| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/04910/И |
| Дугаар | 101/ШШ2017/03440 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2017/03440
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн хүсэлтээр 1962 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил /механикч/, замын цэвэрлэгээнд ажилтай, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 43 дугаар гудамжны 2192 тоотод оршин суух Марал овогт Готовын Энхтайван /РД:ЦГ62081315/-ыг захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус дүүргийн Цагдаагийн 2 хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Аяатбек, гуравдагч этгээд Г.Энхтайван, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аяатбек нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 43 дугаар гудамжны 2192 тоотод оршин суух, Готовын Энхтайван нь байнга архидан согтуурч удаа дараа саатуулагдаж, нийтийн хэв журам байнга зарчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Г.Энхтайван нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Готовын Энхтайван нь архины албадан эмчилгээнд явмааргүй байна. Миний бие байнга архи ууддаггүй. Хааяа нэг архи уудаг учраас явуулахгүй байх боломж байна уу гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Гуравдагч этгээд Г.Энхтайван нь архинд донтох өвчний 2 эрэг оноштой болох нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлт, байнга архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, саатуулагдсан болох нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Аяатбекийн тайлбар, торгуулын бүртгэлийн хуудас, эхнэр Д.Нямцэрэнгийн өргөдөл, Г.Энхтайваны өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Г.Энхтайваныг архинд донтох байдлыг эмчлэх шаардлагатай гэж үзэн архины албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 6.3, 12 12.1, 12.2-т баримтлан Г.Энхтайваныг архины албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Г.Энхтайваныг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ