Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/01177

 

2017 оны 04 сарын 05 өдөр

 

Дугаар 101/ШШ2017/01177

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх д И А.Мөнхзул , Д.Ганболд, З.Баярмаа на

 

 

 

: Баянзүрх дүүрэг 0 р хороо Сансар хотхоны гудамж 00тоотод оршин суух З г овогт Э Б /РД:000/-ий ,

 

 

 

: Баянзүрх дүүрэг 00-р хороо Цагаан хуаран хотхоны 00 байр 00 тоотод оршин суух, Б Ц /РД:000/-д холбогдох,

 

 

 

Гэм хорын хохирол болох 1,000,000 төгрөг гаргуулах тухай .

 

 

 

ؿ : Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Б.Ц, иргэдийн төлөөлөгч М.О, Ж.М нар .

 

 

 

нь:

 

 

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ц хүү А.Г нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 1133 тоот шийтгэх тогтоолоор миний насанд хүрээгүй охиныг хүчиндсэн хэргээр ял шийтгүүлэхдээ сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөгийг шүүх хуралдааны дараа өгөхөөр тохирч Хохирлын мөнгө хүлээлгэн өгөх тухай гэрээг байгуулан нотариатаар батлуулаад өгөлгүй сураггүй болсон.

 

Шүүхэд эрэн сурвалжлах хүсэлт гаргаж шүүхийн шийдвэрээр хаягийг нь тогтоосон. Иймд сэтгэл санааны гэм хорын хохирол болох 1,000,000 төгрөгийг Б.Ц гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Э.Б 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон билээ. Би энэ мөнгийг бэлнээр аваагүй. Тухайн үед манай хүү Г эдний охиныг хүчиндсэн гэж шүүх дээр байхад би 1,500,000 төгрөг, нөгөө хүүхэд нь 500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг өгсөн.

 

 

 

Манай хүү одоо цэрэгт явсан, би тухайн үед хүн амьтнаас зээлж хохирлыг барагдуулсан. Надад одоо энэ хүнд мөнгө өгөх боломж бололцоо байхгүй гэв.

 

 

 

 

 

Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Э.Б нь Б.Ц холбогдуулан сэтгэл санаанд учирсан гэм хор хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 

 

Хариуцагч нь хүү А.Г өмнөөс шүүх хурлаас өмнө 1,500,000 төгрөг төлсөн одоо төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан.

 

 

 

Хариуцагч Б.Ц хүү А.Г 2014 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 1233 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 2 жилийн хорих ял оноож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

 

 

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр ...хохирогч Б.Х сэтгэл санааны хохиролд өгөх үлдэгдэл нэг сая төгрөгийг 2014-11-25-ны дотор хүлээлгэн өгөх нь үнэн болно гэсэн баримтанд Б.Ц, Э.Б нар гарын үсэг зуржээ.

 

 

 

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч А.Г гэм буруутай үйлдлээс охин Б.Х хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд А.Г нь 1993 оны 07 дугаар сарын 22-ний өдөр төрсөн 18 насанд хүрсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх тул гэм хорын хохирлыг хариуцагч Б.Ц нэхэмжлэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

 

Иймд Э.Б нэхэмжлэлтэй Б.Ц холбогдох сэтгэл санааны гэм хорын хохирол 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116.,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Б. Ц сэтгэл санааны гэм хорын хохирол 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Б улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

 

З.БАЯРМАА