| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/04846/И |
| Дугаар | 101/ШШ2017/03396 |
| Огноо | 2017-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2017/03396
| 2017 оны 10 сарын 27 өдөр | Дугаар 101/ШШ2017/03396 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
хүсэлтээр тоотод оршин суух ЦБ.Хыг захиргааны журмаар албадан эмчлэх газарт явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Ө, гуравдагч этгээд Б.Х, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тоотод оршин суухБ.Х нь байнга архидан согтуурч удаа дараа саатуулагдаж, нийтийн хэв журам байнга зарчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Х нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х миний бие 17 настайгаасаа хойш архи тогтмол хэрэглэж байгаа нь үнэн болно. Иймд миний гаргасан зөрчилд цагдаагийн байгууллагаас хуулийн арга хэмжээ авахад ямар нэгэн асуудалгүй гомдол санал байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Гуравдагч этгээд Б.Х нь архинд донтох өвчний 3 эрэг оноштой болох нь Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн дүгнэлт, байнга архидан согтуурч, нийгмийн хэв журам зөрчиж, саатуулагдсан болох нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.Ө рын тайлбар, торгуулын бүртгэлийн хуудас, эгч Б.Б өргөдөл, Б.Х өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Б.Х архинд донтох байдлыг эмчлэх шаардлагатай гэж үзэн архины албадан эмчилгээнд явуулах тухай Цагдаагийн байгууллагын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115. 2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 6.3, 12 12.1, 12.2-т баримтлан Б.Х архины албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Б.Х албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ