| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/1408/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1639 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1639
2025 06 18 2025/ШЦТ/1639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч М.Ц , түүний өмгөөлөгч М.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-т холбогдох эрүүгийн 2502000000*** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр, *** төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, төрсөн эх, 3 дүүгийн хамт амьдардаг, **** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух хаягтай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай (хх-ийн 88-90 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М.Ц- (РД:****)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь Б.Н-тай санаатай нэгдэн бүлэглэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 402.3 грамм хэмжээтэй олсны ургамлыг 2024 оны 9 дүгээр сарын сүүлээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “***”-д байрлах “***" (***) дугуй түрээсийн газрын агуулах (контейнер)-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 1.5 грамм хэмжээтэй олсны ургамлыг Б.Н-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч М.Ц нь Б.Н-тай бүлэглэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 402.3 грамм хэмжээтэй олсны ургамлыг 2024 оны 9 дүгээр сарын сүүлээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, “***”-д байрлах “***" (***) дугуй түрээсийн газрын агуулах (контейнер)-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 1.5 грамм хэмжээтэй олсны ургамлыг Б.Н-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22 дахь тал/,
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "***"-д байрлах "***" дугуй түрээсийн газрын ажилчдын байранд нэгжлэг хийсэн "... Б.Н-д хандаж... хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, өөр бусад хууль бус эд зүйл байгаа эсэхийг тодруулахад “миний ажлын байранд өвс гэх нэршилтэй мансууруулах ургамлыг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр байгаа, мөн ажлын контейнер дотор өвс гэх... ургамал байгаа, би өөрөө сайн дураараа гаргаж өгье гэснээр нэгжлэгийг эхлүүлэв... кассын машин дотроос 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрийг хуйлж соруул мэт хэлбэрт оруулан 0.5 литрийн усны саванд нүх гаргаж цоолж хийсэн хэрэглүүр, шургуулгаас 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, бохирлогдсон тугалган цаас, цонхны тавцан дээрээс хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт гаргаж өгснийг “1” дугаараар тэмдэглэн... ажлын контейнерт очиж улаан өнгийн цүнхэнд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж өгснийг "2" дугаараар тэмдэглэн хураан авав. Хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийн жинг албаны цахилгаан жинд жинлэхээр тогтов..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 24-27 дахь тал),
Б.Н-ын биед үзлэг хийсэн болон биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 28-31 дэх тал),
Б.Н-н биед үзлэг хийсэн болон биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 32-33 дахь тал),
М.Ц ын биед үзлэг хийсэн “...таны биед мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болон бусад хууль бус эд зүйл байгаа юу? Сайн дураараа гаргаж өгөх үү? гэхэд “миний өмдний арын халаасанд өвч гэр нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамал байгаа... гаргаж өгье” гэснээр... цэнхэр цагаан өнгийн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зүйл... мөн ургамлын үртэс мэт зүйл агуулсан зиплок түгжээтэй уут гаргаж өгснийг хураан авав..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 34-36 дахь тал),
М.Ц ын биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглаж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 37-38 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6161 дугаартай (ажилчдын байрны контейнерт байсан) "... Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 набинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд тетрагидроканнабинол нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 402.3 грамм болов." гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (ажилчдын байрнаас илэрсэн, хх-ийн 50-52 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6163 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн "Ѵоуаје" гэсэн шошготой хуванцар сав, мөнгөлөг өнгөтэй тугалган цаас, 1000 болон 100 төгрөгийн дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн... Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын II жагсаалтад багтана." гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (ажилчдын байрнаас илэрсэн, хх-ийн 57-60 дахь тал); 9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6162 дугаартай "... Цэнхэр цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон зиплок уут зэргээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Цэнхэр цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 4,4 г, цэвэр жин 1,5 г байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (М.Ц ын биеэс илэрсэн, хх- ийн 64-66 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 6*** дугаартай "...Ирүүлсэн "М, М.Ц- ****" гэж хаягласан ШээснэЭС дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 70-72 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 61** дугаартай "...Ирүүлсэн "Б.Н **** " гэсэн хаягтай тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 77-79 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 63** дугаартай "..."Б.Н- ****" гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 82-84 дэх тал),
Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...Надтай тэр газар ажиллаж байсан найз М.Ц-т өвс байгаагаа хэлээд 1-2 удаа цэвэр усны сав цоолж нүх гаргаад тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулж өвснөөсөө бага зэргийг хийж шатаагаад утааг нь савныхаа амсар хэсгээс сорж хэрэглэсэн. М.Ц-тай хамт 1, 2 удаа хэрэглэсэн, тэгээд М.Ц- сонирхож үзнэ гэхээр нь нөгөө чемодантай өвснөөсөө бага зэргийг гялгар уутанд хийгээд өгсөн байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 125-127 дахь тал),
Насанд хүрээгүй Б.Н- ын сэжигтнээр өгсөн "... Би төрсөн ах Б.Н-ын ажиллаж буй газар болох... дугуй түрээсийн газрын ажилчдын байранд 2024 оны 10 дугаар сарын 26-ны орой ирсэн. Намайг ирэхэд ах Н, найз М.Ц-ын хамт байсан. Тэгээд тэр хоёр тэр орой өвс гэх Н-той мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хэрэглэсэн... Би хэн нь гаргаж ирснийг мэдэхгүй байна. Намайг анх очиход л кассын машины ойролцоо байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 113 дахь тал),
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь тус бүр 1.5 грамм, 402.3 грамм хэмжээтэй олсны ургамал зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Тухайн хэргийн тухайд шүүгдэгч М.Ц нь Б.Н-тай санаатай нэгдэн бүлэглэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт Дельта-9 Тетрагидроканнабинол (Delta-9 Tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 402.3 грамм хэмжээтэй олсны ургамлыг 2024 оны 9 дүгээр сарын сүүлээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, “***”-д байрлах “***" (***) дугуй түрээсийн газрын агуулах (контейнер)-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 1.5 грамм хэмжээтэй олсны ургамлыг Б.Н-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, өөрийн биедээ хадгалсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.Ц ыг “бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”
Мөн ганцаараа сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Нөгөө талаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавар үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг онцлогтой.
Иймд шүүгдэгч М.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Ц ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн болон ганцаараа үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Ц т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Ц т хорих ял оногдуулсан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн чемодантай цэвэр жин нь 402.3 грамм хэмжээтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, AZ3163595 серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрийг хуйлж соруул мэт хэлбэрт оруулан 0.5 литрийн усны саванд нүх гаргаж цоолж хийсэн хэрэглүүр, АХ6463263 серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, NZ1726841 серийн дугаартай 100 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, бохирлогдсон тугалган цаас, цэнхэр цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, бохирлогдсон зиплок уут зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Ц-ыг бусадтай ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.Ц т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн чемодантай цэвэр жин нь 402.3 грамм хэмжээтэй ногоон өнгийн ургамал мэт зүйл, *** серийн дугаартай 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрийг хуйлж соруул мэт хэлбэрт оруулан 0.5 литрийн усны саванд нүх гаргаж цоолж хийсэн хэрэглүүр, ***серийн дугаартай 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, *** серийн дугаартай 100 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, бохирлогдсон тугалган цаас, цэнхэр цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, бохирлогдсон зиплок уут зэрэг нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС