Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2019/00384

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 148/ШШ2019/00384

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, Буур хээр 2 дугаар хэсэг, 016 тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /МЭ-65101118 /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, 3 дугаар байр 35 тоотод оршин суух, Боржигон овогт *******ын *******/МЮ83052069/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Дарвөдхаан, хариуцагч С.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие нь С.Саранцэцэгтэй 2003 онд танилцаад, 2005 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.Бат-Эрдэнэ төрсөн. С.Саранцэцэгтэй 12 жил хамт амьдарсан. 2015 оны 05 дугаар сард намайг орхиж явсан. Бидний дундаас төрсөн хүү Д.Бат-Эрдэнэ нь над дээр үлдсэн. Одоо С.*******нь өөр хүнтэй гэр бүл болсон тул гэрлэлтийг цуцалж, хүү Д.Бат-Эрдэнийг миний асаргаанд үлдээж өгнө үү! Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй! гэжээ.

Хариуцагч С.*******шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Миний бие одоо өөр хүнтэй суусан ба бидний дундаас хүүхэд төрсөн. Гэрлэлтээ цуцлуулаагүй учраас сая төрсөн хүүхдээ эцгээр нь овоглож чадахгүй байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Бат-Эрдэнийг эцэг *******ы асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй!... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.Саранцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид нь 2003 онд танилцаж, улмаар 2004 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас хүү Д.Бат-Эрдэнэ төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь 2015 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, мөн эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон, эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаан байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. Тэдний дундаас 2005 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Бат-Эрдэний саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 12 дугаар сарын 13ы өдөр төрсөн хүү Д.Бат-Эрдэнийг эцэг А.*******ы асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Д.Бат-Эрдэнэ хэний асрамжинд үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг А.******* болон эх С.*******нар чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******, Боржигон овогт *******ын *******нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 02 дугаар сарын 13ы өдөр төрсөн хүү Д.Бат-Эрдэнийг эцэг А.*******ы асрамжинд үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярдэлгэрт даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ