үед 17-р автобусны буудал дээр байдаг “Соёл” нэртэй караокед ************этэй таараад бид хоёр эвлэрээд салсан...Зодоон үүссэн шалтгаан нь баарны үүдэнд зодоон болоод ************э бусадтай зодолдоод чамаас болж зодоон боллоо гэж над руу дайраад байсан шалтгаанаас болж үүссэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*********гийн гэрчээр өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний төрсөн өдөр болоод орой 22 цагийн үед манай найз нар хороололд байдаг нэрийг нь мэдэхгүй караокед уулзахаар болсон. Тэр үед сайн танихгүй ************э гэх залуу ирсэн байсан. Тэнд манай найз нар 3 цаг орчим дуулж пиво ууж байгаад нэг шил виски уугаад тэндээс бид нар “Love” бааранд орох гэж байсан чинь ********* ************э, ********* болон нэг танихгүй найз зэрэг нь түрүүлээд орж байгаад үүдэнд нь танихгүй залуустай мөрлөлцөөд муудалцаад тэр залуучуудтай *********, ************э, *********, ********* нар нь хальт зодолдоод би араас нь *********, ********* нартай цуг ороод салгасан. Тэгсэн чинь тэр муудалцсан залуусаас хоёр залуу нь зугтаад гүйсэн чинь ************э гэх залуу араас нь хөөгөөд гүйсэн. Хэсэг хугацааны дараа ганцаараа буцаж хүрч ирэхдээ нүд нь улаан болсон байдалтай хүрч ирээд та нар арчаагүй пизда нар би ганцаараа тэр хүмүүстэй зодолдлоо гэж хэлсэн. Тэр үед ********* чи тэгээд яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь *********г нэг удаа алгадсан чинь ********* дахиад надад хүрэх юм бол би чамтай зодолдоно шүү гэж хэлсэн чинь ************э гэх залуу *********г дахиад нэг удаа баруун гараараа алгадаад цохисон чинь тэр хоёр муудалцаад урагшаа явж байгаад нэг гудамж руу ороод ************э ********* хоёр алхаад яаж байсан чинь ************э *********гийн нүүр рүү цохисон чинь *********гийн хамар амнаас нь цус гарсан. Тэгээд тэр хоёр хэд хэдэн удаа цохилцоод байхаар нь *********, ********* бид гурав салгасан. Би *********г нэг машинд суулгаад нүүрнийх нь цусыг арчиж өгсөн тэр үед ********* миний шүд хөдөлсөн байна гээд шүдээ хэлээрээ түлхэж надад харуулсан...Тэр хоёр адилхан л зодолдсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*********ийн гэрчээр өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай найз ********* гэж найзын төрсөн өдөр болоод манай найз нар хороололд нэрийг нь мэдэхгүй караокед уулзаад архи, пиво ууж байгаад орой 23 цаг өнгөрч байх үед караокеноос гараад хажуу талд нь байдаг “Love” нэртэй бааранд орох гээд *********, ************э, *********, ********* нар нь түрүүлээд орж байх үедээ үүдэнд нь хүнтэй муудалцаж байгаад зодолдсон. Тэр үед араас нь *********, ********* бид гурав очиж салгах үед ************э нь муудалцаж байсан залуусаас хоёр залууг нь хөөгөөд гүйгээд явсан. Тэгээд бид нар бөөндөө яваад Гандангийн автобусны буудал дээр байж байсан чинь ************э залгаад ********* Гандан дээр байна гэж хэлсэн чинь удалгүй ************э ирээд та нар хаяад явсан байна гэх зэргээр хэлж байгаад *********тэй хэрэлдэж байгаад тэр хоёр муудалцаад зодолдох уу гээд Гандангийн нэг гудамж руу ороод 1-2 минут орчим зодолдсон. Тэгээд байж байх үед нь *********, *********, нөгөө ********* нар очиж салгаад миний сууж байсан машинд *********г суулгах үед амнаас нь цус гарсан байсан. *********гийн үүдэн шүд нь уг нь бол муу гэхдээ тэр үед шүд нь бага зэрэг доошилсон байсан...************э араас ирэхдээ нүд нь зүгээр улайсан байсан..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.*********ын гэрчээр өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед “Love” нэртэй бааранд орцгоож байсан чинь ********* гэх залуу урд явж байгаад танихгүй 3 залуутай мөрлөлцсөн. Тэгээд маргаан үүсэхээр нь Хүсэл-Эрдэнийг дотогш оруулаад би гадаа ганцаараа тэр гурван залуутай юм яриад байж байсан чинь тэр залуу намайг таних уу гээд томроод байж байтал араас найз нар гарч ирээд бид нар хэсэг байсан. Гэхдээ тэр үед цохисон зодолдсон зүйл болоогүй, тэгээд баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгаад маргаан болж байх үед ************э алга болсон байсан, тэгээд бид нар харья гээд Гандан дээр явж байсан чинь ************э араас ганцаараа ирээд би ганцаараа хэдэн залуучуудад зодуулчихлаа гээд бид нар руу уурлаад орилоод байсан. ********* зодоон эхлүүлсэн байхад *********г зодоон эхлүүлсэн гээд түүн рүү дайраад маргалдаад байсан. Ер нь бол ************э их агсам хүн байгаа юм тэгээд агсам тавьж байгаад *********г хоёулаа гудамж ороод үзэх үү гэсэн чинь ********* тэгье гээд тэр хоёр Гандангийн урд талын автобусны буудлын урагшаа гэрэлгүй харанхуй гудамжинд орохоор нь би араас нь машинтайгаа ороод зогссон чинь ************э, *********г шүд рүү цохих шиг болсон. Тэгсэн чинь ********* ************ийг давхар хамж унагаагаад тэр үед нь би тэр хоёрыг босгож ирээд *********г хацар хэсэгт нэг удаа алгадаад, дараа нь ************ийн хацар хэсэгт нь нэг удаа алгадсан чинь ************э доошоо тонгойсон байсан чинь хажууд зогсож байсан ********* нүүрэнд нь нэг удаа өшиглөөд тэгэхээр нь би *********г тэврээд өөрийнхөө машинд суулгаад буцаад ************э дээр очсон чинь ************э зүүн нүд нь байхаа том хавдаад хөхөрсөн байсан...Би ************э, ********* хоёрыг маргалдаад байхаар нь салгах гээд нэг нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********* гэрчээр өгсөн: “...Манай том хүү ********* нь тухайн үед гэртээ шөнийн 03 цагийн үед ирэх үедээ уруул нь хавдаж цус гоожсон байдалтай орж ирсэн. Тэгээд би яасан бэ гэж асуусан чинь найзуудтайгаа явж байгаад муудалцаад цохиулсан гэж хэлсэн. ************этэй муудалцаж цохиулсан гэж хэлсэн. Урьд нь 10 жилд байх үедээ сургууль дээрээ байхдаа  юманд цохиулж байсан гэсэн тэгээд тэр нь зүгээр болсон байсан чинь сүүлд ************э гэж найздаа цохиулаад үүдний шүд нь санжганаад унах гээд байгаа. Манай хүүхэд надад ************э гэж найзтайгаа зодолдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3749 дугаартай “Д.************ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы далд хугарал, хугарлыг зассан мэс ажилбар /2024.01.23/, зүүн хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, хугарлыг зассан мэс ажилбар /2024.01.23/. хамар ясны далд хугарал, таславч мурийлт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр, 2023.12.09-10-нд шилжих шөнө үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71-73 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4529 дугаартай “*************гийн биед зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-81 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирогч *************гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч ************* нүүрэн тус газарт нь гараараа цохиж алгадсаны улмаас,  хохирогч Д.************ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч ************* түүний нүүр рүү өшиглөсөн үйлдлийн улмаас  учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч *************, ************* нар нь найз нөхдийн харилцаатай бөгөөд хамт архидан согтуурсан үедээ харилцан зодолдсоны улмаас хэн алиныхаа биед  гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, тэдгээрийн хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэгт, *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн талаар.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************* “гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг болон түүний “миний бие *********гээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болно. Цаашид сэтгэцэд учирсан хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн бичгийн хүсэлт,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ************* “сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг болон түүний “шүүгдэгч *************эс сэтгэцэд учирсан хохирол болон эмчилгээний төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй болно.” гэсэн бичгийн хүсэлтийг тус тус үндэслэж шүүгдэгч *************, ************* нарыг харилцан бие биедээ төлөх төлбөргүйд тооцов.  

Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг,

-шүүгдэгч-хохирогч Д.************ийн өмгөөлөгчөөс “...хамгийн бага нэгжээр торгож өгнө үү...” гэсэн,

-шүүгдэгч-хохирогч *************гийн өмгөөлөгчөөс “...450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************, ************* нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтуурсан үедээ харилцан зодолдсон), гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, (Д.************ийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, *************гийн биед хөнгөн гэмтэл учирсан) *************гийн урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болон хэн аль нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,  “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нь мөн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Дээрх нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт *************, ************* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                              ТОГТООХ нь:     

1. ************* овогт *************гийн *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

 -************* овогт ************гийн ************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч Д.************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************, ************* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт *************, ************* нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ