Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/02355

 

 

 

 

 

 

 

 

и

 

 

 

 

 

 

                 2022          05          19

101/ШШ2022/02355

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б,

 

Хариуцагч: “С Х” ХХК-д холбогдох,

 

Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд оролцогчид:

          Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Д.Ц миний бие 2018 оны 03 сарын 26-ны өдөр “С Х” XXК-ийн ерөнхий захирал гэх Б.Бгийн хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтын гэх гэрээг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын 50,000,000 төгрөгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Элбэгийн уурхайгаас нүүрс авч БНХАУ-ын Нанчанг хотод байх ДЦС-т нийлүүлэхэд шаардлагатай гэрээ байгуулах, баталгаажуулах зардалд зориулан хөрөнгө оруулалт нэрээр хоёр сарын хугацаатай зээлж, дээрх зээлийн баталгаа хөрөнгө оруулалт хэмээн таны оруулсан мөнгийг хоёр сарын дараа буцаан төлөх, энэ оруулсан мөнгөний чинь хариуд 10 хувьд хөрөнгө оруулалт гэж тооцон ашиг өгөхөөр тохирон гэрээ байгуулж дээрх мөнгийг шилжүүлэн өгсөн юм. Мөн дээрх мөнгө зээлүүлсэн болон хөрөнгө оруулсан хувь ашиг хэд байхаас үл хамааран нүүрс экспортолсон тонн тутмаас 5 юанийн ашиг өгөхөөр тохирсон болно. Гэтэл дээрх гэрээний дагуу зээлсэн хугацаа өнгөрсөн боловч мөнгөө төлөхгүй, нүүрс гаргах хугацаа хойшилсон, хөрөнгө оруулалт орж ирнэ хүлээж, ярьж байгаа гэх мэтээр хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Ийнхүү хөрөнгө оруулалтын гэх гэрээгээр мөнгө зээлж, намайг хохироосон байх тул дээрх гэрээний 3.2, 3.3-д заасны дагуу гэрээг хөрөнгө оруулалтын хэмээн намайг хууран мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцуулж, хөрөнгө оруулсан 50,000,000 төгрөгөө буцаан авч хохирлоо төлүүлэх үндэслэлтэй хэмээн үзэж нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Иргэн Д.Ц нь иргэн Б.Б болон “С Х” ХХК-тай холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Б.Б нь олдохгүй байсан тул тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар эрэн сурвалжуулсан боловч хаягтаа байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэн Б.Б, “С Х” ХХК нарыг улс даяар эрэн сурвалжлах ажиллагааг явуулж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

            Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1,/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2, 3/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2020.08.03-ны өдрийн 272-4/2726 дугаартай хариуцагч Б.Бгийн оршин суугаа хаяг тогтоосон албан бичиг /хх-4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн дугаар шийдвэр /хх-5-6/, итгэмжлэл /хх-7/, 2018.03.26-ны өдрийн 08 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ /хх-8-11/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-12-13/, “С Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-14/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020.02.06-ны өдрийн дугаартай тогтоол /хх15-16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.05.04-ний өдөр гаргасан нэхэмжлэл /хх-28/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.10.09-ний өдөр гаргасан нэхэмжлэл /хх-29/, фото зураг /хх-30/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт 2019.04.25-ны өдөр гаргасан хүсэлт /хх-31-34/,

            Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.10.07-ны өдрийн 6/8812 дугаартай албан бичиг, “С Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-38, 39-40/, хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэхтэй холбоотой баримт /51-53, 62/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-63/, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны тэмдэглэл, илтгэх хуудас /хх-64, 65/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.05.19-ний өдрийн 261-2/2165 дугаартай хариуцагч Б.Бгийн оршин суугаа хаяг тогтоосон албан бичиг /хх-72/, хариуцагч нарыг шүүхэд дуудан ирүүлэхтэй холбоотой баримт /74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 88, 89/.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч “С Х” ХХК-ийн захирал Б.Бд холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, 50,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “С Х” ХХК-ийг хамтран хариуцагчаар татжээ.

 

          Шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.Бд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хариуцагч Б.Б-ийн “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Елезабет хороолол, 220 дугаар байр, 31 тоот” хаягаар, хариуцагч “С Х” ХХК-ийн “Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27а байр, 11 тоот” хаягаар явуулахад хариуцагч нар нь дурдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

          Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгүүлэхэд хариуцагч нар нь нэхэмжлэлд заасан дээр дурдсан хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдсон.

 

          Дээр дурдсан хариуцагч нарын хаяг тодорхойгүй нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч “С Х” ХХК болон Б.Б нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан нь        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй гэж заасанд нийцнэ.

 

          Д.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “С Х” ХХК-ийн захирал Б.Бтай 03 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, учирсан гэм хорыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч нарын хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

          Нэхэмжлэгч Д.Ц нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С Х” ХХК-ийн захирал Б.Бг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/01557 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс “С Х” ХХК-ийн захирал Б.Б-гийн оршин суух хаягийг “Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Елезабет хороолол, 220 дугаар байр, 31 тоот” гэж тогтоосны дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс Б.Б-г шүүхэд дуудан ирүүлж нэхэмжлэлийг гардуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь тус хаягт оршин суухаа больсон болох нь, мөн “С Х” ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох “БГД, 1 тоот” хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт болон цагдаагийн байгууллагын хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагааны тэмдэглэл, илтгэх хуудсаар тогтоогдож байна.

         

            Иймд, “С Х” ХХК болон тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харъяа цагдаагийн байгууллага болох Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст тус тус даалгах нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Д.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь  шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, тоот хаягт бүртгэлтэй “С Х” ХХК Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 тоотод оршин суух хаягтай Б.Б- нарыг эрэн сурвалжлуулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, хариуцагч “С Х” ХХК-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст, хариуцагч Б.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст тус тус үүрэг болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 407,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЦЭРЭНДОЛГОР