Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ДШМ/450

 

 

 

 

 

 

  Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Оч, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Б.Чинбат, Ж.Яринпил, Ц.Баасанжаргал,

 нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж, шүүгч Л.Оюун, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Б.Чинбат нарын тусдаа гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.М-д холбогдох эрүүгийн 1905011491549 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чонос овгийн Ж.М, 19.. оны ...... дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .........мэргэжилтэй, ................төвд ................... ажилладаг, ам бүл ., Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Ж.М- нь 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хархорин хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой, нүүр, бие зэрэг рүү нь цохих, өшиглөх, хана руу түлхэх зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулсаны улмаас амь насыг нь аврах боломжгүйгээр уг хүнд гэмтэл хүндэрч тархины аалзан хальсны идээт үрвэслээр хүндэрч нас барахад хүргэн алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ийг 8 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан 8 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-ийн шүүхийн зөвшөөрөлүйгээр 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ж.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөр өнгийн хөндлөн оёдолтой куртик 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн улаан эрээн үдээстэй хагас түрийтэй саарал арзгар ултай “Brodxx” гэсэн бичигтэй гутал 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын “гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсэгтэй танилцахад “шүүгдэгч Ж.М- нь 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой руу нь цохьсон, нүүр рүү нь цохьсон, бие зэрэг рүү нь цохиж, өшиглөсөн, хана руу түлхсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, өвчтөний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэсэн илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, өвчтөний түүх зэрэг бичгийн нотлох баримтууд нь Д.Г-н биед зүүн тал бөмбөлөгийн духны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх голомтлог цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хэсэгт шарх зэрэг гэмтлүүдийг авсаныг нотлосон байдаг. Харин Д.Г-н толгой руу хэн, яаж цохьсон, нүүр рүү нь хэн, яаж цохьсон, бие рүү нь хэн, яаж өшиглөсөн, хана руу хэн, яаж түлхсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл, би Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой руу нь цохьсон, нүүр рүү нь цохьсон, бие зэрэг рүү нь цохиж, өшиглөсөн, хана руу түлхсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байхад “нотлогдон тогтоогдсон” гэж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын “гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсэгт “... гэрч нарын мэдүүлгээр Ж.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон, тогтоогдсон байна” гэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хэн гэдэг гэрчийн ямар мэдүүлэг, ямар нотлох баримтаар би 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой руу нь цохьсон, нүүр рүү нь цохьсон, бие зэрэг рүү нь цохиж, өшиглөсөн, хана руу түлхсэн болох нь нотлогдон тогтоогдоод байгааг тодорхой дурьдаагүй байна. Учир нь, гэрч Д.Пүрэвийн “ 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ж.М-, Д.Маадыроолд бид гурав орц шалгаж явах үед орцонд хэвтэж байсан 60 гаруй насны эрэгтэй хүний цээж рүү Ж.М- өшиглөөд бос гээд байсан... 2019 оны 3 дугаар сарын 1-ний өглөө ажилдаа гарахад 3 дугаар давхарт цус болсон байсан... урд нь манай менежер М- зодож хөөж байсан... камерын бичлэгт 3 цаг 30 минутын орчимд М- цахилгаан шат руу орж байгаа бичлэг байсан... М- зодоод хөөсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлгийг үндэслэн намайг Г-н биед хүнд гэмтэл учруулсаны улмаас нас барахад хүргэж, алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж шүүхээс дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Миний өмгөөлөгч Б.Чинбат 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хяналын прокурор Н.Мөнхцэцэгт хандан гаргасан хүсэлтдээ “Ж.М- нь 5, 6 давхарт унтаж байсан 2 хүнийг шатаар буулгах үед тэр хоёр хүн 3 давхараас дамжин доош бууж байгаа нь камерын бичлэгт орсон байдаг. Тэр хүмүүс Ж.М-ийг гэм буруутай эсэхийг нотлох учир тэд нарыг олж гэрчээр байцаах шаардлагатай байна” гэж тодорхой дурьдсан. 3хх 43-44 талд байх прокурор Н.Мөнхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай “хүсэлтийг хэсэгчилэн хангах тухай” прокурорын тогтоолд “Ж.М- тус орцны 5-6 давхараас тус бүр нэг хүнийг доош шатаар буулгасан талаараа мэдүүлдэг ба тэр хоёр хүний дүрс орцны камерын бичлэгт орсон байдаг. Иймд дээрхи хоёр хүнийг олж гэрчээр байцааж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох, хэргийн оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой байна. Иймд хэрэгт зарим шаардлагатай хүмүүсийг гэрчээр байцаалгах хүсэлтийг хэсэгчилэн хангасугай” гэсэн хүсэлтийн хариу ирүүлсэн боловч дээрхи 2 хүнийг олж гэрчээр байцаагаагүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрхи нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, дээрхи 2 хүний байж болох газар, хаяг тодорхой зааж өгөөд байхад хэрэгт ач холбогдолгүй хүмүүсийг гэрчээр байцаасан болоод дээрхи нөхцөл байдлыг шалгаж тогтоосон гэж улсын яллагч худал тайлбарлаж байхад шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрхи нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. “Хархорин” хорооллын 51/4 дүгээр байрны 4 давхарын 18 тоотод оршин суух Э.Уранчимэг нь гэрчээр мэдүүлэхдээ “2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Д.Г-г 4 давхарт хэвтсэн байдалтай байхыг харсан” гэсэн байдаг. Харин хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлан үзэхэд Г нь 3 давхарын шатны хэсэгт хэвтэж байсан. Дээрхи байдлаас үзэхэд Э.Уранчимэгийг харах үед 4 давхарт хэвтэж байсан хүн хэзээ, ямар байдлаар бууж  3 давхарын шатны хэсэгт цус болсон байдалтай хэвтсэн болохыг шалгаж тогтоох, гэрч Э.Уранчимэг болон бусад гэрч нарыг дахин байцааж дээрхи нөхцөл байдлыг нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай байгаа талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргасан байхад шүүх мөн л дээрхи нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Шийтгэх тогтоолын “гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсгийн 17 дугаар талд “энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь Д.Г-н амь нас хохирсон байдалтай ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно”. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв” гэсэн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан шийдвэрийн хэсэгт “... мөн хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурьдаж байна” гэсэн илт зөрүүтэй шийдвэр гаргасан байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3  дугаар сарын 13-ны өдрийн 3136 дугаартай дүгнэлтэд “... Д.Г-н биед зүүн талын бөмбөлгийн лух, зулай чамархайн орой болон хажуу суурийг хамарсан, баруун талын бөмбөлгийн духны хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн духны эдийн няцрал, аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр, цохилт, уналтын аль ч үед үүсгэгдэх боломжтой. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт, талийгаачийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байсан 00002044 дугаартай өвчтөний түүхийн хуулбар болон цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 746 дугаартай дүгнэлтэд “... Өвчтөнийг зөв оношлон эмнэлгийн зохих ёсны тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээг бүрэн хийсэн байна. Талийгаач нь аалзан хальсны идээт үрэвслээр  хүндэрч нас баржээ...” гэж тодорхой дурьдсан байдлаас үзэхэд Д.Г- нь биедээ хүнд гэмтэл авч, ГССҮТөвд тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад биеийн эсэргүүцэл, нөхөн үржихүйн чадвар сул байсан тул тархины аалзан хальсны идээт үрэвсэл хүндэрч нас барсан болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Д.Г- нь биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт 15 хоног эмчлүүлж байгаад биеийн эсэргүүцэл, дархлаа, нөхөн үржихүйн сул байдлаас нь болж идээт үрвэлсэл үүсч, тэр нь хүндэрч нас барсан болох нь дээрхи нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байхад шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэсэн зүйл ангиар ял шийтгэл оногдуулж байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан гомдолд дурьдсан дээрхи мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн хийлгүүлэх шаардлагатай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 11.1 дүгээр зүйлийн 2.5-т заалт болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Б.Чинбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолын “гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсэгтэй танилцахад “шүүгдэгч Ж.М- нь 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой руу нь цохьсон, нүүр рүү нь цохьсон, бие зэрэг рүү нь цохиж, өшиглөсөн, хана руу түлхсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, өвчтөний түүх зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэсэн илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг, өвчтөний түүх зэрэг бичгийн нотлох баримтууд нь Д.Г-н биед зүүн тал бөмбөлгийн духны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх голомтлог цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хэсэгт шарх зэрэг гэмтлүүдийг авсныг нотлосон байдаг. Харин Д.Г-н толгой руу хэн, яаж цохьсон, нүүр рүү нь хэн, яаж цохьсон, бие рүү нь хэн, яаж өшиглөсөн, хана руу хэн, яаж түлхсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байдаггүй. Өөрөөр хэлбэл, би Д.Гантулгыг хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой руу нь цохьсон, нүүр рүү нь цохьсон, бие зэрэг рүү нь цохиж, өшиглөсөн, хана руу түлхсэн гэх ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй байхад “нотлогдон тогтоогдсон” гэж илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын “гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсэгт “... гэрч нарын мэдүүлгээр Ж.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон, тогтоогдсон байна” гэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, хэн гэдэг гэрчийн ямар мэдүүлэг, ямар нотлох баримтаар би 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” хорооллын 51/4 дүгээр байрны 3 дугаар давхарт хоноглож байсан иргэн Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой руу нь цохьсон, нүүр рүү нь цохьсон, бие зэрэг рүү нь цохиж, өшиглөсөн, хана руу түлхсэн болох нь нотлогдон тогтоогдоод байгааг тодорхой дурьдаагүй байна. Учир нь, гэрч Д.Пүрэвийн “2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Ж.М-, Д.Маадыроолд бид гурав орц шалгаж явах үед орцонд хэвтэж байсан 60 гаруй насны эрэгтэй хүний цээж рүү Ж.М- өшиглөөд бос гээд байсан... 2019 оны 3 дугаар сарын 1-ний өглөө ажилдаа гарахад 3 дугаар давхарт цус болсон байсан... урд нь манай менежер М- зодож хөөж байсан... камерын бичлэгт 3 цаг 30 минутын орчимд М- цахилгаан шат руу орж байгаа бичлэг байсан... М- зодоод хөөсөн байх гэж бодож байна” гэх мэдүүлгийг үндэслэн намайг Г-н биед хүнд гэмтэл учруулсны улмаас нас барахад хүргэж, алсан гэмт хэрэг үйлдсэн” гэж шүүхээс дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Миний өмгөөлөгч Б.Чинбат 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хяналтын прокурор Н.Мөнхцэцэгт хандан гаргасан хүсэлтдээ “Ж.М- нь 5, 6 давхарт унтаж байсан 2 хүнийг шатаар буулгах үед тэр хоёр хүн 3 давхараас дамжин доош бууж байгаа нь камерын бичлэгт орсон байдаг. Тэр хүмүүс Ж.М-ийг гэм буруутай эсэхийг нотлох учир тэд нарыг олж гэрчээр байцаах шаардлагатай байна” гэж тодорхой дурьдсан. 3хх 43-44 талд байх прокурор Н.Мөнхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай “хүсэлтийг хэсэгчилэн хангах тухай” прокурорын тогтоолд “Ж.М- тус орцны 5-6 давхараас тус бүр нэг хүнийг доош шатаар буулгасан талаараа мэдүүлдэг ба тэр хоёр хүний дүрс орцны камерын бичлэгт орсон байдаг. Иймд дээрхи хоёр хүнийг олж гэрчээр байцааж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох, хэргийн оролцогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахад ач холбогдолтой байна. Иймд хэрэгт зарим шаардлагатай хүмүүсийг гэрчээр байцаалгах хүсэлтийг хэсэгчилэн хангасугай” гэсэн хүсэлтийн хариу ирүүлсэн боловч дээрхи 2 хүнийг олж гэрчээр байцаагаагүй, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрхи нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, дээрхи 2 хүний байж болох газар, хаяг тодорхой зааж өгөөд байхад хэрэгт ач холбогдолгүй хүмүүсийг гэрчээр байцаасан болоод дээрхи нөхцөл байдлыг шалгаж тогтоосон гэж улсын яллагч худал тайлбарлаж байхад шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох дээрхи нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. “Хархорин” хорооллын 51/4 дүгээр байрны 4 давхарын 18 тоотод оршин суух Э.Уранчимэг нь гэрчээр мэдүүлэхдээ “2019 оны 2 дугаар сарын 28-ны шөнө Д.Г-г 4 давхарт хэвтсэн байдалтай байхыг харсан” гэсэн байдаг. Харин хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлан үзэхэд Г- нь 3 давхарын шатны хэсэгт хэвтэж байсан. Дээрхи байдлаас үзэхэд Э.Уранчимэгийг харах үед 4 давхарт хэвтэж байсан хүн хэзээ, ямар байдлаар бууж  3 давхарын шатны хэсэгт цус болсон байдалтай хэвтсэн болохыг шалгаж тогтоох, гэрч Э.Уранчимэг болон бусад гэрч нарыг дахин байцааж дээрхи нөхцөл байдлыг нарийвчлан шалгах зайлшгүй шаардлагатай байгаа талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргасан байхад шүүх мөн л дээрхи нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Шийтгэх тогтоолын “гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар” гэсэн хэсгийн 17 дугаар талд “энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол нь Д.Г-н амь нас хохирсон байдалтай ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно”. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хор уршгийн талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч уг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв” гэсэн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар гаргасан шийдвэрийн хэсэгт “... мөн хохирол нөхөн төлөгдөөгүй болохыг дурьдаж байна” гэсэн илт зөрүүтэй шийдвэр гаргасан байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3  дугаар сарын 13-ны өдрийн 3136 дугаартай дүгнэлтэд “... Д.Г-н биед зүүн талын бөмбөлөгийн лух, зулай чамархайн орой болон хажуу суурийг хамарсан, баруун талын бөмбөлөгийн духны хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн духны эдийн няцрал, аалзан хальсны доорхи голомтлог цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр, цохилт, уналтын аль ч үед үүсгэгдэх боломжтой. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт, талийгаачийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байсан 00002044 дугаартай өвчтөний түүхийн хуулбар болон цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 746 дугаартай дүгнэлтэд “... Өвчтөнийг зөв оношлон эмнэлгийн зохих ёсны тусламж үзүүлж, шаардлагатай эмчилгээг бүрэн хийсэн байна. Талийгаач нь аалзан хальсны идээт үрэвслээр  хүндэрч нас баржээ...” гэж тодорхой дурьдсан байдлаас үзэхэд Д.Г- нь биедээ хүнд гэмтэл авч, ГССҮТөвд тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаад биеийн эсэргүүцэл, нөхөн үржихүйн чадвар сул байсан тул тархины аалзан хальсны идээт үрэвсэл хүндэрч нас барсан болох нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, Д.Г- нь биедээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт 15 хоног эмчлүүлж байгаад биеийн эсэргүүцэл, дархлаа, нөхөн үржихүйн сул байдлаас нь болж идээт үрвэлсэл үүсч, тэр нь хүндэрч нас барсан болох нь дээрхи нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байхад шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэсэн зүйл ангиар ял шийтгэл оногдуулж байгааг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан гомдолд дурьдсан дээрхи мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн хийлгүүлэх шаардлагатай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор Н.Мөнхцэцэг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгадаа Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар толгой, нүүр, бие зэрэг рүү нь цохих, өшиглөх, хана руу түлхэх зэргээр зодож гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг нь аврах боломжгүйгээр уг хүнд гэмтэл хүндэрч тархины аалзан хальсны идээт үрвэслээр хүндэрч нас барахад хүргэн алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж буруутган ялласан байдаг. Прокурор Н.Мөнхцэцэг нь энэ хэд хэдэн ноцтой үгийг ямар ч нотолгоо баталгаа байхгүй байхад дур мэдэн бичиж зохиомлоор, хууль бусаар ялласан байдаг. Тухайлбал “...толгой, нүүр... зэрэг рүү нь цохих, өшиглөх...зэргээр зодож ... амь насаар аврах боломжгүй... нас барахад хүргэн алсан...” гэх зэрэг нотлогдоогүй үг хэрэглэж хүч оруулж ялласнаас шүүгдэгч Ж.М-ийн гэм бурууд шүүхээс бодит ял оногдуулахад муугаар нөлөөлсөн. Шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3136 дугаартай дүгнэлтээр “... дээрхи гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр, цохилт, уналтын аль ч үед үүсгэгдэх боломжтой. 2019 оны 3 дугаар сарын 1-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэдэг. Дүгнэлт 4-т “цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн байдаг. Энэ дүгнэлтээс харахад хохирогч Д.Г-д үүссэн хүнд гэмтэл нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. Шинжээчийн энэ 3136 дугаартай дүгнэлтэд амь насыг нь аврах боломжгүй гэмтэл гэсэн үг байхгүй. Мөн Д.Г-н толгой, нүүрэн тус газар нь шүүгдэгч Ж.М- цохиж, өшиглөснийг нотлосон ямар нэгэн гэрч, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шинжээч Т.Сэлэнгийн мэдүүлэгт “гараар цохих, хөлөөр өшиглөх, шал, хананд цохигдох бүгд орно. Уг хүн нь хүнд гэмтэл авч тархины хүнд гэмтлийн улмаас хүндэрч идээт үрэвсэл болж нас барсан байна” гэжээ. Энэ нь үндэслэл муутай дүгнэлт. Учир нь, гэмтэл хүндэрснээс биш, гэмтлийг муу эмчилсэнээс болж гэмтэлд /шарханд халдвар орж/ идээт үрэвсэл үүссэнээс болж идээт үрэвсэл нь хүндэрч нас барсан байна. Хэрэв хохирогчийн хүнд гэмтэлд сайн цэвэрлэгээ хийж халдвар оруулаагүй бол идээт үрэвсэл үүсч, уг идээт үрэвсэл хүндэрч, тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч уг хүн нас барах ёсгүй байсан юм. Хохирогч нь огт өөр өвчин болох эмнэлэгт хэвтсэнээс хойш шарханд нь халдвар орж, уг халдвар хүндэрч тархины аалзан хальсны идээт үрэвслээр нас баржээ гэсэн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 746 дугаартай дүгнэлт болон шинжээч Т.Сэлэнгийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байдаг. Ж.М-ийн гутал цус болсон нь үнэн бөгөөд цус болох нөхцөл байдал үүссэн байдаг. Шалан дээр гоожсон цусан дээр М- гишигсэн, мөн хохирогчийг өргөсөн байдаг. Ийм 2 тохиолдолд цус болох боломжтой байсан. Шүүгдэгчийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэсэн зүйл ангиар зүйлчлэх үндэслэлтэй. Яллах дүгнэлтийн 2-т яллаж буй гэмт хэргийн товч агуулгадаа тодорхойлохдоо “... иргэн Д.Г-г хөөж босгох зорилгоор шаардан улмаар, толгой, нүүр, бие зэрэг рүү нь цохих, өшиглөх, ... дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэснээс үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг алах зорилготой байгаагүйг илтгэж байна. Харин түүнийг хөөж босгох зорилгоор толгой, нүүр рүү нь цохиж, өшиглөсөн тухай асуудлыг нотлосон ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Үүнийг онцгойлон анхаарч үзнэ үү. Хохирогчийг зодож, гавал тархины хүнд гэмтэл учруулсны улмаас амь насыг хохироосон гэж анхан шатны шүүх бүрэлдэхүүн үзэж хууль хэрэглэсэн нь нотлогдоогүй юм. Нотлогдоогүй бол гэм буруугүй гэдэг зарчим үйлчлэх ёстой. Мөн нотлох баримтаар нотлогдвол яллах үндэслэл болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч нь хохирогчийг алах ямар ч санаа бодол байгаагүй нь тодорхой харагдаж байдаг. Ж.М- нь Д.Г-н амь насанд халдсан, түүнийг үхэлд хүргэхэд чиглэсэн санаатай ямар ч үйлдэл хийгээгүй нь тогтоогдож байдаг. Онцгой анхаарах зүйл нь М- нь Г-н толгой, нүүрэнд цохих, өшиглөх үйлдэл хийгээгүй болох нь хангалттай нотлогдож байдагт хэргийн учир оршиж байдаг. Г-н толгой, нүүрэнд цохисон, өшиглөсөн гэм буруутай үйлдэл хийснийг нотлосон нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад түүнийг хүнийг санаатай алсан нь мөрдөн байцаалтын явцад нотлогдож байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хууль хэрэглэж яав ч болохгүй. М- нь Г-д тамхи өгч “цусаа цэвэрлээд өглөө эрт яваарай, гадаа хүйтэн байна” гэж хэлсэн хүн шүү дээ. Ж.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэсэн зүйл ангиар зүйлчилж, зохих ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэргийн 165-167 дугаар хуудсанд мөрдөгчийн шинжээч томилох тогтоол, 166 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт байдаг. 165 дугаар хуудсанд мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Одхүү 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шинжээч томилсон тогтоолдоо буюу шинжээч томилсон асуулт дээрээ “хэргийн газраас бэхжүүлэн авсан 1 ширхэг гарын дардас шинжилгээнд тэнцэх эсэх, уг гарын мөрүүд нь бусад эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирч байгаа эсэх” гэх мэт асуултыг тавьсан байдаг. Үүний дагуу шинжээч Г.Эрдэнэцогт 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдөр шинжээчийн дүгнэлтдээ “дээрх гарын мөрүүд нь санд байгаа Дамба овогтой Энхболдын гарын мөр, Дорж овогтой Г-н гарын мөртэй тохирч байна” гэсэн байдаг. Энэ дүгнэлтээс харахад тухайн хэрэг гардаг өдөр 2 хүн орцноос гарсан гэдэг. Мөрдөн байцаагч уг хоёр хүнийг олж тогтоогоогүй. Өмгөөлөгч нарын зүгээс “дээрх хоёр хүнийг олж мөрдөн байцаалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг олон удаа гаргасан боловч хангагдаагүй. Шинжээчийн дүгнэлтэд овог нэртэй нь бичсэн байхад эдгээр хүмүүсийг олж тогтоогоогүй. Дамба овогтой Энхболд, гэрч Уранчимэг, түүний нөхөр зэрэг хүмүүсээс мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж үзвэл шүүгдэгч Ж.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хэргийн газраас бэхжүүлж авсан 1 ширхэг гарын мөр Дамбын Энхболд гэх хүнийх болох нь тогтоогдсон байдаг. ...” гэв.

            Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагчаар татаж, ял сонсгосон нөхцөл байдал хэргийн үйл баримттай тохирохгүй байна гэж байна. Сая шүүгдэгч Ж.М- хэлэхдээ “...гэрчээр мэдүүлэг өгөхөд мөрдөгч тулгаж, дарамталсан” гэлээ. Үүнийг анх удаа л сонсож байна. Энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол гаргаагүй. Хүсэлтүүд өмгөөлөгч нараас удаа дараа гаргаж байсан. Камерын бичлэгт өртөгдсөн хоёр хүн, тэдгээрийг буулгасан гэх хоёр хүнийг олж тогтоох, бусад гэрч нараас тодруулах шаардлагатай гэх асуудлыг тавьсан байдаг. Хүсэлтийг хэсэгчлэн хангасан. Тухайн хоёр хүнийг ямар хүмүүс болохыг олж тогтоох нь зүйтэй гэж үзэж мөрдөгчөөс ажиллагаа хийсэн. Талийгаачийг шүүгдэгч Ж.М- эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж байсан байдаг. Тэр үед талийгаач шүүгдэгч Ж.М-д хандаж “миний дүү айлтгүй. Чи намайг цохиогүй. Би өөрөө унасан” гэж хэлж байсан болохыг сонссон эмч нар байсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг шалгуулахаар тухайн эмнэлэгт ажиллаж байсан эмч нарыг болон тэнэмэл хүмүүсийг байцаасан. Шүүгдэгч Ж.М- талийгаачийг “цохисон, түлхсэн, өшиглөсөн зүйл байхгүй” гэж ярьдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлтийг харахад хананд цацарсан цусны мөр, ханан дээрх цусыг арчаад доошоо унасан ул мөр байдаг. Мөн Ж.М-ийн өмсөж явсан гутлын мөр байдаг. Тухайн цаг хугацаанд Ж.М- байсан болох нь тогтоогдож байдаг. Талийгаачийг ухаангүй эмнэлэгт хүргэгдэх үед нүүр битүү хавантай, толгойноос цус гарсан нөхцөл байдалтай байсан болох нь харагддаг. Гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан. Толгой руу нь цохисноос болж цус хана руу цацагдсан байдаг. Шүүгдэгч гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг тодорхой ярьсан байдаг. Энэ нь бусад нотлох баримтаар давхар нотлогддог. Уг мэдүүлгийг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэрч Уранчимэг мэдүүлэхдээ “23 цаг 10 минутын үед 4 давхарт байсан” гэсэн байдаг. Дүрс бичлэгт өртсөн 2 хүн шатаар уруудаж бууж байгаа нь шөнийн 3 цаг 40 минутын үе байдаг. Энэ цаг хугацааг анхаарах ёстой. Гэрч Пүрэвээ “... зүгээр хүн дээшээ гарсан. Буцаж буухдаа үс нь арзаасан бууж ирсэн. Ноцолдсон шинж байсан” гэдгийг хэлдэг. Эхний хоёр хүн гараад явсаны дараа нилээд хугацааны дараа гарч ирж байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд 2 хүн гараад явсан асуудал нь тэдгээр хүмүүс сайн дураараа ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр өөрсдөө явсан гэдэг нь харагдаж байдаг. Талийгаач 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа буруу эмчилгээ хийлгэснээс болж идээт үрэвсэлээс шалтгаалж нас барсан гэж ярьж байна. Гэтэл “гэмтлийн улмаас идээт үрэвсэл үүсч нас барсан байна” гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн өдөр дутамд ямар эмчилгээ хийж байсан талаарх эмчийн тэмдэглэл байдаг. Эмчилгээг зөв хийсэн болох нь харагддаг. Шүүгдэгч Ж.М- гэрчээр өгсөн мэдүүлэг, сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ “талийгаач шатнаас унасан, өөрөө унасан” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, шүүгдэгч Ж.М- нь 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин хорооллын 51/4 дүгээр байрны орцны 3 дугаар давхарт хоноглож байсан Д.Г-г хөөж босгох зорилгоор зодож, гавал тархины хүнд гэмтэл санаатай учруулж, уг хүнд гэмтлийн улмаас хохирогч аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Янжинлхамын “Миний төрсөн дүү Д.Г- нь 1966 онд Хэнтий аймгийн Батширээт суманд айлын бага хүүхэд болж төрсөн. ...Тэгээд ерөөсөө холбоо сонсоогүй байж байгаад өчигдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дүүгийн салсан эхнэр Саранчимэг нь надад шууд хэлэхээсээ санаа зовоод том охинд маань хэл дуулгасан байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал/,

гэрч Э.Мөнхжаргалын “2019 оны 3 дугаар сарын 01-ний 06 цаг өнгөрөөд Вокзалаас хүн тосох гээд гартал манай байрны 3 давхарт шатан дээр 50 орчим настай эрэгтэй баруун тийшээ хараад хэвтсэн байдалтай толгой хэсэг нь цус гарсан байхаар нь шууд гараад машиндаа суугаад 102 дугаарт дуудлага өгсөн” /1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал/,

гэрч Ч.Батцэцэгийн “би яаралтай түргэн тусламжийн төвд ээлжтэй байсан. Энэ хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 54 дүгээр байрны 4 давхарт ухаангүй хүн байна гэсэн дуудлагын дагуу ирсэн. ...Тухайн хүнийг тээвэрлэн Гэмтлийн эмнэлэгт яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгсөн” /1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал/, 103

гэрч Д.Бямбасүрэнгийн “би хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орцонд цус гарсан байдалтай хүн хэвтэж байна гэсэн дуудлага ирсэн байсан. Энэ үед өөр газар зодооны дуудлагыг шалгаж байсан учир 103 руу дуудлага өгсөн эсэхийг лавлаж асуугаад ... очиход 103 ирчихсэн нөгөө хүнийг аваад явж байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал/,

гэрч А.Бадмаарагийн “Би Д.Г- гэх хүнийг тархины мэс заслын дараа эрчимт эмчилгээний тасагтаа хүлээн авсан. 3 дугаар сарын 01-16-ны өдрийг хүртэл өвчтөний биеийн байдлыг харгалзан эмийн эмчилгээг зохиомол амьсгалын аппаратын тусламжтай хавсран хийгдсэн. Өвчтөн ухаангүй, маш хүнд, орчиндоо харьцаагүй, хагалгааны дараах байдалтай ирсэн. Ингээд зохих эмчилгээ хийсэн боловч үр дүн өгөхгүй хагалгааны дараах идээт үрэвсэл буюу гэмтлийн шалтгаантай хүндрэлийн улмаас нас барсан” /1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал/,

гэрч Д.Пүрэвийн “2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр манай менежер Ж.М- намайг дуудаад орц дотор байгаа тэнэмэлийг хөөж гаргая гээд Маадыроолын хамт гурвуулаа гараад 4 давхарт очиход 60 орчим настай десант эрээн өмдтэй, хар куртиктай, саравчтай малгайтай эрэгтэй хүн ганцаараа хэвтэж байхад нь манай менежер цээж рүү нь өшиглөөд бос гээд байсан. Тэгээд тэр хүн өөрөө босоод гарсан. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа гарах гээд өглөө 08 цаг 40 минутад ирэхэд 3 давхарт цус болсон байсан. Урьд шөнийн жижүүр Баттулгаас асуухад би мэдэхгүй байна гэсэн. Урд нь манай менежер Ж.М- зодоод хөөж байсан. Камерын бичлэгт 03 цаг 30 минутын орчим Ж.М- цахилгаан шат руу орж байгаа бичлэг байсан. ...2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Маадыроол бид хоёр ээлжинд гараад байж байтал менежер М- ирээд оршин суугчид 51/3 дугаар байрны орцонд хүн байна гээд гомдол гаргаад байна, хамт орж хөөж гаргая гээд 4 дүгээр давхарт унтаж байсан хүнийг 22 цаг 10 минутад хөөгөөд явуулж байсан юм. Тэгэхэд тэр хүнийг менежер М уг хүнийг унтаж байхад нь бос, гар гээд хөл рүү нь нэг удаа өшиглөөд, мөрнөөс нь гараараа татаж босгоод чирээд хөөгөөд явуулж байсан юм. Тэр хүнийг 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө 51/4 дүгээр байрны орцонд бусдад зодуулсан хүн гэж яаж мэдээд байгаа вэ гэхээр 3 дугаар сарын 01-ний өглөө ээлжиндээ гарах гээд ажил дээрээ ирэхэд цагдаа нар ирчихсэн надад тэр зодуулсан хүнийг зургийг харуулсан юм. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цагдаа нар манай камерыг шүүж үзэхэд би хажууд нь байсан. Камерын бичлэгт 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө менежер М шөнийн 03 цаг 30 минутад 51/4 дүгээр байрны орц руу ороод лифтэнд суугаад дээшээ гараад хэсэг хугацааны дараа 2 хүн хөөчихсөн, үс нь арзайчихсан гарч ирж байгаа бичлэг байсан. Уг бичлэгт М- орц руу орохдоо үс нь зүгээр байсан. Харин гарахдаа үс нь арзайчихсан бууж ирж байгаа бичлэг байсан болохоор уг хүнийг М- зодсон байх гэж мэдүүлсэн юм” /1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар тал/,

гэрч Ж.Маадыроолын “Би М-, Пүрэв нартай хэд хэдэн удаа орцоор хоноглож байсан хог түүдэг хүмүүсийг хөөж байсан. Орцонд хоноглож байгаа хүмүүсийг М- бос бос, гар гээд л хэд хэдэн удаа өшиглөж босгоод, хувцаснаас нь чирээд гаргадаг байсан. М- хаяа оройн цагаар манай СӨХ-ийн хариуцдаг 4 байрны орцоор явж орцонд хоноглож байгаа хүмүүсийг хөөж гаргадаг байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 76 дугаар тал/,

гэрч С.Энхтөрийн “...51/4 дүгээр байрны тухайд бол гадна орцны хаалга харсан  хяналтын камер, давхар болгоны лифт, айлуудын хаалгыг харсан камертай. Харин явган хүний шатны хэсэгт байхгүй” /1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 3136 дугаар дүгнэлтийн “Д.Г-н биед зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархайн орой болон хажуу суурийг хамарсан, баруун тал бөмбөлгийн духны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, зүүн духны эдийн няцрал, аалзан хальсны доорх голомтот цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт дагзны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр цохилт, уналтын аль ч үед үүсгэгдэх боломжтой, 2019 оны 3 дугаар сарын 01-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” /1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 746 дугаар дүгнэлтийн “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх тархмал цусан хураа, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн голомтлог няцрал, цус харвалт, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, баруун дух, зулай, чамархай, зүүн дух, чамархай дагз хэсгийн хуйх, баруун, зүүн чамархайн булчинд цус хуралт, дагзанд шарх, зүүн, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн доод ханын хугарал, хоёр нүдний салст, зовхи, зүүн хацар, шанаа, баруун шанаа, баруун чихний орчимд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, зүүн тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Өвчтөнийг зөв оношлон эмнэлгийн зохих ёсны тусламж үзүүлж шаардлагатай эмчилгээг бүрэн хийсэн байна. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. Талийгаачид уушгины хатгалгаа, голомтлог сүрьеэ, элэг, нойр булчирхайн архаг хууч өвчин тогтоогдсон ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно” гэсэн дүгнэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 117-123 дугаар тал/ болон гэрч Г.Отгонтуяа, Ц.Батсүх, Д.Жаалням нарын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80, 85, 108 дугаар тал/, шинжээч эмч Т.Сэлэнгийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1349 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.М-ийн үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Амь хохирогч Д.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 01-нд шилжих шөнө тархины хатуу хальсан доорх цусан хураа, зүүн духны зөөлөн эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус хуралт гэмтлийн улмаас шаардлага эмчилгээ хийлгэж байгаад 15 хоногийн дараа 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тархины хүнд гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх зүйлчлэлээр зүйлчлэх нь хэргийн бодит байдалтай нийцэх юм.

Шүүгдэгч Ж.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.М- “Д.Г-н толгой руу хэн яаж цохьсон, өшиглөсөн, хана руу түлхсэн зэргийг тогтоогоогүй байхад ял шийтгэсэнд гомдолтой байна. Хэрэгт шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул прокурорт буцаах шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалт болгон өөрчилж өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү”, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэсэн зүйл ангиар зүйлчилж, зохих ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдлуудыг тус тус гаргажээ.

Мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “хэргийн талаар нотолбол зохих зүйл”-ийг бүрэн шалгаж тодруулсан байх ба давж заалдсан гомдлуудад дурьдсан хоёр гэрчийг олж тогтоон мэдүүлэг авах зэрэг зарим зүйлийг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн хийлгэх шаардлага, үндэслэл байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн “Ж.М- нь ... хоноглож байсан Д.Гантулгыг орцноос хөөж босгох зорилгоор түүнийг зодож, эрүүл мэндэд нь гавал тархины хүнд гэмтэл учруулж, улмаар хохирогч эмчлэгдэж байгаад 15 хоногийн дараа тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас барсан болох нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ж.М-ийн хохирогч Д.Г-н эрүүл мэндэд халдаж буй үйлдлийг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхгүй, дээр дурьдсанчлан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.М-ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаатай холбогдуулан энэ талаар шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэсгийг хүлээн авч байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурьдсан өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.М-ийн давж заалдсан гомдлын хэргийг прокурор буцаалгах хэсэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат, Ж.Яринпил нарын давж заалдсан тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг “Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Ж.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.М-ийг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ийн давж заалдсан гомдлын хэргийг прокурор буцаалгах хэсэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат, Ж.Яринпил нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

 

 ШҮҮГЧ                                                                                   Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ