| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0787/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1523 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1523
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч М.Батзаяа,
хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Ууганбаяр,
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч **********, түүний өмгөөлөгч Э.Отгондаваа,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал, Д.Жаргал,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
гэрч ********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт **********ны овогт **********ийн **********, ********** овогт **********ын ********** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805024451631 дугаартай 9 хавтаст хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй, **********-т зөвлөх инженер ажилтай, ам бүл 4, (2-15 насны) 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*************** / **********ны овогт **********ийн **********.
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо, **дүгээр байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:***********/, ********** овогт **********ын **********
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ********** нь 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцдаа ахлах нягтлан бодогч **********тэй бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “**********” ХХК гэх нэртэй бусдыг төөрөгдүүлсэн орон сууц ашиглалтын ижил төрлийн үйл явуулах аж ахуй нэгжийг “**********” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж “**********” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан,
********** нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “**********” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх явцдаа гүйцэтгэх захирал **********тай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “**********” ХХК гэх нэртэй бусдыг төөрөгдүүлсэн орон сууц ашиглалтын ижил төрлийн үйл явуулах аж ахуй нэгжийг “**********” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж “**********” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.1. Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний бие **********ийн ********** Техникийн их сургуулийг инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2005 онд **********д ашиглалтын албаны инженерээр ажилд орж байсан. 2015 онд “**********” констракшны хамаарал бүхий байгууллагад гүйцэтгэх захирал хийж байсан. “**********”, “**********” охин компани юм уу хамаарал компани юм уу аль алинд нь ********** захирал нь ерөнхий захирал, би “**********” болон “**********” хоёрт гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2015 онд хэрэг үүсэх үед 2014 оны сүүлээс тэр хавиар орхигдсон барилгуудаа дулааны шугам сүлжээнээс харьяа конторуудад өгөх шаардлага тавигдаж эхэлж байсан. Яагаад гэвэл уг барилгуудыг сууц өмчлөгчдийн холбоо буюу мэргэжлийн бус хүмүүс хариуцаад байгаа учраас танайх энэ барилгуудыг хариуцуулчихъя гэсэн саналыг дулааны шугам сүлжээнээс надад тавьж байсан. Үүний дагуу ********** захиралд би хэлсэн тойрсон барилгууд манай 2 дугаар хэлхээн дээр байдаг юм байна, энүүгээр хаягдсан жижиг барилгууд буюу одоо хэрэгт дурдагдаад байгаа 65, 66, 67 дугаар байрууд бөгөөд ус дулаан дамжуулах манай “**********” компанийн буюу ********** захирлын компанийн 2 дугаар хэлхээнээс холбогдсон байсан барилгууд учраас нэг тоолуураар тоологддог тэр тоолуурын араас дулааны шугам сүлжээ олон газар руу хэсэглэж төлбөр тооцоог хийчихсэн байвал танайх үйлчлүүлэгчдийг авчих гэх хүсэлтийг бол дулааны шугам сүлжээнээс тавиад байсан. Үүнийг ********** захиралд хэлэхэд тийм хогийн юмнуудаар яах гээд байгаа юм бэ энэ бол зөвхөн “**********” барьсан барилгуудын ашиглалтын үйлчилгээг хариуцдаг компани гэдгийг чи мэдэж байгаа гэсэн. Яг энэ чиглэлээр би 10 жил ажилласан туршлагатай болохоор би хувьдаа компани байгуулаад хариуцаад явъя гэсэн саналыг ерөнхий захирал **********д хэлэхэд зөвшөөрч байсан. Тэгээд би “**********” ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулсан юм. Миний хувьд ********** захиралтай тавагтай чихрээ хувааж идэх хэмжээний эгч дүүсийн харилцаатай байсан. Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл нь “**********” компанийнх учир би эргүүлж өгнө. Одоогоор би унаж ашиглаж байгаа бөгөөд өнөөдөр “**********” ХХК-д буцааж өгч магадгүй гэж бодоод аваад ирсэн. Энэ автомашиныг “**********” ХХК-ийн 102.732.688 төгрөгийн хохиролд тооцуулж зөрүүг нь нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэв.
1.2. Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2010 оноос эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2015 онд “**********” гэх компани байгуулагдсан. Анх бол ********** ерөнхий захиралтай “**********” компанид ерөнхий нягтлангаар ажиллаж байсан. “**********”, “**********” зэрэг компаниудад ажиллаж байсан. Би гэмт хэрэг үйлдээгүй л гэж бодож байна.” гэв.
1.3. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би анх 2015 оны 02 сард “**********” ХХК-д орлогын нягтлан бодогчоор орсон. Тэр үед ********** гэж нягтлан нь ажлаасаа гараад орон тоо нь суларсан учраас би ажилд орж байсан. Орлогын нягтлан байсан ********** ахлах ерөнхий нягтлан болж албан тушаал дэвшиж байсан. 2015 оны 02 дугаар сарын 15-нд ороход 3 сар гаргаад компьютер санхүүгийн программ авч байсан. Тэгээд би учрыг нь олоогүй, шууд манай программ дээр байсан байрнуудыг шивээд эхэлсэн бөгөөд ********** өрөөнд орж ирсэн. Тэгэхээр нь би “энэ яаж байгаа юм охин компанитай болж байгаа юм уу” гэхэд “тийм гэснээ дараа нь намайг та ороод ир дээ” гэхээр нь би өрөөнд ороход гүйцэтгэх захирал Д. ********** намайг “та одоохондоо ерөнхий захиралд битгий хэлээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би **********д “үнэнээрээ явсан нь дээр шүү” гэж хэлсэн. ********** нэг компьютертой байсан бөгөөд компьютертой орлогын нягтлан гэдэг чинь тусдаа санхүүгийн гүйлгээ рүү ордог бөгөөд би **********ийн компьютер руу 2018 оны 02 дугаар сар хүртэл нэг удаа ч нэвтэрч орж байгаагүй бөгөөд кодыг нь мэдэж орж гүйлгээ хийж байгаагүй. Би 5,000-аад айлын 4670 айлын орлогыг хянадаг зөвхөн орлогын нягтлан байсан. Тэгэхээр би ********** ерөнхий нягтлангийн үйл ажиллагааг хянах ямар ч боломжгүй байсан гэсэн үг. Нэг өдөр “**********” ХХК-ийн ерөнхий захирал ********** өрөөндөө гүйцэтгэх захирал ********** бид хоёрыг дуудсан. Очиж уулзахад ерөнхий захирал ********** “өнөөдрөөс ********** чи ерөнхий нягтлан хийнэ” гэхээр нь би бүүр шоконд ороод ойлгоогүй. Тэгсэн чинь гүйцэтгэх захирал ********** “********** энэ ажлыг хийж чадахгүй байхгүй юу” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гэнэт уур хүрээд “би энэ ажлыг хийе гээгүй, тэгэхдээ чи ингэж доромжилж болохгүй хамаатан садан чинь байдаг. Чиний олон дүү нар, ах нар чинь байгаа. Одоо хүнийг муулж болохгүй байх, хулгай хийсэн, архи согтууруулах ундааны зүйл уусан ажилдаа ирдэггүй бүтэн цалингаа аваад ийм дүү нар чинь байдаг шүү” гэж хэлсэн. Тэгтэл ********** “намайг уучлаарай” гэхээр нь би уурласан. Түүний дараа ********** захирал надад код өгөөд түүгээр нь санхүүгийн программ руу нэвтэрч үзэхэд сэжигтэй гүйлгээнүүд байсан. Тухайн байрнуудын цахилгааны төлбөр бүтэн орж ирэхэд Таунаас ус дулаан, цахилгаан руу орчихсон гэх мэтээр 69,000,000 төгрөгийн асуудал байсан. Энэ талаар **********д хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан тул асуудлыг ********** ерөнхий захиралд танилцуулсан. Хэрвээ гүйцэтгэх захирал ********** байгууллагад учруулсан хохирлын 69,000,000 төгрөгийг тухайн үед төлөөд ерөнхий захирал **********д үнэнээ хэлээд уучлалт хүссэн бол өнөөдрийг хүртэлх асуудал үүсэхгүй байсан гэж би боддог. ********** өөрийн “**********” компанийхаа брошюрыг хийсэн байх бөгөөд уг брошюрт миний зураг хүртэл явж байна. Гэвч би танай “**********” компанийн ажилтан биш. Тэгэхээр “**********” ХХК-ийн ажилтнуудын зургийг өөрийнхөө “**********” ХХК-ийн ажилтнууд мэтээр брошюр хүртэл гаргаж худал зүйлийг үнэн мэт харагдуулж чадаж байна. Прокурорын яллах дүгнэлтэд уншигдсан 102,732,688 төгрөг гэж байгаа нь хамгийн багаар тооцогдсон дүн юм. Гэхдээ бид энэ үнийн дүнг зөвшөөрч байгаа.” гэв.
1.4. Гэрч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “**********ыг сангийн инженер мэргэжилтэй гэхээр нь “**********” ХХК-д ажилд авсан санагдаж байна. Тухайн үед манай “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал тэтгэвэрт гарсан учраас энэ **********д итгэж хариуцуулсан. ********** ийм асуудал гаргаад байна гэж ********** бол надад хэлээгүй. Ер нь олон жил бизнес эрхлээд явахаар яагаад юм нэг л хардамтгай болдог. Тэр үүднээс л “**********” ХХК-д аудит оруулахад компанийн хөрөнгө завшсан байдал тогтоогдсон учраас **********ыг дуудаж уулзсан. Хэрвээ ********** уучлалт гуйгаад алдаагаа ухамсарлаад явсан бол албан тушаалаа эрхлээд явах боломжтой л байсан. Өмнө нь ********** надад би компани байгуулмаар байна гэж хэлэхэд нь хувь хүний эрхийн асуудал учир би зөвшөөрсөн. Харин манай “**********” ХХК-ийн нэрийг тонгорсон “**********” нэртэй компани байгуулж, “**********” ХХК-ийн харилцагчдыг авч үйл ажиллагааны доголдол үүсгэнэ гэж би бодоогүй. Би “**********” ХХК-ийн ерөнхий захиралын хувьд **********д маш их итгэсэн учраас тус компанийнхаа гүйцэтгэх захиралаар томилсон юм. Өөрийнхөө амьдарч байсан хотын төвийн байраа хүртэл шагнал болгон өгч байсан, одоо ч тэр байранд ********** амьдарч байгаа байх гэж бодож байна. Хөрөнгө бол яахав харин хүний итгэлийг л алдаж болохгүй гэдгийг хэлмээр байна.” гэв.
Хоёр: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч ********** нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, ********** нь “**********” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа ашиглан тус компанийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулах “**********” ХХК-ийг байгуулж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “**********” ХХК-ийн хариуцаж байсан барилга байгууламж, ашиглалт, орлогыг шилжүүлэн авч “**********” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан “**********” ХХК-аас гаргуулсан 102.732.688 төгрөгийн ашиглалтын зардал үүсгэж их хэмжээний хохирол учруулсан болох нь:
2.1. “**********” ХХК-ийн ерөнхий захирал **********ы бичгээр гаргасан гомдол (1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал)
2.2. “**********” ХХК-аас ерөнхий нягтлан бодогч **********д олгосон итгэмжлэл, (1-р хавтаст хэргийн 34 дэх тал)
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********гийн өгсөн: “Манай “**********” ХХК нь 2005 онд байгуулагдан орон сууц ашиглалтын конторын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд миний хувьд 2015 оны 2 дугаар сараас эхлэн уг компанид орлогын нягтлан бодогчоор ажиллаж байна. ********** овогтой ********** нь 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс “**********” ХХК-нд ерөнхий захирал **********ы тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2015 оны 3 дугаар сард гүйцэтгэх захирал ********** нь компанийн кассаас бэлнээр мөнгө гаргуулан “Dell” загварын зөөврийн компьютер худалдан авч ахлах нягтлан бодогч **********эд өгч шинээр программ суулгуулаад манай байгууллагын хариуцдаг орон сууц болох Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** 81 дүгээр байр, 774 дүгээр байр, мөн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “MD” тор 65, 66, 67 дугаар байруудыг салгаж би шинээр охин компани байгуулж байгаа юм байна гэж бодоод гүйцэтгэх захирал **********аас асуухад юм дуугаралгүй намайг өрөөндөө дагуулж ороод та санхүүгийн программ салгаж байгаа талаар дуугүй байгаарай би өөрөө цаг нь болохоор хэлнэ гэж хэлсэн. Би тэр үед ********** захиралд хандан муу нуухаар сайн илчил гэдэг үг байдаг юмаа та өөрөө үнэнээ хэлсэн нь дээр шүү гэж хэлчхээд гарсан. Гэтэл хэд хоногийн дараа гүйцэтгэх захирал ********** би захиралд өөрөө хэлчихсэн шүү та санаа зоволтгүй гэж хэлсэн болохоор нь дахин энэ талаар сөхөж яриагүй юм. Энэ хугацаанаас хойш 2018 оны 01 дүгээр сар дуустал гүйцэтгэх захирал **********ы сүүлд байгуулсан компани нь манай компани дотор дахин компанийн үйл ажиллагаа яваад манай ажилтнуудын зарим нь давхар цалин аваад уг компани нь ямар ч зардал гарахгүй яваад байхаар нь би гайхаад байдаг байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сард билүү 7 дугаар сард манай байгууллагын дотоод аудитор ********** компанийн санхүүгийн баримтад шалгалт хийгээд зөрчилтэй байж магадгүй гэж үзээд аудитын өргөтгөсөн шалгалт оруулах санал гаргаад **********ы тушаалаар аудит оруулсан чинь зөрчилтэй гүйлгээ, зарим нэг данс бүртгэл зөрчилтэй гэсэн зөвлөмж гарсан. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ахлах нягтлан бодогч **********, кассын нярав ********** нарыг ажлаас чөлөөлөөд намайг **********ийн оронд ахлах нягтлан бодогчоор томилсон. Би ажлаа аваад **********ийн хийж байсан санхүүгийн баримтуудтай танилцахад гүйцэтгэх захирал ********** хувьдаа “Land Cruiser 200” автомашиныг “Таван богд” ХХК-аас худалдаж авахдаа урд өдөр нь өөрийн төрсөн эгч ********** овогтой Содбаяр гэх хүнээс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 30 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй компанийн нэрээр зээлж авсан мэтээр байгууллагын дансанд оруулаад буцаагаад тэр өдрөө аваад авсан автомашиныхаа урьдчилгаанд өгсөн байсан. Мөн гүйцэтгэх захирал **********ы сүүлд үүсгэн байгуулсан “**********” ХХК нь манай “**********” ХХК-нд ашиглалт засварын үйлчилгээ хийлгүүлэхээр 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Оршил констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо иргэн Б.Хишигдэлгэрийн захиалгатай 14 айлын **********дугаар байр, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн протокол 41-ээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дехор” ХХК-ийн 46А болон Б байр, 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр манай “**********” ХХК-ийн хүсэлтээр хүлээн авсан “Байди констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Баянгол-1 хотхоны урд талд баригдсан 50-ын А болон Б байруудыг шилжүүлж авч нэхэмжлэлүүдийг манай “**********” ХХК-аас төлсөн байхыг үзээд сэжигтэй гүйлгээний тооцоог нэгтгэж үзэхэд 68.412.551.5 төгрөг болж байсан. Би энэ талаар ерөнхий захирал **********д танилцуулахад компанийн санхүүд аудит оруулсан юм. Аудитын дүгнэлтээр гүйцэтгэх захирал **********ы үүсгэн байгуулсан “**********” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд халаалт, халуун усны суурь хураамжийн төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 34.579.201 төгрөг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд халаалт, халуун усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 20.802.803 төгрөг. “Таван богд” ХХК-аас авсан “Land Cruiser 200” загварын авто машины болон бусад төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 88.234.928 төгрөг. “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэхээр “**********” 81 дүгээр байрны усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 13.149.658 төгрөг. “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэхээр иргэн **********ын амины орон сууцны усны төлбөрт 2015 оны 1 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 7.307.031 төгрөг. “**********” ХХК-аас үйлчилгээний төлбөрт 2015 оны 3 дугаар сард 900.000 төгрөг. Иргэн **********ын зээлийн хүүгийн зардалд 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 33.060.000 төгрөг. “**********” ХХК-аас гүйцэтгэлийн ажлын хөлс 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 62.654.340 төгрөг. “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэхээр цэвэр, бохир усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 41.428.928 төгрөг. “**********” ХХК, “**********” ХХК хоорондын ашиглалтын зардлын тооцоонд 57.119.847 төгрөг. Иргэн **********гийн “Био энерги”-н төв ба 57-в байрны ашиглалтын зардалд 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл нийт 53.128.378 төгрөгийг тус тус манай “**********” ХХК-иар төлүүлж нийт 412.565.114 төгрөгийн хохирол учруулсан байсан юм. Тэгээд уг дүгнэлтийг **********, ********** нарт танилцуулахад ашиглалтын зардал болох Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн халаалт, халуун усны суурь хураамжийн төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 12 дугаар сар хүртэл нийт 34.579.201 төгрөг. Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэхээр ********** 81 дүгээр байрны усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл нийт 13.149.658 төгрөг. Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэхээр иргэн **********ын амины орон сууцны усны төлбөрт 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл нийт 7.307.031 төгрөг. “**********” ХХК-аас үйлчилгээний хөлсний төлбөрт 2015 оны 3 дугаар сард 900.000 төгрөг. “**********” ХХК, “**********” ХХК хоорондын ашиглалтын зардлын тооцоонд 57.119.847 төгрөг. Иргэн **********гийн “Био энергийн төв” ба 57в байрны ашиглалтын зардалд 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл нийт 53.128.378 төгрөг. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн халаалт, халуун усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл, 2016 оны 12 дугаар сарын нийт 20.802.803 төгрөг Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэхээр цэвэр бохир усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл нийт 41.428.928 төгрөг болох нийт 247.649.117 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч тооцоо нийсэн акт үйлэн ********** гарын үсэг зурж “**********” ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан юм. Тэгээд сүүлд нь дахин санхүүгийн баримтыг нягталж үзээд 19.000.000 төгрөгийг 247.649.117 төгрөгөөс хасахаар болсон юм. Нэг үгээр хэлэхэд гүйцэтгэх захирал ********** нь хууль бусаар “**********” гэдэг нэртэй ижил төстэй ижил чиглэлийн уйл ажиллагаа явуулдаг компани байгуулан, бусдыг төрөгдөлд оруулж манай “**********” ХХК-тай ямар нэг аж ахуй нэгжийн хамтран ажиллах гэрээ, байр шилжүүлэх гэрээ, үндсэн хөрөнгө ашиглах гэрээ хийлгүйгээр манай компани тусгай зөвшөөрөл, ажлын байр, ажилчид, тоног төхөөрөмжийг ашиглаж ашиг олоод гарах зардлаа манай компаниар төлүүлж байсан байна. Уг хууль бус ажлаа ахлах нягтлан бодогч **********ийн хамт явуулж байсан байна. Компанид учирсан хохиролыг нөхөн төлүүлмээр байна. Өнөөдрийн байдлаар манай компани нь дээрх хүмүүсийн үйл ажиллагаанаас болоод татвар болон аж ахуй нэгж байгууллагад 300 гаруй сая төгрөгийн өртэй санхүүгийн чадамжгүй болоод байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 142-143 дахь тал)
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********гийн дахин өгсөн: “2015 оны 3 дугаар сард “**********” ХХК-д орлогын нягтлан бодогчоор ороход ********** нь ахлах нягтлан бодогчоор дэвшин ажиллаж байсан. Тэгэхэд шинэ нөүтбүүк аваад, шинэ программ худалдаж аван “**********”-ын зарим барилгуудыг шинээр худалдаж авсан программ руугаа хуулж байсан. Уг программ нь орон сууцны **********, ********** нараас бланс тусдаа гарах юм уу, охин компани байгуулж байгаа юм уу гэхэд ********** нь намайг дуудаж өөрийн өрөөндөө оруулаад та энэ тухай дуугүй байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь маргааш нь дахин **********ы өрөөнд ороод би хуурч чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд ********** нь “**********” ХХК-ний ерөнхий захирал **********д хэлчихсэн байгаа гэж хэлж байсан. Үүнээс хойш дахин уг асуудал дээр ерөөсөө оролцоогүй. **********ы яриад байгаа “**********” ХХК нь “**********” ХХК-ний барьсан барилга болон ус дулаан дамжуулах төвөөсөө хангагдаж байгаа барилгуудыг авдаг байсан. “**********” ХХК нь бусад компани барьсан барилгуудын ашиглалт үйлчилгээ авдаггүй байсан. **********ы ярьж байгаа зүйл бүгд худлаа. Ямар ч байрнууд шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөн баримт байхгүй. **********, ********** нар нь албан тушаалын байдлаа ашиглаж, шинээр худалдаж авсан программ дээр ерөнхий захирлын зөвшөөрөлгүй хуулж авсан юм. Тэр ч бүү хэл нөүтбүүк болон санхүүгийн программ нь “**********” ХХК-аас зарлагдаж авсан байдаг. Тэр нь баримтаар нотлогддог...ерөнхий захирал ********** албан бичиг өгсөн эсэх талаар мэдэхгүй байна гэдэг юм. ********** өнөөдрийг хүртэл компанийн хөрөнгөөр авсан “Toyota Land Cruiser 200” маркийн автомашинаа унаад явж байгаа. Тэр үед нягтлан байсан ********** нь манай компанийн нэр дээр байдаг “Toyota Land Cruiser 200” маркийн автомашиныг компани үндсэн хөрөнгө дээр бүртгэлгүй зардал дээр 47 сая төгрөгийг бичсэн байдаг юм. “**********” ХХК-аас шалгалт ороогүй. Энэ талаар мэдэхгүй байна. Гэхдээ тухайн компанийн эзэмшигч нь өөрийн компанидаа шалгалт оруулах эрх нь нээлттэй байх гэж бодож байна. Түүний үндсэн дээр “Си Эс Айя” нэртэй аудитын компани санхүүгийн баримтад шалгалт орж, санхүүгийн зөрчил байгаа талаар мэдэгдэж байсан юм. Ямарваа нэгэн зарлага гарч байгаа тохиолдолд 1, 2 гарын үсэг буюу компанийн захирал, ахлах нягтлан бодогч нар гарын үсэг зурж байгаа тохиолдолд боломжтой. “**********” ХХК-ийн нэр дээр байсан 65, 66, 67, 81, 74 дүгээр байруудыг намайг харж байхад шинэ программ авчирч байгаад татаж авсан. Дараа нь 2015 оны 03 сараас “**********” ХХК байгуулагдаж, “**********” бусад компаниудаас ашиглалтад оруулж “**********” ХХК-д ашиглалт үйлчилгээг хариуцуулсан бичиг баримт байсаар байтал “**********” ХХК-ийн нэр дээр авсан байдаг. Нийт 15-16 барилга байдаг санагдаж байна. Өнөөдрийг хүртэл “**********” ХХК нь орлого олсоор байгаа. ********** нь 2016 онд “**********” ХХК-ийн 10 жилийн ойгоор байраар шагнуулсан гэж ярьж байсан. Байртай холбоотой асуудлыг сайн мэдэхгүй, **********ы нэр дээр байдаггүй, гэвч өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдардгийг нь мэднэ...Намайг мэдүүлэг өгөхөд ямар нэгэн хүнээс нөлөөлсөн, дарамт шахалт үзүүлж нөлөөлсөн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 145-146 дахь тал)
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ийн өгсөн: “**********ийн ********** нь анх 2010 онд “**********” ХХК-ийн охин компани болох “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаaр томилогдон ажиллаж эхэлсэн. 2010-2015 онд хэвийн ажиллаж байсан. ********** нь 2015 оноос өөрийн эзэмшилд “**********” ХХК-ийг үүсгэн байгуулж өөрийн ажиллаж байсан компанитай төстэй нэртэй, бусдыг төөрөгдөлд оруулсан, ижил төстэй орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компанийг байгуулсан байсан. ********** нь өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК болон манай “**********” ХХК-д тухайн үед зэрэг ажиллаж байсан. Энэ үед ********** нь “**********” ХХК-ийн эзэмшилд байсан БГД-ийн 7-р хороонд байрлах 65-67-р байр, 57Б 54, 55А, 55С, 55Б, 77Б, 80/4 байрыг дур мэдэн, албан тушаалаа ашиглан хууль бусаар өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-нд 2015 оны 3 дугаар сард шилжүүлсэн байсан. Мөн эдгээр байрнуудын цэвэр ус, бохир ус, дулааны шугамын огтолгоог хийлгүүлж орлогын мөнгө болох 174.387.468 төгрөгийг өөрийн компанийн дансанд хүлээн авсан боловч эдгээр байрнуудын цэвэр ус, бохир ус, дулаанд зарцуулагдах дээрх зардлын төлбөрийг манай “**********” ХХК-аар төлүүлсэн байсан. ********** нь мөн “**********” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Таван Богд” ХХК-тай 15/244 дугаартай гэрээг байгуулж “Toyota Land Cruiser 200” маркийн автомашины урьдчилгаа төлбөр болгож 47.872.700 төгрөгийг “**********” ХХК-аар төлүүлсэн байсан. Энэ мөнгийг гаргуулахын тулд ********** нь өөрийн төрсөн эгч **********аас 30.000.000 төгрөгийг 1 сарын 3 хувийн хүүтэй “**********” ХХК-нд зээлүүлсэн болгож 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл зээлийн хүүгийн зардалд 33.060.000 төгрөг, мөн зээлийн төлбөр 30.000.000 төгрөг нийт 63.060.000 төгрөгийг компаниас гаргуулж Ц.Содбаярт өгүүлсэн. Мөн машины зөрүү мөнгө болох 17.872.700 төгрөгийг компаниас гаргуулсан байсан. Ингээд **********ы машин худалдаж авахад болон эгч **********т төлсөн мөнгө нь нийт 80.932.700 төгрөгийг “**********” ХХК-аас төлүүлж, хохирол учруулсан байсан. ********** нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа “**********” ХХК-ийн ажилчдаар “**********” ХХК-ны барьсан барилгуудад ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд гүйцэтгүүлж байсан компаниудаас 62.854.340 төгрөгийг ********** нь бэлнээр авсан боловч дээрхи мөнгийг компанийн орлогод огт тусгаагүй, хувьдаа завшин үрэгдүүлсэн байсан. Харин ажилчдын цалинг “**********” ХХК-аар төлүүлсэн байсан. ********** нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа өөрийн үүсгэн байгуулсан “**********” ХХК-нд 1.885.000 төгрөгийн үнэтэй “Dell” маркийн зөөврийн компьютер, 3.600.000 төгрөгийн үнэтэй санхүүгийн программ авч, нийт 5.485.000 төгрөгийн зардлыг “**********” ХХК-наас төлүүлсэн байсан. ********** нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа иргэн ********** гэх хүний нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр халаалт, халуун усны шугамын ажлын төлбөрт 30.000.000 төгрөгийг гэж хуурамчаар өглөгийн данс үүсгэж 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17.000.000 төгрөгийг тус тус ямар нэгэн гарын үсэггүйгээр /********** болон өөрийнх нь/ “**********” ХХК-ийн данснаас авч завшсан байсан. ********** нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа “**********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглан *************гийн Баянгол дүүргийн 57в байрны ус, дулаан түгээх үйл ажиллагааны аж ахуйн гэрээг “**********” ХХК-ийн нэрээр байгуулж харилцагчийг хууран мэхлэх замаар 2015 оны 11 дүгээр сараас эхлэн нийт 53.128.378 төгрөгийг “**********” ХХК-ийн орлогод татан төвлөрүүлсэн байсан. Харин ус, дулааны зардлыг “**********” ХХК-наас төлүүлсэн байсан. Мөн бусад зардалд 5.777.288 төгрөгийг хохирол учруулсан байсан. Эдгээр зөрчлүүдийг “**********” ХХК-ийн үүсгэн байгуулагч **********ы зүгээс хөндлөнгийн “Юнайтед Индепендент” аудит ХХК-иар “**********” ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийлгүүлж 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр АТ/04-13 тоот аудитын дүгнэлтээр 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл санхүүгийн тайланд аудит хийж компанийн гүйцэтгэх захирал ********** нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан “**********” ХХК-наас нийт 412.565.114 төгрөгийг хувьдаа завшиж, компанид их хэмжээний хохирол учруулсан болох нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. ********** нь эдгээр зөрчлүүдийг үйлдэхэд нягтлан бодогч **********ийн хамт үйлдсэн болох нь шалгалтын явцад илэрсэн.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 155-156 дахь тал)
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ы өгсөн: “**********” ХХК-ийг 2007 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулаад тухайн үедээ өөр хүн ажиллуулж байгаад тус албан тушаалд ажиллаж байсан Давис тэтгэвэрт гарахаар болоод **********ыг уг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар болж түүнийг томилсноор ажиллаж эхэлсэн. Уг байгууллагын гүйцэтгэлийн үйл ажиллагааг ********** гүйцэтгэж намайг мэдээллээр ханган ажиллаж байсан. 2017 он хүртэл санхүүгийн хувьд ашиггүй ажиллаад байна гэж танилцуулдаг байсан. Харин 2017 оны сүүлээр ********** нь тус “**********” ХХК-тай ижил үйл ажиллагаатай “**********” ХХК-ийг өөрийн хүү **********ийн нэр дээр үүсгэн байгуулсан талаар мэдээд “**********” ХХК-д “Си Эс Ай аудит” ХХК-аар 2014-2017 оны жилийн санхүүгийн тайланд аудит шалгалт хийлгэж уг байгууллагаас олон зөрчил илрүүлж санхүү бүртгэлийн үйл ажиллагаанд доголдолтой байгаа нь тогтоогдсон. Ингээд “Юнайтед индепендент аудит” ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж дотоод хяналт шалгалт хийлгэхэд үйл ажиллагааны доголдол болон хөрөнгө завших үйлдлийн улмаас нийт 412.565.114 төгрөгийн хохирол учруулсан гэж гарсан. Тиймээс уг дүгнэлтийг үндэслэн цагдаагийн байгууллагад хандсан. Үүний дараа **********ыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж ажил хүлээлцэх тамга тэмдгээ авсан. “**********” ХХК-ийн ерөнхий нягтлан ********** болон “**********” ХХК-н нягтлан ********** нар хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдэхэд 247.649.117 төгрөг болж манай байгууллагад өглөгтэй гарч байсан. Уг дүгнэлт гарч маргаан босгосны дараа 2015 оны 3 дугаар сараас хойш ********** нь энэ хоёр компанийн ерөнхий нягтлангаар ажиллаж байсныг мэдэх болсон. Би **********д албан бичгээр машин зээлээр худалдан авах зөвшөөрөл өгөөгүй. 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/026 дугаартай албан бичигт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш адил зурагдсан байна. Харин тухайн үед байгууллагын тамга **********д байсан. Уг 001/026 дугаартай албан бичгийг шүүлгэж үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 001/026 дугаартай албан бичгээр УБЦТС ТӨХК-д “Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг Ази Констракшн” ХХК-н барьж ашиглалтад оруулсан 84 дүгээр байрны ус, дулаан дамжуулах төвийн цахилгааны төлбөр тооцоог “**********” ХХК хариуцаж ажиллах болно” гэсэн бичиг миний нэрээр ********** гарын үсэг зурагдсан байсан. ********** тухайн үедээ гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан болохоор итгэмжлэлгүйгээр байгууллагыг төлөөлж үйл ажиллагаа эрхэлж албан тоот илгээж гарын үсэг зурах эрхтэй. Харин миний гарын үсгийг зурах эрхгүй. Сүүлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Таван богд” ХХК-д хандан манай байгууллагаас Ланд-200 авто машины тухай албан тоот хүргүүлсэн эсэх талаар тодруулахад огт тийм албан тоот хүргүүлээгүй тухай албан бичгээр хариу мэдэгдсэн. Мөн “**********” ХХК-с 62.584.340 төгрөгийг бэлнээр **********, ********** нар авсан байсан. Харин уг орлого “**********” ХХК-д бүртгэгдээгүй байсан. 2015 оноос уг байруудын төлбөрийн мөнгийг “**********” ХХК авч байгаад сүүлд шалгалтаар ********** нь тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө завшсан байсан нь тогтоогдож эхлэх үед ********** нь 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай албан тоотыг Хот суурингийн ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд тус байруудыг “**********” ХХК-д шилжүүлж байгаа талаар дурдсан байсан. Энэ талаар надад танилцуулж байсан зүйл байхгүй. “**********” ХХК-наас 3.600.000 төгрөгийг гаргуулан “**********” ХХК-д “Dell” загварын компьютер, санхүүгийн программ авсан, ********** гэх харилцагч, *************гийн эзэмшлийн 57-в байрны төлбөр 2015 оны 11 дүгээр сараас эхлэн “**********” ХХК-нд орох ёстой байсан 53.128.378 төгрөгийг өөрт орлогоор авч “**********” ХХК-н дансаар авсан боловч 57-в байрны төлбөрийг “**********” ХХК-иас төлж байсан болох нь тус тус “Юнайтед-индепендент аудит” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байсан. Дээрх байрууд нь манай байгууллагын гол үйл ажиллагаа явуулж орлого олдог зүйл учраас бусдад шилжүүлэн өгөхгүй, мөн тухайн “**********” ХХК нь ашиггүй ажиллаж байсан болохоор нэмэлт зардал гаргаж дахин ийм үнэтэй тээврийн хэрэгсэл зээлээр худалдан авах шаардлагагүй байсан. Харин уг тээврийн хэрэгслийг одоо ********** унаж байгаа. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 178-182 дахь тал)
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ы дахин өгсөн: “**********аар ********** нь сантехникийн инженерээр ажилд орох гэсэн юм гээд өргөдөл өгөөд анкетаа бөглөөд ажилд ороод 2-3 жил манай компанид сайн ажиллаж би итгээд “Таун конфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулсан. Өмнөх захирал нь тэтгэвэрт суугаад ********** нь ажлын туршлагатай байсан юм. 2015 онд **********ы цалинг нэмэхэд миний цалинг нэмчихлээ гэж уйлж байсан хүн. Би “Комфорт таун” ХХК байгуулагдсан талаар энэ хэрэг үүссэнээс хойш буюу 2018 оноос мэдсэн. Надад “**********” ХХК-ийг байгуулсан талаар хэн юу ч хэлээгүй. Ижил төсөөтэй компани байгуулахыг зөвшөөрөхгүй. Би хэн нэгэнд зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Би тухайн үед “**********” ХХК-ийн гаргасан санхүүгийн тайлан балансыг ********** надад танилцуулдаг байсан. Задгай тайлан өгч байгаагүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл задаргааг нь дэлгэрэнгүй танилцуулах биш тоог нь танилцуулж байсан гэсэн үг юм. Тайланг санхүү хариуцсан хүн болон гүйцэтгэх захирал хоёр гаргана. 2018 онд гүйцэтгэх захирал **********, санхүү хариуцсан ажилтан, ерөнхий нягтлан ********** нар байсан. Тайланг надад ********** ганцаараа орж ирээд тайлангаа танилцуулдаг байсан. Тайлан дээр миний оролцоо байхгүй. Тэр хоёр хүн тайлангаа баталгаажуулчхаад надад танилцуулаад улс руу явуулдаг байсан. Тухайн үед би итгээд ажлаа сайн хийж байна гэж ойлгосон. Тухайн үед “**********” ХХК нь “**********” ХХК-ийн барьсан байрнуудыг хариуцдаг байсан. Уг байрнуудад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голден парк 1, 2 дугаар байрны 10 барилга, Тэмүүлэл хотхоны 5 барилга, Баянгол 1 хотхоны 8 барилга, Баянгол 2 хотхоны 8 барилга, Нарлаг хотхоны 5 барилга, Хаан суудал байрны 2 барилгыг хариуцан ажилладаг байсан. Надад конторын хувьд 30.000.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийх талаар огт мэдэгдээгүй болон танилцуулж байгаагүй. Ийм засвар үйлчилгээ огт хийгдээгүй. 2014 онд их мөнгөөр тийм засварын ажил хийгдэх шаардлагагүй барилгын насжилт бага байсан. ********** гэдэг хүнийг танихгүй. Надад ********** гэх хүний нэр хэлж ч байгаагүй 30.000.000 төгрөгийн засвар үйлчилгээ гэдэг их мөнгө. Надад машин авах талаар танилцуулж байгаагүй. Тухайн үед компани өр зээлтэй, алдагдалтай ажиллаж байна гэж танилцуулж байсан. Ийм үед би шинэ “Land 200” загварын машин ав гэж зөвшөөрөхгүй. Маш их гомдолтой байна. Маш олон хүмүүсийн хөдөлмөрийг мөлжиж өөртөө завшиж, компанийг дампууруулж байсан. ********** явсны дараа компани ашигтай ажиллаж, компани хэвийн үйл ажиллагаанд орсон. Энэ асуудал 5 жил боллоо. Д. ********** гэх хүн манай компаниас маш их мөнгө авснаар алдангитай ажиллуулж байсан нь нотлогдсон. Миний хэлсэн үнэн.” гэсэн мэдүүлэг (6-р хавтаст хэргийн 159 дэх тал)
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.**********ийн өгсөн: “Уг хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад миний нэрээр манай ээж ********** үүсгэн байгуулаад гүйцэтгэх захирлаар манай ээж ажиллаж байсан. Би үйл ажиллагааны талаар мэдэхгүй. Тухайн үед 2015 онд байгуулахдаа “**********” ХХК 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “********** инвест” ХХК нэртэй хуулийн этгээд байгаа бөгөөд одоогоор үйл ажиллагаа эрхэлдэггүй. “********** инвест” хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад миний нэрээр манай ээж ********** уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулаад гүйцэтгэх захирлаар манай ээж ********** ажиллаж байсан. Тухайн үед манай ээж надад хэлэхдээ “**********” ХХК-ийн болон “**********” ХХК-ийн хуулийн этгээдийн нэршил ижил төстэй гэсэн маргааны улмаас уг “**********” ХХК-ийн нэрийг “********** инвест” ХХК болгоод харин захиргааны хэргийн шүүхээс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр нэршлийг өөрчлөх талаар магадлал гараад уг хуулийн этгээдийн нэршлийг “Контор төв инвест” ХХК болгож өөрчилсөн. Би хуулийн этгээдийн захирал байсан учраас сар тутмын цалин 500,000 төгрөг байсан. Харин тогтмол авдаггүй байсан. Миний нэр дээр байдаг хуулийн этгээд болохоос үйл ажиллагааг манай ээж ********** эрхэлдэг байсан. Уг компанийн үйл ажиллагааны талаар мэддэггүй байсан болохоор өр авлага, ажил гүйцэтгэлийн талаар мэдэхгүй...********** манай “**********” ХХК-д нягтлангаар ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг (5-р хавтаст хэргийн 186-188 дахь тал)
2.9. “Юнайтед Индепендент” аудит ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн АТ/04-13 дугаартай дүгнэлт (1-р хавтаст хэргийн 161-166 дахь тал)
2.10. “Координат аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 167-220 дахь тал)
2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаартай: “...компанийн үйл ажиллагаатай холбоотой 176.251.297 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг өр...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 224-226 дахь тал)
2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 082 дугаартай: “Координат аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт нь тухайн үед ирүүлсэн санхүүгийн баримтууд, файлаар ирүүлсэн тооцооллын хувьд үндэслэлтэй байна. “**********” ХХК-ийн нягтлан бодогч ********** нь 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс орлогын нягтлан бодогчоор түр томилон ажиллуулсан ОСНАА-н “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал **********ы №122 дугаар тушаал байна. 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дугаар 008/6 тушаалаар ********** нь 2015 оны 3 дугаар сарын 01-нээс “**********” ХХК-ийн Ахлах нягтлан бодогч болсон. Ерөнхий захирал ********** тушаал гаргасан. “**********” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үүсгэн байгуулагдсан. ********** нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 дугаартай “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал **********ы “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас халагдах хүртлээ “**********” ХХК, “**********” ХХК-иудад нягтлан хийж байсан нь санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил үүсгэж байна. Энэ санхүүгийн үйл ажиллагааны зөрчил нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал **********, ахлах нягтлан бодогч ********** нар ажиллаж байсан 2015 оны 3 дугаар сарын 02-ноос хойш 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилсэн. ОСНАА-н "**********” ХХК-ийн ерөнхий захирал ********** 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр №25 тоот тушаалаар Л.**********ыг 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. ОСНАА-н “**********” ХХК-ийн ерөнхий захирал ********** 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №5/32 тоот тушаалаар **********ыг ажлаас чөлөөлсөн байна. ********** нь “**********” ХХК-нд ахлах нягтлан бодогч, “**********” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан тул эдгээр компаниудад хөтлөгдөж байгаа санхүүгийн баримтууд, аж ахуй нэгжийн гэрээнүүд, бусад баримтуудаар нотлогдоно. Жишээлбэл: 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ********** иргэн ********** буюу 75а байрны “Биознеригийн төв”-тэй аж ахуйн гэрээ хийсэн байна. Гэрээ байгуулсан: Нягтлан бодогч ********** байна. Гэрээний хавсралт дээр “**********” ХХК-ийн нягтлан бодогч ********** гэж гарын үсэг зурсан. “**********” ХХК санхүүгийн тамгатай. Нэхэмжлэх дээр нэхэмжлэгч байгууллага “**********” ХХК, “**********” ХХК-иуд байна. “**********” ХХК-ийн эзэмшилд байгаа МДТоп 65, 66, 67, “**********” 81,74, иргэн *************гийн барилга буюу “Био Энергийн төв” 57в, иргэн Баттөгсийн 75 б, Цэлмэг Ази 84, Дэлгэр 77б, Мягмарсүрэнгийн 46а, 46б, 50а,б гэх байруудыг “**********” ХХК-иас хүлээн авсан гэрээ, акт байхгүй байна. “**********” ХХК нь 2015 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2015-2017, 2018 оны эхний улиралд 11-16 байрны 486-839 айл өрх, 21-38 аж ахуй нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэн жилдээ 292.0 саяас 440.0 сая төгрөгийн орлого цуглуулсан байна. Нийт 1,322,275,114 төгрөгийн орлого олсон байна. /Хавсралт 1-ээс харна уу/, “**********” ХХК нь 2018 оны 5 дугаар сард "********** инвест” ХХК нэртэй болсон гэж нягтлан бодогч ********** мэдэгдсэн. “********** инвест” ХХК нь ус сувгийн удирдах газарт Төрийн банкны ************* тоот данснаас 2015 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 26-ыг хүртэлх төлсөн нийт төлбөр 220,949,711.47 байна. /2а,б,в,г,д/ хүснэгтүүдээс харна уу. “********** инвест” ХХК нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д данснаас 2015 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 26 хүртэлх төлсөн нийт төлбөр 474,965,919.4 байна. /3 а,б,в,г,д/ хүснэгтүүдээс харна уу. “**********” ХХК-д 2017 онд гэрээгээр ажил хийж өгсөн. Нийт ажлын хөлс гэрээгээр 69,962.060 төгрөг үүнээс бэлнээр 59,854.340 төгрөгийг хүлээн авсан. Бэлэн мөнгийг хүлээн авсан талаар “**********” ХХК-ийн бүртгэл дээр огт тусгагдаагүй. Иймд бэлэн мөнгийг хэн хүлээн авч байсан талаар мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. /Хүснэгт-4/-ээс харна уу. “**********” ХХК-ийн санхүүгийн программд Б.********** нэртэй харилцагч нь 101097 кодтойгоор бүртгэгдсэн байна. 30,000,000 /гучин сая/ төгрөгийг анх 2014 онд бусад өглөгийн данснаас борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансанд бичилт хийн өр үүсгэсэн бөгөөд түүнтэй холбоотой анхан шатны баримт, ямар нэгэн санхүүгийн баримт хавсаргаагүй байна. Мөнгөн хөрөнгийн журнал, харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэлээс Б.**********тай холбоотой гүйлгээг хянаж үзэхэд бусад өглөгийн дансны харилцагчдын 2015 оны эхний үлдэгдэлд Б.**********т 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн өглөгтэй бүртгэл байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,0 сая төгрөг /мөрдөн байцаалтаар тогтоох кассын нярав Отгонбаяр хүлээн авагч дээр өөрийн тамгыг дарсан, бэлэн мөнгийг хүссэн өргөдөл гаргасан ********** гарын үсгийн шинжилгээ хэрэгтэй/, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 17,000,000 /Арван долоон сая/ мөрдөн байцаалтаар тогтоох кассын нярав Отгонбаяр хүлээн авагч дээр өөрийн тамгыг дарсан, бэлэн мөнгийг хүдсэн өргөдөл гаргасан ********** гарын үсгийн шинжилгээ хэрэгтэй./, төгрөгийг тус тус бэлэн мөнгөөр “гадна шугамын угсралтын ажлын хөлс, буцаав” гэсэн утгатайгаар 2 удаа зарлага гаргаж “Бусад өглөг”-ийн дансанд бичилт хийж өглөг бууруулан бүртгэжээ. Анхан шатны баримтаас үзэхэд уг зарлагыг гаргасан мөнгө олгохыг хүссэн өргөдлийн утга дээр “2014 оны 7 дугаар сарын 15, 16-ны өдөр дансаар орж ирсэн 30.0 сая /гучин сая/ төгрөгийн гадна шугамын угсралтын ажлын хөлсийг буцааж олгоно уу” гэж бичжээ. Бэлэн мөнгөний зарлагын 31 ба 32 дугаартай баримтад захирал **********, нягтлан бодогч Э.**********, кассын нярав ********** нар гарын үсэг зурж, мөнгө хүлээн авагч Б.**********ын өмнөөс ********** өөрийн дардсаа дарсан байна. “**********” ХХК-нд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар явуулсан нэмж авах шаардлагатай материалын жагсаалтад 2014 оны харилцах дансны баримтууд, иргэн Б.**********ын гадна шугамын угсралтын ажлын гэрээ, буцаалт хийсэн үндэслэл, мөн иргэн Б.**********т 2014 онд буцаан олгосон 8,0 сая /найман сая/ төгрөгийг баримтыг шаардсаны дагуу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8,0 сая /найман сая/ төгрөгийн баримт болох 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын 1456 дугаартай баримтын хамт ирүүлсэн байна. Энэ мөнгөн хөрөнгийн зарлагын анхан шатны баримт болох бэлэн мөнгөний зарлагын баримтад дээрх 2 баримтын адил захирал **********, нягтлан бодогч Э.**********, кассын нярав ********** нар гарын үсэг зурж, мөнгө хүлээн авагч Б.**********ын өмнөөс ********** өөрийн дардсаа дарсан байна. Харин мөнгө олгохыг хүссэн өргөдлийн утга дээр “2014 оны 7 дугаар сарын 15, 16-ны өдөр дансаар орж ирсэн 8,0 сая /найман сая/ төгрөгийн гадна шугамын угсралтын ажлын хөлсийг буцааж олгоно уу” гэж бичжээ. 2014 оны харилцах дансны 1-12 дугаар сарын 12 хавтас баримт ирүүлснээс 7 дугаар сарын харилцахын баримтаас 15, 16-ны өдрийн орлогыг шүүж үзэхэд Төрийн банкны 000000000000 тоот төгрөгийн дансанд 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн Мижиддоржоос гадна дулаан, цэвэр усны холболтын хөлс гэсэн утгатай 15,0 сая /арван таван сая/ төгрөгийн орлого орсон байна. Иймд “**********” ХХК-нд ********** гэх хүний нэрээр үүссэн өглөгийг бүртгэсэн анхан шатны баримт байхгүй, үүссэн 30,000,000 төгрөгийг хэн хэрхэн юунд зарцуулсан нь ямар нэгэн анхан шатны баримтаар тогтоогдох боломжгүй байна. Харин өглөг үүсгэсэн 30,0 сая төгрөгийг 3 удаагийн кассын зарлагаар бэлэн мөнгө олгосон зарлагын баримт үйлдсэн ба баримтад тус мөнгийг хүлээн авсан байх иргэн Б.**********ын гарын үсэг байхгүй байна. “**********” ХХК нь “Таван богд” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шинжилгэ 15/224 дугаарын “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж “Land Cruiser 200” маркийн автомашиныг худалдан авсан. Тус автомашин нь "Автомашин худалдах, худалдан авах гэрээ ёсоор “**********” ХХК-ийн өмч болно. Төлбөрийг зээлийн хөрөнгө, “**********” ХХК болон “**********” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоос төлж барагдуулсан байна. “**********" ХХК-ийн ерөнхий захирал ********** 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр "Таван богд" ХХК-нд 001/026 тоот албан бичиг илгээж, тус компанийн Гүйцэтгэх захирал ********** (РД: *************) -д 164,000,000 /Нэг зуун жаран дөрвөн сая/ төгрөгийн үнэ бүхий Toyota Land Cruiser 200 VX Lux загварын автомашиныг 20%-ын урьдчилгаа төлбөртэйгөөр, үлдэгдэл 80% төлбөрийг 3 жилийн хугацаатайгаар зээлээр худалдан авахыг “**********” ХХК-д зөвшөөрсөн байна. Түүний дагуу “**********” ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Таван богд” ХХК-тай 15/224 тоот “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Toyota Land Cruiser 200 маркийн ЈТМНХ05J704093320 арлын дугаартай саарал өнгийн автомашиныг 151.400.000 /нэг зуун тавин нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. Үндсэн үнийн 30 хувь болох 45.420.000 /дөчин таван сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг “**********” ХХК -аас “Таван богд” ХХК-ийн Хаан банкин дахь 5038037306 дугаарын харилцах данс руу дараах 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн байна. №:Огноо, Зарлагын ажил гүйлгээ, Данс төлсөн дүн /төгрөгөөр/, 2015/05/07, Банкны харилцах данснаас Төрийн банк-************* тоот данснаас зарлага болгосон, 32,200,000, 2 2015/05/14 5,320,000, 2015/05/14 Бэлэн мөнгөний кассаас зарлага болгосон 7,900,000, Нийт дүн 45,420,000. Үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 105,980,000 /нэг зуун таван сая есөн зуун наян мянга/ төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “**********” ХХК нь “Таван Богд Финанс” ББСБ ХХК-тай хийсэн 13/0428 тоот барьцаат зээлийн гэрээгээр 54,519.82 ам.долларын /1 USD албан ханш 1943.88 төгрөг/ зээлийг сарын 1,1 хувийн хүүтэй байхаар, зээлийн гэрээний хугацааг 36 сараар, зээл олгосон өдрөөс эхлэн хугацааг тооцохоор тохирон авч, “Таван богд” ХХК-д төлсөн байна. “Таван богд финанс” ББСБ ХХК, “**********” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 13/0428 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч нь тус “Toyota LC 200” автомашиныг “Таван богд финанс” ББСБ ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэлх хугацаанд шилжүүлэх, зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд “Таван богд Финанс” ББСБ ХХК хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой талуудын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулсан байна. Автомашины өмчлөлийн хувьд Барьцаат зээлийн гэрээний 2.2.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрчилгээ “Таван Богд Финанс” ББСБ ХХК-ийн нэр дээр гарсан байх шаардлагын дагуу “Таван богд финанс” ББСБ ХХК-ийн нэр дээр шилжиж, өнөөг хүртэл тус “Таван богд финанс” ББСБ -ын нэр дээр байна. “**********” ХХК-ийн зээл нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Таван богд финанс” ББСБ-аас Хаан банк банканд шилжсэн байна. Автомашины төлбөрийн урьдчилгаа болох 45,420,000 /дөчин таван сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг “**********” ХХК-ийн үйл ажиллагааны орлого болон иргэн **********аас зээлж авсан 41,0 сая төгрөгийн эх үүсвэрээс төлөгдсөн болох нь компанийн нягтлан бодох бүртгэлийн журналын бичилтээс нотлогдож байна. “**********” ХХК нь 2015.06.16-aaс 2015.12.23-ны хугацаанд “Таван Богд Финанс” ББСБ ХХК-ийн зээлийн төлбөрт 8,971.63 USD, зээлийн хүүгийн төлбөрт 2,851.75 USD, 2016.01.15-наас 2018.05.22-ны хугацаанд Хаан банкны зээлийн төлбөрт 45,548.19 USD, зээлийн хүүгийн төлбөрт 8,073.34 USD, нийт 65'444.91 USD буюу төлбөр төлөх тухайн үеийн америк долларын ханшаар илэрхийлснээр 148,056,328.73 төгрөгийг төлж барагдуулсан байна. Дээрх зээл болон зээлийн хүүгийн төлбөрүүдийг төлсөн эх үүсвэрийг “**********” ХХК өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэн, “**********” ХХК-нд бэлэн мөнгөөр тушааж, төлөлт нь “**********” ХХК-аас хийгдэж байсан бөгөөд энэ нь “**********” ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд “**********” ХХК-аас авлагын тооцоо үүсгэн хаагдаж ирсэн байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 228-246 дахь тал)
2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 237 дугаартай: “**********” ХХК-нд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дотоод хяналт шалгалт хийсэн гэх иргэн **********, ********** нарын дотоод хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь **********, ********** нар нь нэхэмжлэлийг бөөн дүнгээр тооцож нэхэмжилсэн, төлбөр төлсөн баримтуудыг дутуу оруулсан, төлбөр төлөөгүй айлуудын тооцооллыг тодорхой гаргаагүй байна. “Координат аудит” ХХК-ийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “**********” ХХК-ийн тооцоолсноор “**********” ХХК-с нэхэмжилсэн 412.565.114 төгрөгийн авлага, “**********” ХХК-ийн тооцоолсноор “**********” ХХК-аас нэхэмжилсэн 40.605.427.17 төгрөгийн авлагыг холбогдох баримтаар хөөн шалгахад хоёр талын тооцооллууд үндэслэлгүй байна. Бидний гаргаж тооцоолсноор “**********” ХХК нь “**********” ХХК-нд 6.277.745.90 төгрөгийн өр төлбөртэй байна” гэж өр авлагын талаар тусгасан байна. Дахин шинжилгээгээр “**********” ХХК-ийн тооцоогоор “**********” ХХК нь ашиглалтын зардалтай холбоотойгоор 103.986.577.90 төгрөг, бусад төлбөр тооцоотой холбоотойгоор 38.806.650.20 төгрөг нийт 142.793.228.10 төгрөгийг “**********” ХХК-нд төлөхөөр байна. Харин “**********” ХХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн хүүгийн зардалд 33.060.000 төгрөгийн үндсэн гэрээ болон холбогдох баримтууд “**********” ХХК-аас гүйцэтгэлийн ажлын хөлсөнд олгосон гэх 62.854.340.0 төгрөгийн холбогдох баримтууд, 66-н 2 айлын төлбөл зохих 882.000 төгрөгийн нийт 96.796.340 төгрөгийн холбогдох санхүүгийн баримтууд нь санхүүгийн шинжилгээнд ирээгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. “**********” ХХК-н тооцоолсноор “**********” ХХК нь авто машины төлбөрт төлсөн 148.056.328.73 төгрөгийг буцааж төлөхөөр байна. иймд “Координат аудит” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 082, 108 дугаартай дүгнэлтүүдэд шинжээч үйл ажиллагаатай холбоотой 176.251.297 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг өр гэж үзэн тооцож байна гэж дүгнэсэн нь бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь шинжээч нь 19.136.340.87 төгрөгийн ашиглалтын зардлыг 2 дахин нэмж оруулсан, иргэн *************гийн 57-а байрны ашиглалтын зардал гэх 53.128.378 төгрөг /давхардуулан тооцсон байсан/ -ийг зөрчилд оруулан тооцсон, авто машины төлбөрийн тооцоог өр авлагад оруулан тооцоогүй байна. “Координат аудит” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дугаартай тогтоолын хавсралт ёсоор баталсан журмыг үндэслэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “**********” ХХК-ийн хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчийг худалдан авах” 2907 дугаартай гэрээнд хавсаргагдсан гэрээний эх үүсвэрийн тооцооллыг үндэслэн ачааллыг тооцож гаргасан байгаа бөгөөд энэ талаараа дүгнэлтдээ дэлгэрэнгүй тусгасан байна. “**********” ХХК, “**********” ХХК-ийн данс бүртгэлд бүртгэлгүй буюу хэний өмчлөлд байгаа талаарх ямар нэгэн баримт бичиг шинжилгээнд ирээгүй тул “Land 200” загварын 13-85 УБА улсын дугаартай авто машины өмчлөлийг тогтоох боломжгүй байна. “**********” ХХК-ийн ерөнхий захирал ********** 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Таван богд” ХХК-д 001/026 тоот албан бичиг илгээж тус компанийн гүйцэтгэх захирал **********д 164.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Cruiser” загварын авто машиныг 20 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр, үлдэгдэл 80 хувийг 3 жилийн хугацаатайгаар зээлээр худалдан авахыг “**********” ХХК-нд зөвшөөрсөн байна. /энэ зээл төлөлтийн эх үүсвэрийг “**********” ХХК-аас автомашины төлбөр төлөв гэсэн утгатайгаар кассын баримтаар бэлнээр 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны хооронд “**********” ХХК-нд шилжүүлсэн байна. Төлбөрийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 082 дугаартай дүгнэлтэд бүрэн тусгасан байна...” гэсэн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 14-21 дэх тал)
2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай дүгнэлтэнд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 237 дугаартай дүгнэлтийг бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь 237 дугаартай дүгнэлтээр нийт 387,645,897 төгрөгийн дүн тогтоосноос дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар 157,179,369 төгрөг нь үндэслэлгүй, 50а,б байрны тоолуур баталгаажуулалт гэсэн 1,562,500 төгрөг нэмэгдэж, 232,029,028 төгрөг нь үндэслэлтэй тогтоогдож байна. 2020 оны 01 дүгээр 24-ний өдрийн 237 дугаартай Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоож, хураангуйг Хүснэгт-5-аар, дэлгэрэнгүйг Хавсралт-1-ээр үзүүлэв.
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар: 65, 66, 67(MD TOP), 74, 84 байрууд нь “**********” ХХК-ийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ дугаар 00028"-д 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинэчилсэн бүртгэлд тусгагдаагүй байна. (Хэргийн хавтас 5-ийн 199-203 хуудас)
-62б (Маргад смарт-62/2) байр нь “**********” ХХК-ийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ дугаар 00028”-д 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдсэн, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинэчилсэн бүртгэлд тусгагдаагүй байна. (Хэргийн хавтас 5-ийн 199-203 хуудас)
-57б (Хишигдэлгэр-57/2), 75а (*************-75/1), 75б (Баттөгс-75/2), 77а, 77б (Мижиддорж-77/1,77/2) байрууд нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00028”-д бүртгэлгүй байна. “**********” ХХК-ийн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00344” нь шинжилгээний хугацаанд хамаарахгүй байна. (2019.02.22) (Хэргийн хавтас 5-н 204 хуудас, санхүүгийн баримт)
“**********” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 7 дугаap сарын 03-ны өдөр 18/2014, 19/2014 дугаартай “Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах" тусгай зөвшөөрлүүдийг авсан байна. (Санхүүгийн баримт) Энэ 2 тусгай зөвшөөрөлд хамаарах байруудын жагсаалт шинжилгээнд ирээгүй болно.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны 501 дугаар “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад дээрх бүх байрууд бүртгэгдсэн байгаа боловч шинжилгээний хугацаанд хамаарахгүй байна. (Санхүүгийн баримт)
Б. Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 81, 50а, 506 дүгээр байр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Дэхор” ХХК-ийн 46а, 466 байрнууд хэрхэн шилжсэн, түүнийг нотлох 2 талын байр шилжүүлэх хүчин ********** гэрээ, акт, дээрх байрнуудын үзель, халаалт, халуун ус, цэвэр бохир шугамын урт болон үнэлгээ бусад хөрөнгийн жагсаалт, оршин суугчдын мэдээллийн жагсаалт зэрэг бусад мэдээлэл байгаа эсэх тухайд: Шинжилгээнд ирүүлсэн баримтаар: 81 (**********) дүгээр байрыг “**********” ХХК нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00028”-аар 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хариуцаж байсан байна. “**********” ХХК нь хариуцаж байсныг нотлох баримтууд гэж Хэргийн хавтас 4-ийн 130-163 хуудсанд ********** ХХК-ийн нэхэмжлэх (2013.11.01-2014.05.02) болон холбогдох баримтууд (2013.10 сар- 2018.12 сар) авагдсан байна. СӨХ-ийн материал гэсэн санхүүгийн баримтны 234 хуудсанд авагдсан Байр хүлээлцсэн актад Хүлээлцсэн материал, тоног төхөөрөмжүүдийн жагсаалттай, үнэлгээг тусгаагүй, оршин суугчдын мэдээллийг хавсаргаагүй байна.
-50а, 50б (Бади) дугаар байрыг “**********” ХХК нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00028”-аар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хариуцаж байсан байна. “**********” ХХК нь хариуцаж байсныг нотлох баримтууд гэж Хэргийн хавтас 4-ийн 11-27 хуудсанд Байр хүлээлцсэн акт, "Бэ Эй Ди Ай" ХХК-ийн албан тоот (2015.09.01) болон холбогдох баримтууд (2015.04 сар-2018.10 сар) авагдсан байна. Байр хүлээлцсэн актад Хүлээлцсэн тоног төхөөрөмжүүдийн жагсаалттай, үнэлгээг тусгаагүй байна. СӨХ-ийн материал гэсэн санхүүгийн баримтны 328-339 хуудсанд оршин суугчдын жагсаалт, барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын акт авагдсан байна.
-46а, 46б (Ромео Жульетта, Дехор) дугаар байрыг “**********” ХХК нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00028”-аар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хариуцаж байсан байна. “**********” ХХК нь хариуцаж байсныг нотлох баримтууд гэж Хэргийн хавтас 4-ийн 164-204 хуудсанд “Дехор” ХХК-нд явуулсан албан тоотууд (2015.10.20, 2016.05.20) “Дехор” ХХК-ийн албан тоотууд (2016.09.05, 2016.12.15), СӨХ-ийн хурлын хамтарсан тэмдэглэл болон холбогдох баримтууд авагдсан байна.
-Шинжилгээнд 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хоорондох хугацааны “**********” ХХК-ийн баримтууд, өмнөх дүгнэлтэд тогтоогдсон дүнтэй холбоотой “**********” ХХК-ийн баримтуудыг хамруулсан. 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сард аль байрнуудын орлого нь ямар хугацаанд “**********” ХХК-нд орвол зохих байсан, ус, дулааны төлбөрийг өрх бүрээр салгаж тооцох боломжгүй байх тул "**********" ХХК-д орвол зохих орлогыг тооцоолох боломжгүй. Учир нь: “**********” ХХК-ийн "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00028”-д 65, 66, 67, 74, 84, 81 байрууд нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинэчилсэн бүртгэлд тусгагдаагүй. 50a, 50б, 46а, 46б байрууд нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинэчилсэн бүртгэлд тусгагдаагүй. 62б байр нь 2018 оы 01 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдсэн бүртгэгдсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинэчилсэн бүртгэлд тусгагдаагүй. 57б, 75a, 75б, 77а, 77б байрууд нь бүртгэлгүй.
-“**********” ХХК-ийн "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00286"- д 65, 66, 67, 74, 84, 50a, 50б, 62б, 77а, 77б, 57б, 75a, 81, 46a, 46б, 75б байрууд нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн. (Хэргийн хавтас 5-ийн 199-213 хуудас)
“**********” ХХК-ийн "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00286"-ийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 100 дугаар тогтоолоор 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосон байгаа нь шинжилгээний хугацаанд хамаарахгүй.
“**********” ХХК-ийн "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ Дугаар 00344" (2019.02.22) нь шинжилгээний хугацаанд хамаарахгүй.
“**********” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 18/2014, 19/2014 дугаартай "Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах" тусгай зөвшөөрлүүдэд хамаарагдах байруудын жагсаалт ирээгүй.
“**********” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй байх тул өрхийн ус, дулааны төлбөрийг салган тооцох боломжгүй байна.
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны 501 дугаарт “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад дээрх бүх байрууд “**********” ХХК-нд бүртгэгдсэн байгаа боловч шинжилгээний хугацаанд хамаарахгүй байна.
Харин шинжилгээнд хамрагдсан хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сард “**********” ХХК-ийн Төрийн банк дахь ************* тоот данс болон кассаар нийт 1,808,480,733 төгрөгийн орлого орсноос 1,641,116,540 төгрөгийн орлого нь байрны орлого байна. Байрны дугаар, нэр бичигдээгүй төлбөр болох 44,046,239 төгрөг, ААНэгжээс төлсөн төлбөр болох 111,955,754 төгрөг, нийт 156,001,993 төгрөгийн төлбөрийг байрны дугаараар салгах боломжгүй байна. Нийт орлогыг байрны дугаар, төрлөөр болон оноор ангилж тооцоог Хүснэгт-6-аар үзүүлэв.
“**********” ХХК-д нийт 1,641,116,540 төгрөгийн байрны орлого орсноос 1,211,636,375 төгрөг нь 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 429,480,165 төгрөг нь 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарахаар байна. Орлогыг хугацаагаар хуваасныг Хүснэгт-7-р үзүүлэв.
“**********” ХХК-ийн Төрийн банк дахь ************* тоот данс болон кассаар 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 12 сард нийт 1,798,738,150 төгрөгийн зарлага гарснаас 1,388,870,125 төгрөгийн зарлага нь байрны үйл ажиллагаатай холбоотой байна. Байрны үйл ажиллагаатай холбоотой зардлын 983,182,475 төгрөг нь 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 405,687,650 төгрөг нь 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарахаар байна. Зарлагыг төрлөөр нь ангилж хугацаагаар хуваасныг шинжилгээний Хүснэгт-8-д үзүүлэв.
“**********” ХХК-ийн Төрийн банк дахь ************* тоот данс болон кассаар хийгдсэн бүх гүйлгээний дэлгэрэнгүй тооцооллыг 1 CD (5 файл, 175 537КВ) болгон дүгнэлтэд хавсаргаж хүргүүлэв.
А. Автомашины зээлийн төлбөр 148,056,328.73 төгрөгийн тухайд:
“**********” ХХК нь Toyota Land Cruiser маркийн автомашины зээлийн төлбөрт “**********” ХХК-аар дамжуулан 125,611,327 төгрөг, Хаан банкны хэрэглээний зээлийн ************* USD тоот дансанд 22,445,002 төгрөг, нийт 148,056,329 төгрөгийг төлсөн орлогын эх үүсвэр нь “**********” ХХК-д орсон байрны орлогоос төлөгдсөн байна.
Б. Автомашины өмчлөлийн тухайд: Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 13-85 УБА улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн автомашины эзэмшигчээр “Таван Богд Финанс” ББСБ ХХК бүртгэгдсэн байна. (Хэргийн хавтас 2-ийн 46 хуудас)
-Шинжилгээнд 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сард “**********” ХХК-ийн Төрийн банк дахь ************* тоот данс болон кассаар төвлөрүүлсэн орлогыг байрны дугаар болон орлогын төрлөөр ангилж дэлгэрэнгүйгээр Асуулт-3-ын хариултад харуулсан болно. “**********” ХХК нь Төрийн банк дахь ************* тоот данс болон кассаараа 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 12 сард нийт 1,798,738,150 төгрөгийн зарлага гарснаас 1,388,870,125 төгрөгийн зарлага нь байрны үйл ажиллагаатай холбоотой байна. Байрны үйл ажиллагаатай холбоотой зардлын 983,182,475 төгрөг нь 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 405,687,650 төгрөг нь 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хамаарахаар байна. Зарлагыг төрлөөр нь ангилж хугацаагаар хуваасныг Хүснэгт-12-д үзүүлэв.
-Шинжилгээнд 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хоорондох хугацааны “**********” ХХК-ийн баримтууд, өмнөх дүгнэлтэд тогтоогдсон дүнтэй холбоотой “**********” ХХК-ийн баримтуудыг хамруулав. “**********” ХХК нь “**********” ХХК-д 102,732,688 төгрөг, ********** нь 198,251,937 төгрөг (50,195,608 төгрөгийг “**********” ХХК-д 148,056,329 төгрөгийг “**********” ХХК-д)-ийг 2 компанид төлөхөөр байна. Харин 129,296,340 төгрөгийг “**********” ХХК-д өгөх эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Дахин шинжилгээгээр тогтоосон дүнг нэгтгэж Хүснэгт-13-аар үзүүлэв.” гэсэн дүгнэлт (6-р хавтаст хэргийн 130-148 дахь тал)
2.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Төрийн банкны ************* тоот дансны хуулгаар данс эзэмшигч нь “Контор төв инвест” ХХК байна. Тус дансаар 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацаанд нийт 351,166,950,66 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна.
2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай “хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн “**********” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоол гарч, 00286 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсан байна. Гэрчилгээний хавсралтад Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 65, 66, 67, 74, 84, 50-а, 50-б, 62-б, 77-а, 77-б, 57-б, 75-а, 81 дүгээр байрууд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 46-а, 46-б, байрууд, 7 дугаар хорооны 75-б байруудыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэлийг баталгаажуулсан байна.” (5-р хавтаст хэргийн 205-207 дахь тал)
Шинжилгээнд ирүүлсэн баримтаар 99029184 дугаарын эзэмшигчийг хэн гэдгийг тогтоох боломжгүй байх тул 99029184 гэсэн гүйлгээний утгатай 4 гүйлгээгээр зарлагадсан 3,200,000 төгрөгийг Төрийн банкны ************* тоот данснаас хэн бэлнээр авсныг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэсэн дүгнэлт (8-р хавтаст хэргийн 142-149 дэх тал)
2.16. “Дөлгөөн Хайрхан Уул Аудит” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 24/08301 дугаартай хараат бус гэрээт ажлын тайланд “Контор төв инвест ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Төрийн банк дахь ************* дугаартай харилцах дансаар айл өрхүүдээс 268,095,549,11 төгрөг, Аж ахуй нэгж байгууллагаас 25,541,675,64 төгрөг, Кассаас 55,571,000 төгрөг, алданги торгуулийн орлого 1,704,257,81 төгрөг, Хүүгийн орлого 104,067,10 төгрөг, Хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 150,400 төгрөг, бусад орлогод 1.00 төгрөгийг орлого нийт 351.166.950.66 төгрөгийн орлого хүлээн авсан. Үүнээс бэлнээр 121,803,300 төгрөг, ашиглалтын зардалд 161,233,555,13 төгрөг, үйл ажиллагааны зардалд 4,814,895 төгрөг, цалин, нийгмийн даатгалын зардалд 69,720,038,70 төгрөгийг тус тус зарцуулсан байна.” гэсэн дүгнэлт (7-р хавтаст хэргийн 240-8-р хавтаст хэргийн 140 дэх тал)
2.17. Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “13-85 УБА улсын дугаартай “Toyota Land Cruiser 200” загварын тээврийн хэрэгсэл “Таван богд” ХХК-ийн өмчлөлд байна.” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хавтаст хэргийн 47 дахь тал)
2.18. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 11/6736 дугаартай албан бичиг лавлагаагаар “Контор төв инвест” ХХК-н улсын бүртгэлийн лавлагаагаар 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “**********” ХХК нэртэй, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл “Контор төв инвест” ХХК нэртэй үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд регистрийн УБ95062618 дугаартай Намтар овогтой ********** гэх хүний өмчлөлд бүртгэлтэй.” гэсэн баримтууд (2-р хавтаст хэргийн 121-123 дахь тал)
2.19. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар “**********” ХХК-ийн “2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд уг нэрээр, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд регистрийн ЧА63013164 дугаартай Самдан овогтой ********** гэх хүний өмчлөлд бүртгэлтэй.” гэсэн лавлагаагаа (2-р хавтаст хэргийн 124 дэх тал)
2.20. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаартай “Зохицуулах зөвлөлийн 2018 оны 09, 59 тоот тогтоолоор “**********” ХХК буюу “********** инвест” ХХК, /Контор төв инвест/ ХХК-д олгосон №00286 дугаартай нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хүчингүй болгож Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах 57-б, 65, 66, 67, 74, 75-а, 75-б, 77-а, 77-б, 84, 50-а, 50-б, 62-б дугаартай орон сууцны барилга, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 81 дугаартай орон сууцны барилгын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрөл эзэмшигч “**********” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцуулахыг даалгаж шийдвэрлэсэн.” гэсэн тогтоол (5-р хавтаст хэргийн 31 дэх тал)
2.21. “**********” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/18 дугаартай гүйцэтгэх захирал **********ы “Тус компанийн харьяа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 66, 67, 74, 84, 50А,Б, 62Б, 77А,Б, 57Б, 75А, 75Б байр 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 81 байр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 А, Б байруудыг харьяаллын дагуу “**********” ХХК-д шилжүүлж байгаа тул “**********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хавсралтаас хасаж өгнө үү.” гэсэн албан бичиг (4-р хавтаст хэргийн 41 дэх тал)
2.22. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-н 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 11/1403 дугаартай “**********” ХХК-тай Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах гэрээтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд гэрээний хавсралтын нэг ч айл өрх, аж ахуйн нэгжийг бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлээгүй бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны дүгнэлт шийдвэр гартал гэрээнд өөрчлөлт орохгүй гэдгийг үүгээр мэдэгдье.” гэсэн албан бичиг (5-р хавтаст хэргийн 111 дэх тал)
2.23. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/954 дугаартай “********** ХХК-аас дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-т заасан албан бичиг, баримтуудыг бүрдүүлж ирүүлээгүй бөгөөд тусгай зөвшөөрөл хорооноос олгоогүй болно.” гэсэн албан бичиг (5-р хавтаст хэргийн 112 дахь тал)
2.24. Монгол Улсын Эрчим хүчний яамны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн в/664 дугаартай /********** инвест ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой танай байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг мөн гомдлын талаар шалган холбогдох арга хэмжээг авч хариу ирүүлнэ үү.” гэсэн албан бичиг (5-р хавтаст хэргийн 113 дахь тал)
2.25. Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/210 дугаартай албан бичиг (5-р хавтаст хэргийн 115 дахь тал)
2.26. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/394 дугаартай “...тусгай зөвшөөрөлгүй “Контор төв инвест” ХХК нь үйл ажиллагаа явуулж байгааг холбогдох хуулийн дагуу шалгах мэдээлэл хүргүүлэх болно...” гэсэн албан бичиг (5-р хавтаст хэргийн 116-117 дахь тал)
2.27. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 02-03/1101 дугаартай албан бичигт: “********** инвест” ХХК нь дулаанаар хангах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул “Зөрчлийн тухай хууль”-д зааснаар торгуулийн арга хэмжээ авч 1902000040 дугаартай эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлэв, Мөн иргэдээс хууль бусаар орлого татан төвлөрүүлж мөнгө завшиж байгаа асуудлыг хууль шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй.” гэсэн албан бичиг (5-р хавтаст хэргийн 118 дахь тал)
2.28. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 02-03/3211 дугаартай албан бичигт: “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-с “********** инвест” ХХК -д хүргүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11/957 дугаартай албан бичиг, ********** ХХК-н албан хаагчдын судалгаа, орон сууцны байрыг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт зэргээс үзэхэд “********** инвест” ХХК нь орон сууц нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч материал бүрдүүлсэн байж болзошгүй байна. Иймд уг компанийн тусгай зөвшөөрлийн материалыг дахин хянаж, асуудлыг шийдвэрлэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөрт багтаан хариу ирүүлж хамтран ажиллана уу.” гэсэн албан бичиг (5-р хавтаст хэргийн 121 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах;
-хохирогч байгууллагын өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж байна...” гэсэн,
-шүүгдэгч **********ы өмгөөлөгч Д.Жаргалаас “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн,
-шүүгдэгч **********ы өмгөөлөгч Г.Буянбадралаас “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн хохирол хор уршиг гараагүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь эргэлзээ бүхий байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэсэн,
-шүүгдэгч **********ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас “...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрсөн. Гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбар санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Дөрөв: Шүүхийн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн тухайд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгоно.
Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр хууль ёсны өмчлөгчөөс тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн уг эд хөрөнгө, түүний эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар хувьдаа авах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг онцлогтой.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “**********” ХХК нь орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна. “**********” ХХК-ийн ерөнхий захирал **********ы 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай тушаалаар **********ыг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна. “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ********** 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 120/Б дугаартай тушаалаар **********ийг нягтлан бодогчоор томилсон, харин тус компанийн ерөнхий захирал ********** 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 008/Б дугаартай тушаалаар **********ийг ахлах нягтлан бодогчоор томилжээ.
“**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах явцдаа ********** нь өөрийн албан тушаалын байдлаа ашиглан орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй “**********” ХХК-ийг байгуулж өөрийн хүү Н.**********ийн нэр дээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байна. Уг “**********” ХХК-д ********** нь 2015 оны 3 дугаар сараас эхлэн нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн атлаа ********** нь “**********” ХХК-д гүйцэтгэх захиралаар, ********** нь мөн “**********” ХХК-д ахлах нягтлан бодогчоор давхар ажиллаж байсан байдаг. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж цалин хөлс авдаг атлаа албан тушаалаа ашиглаж шууд санаатай шунахайн сэдлээр өөртөө ашиг олох зорилгоор үндсэн компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр шударга бус үйлдэл хийж тухайн компанийн хамрах хүрээний зарим байрнуудын цэвэр ус, бохир ус, дулааны шугамын огтолгоог дур мэдэн хийлгүүлж өөрийн “**********” ХХК-д шилжүүлэн харилцагчдаас орж ирсэн ашиг орлогыг ахлах нягтлан бодогч **********ийн үйлдэл оролцоотойгоор “**********” ХХК-ийн дансаар хүлээн авдаг. Харин зарцуулагдах зардал төлбөрийг “**********” ХХК-иас гаргуулж засвар үйлчилгээг мөн компанийн ажилтнуудаар гүйцэтгүүлдэг байсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ********** нь “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал, шүүгдэгч ********** нь тус компанийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусдад төөрөгдөл учруулахаар ижил төстэй (**********) ХХК байгуулж, “**********” ХХК-ийн эзэмшил, хариуцсан барилга байруудад (**********) ХХК нэрээр ус, дулаан түгээж, 2015-2019 онд үйлчилгээ үзүүлсэн. Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлого нь анхдагч “**********” ХХК-д орох ёстой байсан боловч (**********) ХХК-ийн дансанд орсон. Харин ашиглалтын зардалтай холбоотой 102.732.688 төгрөгийн зардлыг “**********” ХХК-ийн өмч, нөөц бололцоог ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж завшсан тул уг зардлыг компанид учирсан бодит хохирол гэж тооцож, шинжээчийн 62, 107 дугаартай дүгнэлтийн хавсралтуудад тодорхой нэг бүрчлэн задлан шинжилж эдийн засгийн шинжилгээний онцлог баримтын шалгалтаар тогтоож, хэргийн бодит байдалтай тулгуурлан дүгнэсэн, хөрөнгийн дутагдал хэмжээг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой тодорхойлж шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон гэж үзлээ.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нягтлан бодогч, эрх бүхий шийдвэр гаргах гүйцэтгэх захирал албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашигласан хүндрүүлэх бүрэлдэхүүний субъектэд хамаарна.
“**********” ХХК-ийн өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр “**********” ХХК-нд шилжүүлсэн барилга, байгууламжаар орлого олж, ус, дулаан дамжуулах шугам, тоног төхөөрөмж ашигласны, ажилчдын цалин, засвар үйлчилгээний болон эрчим хүчний зардал буюу ашиглалтын зардалд 97.087.938 төгрөг, (ердийн үйл ажиллагаанд шаардагдах) бусад зардал 5.644.750 төгрөг нийт 102.732.688 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан хуулийн заалтад хамаарах тул Завших гэмт хэргийн “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд хавтаст хэргээс үзэхэд шүүгдэгч ********** “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн, ********** тус компанийн ахлах нягтлан бодогчийн ажлаас 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр чөлөөлөгдсөн, **********ы байгуулсан ижил төрлийн үйл ажиллагаатай аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан хэдий ч тэдний хууль бус үйлдлээс эхлэл улбаатайгаар айл өрх, оршин суугчдаас ус дулааны төлбөрийн гүйлгээ орлогоор 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн хугацаанд хийгдсэн дансны хуулга болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцитай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилжээ.
Тодруулбал, 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэмт хэрэг үргэлжилсэн гэж дүгнээд хяналтын прокуророос **********, ********** нарыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй үндэслэлд хамаарахааргүй байна.
Мөн хяналтын прокуророос уг гэмт хэргийн шинжтэй үйлдэл Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 100 дугаартай тогтоол гарах хүртэл үргэлжилсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж заасан хуулийн үйлчлэлтэй зөрчилдөөгүй гэж үзнэ.
Дээр дурдсан талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хууль зүйн үндэслэл зэргээр шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “...**********, ********** нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй болон хэргийг хөөн хэлэлцэх дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
Гэм буруугийн талаар улсын яллагч, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчдөөс шүүгдэгч **********, ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **********, ********** нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хяналтын прокуророос **********, ********** нарын үйлдлийг бүлэглэж үйлдсэн талаар зөв дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй ирүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
**********ы үүсгэн байгуулсан “**********” ХХК-ийн үйл ажиллагаанаас “**********” ХХК‑д 102,732,688 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 05‑ны өдрийн 107 тоот дүгнэлтээр тогтоогдсон.
Энэ нь “**********” ХХК‑ийн нэр дээр олсон орлогоос гарсан ашиглалтын болон бусад зардал бөгөөд тухайн хуулийн этгээдийн өмчлөлд ногдох ёстой байсан ч нөхөн төлөөгдөөгүй, үр дүнд нь “**********” ХХК‑ийн өмч хөрөнгө, үйлчилгээний суурь нөөцөд шууд нөлөөлсөн бодит эдийн засгийн хохирол юм.
Өөрөөр хэлбэл ********** нь өөрийн төрсөн хүү Н.**********ийн нэрээр бүртгүүлсэн “**********” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, захиран зарцуулах эрхтэй этгээд байх тул шүүгдэгч **********ыг “**********” ХХК-д учирсан 102,732,688 төгрөгийн хохирлыг шууд хариуцвал зохих этгээд мөн юм. Шүүгдэгч **********ийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Иймээс шүүгдэгч **********аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 102,732,688 төгрөгийг гаргуулж хохирогч “**********” ХХК-нд олгохоор шүүх шийдвэрлэв.
Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч **********ы өмгөөлөгч нараас “хохирол төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.
Шүүх хуралдаан завсарласан дээрх хугацаанд хохирогч “**********” ХХК-д шүүгдэгч ********** хохирол төлбөрт 102,732,688 төгрөгийн нөхөн төлсөн дансны гүйлгээний баримт шүүхэд гаргасныг үндэслэн **********ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн,
шүүгдэгч **********ы өмгөөлөгч Г.Буянбадралаас “Эрүүгийн хариуцлагын хуралдаанд бусад өмгөөлөгч нар маань цагтаа амжиж ирээгүй байгаа учраас хоёр шүүгдэгчийг би хамтад нь өмгөөлж саналаа хэлмээр байна. **********, ********** нар нь хоёулаа урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ********** учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар бүхий санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог.
Шүүгдэгч **********, ********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, ********** гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэл оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **********, ********** нарт оногдуулсан торгох ялыг нийт гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг анхааруулав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин ********** болтол **********, ********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн шинжээчийн дүгнэлтийн хавсралт бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, **********, ********** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. **********ны овогт **********ийн **********, ********** овогт **********ын ********** нарыг бүлэглэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********ыг арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-шүүгдэгч **********ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар **********, ********** нарт оногдуулсан торгох ялыг нийт гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин ********** болтол **********, ********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. **********, ********** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ