Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа    

Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ийн О-д холбогдох эрүүгийн 2538000760209 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж  овгийн Х-ийн О , Улаанбаатар хотод 1976 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регисрийн .................. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг “Ужиг” гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед “lexus HS250h2F10” маркийн, ................ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцон замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч Б.Б-ны биед сээрний ТhЗ-р нугалмын хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг “Ужиг” гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед “lexus HS250h2F10” маркийн, ................ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцон замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргаж, улмаар зорчин явсан Б.Б-ны биед сээрний ТhЗ-р нугалмын хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000760209 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-10-р хуудас),

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-ийн 17-18-р хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 19-р хуудас),

Хохирогч Б.Б-ны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Оргодол гэх найз маань гэртээ ганцаараа байхаар нь хоёулаа Хатгал сум руу очиж мөсний баяр үзээд ирье гэж хэлээд дагуулаад гэрээс нь гараад Мөрөн сумын ард байрлах Соёмбо цогцолбор дээр ирж би архиа уугаад хэсэг юм ярьж сууж байгаад талыг нь аваад Хужиртын даваан дээр гараад би хоёр хундага л татсан тэр үед манай найз машин барьж явсан болохоор нь ерөөсөө амсаагүй Хатгал орж байгаад ууя гэж ярилцаад явцгаасан юм. Тэгээд би хажуу тийшээ харчихсан байж байхаар нь би суудлын бүсээ тайлаад машины урд цонхоор мөлхөж гартал манай найз Оргодол машины урд суудалд сууж байсан. Тэгэхээр нь чи яаж байна гэж асуутал би гайгүй байна гэж хариулж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/

Хохирогч Б.Б-ны 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би тэр өдөр Хатгал суманд очиж мөсний баяр үзээд оройдоо 23 цагийн үед буцаад Мөрөн сумын чиглэлд явж байтал Алаг-Эрдэнэ сумын ар талын засмал зам дээр Мөрөнгөөс Хатгал сумын чиглэлд явж байсан бололтой ................ХӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон байсан. Тэгэхээр нь би бууж очоод туслах санаатай очсон чинь хоёр хүн байсан. нэг нь босоод яваад байсан. нэг нь машины урд талын хэсэгт хэвтэж байсан юм. Тэр үед би цагдаагийн газар руу дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаартай: “...Б.Б-ны биед сээрний ТhЗ-р, бүсэлхий L1, L2, L3-р нугалмын хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба сээрний нугалмын хугарал нь шинэ, бүсэлхийн L1, L2, L-3-р нугалмын хугарал нь хуучин хугарал байна. Б.Б-ны биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 29 дүгээр хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2025 оны

4 дүгээр сарын 14-ний өдрийн 177 дугаартай нэмэлт шинжээчийн: "... Б.Б-ны биед үүссэн сээрний ТhЗ-р нугалмын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Сээрний ТhЗ-р нугалмын хугарал гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 39 дүгээр хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаартай: "...Х.О-ын биед хохирлын зэрэг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хх-ийн 57-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 58-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлэх тухай лавлагаа, (хх-ийн 59-р хуудас), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538000760209 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал муу, ганц бие, харж хандах хүнгүй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлүүлэх, мөн эрүүл мэндийн даатгалын сан нь хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй учир иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна…” гэв.

Шүүгдэгч Х.О нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.  

Шүүгдэгч Х.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг “Ужиг” гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед “lexus HS250h2F10” маркийн, ................ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “12.1-т Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, “12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчин явсан Б.Б-ны биед сээрний ТhЗ-р нугалмын хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Оргодолын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 6-10 дугаар хуудас/ эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-12 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ны 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 16-18 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ны 2025 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаартай дүгнэлт, /хх-ийн 29 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 177 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, /хх- ийн 39 дүгээр хуудас/ Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинээч эмчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 152 дугаартай дүгнэлт, /хх-ийн 34 дүгээр хуудас/  Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн магадалгаа /хх- ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.  

Шүүгдэгч Х.О нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг “Ужиг” гэх газарт 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед “lexus HS250h2F10” маркийн, ................ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцон замын хажуу тал руу онхолдож зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч Б.Б-ны биед сээрний ТhЗ-р нугалмын хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.   

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Баярсайхан: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/ өгсөн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Х.О-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар нь хохирогч Б.Б-д тусламж үйлчилгээ үзүүлсний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.О-оос нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Х.О нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.О-ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны үеэс энэ талаар тогтвортой мэдүүлж ирсэн, түүний эрүүл мэндийн байдал, ар гэр хувийн байдал зэргийг харгалзахын зэрэгцээ шүүгдэгч Х.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу өөрийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага нь манай улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдал нь ял, албадлагын арга хэмжээг бүхэлд нь хамруулсан цогц ойлголт болохын зэрэгцээ ял нь үндсэн ба нэмэгдэл ялыг хамруулан системчилэгдэн хуульчлагджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үндсэн ял оногдуулахаас гадна эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэхдээ үндсэн болон нэмэгдэл ялаас аль алинаас нь чөлөөлөх утгаар тайлбарлан хэрэглэнэ.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан ба тэрээр  “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” тэмдэглэв. 

Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Х.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Х.О-ыг чөлөөлсүгэй.  

 3.Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар нь хохирогч Б.Б-ны эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.О-оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4.Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ДАВААХҮҮ