| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0398/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/411 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/411
2025 06 05 2025/ШЦТ/411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Э.,
улсын яллагч: Б.Мөнгөншагай,
шүүгдэгч: Л.М., түүний өмгөөлөгч Б.Баасандорж нар оролцсон эрүүгийн 2406000003462 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт Л.гийн М.
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М. нь ганцаараа:
1/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Н.О.ийн 575.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон Икс” гар утсыг,
2/ мөн өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны автобусны эцсийн буудал дээр иргэн Х.О.гийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А53” гар утсыг,
3/ мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын наадмын талбай дээр Р.Ж.ы нийт 945.000 төгрөгийн үнэлгээ бүхий саарал мана хөөрөг 1 ширхэг, гар утас 1 ширхэг зэргийг,
4/ Э.Л.гийн 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс23” гар утсыг,
5/ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын наадмын талбай дээр 1.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий Т.З.ын “Самсунг Эс23” гар утсыг,
6/ Ц.Э.ын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Галакси Эс20” гар утсыг,
7/ Ц.Э.ийн 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс22” гар утсыг,
8/ Б.У.ын 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А51” гар утсыг,
9/ О.Б.ын 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс24” гар утсыг,
10/ Б.М.н 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Галакси Нөүт 20” гар утсыг,
11/ Ө.Б.гийн 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 15 про макс” гар утсыг,
12/ З.Х.ын 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11” гар утсыг,
13/ М.А., Б.Х. нарын 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс22 ультра” гар утсыг, 1.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Редми нөүт-13 про макс” гар утсыг,
14/ Г.Ц.ийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон икс” гар утсыг,
15/ А.Б.ын 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А12” гар утсыг,
16/ Г.С.ийн 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11 про” гар утсыг,
17/ Э.Ц.гийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Шаоми 13 лайт” гар утсыг,
18/ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, автобусны буудал дээр Ш.Т.гийн 484.600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А15” гар утсыг,
19/ мөн өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн автобусаар зорчин явж байхдаа Ч.Б.ын 325.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А52” гар утсыг,
20/ мөн өдөр Э.А., Д.М. нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр З.Э.ы 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11” гар утсыг,
21/ мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Ц.Д.ын 525.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон Икс” гар утсыг,
22/ мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Жуковын автобусны буудлаас Ч2 дугаартай автобусанд суугаад Цайз 16 автобусны буудал дээр буухдаа Б.Д.ийн 530.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А54” гар утсыг,
23/ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны буудал дээр А.Н.ы 675.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11” гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Л.М.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.М. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Эрүүгийн 2406000003462 дугаартай хэргээс:
Хохирогч Н.О.ийн мэдүүлэг /7-р хх-ийн 104/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 116/,
Хохирогч Х.О.гийн мэдүүлэг /7-р хх-ийн 204/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 210/,
Хохирогч Р.Ж.ы мэдүүлэг /6-р хх-ийн 208/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 212/,
Хохирогч Э.Л.гийн мэдүүлэг /7-р хх-ийн 20-21/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7-р хх-ийн 33/,
Хохирогч Т.З.ын мэдүүлэг /1-р хх-ийн 45/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 64/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Э.ын мэдүүлэг /3-р хх-ийн 130/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 136/,
Хохирогч Э.Э.ийн мэдүүлэг /3-р хх-ийн 196/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх-ийн 202/,
Хохирогч Б.У.ын мэдүүлэг /4-р хх-ийн 11-12/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 17/,
Хохирогч О.Б.ын мэдүүлэг /4-р хх-ийн 79-80/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 85/,
Хохирогч Б.М.н мэдүүлэг /4-р хх-ийн 145-146/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 155/,
Хохирогч Ө.Б.гийн мэдүүлэг /4-р хх-ийн 214-215/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 236/,
Хохирогч З.Х.ын мэдүүлэг /5-р хх-ийн 57-58/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 63/,
Хохирогч М.А.гийн мэдүүлэг /5-р хх-ийн 125-126/,
Хохирогч Б.Х.ын мэдүүлэг /5-р хх-ийн 130-131/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 136/,
Хохирогч Г.Ц.ийн мэдүүлэг /5-р хх-ийн 208-209/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх-ийн 214/,
Хохирогч А.Б.ын мэдүүлэг /6-р хх-ийн 22-23/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 28/,
Хохирогч Г.С.ийн мэдүүлэг /6-р хх-ийн 87-88/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 93/,
Хохирогч Э.Ц.гийн мэдүүлэг /6-р хх-ийн 154-155/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6-р хх-ийн 160/,
Хохирогч Ш.Т.гийн мэдүүлэг /9-р хх-ийн 200-201/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 180/,
Хохирогч Ч.Б.ын мэдүүлэг /9-р хх-ийн 145-146/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 130/,
Хохирогч З.Э.ы мэдүүлэг /10-р хх-ийн 34-35/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /10-р хх-ийн 67/,
Хохирогч Ц.Д.ын мэдүүлэг /8-р хх-ийн 84-85/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх-ийн 134/,
Хохирогч Б.Д.ийн мэдүүлэг /8-р хх-ийн 90-91/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8-р хх-ийн 124/,
Насанд хүрээгүй хохирогч А.Н.ы мэдүүлэг /9-р хх-ийн 82-83/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9-р хх-ийн 87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Л.М. нь ганцаараа:
1/ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр Н.О.ийн 575.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон Икс” гар утсыг,
2/ мөн өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны автобусны эцсийн буудал дээр иргэн Х.О.гийн 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А53” гар утсыг,
3/ мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын наадмын талбай дээр Р.Ж.ы нийт 945.000 төгрөгийн үнэлгээ бүхий саарал мана хөөрөг 1 ширхэг, гар утас 1 ширхэг зэргийг,
4/ Э.Л.гийн 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс23” гар утсыг,
5/ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын наадмын талбай дээр 1.850.000 төгрөгийн үнэлгээ бүхий Т.З.ын “Самсунг Эс23” гар утсыг,
6/ Ц.Э.ын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Галакси Эс20” гар утсыг,
7/ Ц.Э.ийн 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс22” гар утсыг,
8/ Б.У.ын 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А51” гар утсыг,
9/ О.Б.ын 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс24” гар утсыг,
10/ Б.М.н 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Галакси Нөүт 20” гар утсыг,
11/ Ө.Б.гийн 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 15 про макс” гар утсыг,
12/ З.Х.ын 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11” гар утсыг,
13/ М.А., Б.Х. нарын 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг Эс22 ультра” гар утсыг, 1.250.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Редми нөүт-13 про макс” гар утсыг,
14/ Г.Ц.ийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон икс” гар утсыг,
15/ А.Б.ын 450.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А12” гар утсыг,
16/ Г.С.ийн 850.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11 про” гар утсыг,
17/ Э.Ц.гийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Шаоми 13 лайт” гар утсыг,
18/ 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, автобусны буудал дээр Ш.Т.гийн 484.600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А15” гар утсыг,
19/ мөн өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн автобусаар зорчин явж байхдаа Ч.Б.ын 325.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А52” гар утсыг,
20/ мөн өдөр Э.А., Д.М. нартай бүлэглэж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудал дээр З.Э.ы 725.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11” гар утсыг,
21/ мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа Ц.Д.ын 525.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон Икс” гар утсыг,
22/ мөн өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Жуковын автобусны буудлаас Ч2 дугаартай автобусанд суугаад Цайз 16 автобусны буудал дээр буухдаа Б.Д.ийн 530.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А54” гар утсыг,
23/ 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Офицеруудын ордны буудал дээр А.Н.ы 675.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 11” гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Н.О.ийн өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Шар хадны эцэст байх гэрээсээ гараад Шар хад-3, 4-р хороолол чиглэлийн автобусанд суугаад Кино үйлдвэрийн автобусны буудлаас буухад миний цүнх онгорхой байсан ба би гайхаад цүнхээ үзэхэд гар утас алга болсон байсан. Би гар утас руугаа залгахад хүүхэд шиг шингэн дуутай, хүүхэд ч юм шиг шингэхэн дуутай хүн “энэ утсыг би олсон” гэж хэлсэн чинь “та хаана байна, хүлээж бай” гэж хэлсэн ба тэгээд утас холбогдохгүй болсон. Айфон Икс маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 104/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон Икс маркийн утас 575.000 төгрөг.” гэх тайлан /7-р хх-ийн 116/,
Хохирогч Х.О.гийн өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 12:00 цагийн үед өөрийн гэрээсээ гарч яваад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хадны автобусны эцсийн буудал дээрээс 2 номерын автобусанд чихэлдээд суусан. Тэгээд би “Алдар” спорт хорооны ертөнцийн зүгээр зүүн талын автобусны буудал дээр буугаад өөрийн ажил болох “Алдар” спорт хорооны зүүн талд явж байх үед өөрийн хар саарал өнгийн үүргэвчнээс Самсунг А-53 загварын гар утсаа авах гэх үед гар утас хулгайд алдагдсан талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 204/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А-53 гар утас 450.000 төгрөг.” гэх тайлан /7-р хх-ийн 210/,
Хохирогч Р.Ж.ы өгсөн “...Өмнөговь аймгийн Ханхонгор сумын түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан шоу тоглолтыг сумын төвийн наадмын талбайн зүүн талд тоглолтын тайзны өмнө үзэж байхдаа цүнхнээсээ саарал өнгийн мана хөөрөг, даваа толгойтой дунд гарын хөөрөг болон Хятад улсад үйлдвэрлэсэн гар утсыг алдсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 208/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Хөөрөг 1 ширхэг 720.000 төгрөг , гар утас 1 ширхэг 225.000 төгрөг.” гэх тайлан /6-р хх-ийн 212/,
Хохирогч Э.Л.гийн өгсөн “...Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын баяр наадмын оройн арга хэмжээний тоглолтыг үзэж явахдаа Самсунг Эс23 маркийн гар утсаа хулгайд алдсан бөгөөд энэ хулгайд алдсан гар утсаа үүрч явсан хар өнгийн жижиг үүргэвчээс алдсан юм. Тус үүргэвч цахилгаантай бөгөөд цахилгааныг нь нээгээд доторх гар утсыг авсан байсан юм.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 20-21/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг Эс23 гар утас 2.100.000 төгрөг.” гэх тайлан /7-р хх-ийн 33/,
Хохирогч Т.З.ын өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эхнэрийн хамт Цогтцэций сумын наадмын нээлт үзээд орой нь тоглолт үзэхээр наадмын талбай дээр ирсэн юм. Тухайн үед би дээлтэй наадмын талбай дээр ирсэн болохор эхнэрийн цүнхэнд өөрийнхөө Самсунг Эс23 маркийн гар утсаа хийсэн юм. Тэгээд шөнө 22 цаг 30 минутын үед тоглолт эхлэх гээд хүмүүс зүлгэн дээр сууж байснаа босоод тайз руу ойртсон. Тэр үед эхнэр бид хоёр хүмүүсийн дунд шахагдаад урагшилсан. Тэгээд эхнэр цүнхээ үзсэн чинь цахилгаан нь онгойсон, дотор нь байсан миний гар утас байхгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг Эс23 гар утас 2.000.000 төгрөг.” гэх тайлан /1-р хх-ийн 64/,
Насанд хүрээгүй хохирогч Ц.Э.ын өгсөн “...Орой 23:00 цаг өнгөрч байхад би аав руу юм хүргэж өгөхөөр наадмын талбайн зүүн хойноос хүмүүс дундуур баруун урд тал руу гарахаар явсан. Тэгээд нэг хэсэг явж байгаад урагш явах замгүй болчихоор нь хойшоо хүмүүс сийрэг хэсэг рүү очоод халаас үзсэн чинь миний гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...Самсунг Эс20 Ультра гар утас 500.000 төгрөг.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 136/,
Хохирогч Э.Э.ийн өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12:00 цагийн үед наадмын талбайд нээлт үзсэн. Тэгээд цэнгэлдэхийн зүүн талд зураг авахуулдаг хэсэгт хүний болон өөрийнхөө зургийг дарчихаад утсаа үүрч явсан цүнхэндээ хийгээд, нээлт дуусахын өмнө дахин зураг дарахаар утсаа үзэхэд алга болсон байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 196/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...Самсунг Эс22 Ультра гар утас 2.000.000 төгрөг.” гэх дүгнэлт /3-р хх-ийн 202/,
Хохирогч Б.У.ын өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлт үзэхээр 13:00 цагийн үед очсон юм. Намайг очих үед нээлт эхэлчихсэн, суух газар байхгүй зарим хүмүүс зогсоод үзэж байсан. Би нээлт үзэхээр цэнгэлдэхийн зүүн урд талд буюу зассан тайзын зүүн талд зогсож байсан хүмүүс дундуур орж жаахан зогсож байгаад буцаж гараад хүүхдүүдтэйгээ зургаа даруулсан юм. Тэгээд би өөрийнхөө утсан дээр бас зураг даруулъя гэж бодоод цүнхнээсээ утсаа гаргах гэсэн чинь цүнх нээлттэй, миний гар утас алга болсон байсан. Би өөрийн гар утсаа олон хүмүүс дунд алдсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 11-12/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...Самсунг А51 гар утас 350.000 төгрөг.” гэх дүгнэлт /4-р хх-ийн 17/,
Хохирогч О.Б.ын өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлтийг үзэхээр өдөр 12:00 цагийн үед наадмын талбайд очсон юм. Тэнд суух газар байхгүй байсан учир тайзны зүүн талд буюу цэнгэлдэхийн зүүн урд талд нь олон хүний дунд зогсож нээлт үзэж байгаад 10-15 минутын дараа гараад халаасаа үзсэн чинь миний гар утас байхгүй болсон байсан. Би тухайн үед гар утсаа дээлийнхээ баруун талын халаасанд хийсэн байсан юм.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 79-80/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2204 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...Самсунг Эс24 Ультра гар утас 4.000.000 төгрөг.” гэх тайлан /4-р хх-ийн 85/,
Хохирогч Б.М.н өгсөн “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн баяр наадмын нээлт үзэх гэж яваад наадмын талбайд төв хаА.р ороод гар утсаа алдсан бөгөөд гар утсаа хар өнгийн дунд зэргийн цүнхэнд хийгээд цахилгааныг татсан, дээгүүр нь нарийхан түгжээ байгаа бөгөөд тус түгжээг түгжсэн юм. Цүнхэнд 1 ширхэг гар утас, карт, мөнгө, түлхүүр, жижиг ундаа зэрэг эд зүйл байсан бөгөөд гар утсаа эдгээр эд зүйлийн хажуу талаар босоо маягтай хийгээд цахилгаанаа хаасан юм.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 145-146/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “...Самсунг Нөүт 20 Ультра гар утас 1.000.000 төгрөг.” гэх тайлан /4-р хх-ийн 155/,
Хохирогч Ө.Б.гийн өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн баяр наадмын нээлт эхлэхийг хүлээж байгаад манай хүүхэд ийш тийш яваад байсан болохоор ардаас нь гүйгээд олигтой нээлт үзэж чадаагүй. Би ардаас нь гараад утсаа үзсэн чинь гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 214-215/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/107 дугаартай “...Айфон 15 про макс гар утас 3.800.000 төгрөг.” гэх тайлан /4-р хх-ийн 236/,
Хохирогч З.Х.ын өгсөн “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн арга хэмжээг үзэн сонирхож байгаад нээлтийн талбайн баруун талд зогсож байгаад эд зүйлээ алдсан ба гар цүнхнээсээ гар утсаа алдсан юм. Тус гар утас нь шар өнгийн Айфон 11 маркийн гар утас байгаа юм. Цүнхээ мөрөндөө зүүсэн, олуулаа явсан ба надтай явсан хүмүүс намайг гар утсаа алдахад хараагүй, мэдээгүй, би өөрөө анх мэдсэн. Цүнхээ баруун талынхаа мөрөнд оосроор нь мөрлөсөн, цүнх цахилгаангүй байсан юм.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 57-58/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 11 гар утас 750.000” төгрөг” гэх тайлан /5-р хх-ийн 63/,
Хохирогч М.А.гийн өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болоод эхнэр, хүүхдийн хамт баяр наадмын талбай дээр ирж, наадмын нээлт үзэж байгаад гар утсаа алдсан. Манай эхнэр миний гар утсыг өөрийнхөө гар утастай хамт үүрч явсан жижиг үүрдэг, утас хийдэг цүнхэндээ хийсэн бөгөөд тэвэрч явсан юм. Цүнх болохоор цахилгаантай даавуун түгжээтэй юм. Эхнэр гар утсаа алдахдаа яаж алдсанаа сайн мэдэхгүй байна. Эхнэр хүний утас гуйж аваад утас руугаа залгахад утас авсан хүн манай хүүхэд олсон байна гэж хэлээд утсаа салгасан юм.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 125-126/,
Хохирогч Б.Х.ын өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нөхөр М.А.гийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж яваад гар утсаа алдсан бөгөөд сумын Цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талын хоёр асрын завсар олны дунд хүүхдээ хөхүүлж байхад анхаарал сарниад гар утсаа алдсан. Гар утсаа анзаарч хараагүй 10 минут орчим болсон бөгөөд 2 хүүхдэдээ анхаараад, утсаа анхаарах завгүй болсон юм. Би гар утсаа хар өнгийн цүнхэнд хийгээд үүрсэн, оосроор нь үүрээд биеийнхээ зүүн тал руу унжуулсан юм. Хар өнгийн цүнх цахилгаантай, товчилдог товчтой, би тус цүнхнийхээ цахилгааныг татаж түгжсэн учраас унаж алга болох учиргүй, хүн цүнхнээс авч байхыг бол мэдээгүй, би хүн амьтан намайг шахсан талаар сайн мэдэхгүй байна. Цүнхнээс 2 ширхэг Самсунг Эс22 ультра гар утас алга болсон.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 130-131/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/103 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...Рэдми Нөүт 13 про гар утас 1.500.000 төгрөг.” гэх тайлан /5-р хх-ийн 136/,
Хохирогч Г.Ц.ийн өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ганцаараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас явж Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төв дээр очиж наадам үзэхээр болсон юм. Наадам үзэж байхад миний гар утсыг ээж Цэцэгдэлгэр барьж цүнхэлж аваад цүнхнээсээ алдсан байна.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 208-209/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон Икс Эс гар утас 350.000 төгрөг.” гэх дүгнэлт /5-р хх-ийн 214/,
Хохирогч А.Б.ын өгсөн “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн баяр наадмыг үзэн сонирхож яваад наадмын талбайн үзэгч цугларсан газраар явж байхдаа буюу наадмын талбайн тайз зассаны зүүн талд зогсож байгаад цүнхнээсээ А12 маркийн гар утсаа алдсан бөгөөд цүнх дотор хийхдээ цахилгаанаа татаад, цүнхэндээ хийсэн бөгөөд цүнхээ үүрсэн оосор нь урт бөгөөд толгойгоороо оруулаад баруун талдаа үүрсэн байсан юм. Нэг мэдсэн чинь цүнх онгорхой байсан бөгөөд гар утсаа яаж алдсанаа санахгүй байна. Хажууд мөн гар утсаа алдсан Б., Б., Б.ын нөхөр байсан, өөр танихгүй хүмүүс байсан юм. Тухайн үед утсаа алдаад цүнхэндээ үзээгүй бөгөөд машиндаа очоод үзэхэд нэг утас байхгүй болсон, хэн авсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 22-23/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А12 гар утас 450.000 төгрөг.” гэх тайлан /6-р хх-ийн 28/,
Хохирогч Г.С.ийн өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн баяр наадмын үеэр болсон шоу тоглолтыг үзэхээр наадмын талбайд 23:00 цагийн үед тоглолт үзэж байсан хүмүүсийн хамгийн урд талд сууж үзэж байсан. Би тухайн үед өөрийн Айфон 11 про макс гар утсаа үүрч явсан цүнхэндээ хийчихсэн байсан юм. Тэгээд 23 цаг 20 минутын үед цүнхээ үзсэн чинь миний гар утас байгаагүй.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 87-88/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 11 гар утас 850.000 төгрөг.” гэх тайлан /6-р хх-ийн 93/,
Хохирогч Э.Ц.гийн өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сард Наадмын үеэр зохион байгуулагдсан шоуг үзэхээр орой 22:00 цагийн үед наадмын талбай дээр очсон. Тухайн үед би өөрийн Хiaomi 13 lite маркийн гар утсаа үүрч явсан цүнхэндээ хийчихсэн байсан юм. Тэгээд би наадмын талбайн баруун урд талд буюу тайзны баруун талд зогсоо; тоглолт үзэж байсан чинь ардаас хүмүүс шахаад байсан. Тэгээд би утсаа шалгах гээд цүнхээ үзсэн чинь миний гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 154-155/,
“Хөрөнгө Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Xiaomi 13 lite гар утас 800.000 төгрөг.” гэх тайлан /6-р хх-ийн 160/,
Хохирогч Ш.Т.гийн өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил болох Баянзүрх дүүргийн эмнэлгээс гараад харих гээд дүүргийн автобусны буудлаас 31 номерын автобусанд суусан. Тэгээд цүнхээ үзтэл миний Самсунг А15 маркийн гар утас алга болсон байсан.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 200-201/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А15 гар утас 484.600 төгрөг.” гэх тайлан /9-р хх-ийн 180/,
Хохирогч Ч.Б.ын өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн Жуковын автобусны буудлаас автобусанд суугаад Чулуун-Овоо хүртэл явсан. Тэгээд өөрийн Самсунг А52 маркийн гар утсаа алдсан.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 145-146/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А52 гар 325.000 төгрөг.” гэх тайлан /9-р хх-ийн 130/,
Хохирогч З.Э.ы өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин Оюунтүлхүүрийн хамт 15 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Шөнийн дэлгүүр нэртэй автобусны буудлаас 19-051 граж дугаартай автобусанд суугаад Кино үйлдвэрийн автобусны буудал дээр буухаар явж байсан. Автобус хүн ихтэй байсан ба үүд рүү дөхөх үед 30 орчим настай махлагдуу 165 см өндөр залуу шахаад байсан. Тэгээд би буудал дээр буухад тэр залуу буухгүй үлдсэн. Би Айфон 11 маркийн гар утсаа алдсан.” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 34-35/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 11 про гар утас 725.000 төгрөг” гэх дүгнэлт /10-р хх-ийн 67/,
Хохирогч Ц.Д.ын өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний 19:00 цагийн үед Алтай хотхоны зүүн талын автобусны буудлаас Офицер чиглэлийн 61 дугаартай автобусанд суугаад Баянзүрх дүүргий 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний автобусны буудал орчимд явж байх үедээ Айфон икс ар загварын гар утсаа цүнхнээсээ хулгайд алдсан талаараа мэдсэн.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 84-85/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 10 гар утас 525.000 төгрөг.” гэх тайлан /8-р хх-ийн 134/,
Хохирогч Б.Д.ийн өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Жуковын урд талын автобусны буудлаас Ч2 дугаартай ногоон өнгийн Шархад гэсэн автобусанд суугаад явах үед миний гар утас байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Цайз захын автобусны буудал дээр буухад куртканыхаа баруун талын халааснаас Самсунг А54 маркийн гар утсаа алдсан байсан.” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 90-91/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А54 гар утас 530.000 төгрөг.” гэх дүгнэлт /8-р хх-ийн 124/,
Насанд хүрээгүй хохирогч А.Н.ы өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хичээлээ тараад найз Э.ын хамт офицеруудын ордны буудлаас “Алдар” спорт хороо орох гээд автобусанд суусан. Тэгээд буугаад гар утсаа үзтэл байхгүй байсан. Миний утас Айфон 11 маркийн гар утас байсан.” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 82-83/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Айфон 11 гар утас 675.000 төгрөг.” гэх дүгнэлт /9-р хх-ийн 87/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.М. нь олон нийтийн газарт үргэлжилсэн үйлдлээр бусдын эзэмшилдээ байлгаж байгаа хөөрөг болон гар утас зэргийг анхаарал нь сарнисан байх үед нууц далд аргаар авч, хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гар утас хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж буюу бусдын эзэмшил, өмчлөлд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.М.аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Л.М.ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь нийт 24 хохирогчийн үнэ бүхий хөөрөг болон гар утаснуудыг хулгайлан авч, нийт 26.784.600 төгрөгийн учруулсан ба эдгээрээс 22 хохирогчид хөөрөг болон гар утаснуудыг нь биет байдлаар буцаан өгсөн болох нь холбогдох эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, хохирогч нарын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож, хоёр хохирогч буюу Ш.Т. (385.000 төгрөг), Ч.Б. (325.000 төгрөг) нарт гар утасны үнийг тус тус төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, тэдгээрийн тайлбараар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Л.М.ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.М. нь бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Л.М.т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Л.М. танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлөгдсөн байдал, хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч Л.М.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх хэргийн үйл баримт, Л.М.ын хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Л.М. нь урьд шүүхийн зөвшөөрөлтэй 1 хоног баривчлагдаж, яллагдагчаар 6 сар цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус зааснаар уг 6 сар 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1021 дүгээр захирамжаар Л.М.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор хувийн батА. гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байх тул дээрх таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Л.гийн М.ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М.т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М.т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.М.ын урьд шүүхийн зөвшөөрөлтэй баривчлагдсан 1 хоног, яллагдагчаар цагдан хоригдсон 6 сар буюу нийт 6 сар 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Л.М.т урьд авсан хувийн батА. гаргах, Монгол Улсын хилээг гарахыг хязгаарлах, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.М.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН