Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/02058

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2022          05          03

             101/ШШ2022/02058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Э-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040000 дугаарт бүртгэлтэй, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд түрээслэж олж болох байсан орлого 19,800,000 төгрөгийг, 2001 оноос 2018 оны хооронд гэр бүл болж хамтран амьдарч байхдаа бий болгосон дундын өмч болох 15 нэр төрлийн 22,900,000 төгрөгийн эд хөрөнгийн өөрт ногдох хувь болох 5,725,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг орон сууцнаас С.Э, Б.Д, Б.Э, Ө.Б нарт ногдох хувийг тогтоолгох, мөн орон сууцыг С.Э, Б.Д, Б.Э нарын өмчлөлд үлдээх, хүү Б.Д, охин Б.Э нарын хэрэгцээнд гарсан нэмэлт зардал нийт 13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.  

           

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Ө.Б миний бие нь С.Э-тай 2001 оны 07 сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн амьдарснаас хойш 2004 оны 09 сарын 20-ны өдөр Б.Д, 2020 оны 08 сарын 21-ний өдөр охин Б.Э нар төрсөн. С.Э-ын нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг эх С.Э-ын асрамжид үлдээж, эцэг Ө.Б надаас хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн ба өнөөдрийг хүртэл ямар нэг тасалдалгүй тэтгэмжээ төлж эцэг хүний үүргээ биелүүлж байгаа. С.Э-ын гэр бүл цуцлуулах нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэхдээ “эд хөрөнгийн ямар нэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно” гээд өмч хөрөнгийн талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Дээрх нэхэмжлэл гаргахдаа С.Э нь эд хөрөнгийн маргаан гаргаагүй нь учиртай бөгөөд миний нэр дээрх Баянзүрх дүүрэг, Б.Э, 12 дугаар хороолол, 24 байр, 27 тоот улсын бүртгэлийн Ү-220400000 гэрчилгээтэй, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц авах, зээл төлөхөд ямар ч оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсантай холбоотой юм. Уг орон сууцыг миний бие 2013 онд 120,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт уг үнийн дүнгээр бүртгүүлж байсан. Миний бие 2013 онд 120,000,000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаа 30 хувийг миний эцэг Өлзийбаярын нэр дээр ордертой байсан хоёр өрөө байр, мөн Арслан цохионы 9-2 тоот хашаа, байшин, Клюгер машин, хоёр ширхэг автомашины граж зэргийг зарж 36,000,000 төгрөгийг бүрдүүлж үлдэгдэл 84,000,000 төгрөгийг Капитал банкнаас 20 жилийн хугацаатай зээлж авч байсан болно.

Ө.Б би С.Э-тай гэр бүл байхдаа бий болгосон доорх 15 төрлийн эд хөрөнгө болон хадгаламж зэрэг нийт 22,900,000 төгрөгнөөс С.Э, хүү Б.Д, охин Б.Э нартай тэнцүү дөрөв хуваасны нэг буюу 5,725,000 төгрөгийг С.Э-аас гаргуулна. Доорх жагсаалтанд дурьдагдсан эд зүйлийн ихэнх хэсгийг авахад миний олсон мөнгөний хэмжээ их байгаа боловч гэр бүл байх хугацаандаа авч байсан тул гэр бүлийн гишүүдтэй тэнцүү хуваахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн нэр: компьютерийн оффис ширээ 300,000 төгрөг /дундаасаа/, хоёр хүний ор, тольтой комод хосоороо 1,000,000 төгрөг /дундаасаа/, хоёр хос шкаф 300,000 төгрөг /дундаасаа/, хавтгай дэлгэцийн зурагт 800,000 төгрөг /дундаасаа/, угаалгын автомат машин 800,000 төгрөг /дундаасаа/, том өрөөний булантай буйдан 900,000 төгрөг /дундаасаа/, Мечта шарах зуухтай плитка 250,000 /аав, ээж авч өгсөн/, цахилгаан зуух /пейч/ 100,000 төгрөг /дундаасаа/, хөргөгч 800,000 төгрөг /би өөрийн мөнгөөр худалдан авсан/, хөлдөөгч 500,000 төгрөг /манай ах дүү авч өгсөн/, машины бүтээлэг 150,000 төгрөг /би гадуур хичээл заасан мөнгөөр худалдан авсан/, булган шуба 3,500,000 төгрөг /дундаасаа/, болор абжур 500,000 төгрөг /миний аав ээж авч өгсөн/, мөнгөн хадгаламж 4,500,000 төгрөг /миний хадгаламжийн картанд байсан мөнгийг хийсэн/, 42 18 УНВ улсын дугаартай, жижиг суудлын автомашин 9,000,000 төгрөг /дундаасаа/, нийт 22,900,000 төгрөг.

Ө.Б би Баянзүрх дүүрэг, тоот орон сууцны шударга өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх эрхийнхээ дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр гэрлэлт цуцалснаас хойших 22 сарын түрээсийн орлогын 19,800,000 төгрөгийг зах зээлийн жишигт түрээсийн үнээр тооцож С.Э-с гаргуулна. Сансар, Emart орчимд 3 өрөө байрны 1 сарын түрээс 2018, 2019, оны доод ханшаар 900,000 төгрөгийн үнэ ханштай байгаа.  С.Э-с 2018.10.19-ний өдрөөс 2020.07.19-ний өдрийг хүртэл нэг сарын түрээсийн төлбөрийг зах зээлийн жишиг түрээсийн үнэ 900,000 төгрөгөөр жишиглэн нийт 19,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ асуудлыг шийдвэрлүүлсэнээр миний бие “үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээс суутгал хийлгэх, төлбөр төлөгчийн эдийн бус хөрөнгөөс суутгал хийх, зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэх, эрх зүйн байдлыг дордуулсан явдал гарахаас хамгаалагдана гэж үзэж байна. С.Этай нэр холбогдож, ажлын гараагаа эхлэн анхны цалингаа авч эхэлсэн 1997 оноос хойш 2019 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүртэл хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө, үр хүүхдийг бүгдийг авч, гэрийн хаалганы цоожыг сольж, гэрт орох боломжгүй болгон, ээжтэйгээ нийлж нүүр рүү нулимж, картан дахь мөнгийг хоослон, өмссөн хувцастай минь гудамжинд хөөж гаргасанд нь маш их гомдолтой байгаа ба эрүүл мэндийн хувьд хүнд өвчнөөр оношлогдож эмчийн байнгын хяналт, өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул дээрх эд хөрөнгийг гаргуулахаар шаардаж байгаа болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон сууцыг дундын хөрөнгө гэж хувь тэнцүү хуваана гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэг хүний өмч гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн  нэхэмжлэлийн шаардлагын хувьд сургалтын төлбөр, эмчилгээний зардал нэхэмжилж байгаа. Хүүхдүүд улсын сургуульд сураад дунд боловсрол эзэмших боломжтой учраас сургалтын зардлуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эмчилгээтэй холбоотой зардал болох охины чихний эмчилгээний зардлыг зөвшөөрч байгаа. 2018 оноос хойш тэтгэлэг төлж байгаа, тэтгэврээсээ 600,000 орчим төгрөгийг сар болгон төлөөд явж байгаа. Уг мөнгөөр хүүхдүүдийн өсөж бойжих сурч хүмүүжих хэрэгцээг хангах ёстой, үүнд таарч байгаа гэж үзэж байна. Ө.Б нь өөрөө нэлээн хүнд өвчтэй, үүнээс шалтгаалаад хүүхдүүддээ илүү төлбөр төлөх боломжгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлд гэр бүлийн гишүүд хуваарьт эд хөрөнгөтэй байх, гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй байх гээд хоёр төрлийн хөрөнгийг ялгаж зааглаж өгсөн. Өнөөдрийн маргаанд нэхэмжлэгч талд хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлахад Ө.Б-ын хуваарьт эд хөрөнгөд хамаарах хөрөнгө юм байна, тийм учраас тухайн эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага хангагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зохицуулалтын дагуу гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно гэж үзэж байгаа бол нэгэнт хуваарьт эд хөрөнгө бий болсон, бэлэглэл болон бусад арга замаар Ө.Бын хөрөнгө бий болсон эх үүсвэрийг нь тодорхойлж зааж өгсөн байна. Анх гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхдээ энийг нь талууд зөвшөөрөөд дундын өмч гэж тооцуулалгүй асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Ө.Б-ын өмчлөлийн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэл бүрджээ гэж үзэж байна. Эд хогшилтой холбоотой шаардлагын хувьд хуулиар хязгаарлаж тогтоосноос бусад зардалд гэрлэгчдийн хэн алиных нь хэрэгжүүлэх ёстой тэжээн тэтгэх, тэтгүүлэх гэх мэт эрх, үүрэг байдаг. Хуульд заасан үндэслэл журмын дагуу сайн дураараа хэрэгжүүлэх эрхүүд байдаг. Эд хогшлыг талууд харилцан тохиролцоод хуваах, хэндээ үлдээх асуудлыг гэрлэлт цуцалж байгаа үедээ шийдвэрлүүлдэг учраас энэ талаар тодорхой хууль зүйн үндэслэл хэлэх шаардлага байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн 3 шаардлага байгаа, гэхдээ  үүнийг нэг шаардлага гэж харж байгаа. Дундын өмчлөл байгааг шүүх тогтооно. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ногдох хэсгийг тогтоолгох шаардлага гаргаж байгаа бол Ө.Бт ногдох хувийг тооцуулаад өмчлөлдөө үлдээх шаардлага гаргадаг, ямар ч тохиолдолд ийм байдлаар шийдвэрлүүлдэг. Ногдох хэсгийг Ө.Бт үлдээх гээд байгаа юм уу, өөрсдөө өмчлөлдөө үлдээх гээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх Гэр бүлийн тухай хууль, Үндсэн хууль, Иргэний хуульд зааснаар хөрөнгийн асуудлыг шийднэ гэсэн ч шаардлага нь буруу байна. Өөрөөр хэлбэл өмчлөлдөө үлдээж байгаа бол ногдох хувийг нөгөө талдаа өгдөг хуулийн зохицуулалттай. Өөрт ногдох хувийг тогтоож байгаа бол мөнгөн хөрөнгөөр тогтооно гэсэн хуулийн зохицуулалттай. Харин эрүүл мэндтэй холбоотой шаардлагыг зөвшөөрч байна. Анх хөрөнгө бий болсон эх үүсвэр Ө.Б дээр тогтоогдож байна гэдгийг тайлбарласан. Гэтэл зээлтэй байр байгаа, зээлийг хэрхэх тухай үйл баримт одоо л яригдаж эхэлж байна, хэрэв сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл зээл яах вэ гэдэг асуудалтай холбогдуулж хэргийг шийдвэрлэх ёстой. Зээлтэй байгаа байрыг яах юм бэ, хэн дээр зээл байх вэ, хэний эрх ашиг хөндөгдөж болзошгүй вэ гэдэг асуудлууд байгаа. Тухайн үед байр 120 сая төгрөгөөр үнэлэгдсэн, одоо зах зээлийн ханшаар хуучин болон шинэ байрны үнэлгээ 30-40 хувь өссөн. Хэрэв Ө.Б ногдох хувиа авна гэвэл хэд гэх юм бэ, 3 хүн ногдох хэсгээ авбал хэд гэх вэ, энэ үнэлгээ өөр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Гэр бүл гэдэг нийгмийн нандин харилцаа, нийгмийн бий болгодог үнэт зүйл, тангараг өргөсөн хуульч хүний хувьд хэн нэгэн хохироосой гэж хүсэхгүй байна. Мэдээж Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар энэ хүрээнд нь хэрхэн яаж тогтоож шийдэх нь шүүхийн эрх, үүргийн асуудал. Гэхдээ хэрэгт авагдсан материал, гаргаж байгаа шаардлагууд нь өөр хоорондоо уялдаж байж, хууль зүйн үндэслэлүүд нь бүрдэж байж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарна. Үүний үндсэнд талуудын хэн алиных нь хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөхгүйгээр шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй. Өмчлөлийг үлдээнэ гэвэл яах вэ, хувийг яах юм вэ гэдэг асуудал шийдвэрлэгдэх боломжгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 байр, 27 тоот, улсын бүртгэлийн Ү-220400000 дугаартай, 43 кв.м, 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй боловч Ө.Б, С.Э, Б.Д, Б.Э нарын дундын өмч учир орон сууцыг С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. С.Э нь Ө.Бтай 2001 оны 07 сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн амьдарч, 2004 оны 09 сарын 20-ны өдөр хүү Б.Д, 2010 оны 08 сарын 21-ний өдөр охин Б.Э нар төрсөн. 2013 онд орон сууцыг нэхэмжлэгч хариуцагч нар нь ипотекийн зээлээр хамтран худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000268781 дугаартай гэрчилгээг өрхийн тэргүүний хувиар хариуцагч Ө.Бын нэр дээр гаргуулж авсан болно. Энэ орон сууц нь Ө.Б, С.Э, Б Дөлтөгөлдөр, Б.Э нарын дундын өмч бөгөөд энэ байрыг анх худалдан авснаас хойш нэр дурдсан хүмүүс бүгд хамтдаа амьдарч байсан, гэрлэлт цуцалснаас хойш өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Ө.Бын хүүхдүүд болох Б.Д, Б.Э нар нь ээж С.Э-ын хамт амьдарч байна. Ө.Б нь өөрөө амьдраагүйн төлөө хүүхдүүд нь амьдарч байгаа байрны түрээсийн орлого нэхэх нь хууль зүйн болоод ёс зүй, хүн чанар, эцэг хүний хувьд байж болохгүй асуудал гэж үзэж байна. Ө.Б нь “одоог хүртэл байрныхаа зээлийн төлбөрийг төлсөөр байгаа” гэж бичжээ, хэдэн оны, хэдэн сарын, хэдэн төгрөгийн төлбөр төлснөө баримтаар нотлох ёстойгоо эрх биш мэдэж байгаа байлгүй. Ө.Быг гэрээсээ Сувдаа гэгч хүүхнийг дагаад явснаас хойш буюу 2017 оны 10 сараас хойш 2020 оны 06 сар хүртэл С.Э нь орон сууцны зээлийн сар бүрийн төлөлтийг тасралтгүй хийж байна. Засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу арилжааны банкууд зээлийг хүүг хойшлуулж магадгүй болсноос хойш, Ө.Б шүүхээр орон сууцны асуудлаа шийдүүлнэ гэж хэлснээс хойш зээлийн төлбөр төлөлт хийхийг миний бие түр зогсоосон бөгөөд өөрийн төлсөн төлбөрийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэлд дурдсан 15 төрлийн эд зүйл, мөнгөнөөс дараах хөрөнгө одоо хэрэглэгдэж, ашиглагдаж байгаа бөгөөд бусад нь цаг хугацааны уртад элэгдэж, эвдэрч алга болсон. Компьютерийн оффис ширээ /4 жил хэрэглэж байгаа/, 2 хүний ор, тольтой комод хосоор /12 жил хэрэглэж байгаа/, 2 хос шкаф /төрсөн эгч С.Г, хүргэн ах  Б.П нар байранд орох үед бэлэг болгож өгсөн/, хавтгай дэлгэцийн зурагт /дэлгэц нь хагарч толботой болсон, 10 жил хэрэглэсэн/, угаалгын автомат машин /3 жил хэрэглэж байгаа/, том өрөөний булантай буйдан /6 жил ашиглаж байгаад чанар байдал нь муудаж эвдэрсэн тул хаясан/, Мечта шарах зуухтай плитка /эвдэрсэн, хаясан/, цахилгаан зуух /пейч/ 13 жил ашиглаж байгаад ширэм нь гэмтсэн. засвар авах боломжгүй гэсэн учир тагтан дээр байж байгаад хаясан/, хөргөгч /15 жил ашиглаж байгаад засвар авах боломжгүй гэсэн учир хаясан/, хөлдөөгч /18 жил ашиглаж байгаад засвар авах боломжгүй гэсэн учир хаясан/, машины бүтээлэг /2 жил ашигласан, одоо байгаа/, булган шуба /5 жил өмсөж байгаа/, болор абжур /гэр бүл болоход бэлэглэсэн бөгөөд 19 жил ашиглагдаж байгаа/, мөнгөн хадгаламж /2017 оны намар нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн төрсөн дүү Ө.О нар Сансарын И-мартын АТМ дээр хамт байж байгаад Ө.О-д эмчилгээ /IVF/-нд нь зориулж шилжүүлж өгсөн/, 0000 УНЪ суудлын автомашин /хариуцагч нь өөрийн хамт ажиллаж байсан эмч Байгалмаагаас 5,500,000 төгрөгөөр худалдан авч, 2018 онд Энхболд гэдэг хүнд 3,500,000 төгрөгөөр зарсан/.

Ө.Б нь орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, 3 өрөө байрыг гэрлэлт цуцалсан өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1 жил 10 сар өөрөө ашиглаж чадаагүй учир түрээсэлж олж болох байсан 19,800,000 төгрөгийн орлогыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ө.Б нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрийнх нь нэр бичээстэй байгааг үндэслэн салсан эхнэр хүүхдүүдээ орон сууцнаас гаргах, түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна, 126.2.1-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө/ 126.2.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө/ 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заасан. Иймд Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүрэг тоот, улсын бүртгэлийн Ү-220000 дугаартай, 43 кв.м, 3 өрөө орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болно. Улсын бүртгэлийн Ү-220000 дугаартай, 43 кв.м. 3 өрөө орон сүуцнаас С.Э, Б.Д, Б.Э нарт оногдох хувийг тогтоолгох шаардлагын тухайд нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Капитал банктай 13/74 тоот ззэлийн гэрээ байгуулан 84,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн мөнгөөр орон сууцыг хамтран зээлээр худалдан авсан. Мөн нэхэмжлэгч хариуцагч нар нь өмнө дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Капитал банктай 13/74 тоот барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-220000 дугаартай, 43 кв.м, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Энэхүү барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийн үнэлгээг талууд 120,000,000 төгрөг гэж тохиролцсон. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна, 129.3-т “Гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно” гэж  заасан. Шүүхийн шийдвэрээр хүү Б.Д, охин Б.Э нарыг эх С.Э-ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул орон сууцны үнийн дүнгийн 4 хуваасны гуравтай тэнцэх хэмжээ буюу 90,000,000 төгрөгтэй тэнцэх хэсэг нь С.Э, Б.Д, Б.Э нарт, нэгтэй тэнцэх хэмжээ буюу 30,000,000 төгрөгтэй тэнцэх хэсэг нь Ө.Б-т оногдоно. Орон сууцыг С.Э, Б.Д, Б.Э нарын өмчлөлд үлдээх шаардлагын тухайд хариуцагч Ө.Бын Капитал банканд гаргасан 2018.11.01-ний өдрийн өргөдөлд Ө.Б миний нэр байрны гэрчилгээнд 1 хүний өмч байдлаар бүртгэлтэй, баталгаажсан байгаа боловч 2 хүүхэдтэйгээ амьдран суугаа орон байрнаас хувь эзэмших эрхтэй гэж маргаан үүсгэхгүй, тэдэнд байрыг мэдэлд нь үлдээж, өмчлөлөөс өөрийнхөө нэрийг хасуулан татгалзаж байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт зохих материалыг бүрдүүлэн өгч өмчлөл буюу байрны ордер дээр 2 хүүхдийн болон С.Э-ын нэрийг оруулж баталгаажуулах болногэсэн. Ө.Б-ын Капитал банкны “Цайз” салбарт хандан 2013.08.13-ны өдөр бичсэн өргөдөл хүсэлтэд энэ талаар дурдсан. “М ОССК” ХХК-аас Капитал банкны зээлийн газарт илгээсэн 2019.04.02-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 19/14-167 тоот албан бичигт “Тус банкны 4/1300 тоот албан бичгээр “М А Х ТЗК” ХХК-ийн хөрөнгийн багцад хамаарах 2023007703 тоот зээлийн данстай зээлдэгч Ө.Б, С.Э нарын орон сууцны зээлийн зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчид дараах байдлаар өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн. Үндсэн зээлдэгч Ө.Быг зээлийн үүрэг гүйцэтгэгч болон барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасах, -Хамтран зээлдэгч С.Э-гүндсэн зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх, Б.Э, Б.Д нарыг барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмэх. Уг хүсэлтийг “М ОССК” ХХК-ийн Зээлийн эрсдэлийн дэд хорооны 2019.03.26-ны өдрийн хурлаар хэлэлцээд Монгол банкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 2.1, 2.5-д заасан нөхцөл, шалгуурыг хангаж байгаа тул Ө.Быг орон сууцны зээлийн үүрэг гүйцэтгэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөлөөс хасаж, С.Э-гүндсэн зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Б.Э, Б.Д нарыг барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмэхээр шийдвэрлэсэн болно” гэсэн. “М ОССК” ХХК-аас Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст илгээсэн 2019.04.02-ны өдрийн “Зээлийн үүрэг гүйцэтгэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчид өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай” 19/14-168 тоот албан бичигт “... Иргэн Ө.Б, С.Э нар нь орон сууцны зээлийн үүрэг гүйцэтгэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөлөөс Ө.Быг хасаж, С.Э-г үндсэн зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, Б.Э, Б.Д нарыг барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмэх хүсэлт гаргасан бөгөөд “М ОССК” ХХК уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрийг Капитал банканд хүргүүлсэн. Иймд иргэн Ө.Б, С.Э нарын хүсэлтийн дагуу Ү-220000 тоот улсын бүртгэлийн дугаартай барьцаа хөрөнгөд хамаарах “М А Х ТЗК” ХХК-д шаардах эрхийн бүртгэлтэй орон сууцны зээлийн үндсэн зээлдэгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгчид өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор барьцаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцааны гэрээ, барьцаалбарт оруулах өөрчлөлтүүдийг бүртгэн бүртгэл хийгдсэн талаар бидэнд хариу мэдэгдэхийг хүсье” гэсэн. С.Э нь нарийн мэргэжлийн эмч ба ходоодны дуран болон хэт авианы оношилгоогоор мэргэшсэн, олон жил тогтвортой ажиллаж байгаа, хангалттай хэмжээний цалин, орлоготой, гэрлэлт цуцлуулахаас өмнө болон цуцлуулсны дараа орон сууцны ипотекийн зээлийг дангаар төлж байсан, цаашид төлөх санхүүгийн чадвартай, төлөх сонирхолтой байгаа нь маргаан бүхий байрыг С.Э, Б.Д, Б.Э нарын өмчлөлд үлдээх асуудлыг шийдвэрлэхэд харгалзан үзэх нэг нөхцөл болно. Хүү Б.Д “Их засаг” лицей сургуулийн 11 дүгээр ангид, охин Б.Э ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн 5 дугаар ангид сурдаг бөгөөд сургуулиуд нь хүүхдүүдийн амьдарч байгаа орон сууцнаас нэг километр орчмын радиус дотор байрладаг учир хичээлдээ явах ирэхэд амар хялбар байдаг нь маргаан бүхий байрны асуудлыг шийдвэрлэхэд харгалзах нөхцөл болно. Хүүхдүүд Баянзүрх дүүргийн Б.Э, 24-27 тоот 3 өрөө байранд олон жил амьдарч дассан тул тэднийг орон сууцнаас гаргах нь хүүхдүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас гадна дор дурдсан хуулийн үндэслэлүүдийг харгалзан үзэх шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж; 16.2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж; Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17.1-д “Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй” гэж; 25.1-д “Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй” гэж; Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3.1-т “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүух, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж; 6.2-т “Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана” гэж; 7.1-т “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ” гэж; 12.2-т “өөртэй нь холбоотой асуудлыг шүүх буюу захиргааны журмаар хэлэлцүүлэхэд шууд, эсхүл үндэсний хууль тогтоомжид заасан журмын дагуу төлөөлөгчөөр буюу зохих байгууллагаар дамжуулан үг хэлэх бололцоог хүүхдэд олгоно” гэж; 16.1-т “Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй” гэж; Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж; 4.5-т “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэж; 26 дугаар зүйлийн 26.2.4-т “хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж; 26.3-т “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж; 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж; Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж; 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэж; 7.1-т “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж; 7.3-т “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэж; Хүүхэд хамгааллын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж; 5 дугаар зүйлийн 5.1-т “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна” гэж заасныг үндэслэн эрхийн бүртгэлийн Ү-220000 дугаартай, 3 өрөө орон сууцыг С.Э, Б.Д, Б.Э нарын өмчлөлд үлдээх ёстой гэж үзэж байна.

Хүү Б.Д, охин Б.Э нарын зайлшгүй хэрэгцээнд гарсан нэмэлт зардлын 50 хувийг Ө.Б-с гаргуулах шаардлагын тухайд гэрлэлтийг цуцалснаас хойш хүүхдүүдийн хэрэгцээнд их хэмжээний гэнэтийн зардлууд гарсан бөгөөд С Энхтулга тухай бүр нь энэ тухай хариуцагч Ө.Бт мэдэгдэж байсан. Харамсалтай нь Ө.Б хүүхдүүддээ тулгарсан асуудлуудад ямар нэгэн санхүүгийн тусламж үзүүлээгүй, үл тоосон тул С.Э өөрийн боломжоор тухайн асуудлыг зохицуулж ирсэн. Ө.Б нь өөрийн хүүхдүүдийн цаашид хэрхэн яаж амьдрахыг бодохын оронд одоо амьдарч байгаа байрнаас нь гаргахаар, элэгдээд, эвдрээд алга болсон эд хөрөнгийн үнийг гаргуулахаар, хүүхдүүдийн амьжиргаанд зарцуулах мөнгийг өөртөө авахаар нэхэмжлэл гаргахдаа огт ичихгүй байгаа учир хүүхдүүдэд зориулж гаргасан нэмэлт зардлын хагасыг гаргуулах нь шударга ёсонд нийцнэ гэж бодож нэхэмжлэл гаргаж байна. Гэрлэлтийг цуцалснаас хойших хугацаанд хүүхдүүдийн хэрэгцээнд гарсан зардлуудаас нэмэлт зардалд тооцох дараах зардлуудыг түүвэрлэв. Б.Дт зориулж гаргасан зардлууд. Сондор хилэн сургалтын төвд англи хэлний гүнзгийрүүлсэн дамжаа 2019.06.23 сургалтын төлбөр 490,000 төгрөг, 2020.06.02 сургалтын төлбөр 590,000 төгрөг, Их засаг лицей сургуулийн 10 дугаар ангийн сургалтын төлбөр 3,200,000 төгрөг, 11 дүгээр ангийн сургалтын төлбөр 1,680,000 төгрөг, 2022.03.30 сургалтын төлбөр 250,000 төгрөг, нийт 6,210,000 төгрөг. Б.Эд зориулж гаргасан зардлууд: Гүйлсэн булчирхай авахуулах, хоёр чихний хэнгэрхэн хальсанд ТҮБЭ /сонсгол муудах, дүлийрэх аюултай байгаа тул үүнээс сэрэмжлэх зорилгоор чихэнд тавьсан дундаа нүхтэй дамран төмөр/ тавиулахаар ЭМЖЖ эмнэлэгээс эрүүл мэндийн их бүрэн үйлчилгээ авсан. 2018.03.24 үзлэгийн төлбөр 70,000 төгрөг, 2018.04.09 ор хоногийн төлбөр 48,000 төгрөг, 2018.04.11 хагалгааны төлбөр 170,000 төгөрг, 2018.04.11 ТҮБЭ тавиулсан төлбөр 400,000 төгрөг, Мөрөөдөл олон улсын хүүхдийн зусланд амарсан 2018.07.04 зуслангийн төлбөр 266,000 төгрөг, Окулапластик нүдний эмнэлэгт үзлэг хийлгэж, нүдний шил хийлгэсэн 2019.01.05 үзлэг, нүдний шилний төлбөр 95,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт тимпанометрийн шинжилгээнд орсон 2019.02.01 шинжилгээний төлбөр 20,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт хоёр чихний хэнгэрэг хальсанд ТҮБЭ тавиулсан зардал 2019.03.07 730,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэсэн 2020.06.29 зүрхний бичлэгийн төлбөр 10,000 төгрөг, ЭМЖЖ эмнэлэгт хоёр чихний хэнгэрэг хальсанд ТҮБЭ тавиулсан 2020.07.01 ТҮБЭ тавиулсан зардал 680,000 төгрөг, Миракл шүдний эмнэлэгт шүдний гажиг заслын аппарат тавиулсан 2020.09.19 шүдний аппаратны төлбөр 200,000 төгрөг, нийт 2,689,000 төгрөг. Б.Дийн “Их засаг” лицей сургуулиас зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээний хүрээнд Найрамдал зусланд хоёр удаа амарсан төлбөр 340,000 төгрөг, монгол бичгийн төлбөртэй давтлага 100,000 төгрөг, Б.Эгийн англи хэлний онлайн сургалт 50,000 төгрөг, бүжгийн сургалт 150,000 төгрөгийн төлбөр, IQ сургалтын төлбөр 65,000 төгрөг, 3 удаагийн чихний хагалгааны дараа худалдан авсан эмийн төлбөр гарсан боловч баримтуудыг бүрдүүлж чадаагүй учир энэ тооцоонд оруулаагүй болно. Ө.Бын хүү Б Дөлтөгөлдөр, охин Б.Э нарт зориулж гаргасан дээрх зардлуудыг нэгтгэж үзвэл нийт 8,899,000 төгрөг болж байгаа бөгөөд нэмэлт зардлын тал хувийг Ө.Баас нэхэмжилж байна. Ө.Б, түүний төлөөлөгч нь шүүх хуралдааныг элдэв шалтгаанаар хойшлуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд Б.Д, Б.Э нарын хэрэгцээнд багагүй хэмжээний нэмэлт зардал гарч, энэхүү зардлыг өөрийн санхүүгийн эх үүсвэрээр бүрэн төлсөн. Б.Дт зориулж гаргасан зардлууд: Их засаг 2021.10.04 сургалтын төлбөр 1,000,000 төгрөг, 2021.11.03 сургалтын төлбөр 1,000,000 төгрөг, Рапид оптик 2022.01.01 нүдний шил 80,000 төгрөг, нэмэлт сургалт 2021.10.02 сургалтын төлбөр 250,000 төгрөг, 2021.11.03 250,000 төгрөг, 2021.11.12 200,000 төгрөг, 2021.12.10 150,000 төгрөг, 250,000 төгрөг, 2022.01.11 250,000 төгрөг, 2022.02.07 250,000 төгрөг. Б.Д, Б.Э нарт зориулж гаргасан дээрх зардлуудыг нэгтгэж үзвэл нийт 4,306,000 төгрөг болж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн хүүхдүүдийн нэмэлт зардал болох нийт 13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг Ө.Баас гаргуулахаар нэхэмжилж байна.

Үндсэн нэхэмжлэлд С.Э-г өмчлөгч этгээд биш гэж үзсэн байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол орон сууцыг 4 хүний дундын хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага байгаа, тус хөрөнгө нь гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө учраас гэр бүлийн дундын хөрөнгө болно гэж тогтоогдсон нөхцөлд С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй болж таарна. Мөн 15 нэр төрлийн хөрөнгөөс 1,960,000 төгрөгийн үнэлгээ тогтсон. Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлт дээр гомдол гаргаагүй тул 4 хүнд хуваах юм бол 1 хүний 490,000 төгрөг ногдох тул нэхэмжлэгчид ногдох хувийг нь өгөхөд татгалзах зүйлгүй. Түрээс нэхэж байгаа асуудал нь ямар ч хууль үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болох ёстой. Нэхэмжлэгч 36 сая төгрөгийг хуваарьт эд хөрөнгө гэж маргаад байх шиг байна, эх сурвалжийн хувьд баталж чадаагүй. Анхны төлсөн 36 сая төгрөг нь хуваарьт хөрөнгө учраас үлдсэн 84 сая төгрөг нь хуваарьт хөрөнгө байх ёстой гэж тайлбарлаад байгаа. Хэрэв хуваарьт хөрөнгө байдаг юм бол 36 сая төгрөгийн хэмжээнд хуваарьт хөрөнгийн асуудал яригдах ба С.Э зөндөө төлбөр төлчихсөн байхад яагаад 100 хувь Б.Болдбаатарын өмч болчихдог юм бэ, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4, 126.4 дэх заалтуудаар маргаан бүхий орон сууц гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гэж үзсэний үндсэн дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн орон сууц хэдэн төгрөг вэ, оногдох хувь нь хэдэн төгрөг вэ гэдгийг тогтоолгоё гэсэн, манай талаас байрны үнэлгээ ийм байх ёстой гэсэн асуудлыг гаргаж тавиагүй, нэхэмжлэгч талаас ч энэ байр ийм үнэтэй байх ёстой гэсэн асуудал гаргаж тавиагүй. Үнэхээр 3 хүнд оногдох хувийг тогтоолгох гэж байгаа юм бол мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ёстой гэж үзэх юм бол үнэлгээ тогтоох ёстой гэдэг шаардлагыг энэ хэрэг 1 жил 8 сарын хугацаанд хянан шийдвэрлэж байх хугацаанд гаргах ёстой байсан. Бид анх зээл авсан 120 сая төгрөг дээр тулгуурлаад явах нь зүйд нийцнэ гэж харсан. Учир нь 120 сая төгрөгийн 36 сая төгрөг, 84 сая төгрөг дээр маргаан яваад байсан учраас байрны үнэлгээг 120 сая төгрөгөөр тооцоод хувиа тогтоож болох юм гэж харсан. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гишүүнд оногдох хэсгийг тодорхойлохдоо бид дөрөвний гурав гэх мэт байдлаар тодорхойлоогүй. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно гэж заасан учраас шүүх өөрөө хүүхдийн эрх ашгийн үүднээс заавал дөрөвний гурав биш 100 хувь шийдчих юм билүү, шүүхийн эрх мэдлийн хүрээнд үлдээе, ямар ч байсан 129 дүгээр зүйлийн 129.6-д заасны дагуу маргаан гарсан, үүнийг шүүх шийдвэрлэх юм байна, 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан эрх мэдлийнхээ хүрээнд шүүх өөрөөр тогтоож болох юм байна, тогтоох үндэслэл үнэлгээ бол анх зээл авсан байрны үнэлгээ болох 120 сая төгрөгөөр шийдвэрлэж болно гэж харсан. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгоод үүнийг үндэслээд орон сууцыг С.Э болон хоёр хүүхдийн өмчлөлд үлдээх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Зээлийн төлбөрөөс 72 сая төгрөг үлдсэн гэсэн банкны тодорхойлолт байгаа учраас С.Э, Б.Д, Б.Э нарын өмчлөлд орон сууц үлдэж байгаа юм бол үүнтэй холбоотой зээлийн төлбөрийн үлдэгдэл 72 сая төгрөгийг 36 сая төгрөг гэдгээр насанд хүрсэн зохигч нарт хуваарилаад түүнээс нэг хүнд 30 сая төгрөг оногдож байгаа учраас зээлийн 36 сая төгрөгтэй дүйцүүлэхээр Ө.Б нийт зээлийн үлдэгдлээс 6 сая төгрөгийг төлнө, үлдсэн төлбөрийг нь С.Э төлж дуусна, орон сууцнаас Ө.Б өөрт оногдох 30 сая төгрөгөө авахгүй байх, нэр бүхий үнэлсэн хөрөнгүүдээс өөрт нь оногдох 490,000 төгрөгөө авах ёстой. Нэмэлт зардлын 6,602,500 төгрөгийг Ө.Баас С.Эд гаргуулж өгөх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хоёрдахь шаардлагын хүрээнд 490,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-5/, итгэмжлэл /хх1-6/, нэхэмжлэлийн талаарх дэлгэрэнгүй тайлбар /хх1-7-19/, С их сургуулийн эмнэлгийн баримт /хх1-20-23/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000268781 дугаартай гэрчилгээ /хх1-24/, УБЕГ-ын эд хөрөнгийн лавлагаа /хх1-25/, 2013.09.05-ны өдрийн 13/74 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ /хх1-26-31, 32-34/, зээлийн дансны хуулга /хх1-35-45/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-141-142/, Ө.Бын 2622001228 дугаартай депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх1-209-216/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.11.12-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас /хх2-118/, өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны 2021.11.17-ны өдөр прокурорын тогтоолд гаргасан гомдол /хх2-119-121, 125-127/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021.12.07-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас /хх2-124/, Капитал банкны эрх хүлээн авагчаас хариу өгсөн албан бичиг /хх2-237/, Ө.Бын хадгаламжийн дансны хуулга /хх2-238/,

Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх1-69/, хариу тайлбар /хх1-73-74/, Худалдаа хөгжлийн банкны 2020.09.22-ны өдрийн 7-822/43 дугаартай мэдэгдэл /хх-79/, хариу тайлбар /хх1-82-87/, нэмэлт хариу тайлбар /хх1-88-89/, сөрөг нэхэмжлэл /хх1-146-151/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-152, 153, 154/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000268781 дугаартай гэрчилгээ /хх1-155/, хүү Б.Дийн иргэний үнэмлэх, охин Б.Эгийн төрсний гэрчилгээ /хх1-156/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.19-ний өдрийн 101/ШШ2018/02961 дугаар шийдвэр /хх1-157-163/, Баянзүрх дүүргийн Б.Эны Засаг даргын 2021.02.09-ний өдрийн тодорхойлолт /хх1-164/, 2018.11.01-ний өдөр Капитал банкинд Ө.Бын гаргасан өргөдөл /хх1-165/, “МИК” ХХК-ийн 2019.04.02-ны өдрийн 19/14-167, 19/14-168 дугаартай албан бичиг /хх1-166, 167/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.30-ны өдрийн дугаар захирамж /хх1-168-170/, 2013.08.13-ны өдөр Капитал банкны Цайз дахь салбарын захирал, зээлийн эдийн засагч, зээлийн хороонд Ө.Б, С.Э нараас гаргасан өргөдөл /хх1-171/, С.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх1-172-173/, 0244623 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх1-174-176/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.26-ны өдрийн 101/ШЗ2020/00286 дугаар захирамж /хх1-178/, С.Э-ын Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021.02.09-ний өдөр гаргасан гомдол /хх1-198-200/, Дархан детект эмнэлгийн тодорхойлолт /хх1-201/, П.М тодорхойлолт /хх1-202-203/, Т.Өлзийсайханы тодорхойлолт /хх1-204-205/, С.Мөнхбаярын тодорхойлолт /хх1-206-207/, Б.Энх-Амгалангийн тодорхойлолт /хх1-208/, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх2-14-17/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-18/, 2019.06.03, 2019.08.30, 2020.06.02, 2020.11.02-ны өдрийн кассын орлогын ордер /хх2-19, 20, 22, 23/, Их засаг лицей сургуулийн тодорхойлолт /хх2-21/, С.Э-ын Хаан банкны 5315324423 дугаартай дансны хуулга /хх2-24, 46-50/, эмчилгээтэй холбоотой төлбөр төлсөн баримтууд /хх2-25-35/, эд хөрөнгийн лавлагаа /хх2-51/, Капитал банкны кассын орлогын баримт /хх2-78-83/, Улаанбаатар хотын банкны орлогын баримт /хх2-84/, төрийн банкны 240000297078 дугаартай зээлийн дансны хуулга /хх2-85/, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны баримтууд /хх2-86-96/, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх2-128/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2-128-131/, Их засаг лицей сургуулийн кассын орлогын ордер /хх2-132-134/, Хаан банкны дансны хуулга /хх2-135-140/, эмчилгээний баримтууд /хх2-141-149/, амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх2-150-157/, Худалдаа хөгжлийн банкны 2021.07.20-ны өдрийн 7-822-108 дугаартай тодорхойлолт /хх2-161/, 

Шүүхээс зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн: Хаан банкны 2020.10.28-ны өдрийн 50/11342 дугаартай албан бичиг, , дугаартай депозит дансну дэлгэрэнгүй хуулга /хх1-110, 111-114/, Авто тээврийн үндэсний төвийн 2020.10.28-ны өдрийн 567 дугаартай албан бичиг, лавлагаа /хх1-116, 117-119/, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020.11.04-ний өдрийн 1800 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх1-120, 121-123/, Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчийн 2021.01.29-ний өдрийн 244 дугаартай албан бичиг, 2010017805, 2023007666 дугаартай депозит дансны хуулга /хх1-129, 130, 131-137/, ШШГЕГ-ын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020.10.05-ны өдрийн 3/9072 дугаартай албан бичиг /хх1-179/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа,  2015.04.09-ний өдрийн 2227 дугаартай Автомашин худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, албан жрмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, итгэмжлэл, автомашины нэр шилжүүлэх албан бичиг, тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа  /хх1-180, 181, 182-183, 184, 185-186, 187, 188, 189, 190-191, 192, 193, 194, 195-196/, 2012.12.17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх1-197/, Авто тээврийн үндэсний төвийн 2021.03.10-ны өдрийн 245 дугаартай албан бичиг, лавлагаа /хх1-243, 244-246/, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.03.16-ны өдрийн 378 дугаартай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх1-248, 249, 250, хх2-1/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2021.03.18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, нэхэмжлэх /хх2-3-11, 12/, Хаан банкны 2021.10.21-ний өдрийн 50/9913 дугаартай албан бичиг /хх2-110/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.11.03-ны өдрийн 8/1515, 2021.11.23-ны өдрийн 8/1670 дугаартай албан бичиг, лавлагаа /хх2-112, 114, 115/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.05.02-ны өдрийн 6/3816 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /хх2-173-235/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч С.Э-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд түрээслэж олж болох байсан орлого 19,800,000 төгрөгийг, 2001 оноос 2018 оны хооронд гэр бүл болж хамтран амьдарч байхдаа бий болгосон дундын өмч болох 15 нэр төрлийн 22,900,000 төгрөгийн эд хөрөнгийн өөрт ногдох хувь болох 5,725,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч Ө.Бт холбогдуулан Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг орон сууцнаас С.Э, Б.Д, Б.Э, Ө.Б нарт ногдох хувийг тогтоолгох, мөн орон сууцыг С.Э, Б.Д, Б.Э нарын өмчлөлд үлдээх, хүү Б.Д, охин Б.Э нарын хэрэгцээнд гарсан нэмэлт зардал нийт 13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэгч нь хүүхдийн эмчилгээтэй холбоотой нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигч Ө.Б, С.Э нар нь 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2001 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, тэдний дундаас 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүү Б.Д, 2010 оны 08 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Э нар төрсөн, хүүхдүүд одоо эрүүл өсөн бойжиж, сурч хүмүүжиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02961 дугаар шийдвэрээр Ө.Б, С.Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Д, охин Б.Э нарыг эх С.Э-ын асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр тогтоон эцэг Ө.Баас гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эд хөрөнгийн асуудлаар шаардлага гаргаагүй болохыг тус шүүхийн шийдвэрт дурдсан байна.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд түрээслэж олж болох байсан орлого 19,800,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ уг орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийг өөрийн эцэг Ө-ийн нэр дээр ордертой байсан хоёр өрөө байр, хашаа, байшин, Клюгер машин, хоёр ширхэг автомашины граж зэргийг зарж 36,000,000 төгрөгийг бүрдүүлж үлдэгдэл 84,000,000 төгрөгийг Капитал банкнаас 20 жилийн хугацаатай зээл авч төлж байгаа, Ө.Бын хуваарьт эд хөрөнгө гэж тайлбарласан.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Б бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000268781 дугаартай гэрчилгээ 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Тус орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авахдаа урьдчилгаанд 36,000,000 төгрөгийг төлж, Ө.Б, С.Э нар нь Капитал банктай 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 13/74 дугаартай зээлийн гэрээ байгуулан үлдэх 84,000,000 төгрөгийг хорин жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэйгээр зээлж, барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авсан талаарх дээр дурьдсан үйл баримтын талаар маргаагүй боловч тухайн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь дээр дурдсан орон сууцыг худалдан авахад урьдчилгаа төлбөрийг өөрийн аавын нэр дээр ордертой байсан хоёр өрөө байр, хашаа, байшин, Клюгер машин, хоёр ширхэг автомашины граж зэргийг зарсан мөнгөөр төлсөн, уг мөнгө нь түүний хуваарьт хөрөнгө гэх тайлбарыг гарган маргаж байх боловч маргаан бүхий орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн гэх мөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар зохигчид орон сууцны зээлийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ө.Б нь зээлийн төлбөрийг өөрийн хуваарьт хөрөнгөөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Ө.Б, С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Маргаан бүхий орон сууцанд хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын хамт амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцыг С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг, хариуцагч нь орон сууцыг С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын өмчлөлд үлдээх шаардлагыг гаргасан.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйл, орон байраар хангах үүрэгтэй бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр хүүхдүүдийг эх С.Э-ын асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын өмчлөлд үлдээх нь зохистой байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна”, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно”, 131 дүгээр зүйлийн 131.2-т “Ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө” гэж тус тус заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваах нь зүйтэй.

 

Тус орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 120,000,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ үнэлгээ өнөөгийн зах зээлийн ханшаар өссөн гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ 120,000,000 төгрөгөөс гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг гишүүнд ногдох хэсэг 30,000,000 төгрөг болж байна.

 

Орон сууцны зээлийн үлдэгдэл 72,229,146.98 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд зээлийн төлбөр нь эд хөрөнгийн эрх зүйн үр дагавартай тул гэр бүлийн гишүүдэд хуваагдах хөрөнгөд хамаарна. Насанд хүрээгүй хүүхдэд өрийг хариуцуулахгүй тул зээлийн төлбөрийн үлдэгдэл 72,229,146.98 төгрөгийг Ө.Б, С.Э нарт хуваахад нэг гишүүнд ногдох төлбөр 36,114,573.49 төгрөг болж байна.

 

Дээр дурдсанаар орон сууцны Ө.Б-т ногдох хэсэг 30,000,000 төгрөг, зээлийн төлбөл зохих төлбөрийн ногдох хэсэг 36,114,573.49 төгрөг болж байх бөгөөд орон сууцыг хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын өмчлөлд үлдээх нь зохистой гэж үзсэн тул орон сууцны ногдох хэсэг, зээлийн төлбөрийн зөрүүг тооцоход зээлийн төлбөрийн үлдэгдэл 6,114,573.49 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Б-аас гаргуулж хариуцагч С.Э-д олгох нь зүйтэй.

 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө учир нэхэмжлэгч Ө.Б нь орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд түрээслэж олж болох байсан орлого 19,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө болох компьютерийн оффис ширээ 300,000 төгрөг, хоёр хүний ор, тольтой комод хосоороо 1,000,000 төгрөг, хоёр хос шкаф 300,000 төгрөг, хавтгай дэлгэцийн зурагт 800,000 төгрөг, угаалгын автомат машин 800,000 төгрөг, том өрөөний булантай буйдан 900,000 төгрөг, Мечта шарах зуухтай плитка 250,000, цахилгаан зуух /пейч/ 100,000 төгрөг, хөргөгч 800,000 төгрөг, хөлдөөгч 500,000 төгрөг, машины бүтээлэг 150,000 төгрөг, булган шуба 3,500,000 төгрөг, болор абжур 500,000 төгрөг, мөнгөн хадгаламж 4,500,000 төгрөг, 42-18 УНВ улсын дугаартай, жижиг суудлын автомашин 9,000,000 төгрөг гэж үнэлэн нийт 22,900,000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт ногдох 5,725,000 төгрөгийг хариуцагч С.Эас гаргуулахаар шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн бөгөөд шинжээч нь компьютерийн оффис ширээг 60,000 төгрөг, хоёр хүний орыг 150,000 төгрөг, тольтой комодыг 100,000 төгрөг, хос шүүгээ шкафыг 140,000 төгрөг, угаалгын автомат машиныг 300,000 төгрөг, булган шубыг 1,200,000 төгрөг, болор абжурыг 10,000 төгрөг гэж, нийт үнэлгээг 1,960,000 төгрөг гэж үнэлжээ.

 

Зохигчид “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайланд гомдол гаргаагүй тул эд хөрөнгийн үнэлгээг шинжээчийн тогтсосон дүнгээр тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 00-00 УНВ улсын дугаартай, жижиг суудлын автомашиныг гэр бүлийн харилцаатай байх хугацаанд бусдад худалдан борлуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгөд тооцон ногдох хэсгийг хуваарилах боломжгүй. Мөн мөнгөн хадгаламж 4,500,000 төгрөгийн ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд уг мөнгийг нэхэмжлэгчийн дүү Ө.О-ын данс руу шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгөд тооцон ногдох хэсгийг хуваарилах боломжгүй байна.

 

            Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөөс 1,960,000 төгрөгийн хөрөнгө хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын өмчлөлд байгаа тул тухайн хөрөнгүүдийн үнэ болох 1,960,000 төгрөгөөс гэр бүлийн 4 гишүүнд хуваахад нэг гишүүнд ногдох хэсэг 490,000 төгрөг болж байх тул хариуцагч С.Эас нэхэмжлэгчид ногдох хэсэг 490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгох нь зүйтэй.

 

            Хариуцагч С.Э нь хүү Б.Д, охин Б.Э нарын хэрэгцээнд гарсан нэмэлт зардал нийт 13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, тухайлбал хүндээр өвчилсөн, эмчлүүлсэн, сургуульд орсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу хариуцагч С.Э нь хүүхдүүдийн хэрэгцээнд гарсан нэмэлт зардлыг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч Ө.Б нь тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2018 оноос хүүхдийн тэтгэлэг төлж байгаа, уг мөнгөөр хүүхдүүдийн өсөж бойжих, сурч хүмүүжих хэрэгцээг хангах ёстой, хүүхдүүд улсын сургуульд сураад дунд боловсрол эзэмших боломжтой учраас сургалтын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, эмчилгээтэй холбоотой зардал болох охины чихний эмчилгээний зардлыг зөвшөөрнө гэх тайлбарыг гаргасан.

 

   Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан. Хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх боловч эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болохгүй тул хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжид байгаагаас үл шалтгаалан хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхтэй холбогдон гарах зардлыг эцэг, эх тэнцүү хариуцах үүрэгтэй, үр хүүхдээ асарч халамжлах, тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

 

Нэхэмжлэгч Ө.Б нь хүүхдүүдийн сургалттай холбоотой зардлыг хариуцахгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч төлөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж няцаагаагүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлж байгаа асуудал нь түүнийг хүү Б.Д, охин Б.Э нарт зарцуулсан нэмэлт зардлыг хариуцах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь хүүхдийн эмчилгээний зардалд нийт 2,503,000 төгрөг, сургалтын зардалд 10,702,000 төгрөг, нийт 13,205,000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Баас хүү Б.Д, охин Б.Э нарын хэрэгцээнд гарсан нэмэлт зардал нийт 13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Э-д олгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг дор дурдсанаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:

- эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож,

- орон сууцыг хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын өмчлөлд үлдээж,

- орон сууцны ногдох хэсэг, зээлийн төлбөрийн зөрүүг тооцож зээлийн төлбөрийн ногдох хэсэг 6,114,573.49 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Баас гаргуулж хариуцагч С.Эд олгож,

- гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тавилга эд хогшлын нэхэмжлэгчид ногдох хэсэг 490,000 төгрөгийг хариуцагч С.Эас гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгож,

- хүү Б.Д, охин Б.Э нарын хэрэгцээнд гарсан нэмэлт зардал нийт 13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Б-аас гаргуулж хариуцагч С.Эд олгож,

- нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд түрээслэж олж болох байсан орлого 19,800,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Бын төлсөн 885,575 төгрөг, хариуцагч С.Э-ын төлсөн 844,500 төгрөг /607,950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 96,150 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 15,350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 844,500 төгрөг /607,950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 96,150 төгрөг/-ийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ө.Б, хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, орон сууцыг хариуцагч С.Э, хүү Б.Д, охин Б.Э нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Ө.Баас орон сууцны зээлийн төлбөрийн ногдох хэсэг 6,114,573.49 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Эд олгож, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тавилга эд хогшлын ногдох хэсэг 490,000 төгрөгийг хариуцагч С.Э-с гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-т олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас эрхийн улсын бүртгэлийн Ү-220000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн Б.Э, 12 дугаар хороолол, 24 дүгээр байрны 27 тоот, 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн С.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, тус орон сууцыг 2018 оны 09 сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаанд түрээслэж олж болох байсан орлого 19,800,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Баас хүү Б.Д, охин Б.Э нарын хэрэгцээнд гарсан нэмэлт зардал  13,205,000 төгрөгийн 50 хувь болох 6,602,500 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 885,575 төгрөг, хариуцагчийн төлсөн нийт 844,500 төгрөг /607,950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 96,150 төгрөг/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 15,350 төгрөгийг хариуцагч С.Эас гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид нийт 844,500 төгрөг /607,950 төгрөг, 70,200 төгрөг, 70,200 төгрөг, 96,150 төгрөг/-ийг нэхэмжлэгч Ө.Баас гаргуулан хариуцагч С.Эд  олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР