Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/00250

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2017/00250

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол 0-р байрны подвалд байрлах Т д СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 0-р хороо 00-р хороолол 00 байр 00 тоотод оршин суух Д Б/РД:000/-д холбогдох

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,236,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД-ийн 0-р хороо 00 хороололын Т д СӨХ-ийн харьяа 00 байрны 00 тоотод оршин суугч Д.Б нь СӨХ-ны төлбөрөө 2012 оны 09 сараас 2016 оны 11 сар хүртэл хугацаанд төлөөгүй.

Оршин суугч Б нь сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн хуралд оролцоогүй боловч нэг өрхөөс тайлбайн хөлс, жижүүр, цэвэрлэгээнд нийт 23,200 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд СӨХ-ийн төлбөрийг 2012 оны 9 сар хүртэл төлж байсан. Манай гэрт дээд айлаас ус алдаж амьдрах нөхцөлгүй болсон гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй учир нь СӨХ айл өрхийн засварыг хариуцдаггүй, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, жижүүр, цэвэрлэгээний ажлыг л хариуцдаг. Манай СӨХ уг байрыг хүлээн аваад дээврийг засаж янзалсан, тайлангийн хуралд 18 тоотоос хүн суудаггүй гэхдээ би өөрөө явж танилцуулж гарын үсэг зуруулсан.

Иймд хариуцагч Д.Б дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ хийх зориулалтаар зарцуулагддаг СӨХ-ийн төлбөр 1,236,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Сууц өмчлөгч нь Иргэний хуульд заасны дагуу ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй. Би хуульд заасны дагуу төлбөл зохих төлбөрийг төлөх болно.

СӨХ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй болохоор сууц өмчлөгчдийн хууль ёсны эрх ашиг сонирхол удаа дараа зөрчигдсөөр байна.

Манай гэрт дээд айлаас ус алдаж бүх өрөөнүүдийн таазны замаск хуурч унасан үүнийг засаж өгөхийг орон сууцны конторт хандаж гомдол гаргаж байсан одоог болтол засаагүй тухайн үед би төрийн албанд ажилладаг зав муутай байсан, одоо тэтгэвэрт сууж завтай болсон.

Би СӨХ нд гомдол гаргаж байсан манайд хамааралгүй асуудал гэж хэлдэг. Би тэтгэвэрийн хүн энэ их мөнгийг төлж чадахгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Т СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,236,900 төгрөгийг хариуцагч Д.Б гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Б нь Т д СӨХ нь хураан авсан мөнгөө хэрхэн зарцуулдаг нь тодорхойгүй, оршин суугчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалдаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Баянзүрх дүүргийн 0-р хороо 00 хороолол 00 байрны 00 тоотод хариуцагч Д.Б нь оршин суудаг болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэлтэй бөгөөд орон сууцны банкны зээлийн төлбөрийг Д.Б нь төлдөг болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Т СӨХ нь 2011 оны 09 сараас Баянзүрх дүүргийн 00 байрны сууц өмчлөгчдийн холбоогоор ажиллаж байгаа болох нь 28 тоот гэрчилгээ, 00 байрны суугчдын хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн 0-р хороо 00 хороолол 00 байрны оршин суугчдын хурлаас нэг өрх айл нэг сард 23,200 төгрөг СӨХ-д төлөхөөр тохирсон болох нь хурлын тогтоол, тэмдэглэл, 00 байрны талбайн хөлсний жагсаалт /18 тоотын оршин суугч Б гарын үсэг зурсан/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Д.Б нь 2012 оны 9,10,11,12 сарууд, 2013, 2014, 2015 онууд, 2016 оны 1-11 сарыг дуустал СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төрийн банкны дансны хуулгаар нотлогдож байх тул хариуцагч Д.Б /51 сар*23,200=1,183,200 төгрөг/ нийт 1,183,200 төгрөг гаргуулан Т СӨХ-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 53,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нь нэг өрх айлаас нэг сард хураан авах СӨХ-ийн төлбөр 24,700 төгрөг болж нэмэгдэн өөрчлөгдсөн гэх боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Хариуцагч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй хариуцагч Д.Б нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нотлож чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч 1,183,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т СӨХ-д олгож, 53,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 34,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б 32,947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т СӨХ-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ